Аборт чөлөөтэй болсны 20 жилийн ойд
Эрх чөлөөт хүнд олон эрх бий.
(600 000 хүнээ устгасны 20 жилд)
Эрх чөлөөт хүнд олон эрх бий. Олон сонголт бий. Улс төрийн, эдийн засгийн эрхээс гадна хувь хүний эрх, сонголт олон бий. Амьдрах газраа сонгох, мэргэжлээ сонгох, хань нөхрөө сонгох, хүүхэдтэй болох эрх, жирэмслэхээс хамгаалах эрх, жирэмслэхээс хамгаалах аргаа сонгох эрх, амьд явах эрх гээд л. Гэхдээ бидэнд хүн алах эрх байхгүй. Бидний эрх өөр хэн нэгний эрхээр, тэгэх тусмаа хэн нэгний амьд явах эрхээр хамгийн түрүүн үг дуугүй хязгаарлагдана. Бид эрх чөлөөт хүмүүс. Гэхдээ хэн нэгний эрх чөлөөнд халдах, тэгэх тусмаа амь насыг нь шийдэх эрх бидэнд байхгүй. Төрсөн үрийнхээ эрх, амьдрах эрхийг ч бас адил. Үр хүүхэд маань яг тань шиг, над шиг амьдрах эрхтэй.

Ёс зүйн хувьд ч, шашин, хүмүүнлэгийн үзлээр ч гэсэн хүн хүнээ алах, тэгэх тусмаа өөрийн ойр зуурын тохь тух, аар саар бэрхшээлийн төлөө хүүхэд алах эрх түүхийн аль ч үед хүн төрөлхтөний аль ч үндэстэн угсаатан, овог аймагт байгаагүй. Тэгээд ч түүхийн бүх л үед хүүхэдтэй болно, хүн төрнө, хүн болно гэдгийг бурхнаас заяасан, эсвэл байгалийн хамгийн том гайхамшиг гэж үздэг байсан. Тийм ч юм. Үр хүүхдээ үлдээж байж л хүний зүйл, тухайн үндэстэн, тэр овог аймаг, хүн та өөрөө гагц биеэрээ дуусахгүй цааш олон үеийн турш амьдарч, мөхөж сөнөхгүй оршино гэсэн үг. Амьд үлдсэн нь л амьд үлддэг. Үхсэн нь сөнөж арчигдана. Тэр ген, тэр овог, тэр улс, тэр зүйл устана. Иймээс эрт үеэс хүн төрөх, хүүхэдтэй болох хамгийн том гайхамшиг байсан.
Харамсалтай нь ХХ зуунд хөгжил дэвшлийн хамт дэлхийн нэг, хоёрдугаар дайн, хими, биологи, цөмийн зэвсэг зэрэгтэй эн тэнцэхүйц нэгэн гайт ололт гарч ирсэн нь аборт юм. Хүн анх удаа үр хүүхдээ хэвлийдээ байхад нь хөнөөх болсон. Дайн болоогүй байхад хэдэн арван саяар нь дэлхий даяар аборт хийж байна. Жилдээ л дэлхийн хоёрдугаар дайны үед алдсан 70 сая хүнээ өнөөдөр энгийн иргэд, эгэл аав ээжүүд алуулах болсон гайт ололт.
Халхын голд 230 гаруй, хоёрдугаар дайны төгсгөлд 20 гаруй монгол цэрэг амь үрэгдсэн гэдэг. 30-аад оны аймшигт хэлмэгдүүлэлтээр ч нийтдээ 30 мянга гаруй хүн амаа хядсан гэдэг. Гэвч өнөөдөр Монголд жил болгон үүнээс олон хүүхдээ хядаж байна. Жилдээ 30 мянган хүүхэд. Сүүлийн 20 жилд 600 мянган хүн ам. Монгол Улс түүхийн аль ч үед ийм аймшигт хядлагад өртөж байсангүй. 555 онд түрэгүүд аймаглан устгахад ч, 1368 онд хятадаас гарахад ч, 1632,1692, 1755 онд тусгаар тогтнолоо алдахад ч, 1930-аад онд хэлмэгдэхдээ ч ийм хүн амын хохирол, хядлагад өртөж явсангүй. Түүхийн бүх үеийн турш цөөн хүн амтайдаа үргэлж хяхагдаж, эмс охид нь хүртэл дайн тулаанд даган мордож явсан монгол угсаатан өнөөдөр жил болгон нэг аймгийн хүн амаа сайн дураар хядах болсоор яг 20 жил болж байна.
Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын эх орон АНУ-д ч аборт чөлөөтэй биш. Зөвхөн эхийн амь нас уу, хүүхдийн амь нас уу гэж сонгохоос өөр аргагүй болсон үед эмч нарын зөвлөлгөөнөөр маш нухацтай хэлэлцэж, хамгийн сайн эмнэлэгтээ хамгийн аюулгүй орчинд хамгийн аюулгүй аргаар хийдэг. АНУ-д аборт бол хамгийн том улс төрийн, хуулийн, ёс зүйн, шашны, шинжлэх ухааны асуудал байсаар ирсэн. Харин өнөөдөр Монголд бол хөтлөлцөж явсан аав, ээж хоёр гэнэт хажуугийн орц руу “орчих уу, яадгийн” гээд л алхаж ороод 20 мянган төгрөг төлөөд 15 хормын дараа хүүхдээ алуулчихаад, цааш инээд алдан хөтлөлцөн одож байна. Төр, эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналт ч алга. Ядаж нөгөө хагалгаа хийлгэхгүй өдөр цагийг нь заадаг лам нар, сүм хийд ч таг сохор. Татвар хяналт ч дүлий. Төр засаг бүр элий балай.
