Хагарсан утасны дэлгэц дахиад эвлэрдэггүй шиг үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт утас л холбоос болж үлддэг шиг үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье

Утастайгаан  байхад Гаамп баян байсан

Орилсоор шинэ ирсэн мээсээжээ шалгахад минь
Одод бүгдээрээ надруу мээсэждсэн юм шиг санагддаг байсан
Твийтэр Фээсбүүктээ орж  суухдааа
Тив дэлхий бүхлээрээ алганд минь багтах шиг санагддаг байсан

Утастайгаан байхад Гаамп баян байсан

Алт юм шиг гэртэй утасаа ар өвөргүй маажиж суухад
Амьтны үрс надад атаархаад үхгэжаагаам шиг санагддаг бсан
Сэм сэмхэн нотификэшн утсанд минь ирээд
Сэтгэлийг минь гэгэлзүүлээд хачин болгодог байсан.

Утастайгаан байхад Гаамп баян байсаан

Цэнэг нь дуусаж халууу дүүгсэн
Ухаалаг утсаар тоголдог байсаан би
Залхаж үхмээр урт оочер хүлээхдээ
Захиа занаа бичээд тоодгүй байсаан би

Утастайгаан байхад Гаамп баян байсаан

Утас утасны цэнэг өөр дуусдаг шиг үнэнээ хэлэе
Цэнэгээ баран байж  хэлэе
Ухаалаг утасаа хаяагүй хүн ойлгохгүй шиг үнэнээ би хэлэе
Уураа барин байж хэлий

Утасаа хаясанаас хойш Гаамп ганцаардмал  болсоон
Гэхдээ энэ хорвоод утас байхгүй л бол ганцаардсаар байх ганцаардмал болсон.

Жич: хуучин муусайн ухаалаг утасаа түр түрээсээр хэрэглүүлэх хүн байвал холбоо барина уу