Эзэн 100 хөтөлбөр дууслаа. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэнэлээ. Би ч анхандаа юм ойлгодогүйм болхоор Эзэд зуудаг хөтөлбөр юм болуу гэж бодсын. Яагаав нөгөө зуудаг нохой гээд байдаг даа. Гэхдээ учир мэдэх хүнээс лавлахнээ эдийн засаг гэнэ шүү. Жоохон боловсролоо дээшлүүлэхгүй бол болохоо байхнээ. Зиа үүнээс хойш эдийн засаг маань эрчимжиж байгаа болуу гэж өдөр бүр хамаг биеэ чагнадаг боллоо. Яг л өвчтэй хүн шиг. Онц юм ажаиглагдахгүй болхоор нь гайхаад байсан биеэ чагнах биш доллорын ханш чагнах ёстой байж шүү дээ. Доллорын ханш ч өдөр өдөрөөр өсөж байгааг хараад эдийн засаг эрчимжихээр ингэдэг юм байна ч гэж бодлоо. Сайхан эрчимжээд ирхээр бидний шүтэж явдаг агуу их АНУ-ын  доллор хойно өсөлгүй ч яахав гэж бодлоо. Хүн ч тэгээд хямрахаараа өчнөөн юм бодхымдоо.

Тэгсэн сая тэр хөтөлбөрийхөн үр дүнгээ тайлагнаж байхыг үзлээ. Би бүүр өглөө босоод гайхаад байсын. 100 хоног нь дуусчихсан байдаг би хямралаасаа гараад байдаг. Хавийн амьтад гарчаад ганцаараа үлдцэн юм биш байгаа гэж бодоод хэсэг сандарлаа. Хажуу хавирганыхаа хүмүүсийг ч сайтар ажиглалаа. Тэгсэн тэднүүс оогт гарсан шинжгүй бие биенээсээ тамхи гуйж байхыг хараад ганцаараа үлдчээгүйл юм байна гэж бодоод тайвширав бас. Нийтээрээ хямрах бол энгийн үзэгдэл ганцаараа хямруул бас л атаархал энээ тэрээ хөдлөөд үхдийн байгааздээ энэ чинь. Зиэ тэгээд дээр дурдсан хөтөлбөрийн тайланг зурагтаар үзлээ. Ямарчиг байсан хөтөлбөрийн хэрэгжүүлэгч нөхдүүд бол хямралаас гарсан шинжтэй мантгар цагаан залуус байхыг хараад эдийн засаг эрчимжиж гээд авралын оч гялс хийж байхын. Тэгсэн гүү гэнээ би их олон юманд өрөөсгөл ойлголттой явж. Эзэн зуу чинь эдийн засгийг яг таг эрчимжүүлнэ гээгүйн байна. Бага зэрэг эрчимжүүл эрчимжинэ тэгээд эримжүүлж чадахгүй бол тэр л биз гэж зорилго тавьсын гэнэ. Бас тэр хэд эримжүүлж чадахчгүй л гэнэ. Анхнаасаа ийм зорилго тавьсын бол эднүүсийн зөв аргагүй аргагүй. Харин нэрээ л эдийн засаг эрчимжүүлэх гээд өгсөн нь буруу байж. Тэр нэр өгсөн нөхөрт хариуцлага тооцох хэрэгтэй л дээ. Зүгээр энгийн хүнд өдрөөр биш цагаар өсдөг гурван настай гунан улаан баатар гэж нэр өгчөөд хараад байдаг нөгөөх нь өсөхгүй уйлаал өлгийндөө байгаад байвал яахуу. Хүүхдэд ч тэр, аав ээжид ч тэр баахан сагсуураад хажуу хавиргынхаа айлуудад хэлцэн байдаг тэдэнд ч тэр эвгүй биздээ энэ чинь.

Зиа тэгээд эрчимжээгүй одоо яахвээ. Тэднүүсийн буруу юу гэсэн бид цалингүй ажилласан бид хариуцлага хүлээж чадахгүй гэхийн. Нэг талаар энэ их хэцүү юм. Яахав сайн дураараа эдийн засгийг эрчимжүүлээд өгий гээд мөнгө төгрөг авахгйү төр засгийн бодлогод оролцоод явсан улсыг өрөвдөхийн. Тэд зүгээр байвал байхшд үхсэн хойноо. Төрийн дарга нар л гуйгаа биз. Гэхдээ нөгөө талаар бодоод үзхээр чадахгүйн бол ямар юмаа хийж хөтөлбөр мөтөлбөр зарлаж би орий морий гэсийн болоо гэсэн атгаг бодол төрхийн.

ЭЗИЭН 1000

Үүн дээрээс би нэг арга бодож олсон. ЭЗИЭН 1000 гэдэг хөтөлбөр санаачилдымуу. Энэ нь эдийн засгийг илүү их эрчимжүүлэх мянган хоног гэж байгаан. Би бол цалин авахгүй сайхан эдийн засгийг эрчимжүүлээд ажилаад өгий гэнэ. Өөөртэйгөө таарсан сайхан гаруудыг бүрдүүлчинэ. Тэгээд төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлөөд тэг ингэ гээд зааж зөвлөөд явна. Би л болсон хойно яахна байхна уу. Өөртөө ашигтай шийдвэрүүд хөтөлбөрийн хүрээнд гаргуулах нь байна шүү дээ. Энэ зэргийн ухаан бол надад байгаа. Тэгээд мянган хоног ард түмэн сайхан горьдлого тээгээд амьдараг. Тэр хугацаанд сайд дарга нараа ч муулж чадахгүй сайхан горьдоод суухна байна. Ард түмэн гэдэг ч ийм зэргийн мангар амьтад гэдгийг төр засгийн дарга нар сайн мэджаагаа. Зиа мянган хоног дууслаа гэж боды. Би нэг хэвлэлийн хурал зарлана. Тэгээл хэрэн ЭЗИЭН 1000 хоног гэж зарлагдпаагүй бол өдийд таануус турж үхсэн. Зарлагдсаны хүчинд ийм байна. Ойлгожээн үү эдийн засаг гэдэг их нарийн юм шүү дээ энгийн ардууд ойлгохгүй. Би өөртөө ашигтай ч бай ард түмэнд илүү ашигтай ийм ийм шийдвэрүүд төрөөр гаргууллаа. Тэгээгүй бол таануус яах байсан улс вэ. Тэгээд ч бхи цалин аваагүй таануус надтай хариуцлага тооцоно гэж бол ярихгүй шүү дураакууд гэж хагас уурлаал гарах нь байна. Ийм зэргийн мэргэн ухаан бол надад байна. Удахгүй шинэ хөтөлбөрөөрөө шинэ албан тушаалаараа тайлангын хурал дээр уулзая нөхдөө.

Эзэд нээрээ зуудаг гэсэн АТГ мэ гээл  


Томоор үзэх бол зураг дээр дарна уу.