Баяраар торой шарах арга II
Түрүүний хичээлээр бид торой бүхлээр нь шарах арга үзсэн билээ. Миний хичээлийг эртэд сонссон хүмүүс энэ удаа дараагийн хичээлдээ суугаарай.
Тиймээ. Бядных биш торой хэрхэн бядных болж болох тухай түрүүний хичээл дээр хуучилсан бол одоо хүн олж авсан хоол ундаа таслахгүйгээр хэрхэн удаан амидархав гэдгийг төсөөлийл... Бядны аз болоход тарган торойнууд толгой эргэм их. Хэдэн ч хүнд хуваасан дундрахгүй их мах. Гэхдээ тэх шаардлага байнуу даа? Хяслантай нь чи хүн учраас ядарна. Ганц торой нудрахад л нэмэлт хүч хэрэг болсноо доо. Тиймээс чамд одоо замээн хэрэгтэй. Эндээс өөрийн гэсэн багтай болох шаардлага урган гарч байна. Багтай болход пориблээм ихээ. Хамтрагч юмуу замээн чинь чамайг хулхидна, чамаас их иднэ, багийн ахлагч болох гэнэ, сэрэмж алдаж тэнэг торойнуудад сэжиг авахуулна. Энэ мэтчилэн үй түмэн асуудал үүснээ. Тэр ч гайгүй, бүр танайхтай адилхан бусад багууд байна гээ л сэтгэчих. Амьдрал бол тэмцэлийн талбар гэдгийг хэн андаа аж. Үүнийг орхий. Гол нь зөв л хуваарилалт хэрэгтэй.
За баг бүрдүүлээ явчий. Амьтантай харьцах тул амьтанд хайртай хүмүүсээс баг сонгышүү, хурдан морь зорь. Үнэг бас болно. Үнэгэндээ мориороо явхын байх даа гэжүү? Үгүй ээ, тэгж доошоо орохгүй. Үнэгийг дээрээс бууддын. Эхлэхдээ ч морь ч гүй, үнэг ч гүй л эхэлнэ л дээ. За тэр яахуу, тэгээд хүнээ зөв таньсан бол өөд нь татаад ав. Сайн баг бүрдүүлчүүл торойнуудыг нэг нэгээр нь гаргаж, ширвээтэн байж шорлож зовкуу шд. Тал талаас нь хашжаагаа л, давхраар нь бариулжаагаа л, жигдхэн сүхдээ сүхдээ явчна. Цаг бол алт. Тааралдсан газраа л сүхдийшүү. Нэлийгээ л... сайхан шүү дээ. Найр болно.
За багаа мээнэжлий одоо. Эхэлжаагаа нусгайнуудад торойны тагалцаг бариулна. Хааяа жоохон гуя амсуулнаа, бас. Тэхкүү бол толгойдоо алчуур зангидаад орилоод байсан тохиол гарсан. За тэр яахуу. Зовхи нь өөдөө нэг хоёр нөхдийг бол тахианы байр луу оруулаад үз. Энэ нь тэдэнд цэвэрхэн ажлах сургуулилт болох учиртай. Тахианууд торой шиг гэнэхэн бишээс гадна өд сөд ихтэй. Манайхны нэг нөхөр биеэрээ дүүрэн өд наацнаа мидкүү худлаа инээж явжаагаад баларсан түүх бий. Өөрийгөө жинкэн баатар гэж бодсон уу яасан. Баларсаар ч байна мэр сэр. За өөр сайхан юм ярий. Тахиа бас баригдкуу зугтаанаа хөөрхөн. Тэхдээ л ицсийцст тахиа нисдэггүй гашуун үнэнг яалтай билээ, пүүхахаха...! (муухай инээчлээ, соорий!) Азгүй тахиа гэдэг үг эндээс л гарсым шүү дээ. Заа тэгээд тагалцаг, тахиагаа голсон бацгаанууд торой иднэ, гуя иднэ гэж магадгүй. Жигүүр мигүүр чихшиг, ёоё инээд хүрчлээ! Хаа холдхов дээ. Торой хэдий арвин ч дэл сул юм байдаггүй л хорвоо байхгүй юу.
Гэснээс нөгөө Орбинзоон байшдээ. Тэр нэг өдөр өнгөрөхөөр нэг зураас зурдаг калиндаартай байснаадаа. Манайхан ч бас тэмдгэлгээтэй шд. Нэг суурь торой идээ л нэг мөнгөн аяга. Ямрав дээ... удкуу алтан аягаар тэмдэглэдэг болноо, заа тэр ч яахуу. Зүгээр сонирхуулсы.
Ойлгожийнуу, ер нь миний санааг? Жишээ авдымуу. Торой бяд нар бол муур хулгана л гэсүүг. Тэр Леопольд муур байнаа. 2 хулгана гардаг. Тэр муу тэнэг бяцxан амьтад их солиорноо, гарын чилээ гаргахкуу байж. Тэгээд тэр 2-г яадагчгүү шдээ гэжүү? Тийм, тэр хоёрыг яах ч гүү. Өршөөгөө л, уучлаа л байна. Энэ чинь л манай пий аар шүү дээ. Үнэндээ тэр муур юугаараа хооллоодын гэж бодоов? Сүү юу...! пүүхахаха....! (уучлаарай ахиа л муухай инээчлээ. Инээдээ барькуумаа заримдаа... ) Хулгана бас олуулаа шд, яаг манай торойнууд шиг. За тэгээд залуу хүмүүс байна, сэтгэ, ай? Би л таа нарын насан дээр юмсан бол өдийд аварга том махны машин худалдаад авцан байгаа. Над шиг иджууж чадхымуу даа гүүмүү ер нь? Заза түгүүл сонсжий. Тэр Леопольд бол манай багийн сургалтын үндсэн систээм шүү. Гэтэл тэр амээркүүдыг хар. Тоом Жээрийтэйгээ таарсан тэнэгүүд. Ганц сонгууль будлиулчиж чадкуу. Уг нь бас манай муур багш гайгүй. Гэхдээ хуучны юм ул болж, хулганууд хашир болчоод байна. Тэгээд Леопольд нэгэнт манай сургалтын систээм тул үгий нь бас амьдралд ашиглана. “Ребята давайте жить дружно”. “Хэдүүлээ эвтэй байяаа” гэж мэгээ л. Ингэж хэлэхэд торойнууд маань алга ташжаах учиртай. Тэгээ л инээд алдаад суучна шүү дээ… Үнэндээ торой бяд нар эвтэй байна гэж яаахвээ дээ чааваас. Бяд хэд л хоорондоо эвтэй байвал хаана хаанаа хүч алдкуу байх нь тэр. Энэ чинь л амьдрал шүү дээ.
Зочин
энхээ
Зочин
B
zuw
booloo nene
booloo nene