Сав санамсаргүй явжаагаад "англи хэлийг надтай хамт шууд сурах нь" сэдэвт лээгц болжаагаа танхим руу халтираад орчдог вайшд. Лээxтр нь нэг сүрлэг эр байна. Суутнууд жоохон галзуудуу байдаг гэсэн үнэн болж таарлаа гэж бодоо л, гялс нэг хэл сурчихын байна ашгүй дээ гэж олзуурхаа л суулаа. Эхэллээ дээ:

-За миний энэ бас нэг шилдэг лээкцийн анхны сонсогч болжаагаа та нар үнэхээр азтай залуус юм - хэмээн тэрээр лээxцээ нээж хэлээд минуут орчим толгойгоо сэгсрэн шиогширлоо. Эртний баатрых лугаа түүний үс салхинд хийсэх туг шиг л байх аж.

-За одоо бүгдээрээ англи хэлний маш чухал гуруун төлвийг авч үзнэ. Энийг л сурцан байхад ер нь бол сурчлаа гэсүүг. За эхнийх нь үзий хэдүүлээ. Энэ бол "гайхан дуу алдах төлөв" юм. Би нэг удаа... аангличууд бол ер нь... - гээд тэрээр өөрий нь бааранд суужаахад нь орж ирсэн англи байж магадгүй хэлгүй өвгөний тухай хориод минуут яриснахаа эцэст, - за энэ төлөв нь дотроо дараах таван янз байна - гээд "өө нөөү!" хэмээн чанга дуугаар 5 янзын өнгө гаргаж хашгирлаа. Тэрээр цааш нь -За миний лээкцэнд ирсэн монголын ирээдүйн оюунлаг залуус та нар бол маш аз завшаантай ажгуу. Маргааш гэхэд энэхүү лээкц маш их алдарших ба сээдээ болгон гаргангуут гялс худаладаж авкуу бол маш хурдан зарагдаж дуусаншүү - хэмээв.

-За хоёрдугаарх төлөв нь юу вэ, таа нар юүүгж боджийн. Хэн нь ч мэдкүү байна уу. Тиймээ энэ бол  "ялдамлан зөвшөөрөх" хэмээх төлөв юм. Энэ нь дотроо дөрүүн янз байх ба тодорхой нөхцөл байдлын дунд сонгон авч хэрэглэнээ. За энэ дөрвийг үзүүлий - гээд тэрээр "еэс!" хэмээн маш чадварлагаар дөрүүн янзаар дуудаж үзүүллээ. Мэл гайхсан залуус билэтээ дахин дахин харцгаана. Яах аргагүй л ямар нэг хошин шоуны тухай дурдсан юм алга.

Багш цаашаа явлаа. -За залуусаа одоо англи хэлний хамгийн чухал нэг төлвийг хэлье. Үүнийг "даган баясах төлөв" гэнэ. Дотроо долоон янз - гээд хөгжмийн долоон ноотоор долоон удаа "уааау" хэмээн дугарч үзүүллээ. Тэгээд -Та нартаа би байгаа бүх эрдмээ зориулж байгаадаа маш их баяртай байна. Энэ гуруун төлөвт англи хэлний бусад хэдхээн юмс бүгд багтдаг юм шүү дээ. Ингээд бас болчно гэвэл бас  үнэхээр дулимаг явдал болноо. Одоо хаммгийн чухал дөрүүн юмыг хэлж өгеөө -гээд нүдээ анивчин толгойгоо савчуулаад - Энийг та нартаа одоо хэлэх гэж байгаадаа би ердөө харамсахгүй, яагаад гүүл та нар ч гэсэн над шиг олон янзын хэл сурах эрхтэй хүмүүс билээ. Би нэг удаа... -гээд өөрөө нэг удаа орцныхоо үүдэнд сууж байхуйд хажууд нь хэсэг шар толгойт жуулчид хэрхэн самар цөмж байсан тухай 30-аад минуут яриад “тэд яахын аргагүй аангличууд байсаан гэдэгт мөрийцөн ч бэлэн байна” хэмээн цээжээ нүдэн инээлээ. Тэгээд -За миний түрүүн хэлнэ гэсэн гол юм маани бол... хэмээн паауз аван хэсэг чимээгүй болж урдах усаа аван дүгдүгдүг хэмээн залгиллаа.

Дараа нь хүн нэг бүрийг нүдээрээ олзлоод -Тиймээ! Энэ бол оргил цаг! Сайн сонс! Нэгдгүэрт, англи хүнтэй маш эелдгээр гар бариад сэтгэл татам англиар инээмсэглэх. Хоёрдгуарт, түүнийг хэсэг хугацаанд англиар маш ялдмаар ширтэх. Гуравдгуарт, яриаг нь сонсоод англиаар дохиж сэгсрэх, дөрөвдгөэрт, салж явахдаа англиар гараа даллах. За энэ дөрвийг түрүүний миний хэлсэн алт шиг үгнүүдтэй цээжлээд авцан байхад та нар дэлхийн хаана ч алхаж чаднаа. Эцэст нь зөвхөн та нарт гээд нэг улсын нууц задалчий. Маш чухал шүү, бүгд анхаараарай. Миний бие аанглийн засгийн газартай хийх "англи хэлэнд хасалт өөрчлөлт оруулах тухай" гэрээнийхээ эх дээр ерөнхийлөгчөөр тамга даруулхаар болсоон. За баярлалаа залуусаа баярлалаа! Миний сээдээ бүх дэлгүүрүүдээр зарагдийшүү. Маш алдартай тэр лээкцийг уралдаж л авкуу бол алдийшүү, баяртай! - хэмээгээд гарч одсон юм.