Чононгоо
Аньсахнээл нүдний чинь халуун хөх талимаанд Хайрын совин цэнхэртүүлжил Амраг жаалхан чамайгаанл энхрийлж илбэнхэн суух минь Чононгоо чононгоо
Хайрын совин цэнхэртүүлжил
Амраг жаалхан чамайгаанл энхрийлж илбэнхэн суух минь
Чононгоо чононгоо
Сайханаас сайхан чинийхээл аальнийн гэгээнд уусанхнээл
Санжил үгүйлэхийн халуухнаас томоогүйл муухай дассаныхаа
Алтанхнээл хэвлийн чинь охин хөх сэвлэгийг
цэнхэр манан ирвэгнүүлжил
Амраг жаалхан чамтайгаанл эрхэлж тунинхан суух минь
Чононгоо чононгоо
Минийлээ муухай чинийхээл үлэмжийн чанарт эншинхнээл
Үгүйлэн санахын энүүхнээс үгүйлэнхэн муухайл хайралсныхаа
Сул асгасан гэзгээр чинь зөндөө чиг удаан наадлаа
Суусаар нөмгөн салхи л ингэж Чононхул анхилдаг бизээ
Сэмэрч талмисан харцанд чинь уярч удаан чиг ихээр эрхэллээ
Сувдарч асгарсан хайрын чинь өнгөл хөх чонон тэр бизээ
Энгэр цээжээр чинэл нэг ирвэгнүүлэнхэн их л хөхлөө
Эжий гэгээн хатдын чинь сүү уургийнханл тэр бизээ
Чононхонгоо чинийхээ бэлхүйсийг илбэн ихээр энхрийллээ
Мэлтэгнэж намууханаа гол усан ийн чонон хөх гиншдэг бизээ
Миний л жаалхан Чононгоо
Хагас аньсан халуун харцтай уруулын чинь улааныг их л озлоо
Хатан Бөртийгөөн хайралхын тань Хаан Чингис омог нь тэр бизээ
Чонон хул биеэр чинь нэг чонон улаан шимжээ ихээр
Чингис их л омгий минь цуснын улаан өнгө нь тэр бизээ
Ум цэцгийн чинь уруул ялдмыг үмхэлж хө өвтгөж эрхэллээ
Хөрвөөж тэгээд л энэ цэцгийн энгэрт миний нуган үр аавдаан улин
Миний жаалхан чононгоо
Хасын тунгалаг хонго өгзөгийг чинь өвтгөж хө ихээр энхрийллээ
Хааны минь хатдын гэгээн их үзэсгэлэн юу нь энэ л бизээ.
Халамцуудаа хүүхэн шууханд ингэж үг алдах вий дээ. За тэр ч яахав. Сая үгий нь http://on-toli.com/modules/duuniiug/unshih.php?item_id=805 гэдэг газраас авлаа. Мань мэтийг загнаад байдаг улсууд наад үгээ хараад зохиолчид нь очоод хэлээч. Ингэж бичдэг монгол хэлний дүрэм чинь хаа байна гээл. Холын газраас давхиад ирдэг туурай чинь хаа байна гэдэг шиг. Эхлээ л их тансаг явжийнаа. Тэгснээ гэнт чононгоо чононгоо гэж наасс. “Тэр муу нээрээ чоноо чоно!” гэж ярьдаг байхаа. Тэгээд цаашаа чоноор амьсгалаа явчжийшд. Тэрэнд орвол эм туулай муулай ядаж арай гайгүй ш дээ. Аа нээрээ тэр садист эр нь өөрийгөө бас чоно гээд байгаан.
“...Хэвлийн чинь охин хөх сэвлэг” гэнэ үү? Мөн муухай хадуурчаагаан шүү. Хэвлий хавьцаа байдаг үс гэхээр чинь одоо...? Хэзээ байтлаасаа дуунд тэр үс мүсийг дуулжээсийн! “...Гэзгээр чинь зөндөө удаан наадлаа”. Энэ удаа толгойны үс юм шиг байна. Үсэнд л их сонирхолтой хүн юм даа. Үсээр нь наадаад, таашаал авнаа бас! Цаадах нь бас үсэндээ мэдрэмжтэй байж болхын тээ, орчин үед. “Үгүйлэнхэн муухай хайрлана....”??? Муухан хайрлана гэх гээд муухай гэцийм болуу. Тэр олон тансаг үгий нь үнэндээ л ойхгүй юм. Хайгаад ч олдохгүй ин зарим нь. Үг зохиодымуу. “Аяа лийвтчинхэн чи минь” гэчүүл улсууд “аа энэ их учиртай эртний монгол үг байж таараа” гэж бодож магадгүй. Гэтэл би лефтчин хүүхний тухай л хэлсэн байна шүү дээ, яс юман дээр.