20 жилийн турш аборт хийчихээгүй бол Монгол Улс өнөөдөр 3,3 сая хүн амтай байх байсан. Арай ч барилга барих, зам тавихдаа жил бүр 80 мянган хятад гуйж залж оруулж ирэхдээ тулахгүй байсан. 2015 онд дөрвөн сая хүнтэй болно гээд элэг бүтэн хүн амтай, түмэн олон залуус хүүхэд бужигнасан арай ч илүү хөгжилтэй, арай томхон улс орон бардам омголон сууж байх байлаа.
Хятад, Энэтхэг шиг хэдэн тэрбум хүнтэй улсууд хүн амын өсөлтөө зогсоох гэж зохицуулж хууль дүрэм гаргаж, абортоо чөлөөлдгөөс биш, хэзээ Монгол шиг цөөн хүн бүлтэй айл үр хүүхдээ алж устгахдаа тулсан, тэр нь бүр ямар ч эмнэлгийн, мэргэжлийн, ёс суртахуун, шашин номын шүүмжлэлгүй орц, подвалд цэцэглэж байлаа. Хэрэв шилжилт, хямрал гээд ийм амин чухал асуудлаа ч олж харах сөхөөгүй явсан бол одоо цаг нь болсон биш үү. Дөнгөж 100 хүрэхгүй жилийн өмнө эрдэмтэд сөнөж устах нь гэж зөгнөж халаглаж байсан монгол угсаатан, ядахдаа гол цөм ноён нуруу нь болсон төв монгол нь сэхэж сэргэж, эрүүлжиж, үржиж өсч улс шиг улс, хүн шиг хүн болж болдоггүй юм уу? Монгол хүнийг цөөрүүлэх харь орны тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаа шиг энэ аймшигт хядлага, ёс суртахуунгүй аллагаа Монгол төр хэзээ зогсоож, ядаж эмч нарын зөвлөлгөөнөөр, эмнэлэг шиг эмнэлэгт хянадаг болох юм бэ?
Энэ аборт нэртэй чимээгүй аллагыг үйлдэгч эмч нарт ч хандаж уриалмаар байна. Сануулмаар байна. Гиппократын үеэс өнөөдөр хүртэл бидний өргөж ирсэн эмчийн ариун тангаргийн 1.1 дүгээрт бусдад бүү гэм хор хий гэж байдаг. Бид энэ тангаргийг өргөсөн. Хүнийг эрүүл болгох гэж, чаддаг бол зарим тохиолдолд амь насыг нь аврах гэж бид арван жилийн сургууль, анагаахын зургаан жил, мэргэжил олгох дөрвөн жилийн хүнд сургалтыг даван эмч болсон. Тэрнээс биш хүүхэд алдаг мэргэжил, эрх өгсөн биш. Энэ бол эмчийн боловсролыг яг эсрэгээр нь ашигласан, ёс зүйгүй, хүн чанаргүй, бүр улс үндэстэндээ гай болсон үйлдэл мөн. Эмч хүн алуурчин биш. Одоо та энэ үйлдлээ зогсоох ёстой. Бидэнд эмчлэх өөр олон өвчтөн, халз тулах өчнөөн өвчин эмгэг байна. Та өдий хүртэл зовж олсон мэдлэг боловсролоо монгол хүнийг алах биш, эрүүл болгохын төлөө зориулж болно. Монгол даяар байгаа хэдэн зуун хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг жилдээ 30 мянга шахам аборт хэмээх чимээгүй аллага хийж байна. Зарим нэг Мари Стопс мэт нь дангаараа арваад жилийн турш 10 мянга илүү аборт хийсэн тухай албан бус мэдээ байдаг. Түмэн хүүхдийн амь насаар олсон хөрөнгө мөнгө чинь хангалттай болсон бол одоо абортоо зогсоож, монгол хүний сайн сайхны төлөө ажиллаж эхлээч гэж би хичээнгүйлэн гуйя.
Монголын төр ч гэж төр. Халх голын дайн, 30-аад оны хэлмэгдүүлэлтээс аймшигтай хүүхдийн аллагыг бүтэн 20 жил өөгшүүлэн нүдэн сохор явлаа. Одоо энэ хядлагынхаа 20 жилийн ойгоор абортыг чөлөөтэй болгосон хууль тогтоолоо эргэж хараасай. Хүн ард маань ч гэсэн орцны дэлгүүрээс тамхи авахын дайтай санаж үр хүүхдийн амь насаа шийддэгээ болиосой, хувь хувьсгалын эмнэлгүүд ч гэсэн хүүхэд алж мөнгө олдог, алдар цолонд хүрдгээ зогсоогоосой, эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтынхан ч гэсэн одоо нэг үндсэн ажлаа хийгээсэй гэж хүсэн хүсэн энэ тэмдэглэлийг бичлээ.
2009 оны 5 дугаар сар 3

Монгол ард