За энэ энгэр цээж гэж худлаа зөөлрүүлсэн байнаa. Хөхий нь л их таалсан болтой юм. Гэтэл сүүгий нь уусан гэж гархым даа? Тэнгэр минь энэ дуу чинь эхийн тухай дуу юм байна. Хүү нь ижийгээн дуулж байна. Гэтэл гэнэт нөгөө хүү нь ижийнхээ бэлхүүсийг энхрийлээд гиншүүлээд явчив даа. Учир нь олдох нь уу таминь! Тэгээд чоно л ингэж гиншдэг миншдэг гээд. Заа яахуу, хүүгээ унтангуут аав нь муу ижийг нь гиншүүлээд байгаа гэж ойлгоё. Уруулынх нь улааныг их л озсон байна. Яг улааны нь олоод озож шүү, сүрхий хог! Гү тэгээд тийм л их озсын байх даа. Чоно юм бол тасдаад идцээн, аягүй бол? Хүүхэн озонгуутаа энэ бол хаан Чингисийн омог байлаа гэвүүл яахуу! Манай эзний нэр ч дууслаа л да. Энэ л дутаад байсан юм.
Пэээ! Биеэр нь нэг шимээд хаячиж! Цъ цъ цъ... үйлтэй ч амьтнаа даа, нөгөөх нь. Садист хүүрэв, яасан! Тэгснээ за энэ бол миний чингис их омгийн цус нь байлаа гэх нь байшд. Баавартай яа! Гадаад хүүхэнд ингэж хэлүүл, айн? Хөөх, тэр чинь тийм айхтар порно од уу гэж асууна биз. Нэг уруул үмхлээд баахан өвтгөсөн болтой юм. Гэхдээ тэр нь ум гэдэг цэцгийн уруул гэж байна. Манай хүн бол цэцэгний уруул яг хаана нь байдгийг төвөггүй мэднэ гэжийн. Ашгүй дээ, тэгмээрийн. Хүнийг алийн болгон энд тэндээс нь бумбадаж зовоохов дээ. Энд тэндээс нь ч юу байхав, уруулаас нь бумбадчаад байдаг болтой ин. “Ум цэцгийн чинь уруул ялдмыг үмхэлж хө өвтгөж эрхэллээ...” Ямрав? Манай Ирий багш тэрхүү явдлыг “ум хум нийлүүлэх” гэдэг байсын гэнлээ. Тэхээр энэ оральный секс айн?
Хөөе, нөгөө цэцгийнх нь энгэрт тэрний хүү нь аавдаа ульсан гэжийн. Еэ бурхаан! Миний хүү нэг өдөр улиул яанаа? Байхгүй ээ, байхгүй! Hөгөөх чинь хүүхэд ярьжаагаа л өгзөг рүү яваад орчлоо. Аймар тунгалаг шилэн өгзөг юм байна, гэхдээ. Sex toy тээ? Тэгсэн чинь тэр өгзгийг өвтгөсөн гээд байхым да, энэ нээрээ... хайн! За тэгээд тэр шилэн өгзгөө “хааны хатны гэгээн үзэсгэлэн нь энэ билээ” гэсэн байна даа, хүмүүс ээ! Нэг арслан заан өөр нэг эм арслан зааныг араас нь хараад “чи үзэсгэлэнтэй юмаа” гэдэг хүүхэлдэйн кино байдаг, тээ. Маниус тэгж болхымуу, яахын? Болно гэвэл яахав дээ. Гү яахав өгзгөнд нүд татах увдис оршиж болно л доо. Гэхдээ хааны хатан матан, хамаг амьтны гэгээн үзэсгэлэн тэнд нь орших нь ч юу юм бээ, тээ?
Зочин
Зочин
SHONHOR
Пэээ! Биеэр нь нэг шимээд хаячиж! Цъ цъ цъ... үйлт
Зочин
booloo nene
zochin
anon
Mongol
Бэхэрэ
Anu
zochin