Л.Мөнхбаясгалан: Би Х.Тэмүүжингийн фанат байлаа
“2-р суваг” телевизийн гүйцэтгэх захирал Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Шийлэгтөмөрт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
“2-р суваг” телевизийн гүйцэтгэх захирал Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Шийлэгтөмөрт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Г.Сарангэрэл гэдэг эмэгтэйн оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлэг олны анхаарлыг татлаа. Нэвтрүүлэг гарсан даруйд үзэгчид таныг мундаг байна гэж үнэлсэн байх. Харин одоо тэр ярилцлагаа захиалгаар хийсэн гэх боллоо. Үүнд ямар тайлбар хийх вэ. Та тэр зочинтойгоо анх яаж холбогдож уулзсан юм бэ?
-Тэр ярилцлага гарсны дараа хүмүүс намайг мундаг байна гэж ерөөсөө хэлээгүй. Анхнаасаа л Х.Тэмүүжинг буруутгах гэж захиалгаар хийлээ гээд л гүтгэж эхэлсэн. Би энэ ярилцлагыг хийгээд сайн юм сонсоогүй.
Х.Тэмүүжин сайдтай холбоотой асуудал дэгдсэнээс хойш биднийг “Сэтгүүлчид баримттай ярьж, бичих хэрэгтэй. Сэтгүүлчид худалдагдсан. Худалдагдаагүй л юм бол баримт ол” гэх олон нийтийн хандлага байсан. Үүнийг бүх сэтгүүлч мэдэж байгаа. Би тухайн үед Х.Тэмүүжин сайдыг “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ гурав, дөрвөн удаа урьсан. Гэвч ирээгүй. Харин тэр охиныг нэвтрүүлэгтээ яаж оруулснаа ярья. Манай нэг сэтгүүлч Г.Сарангэрэлийг хориход байхад нь “Ярилцлага өгөөч, ийм ийм асуултад хариулт өгөөч” гээд захидал бичиж байсан юм билээ. Гэвч тэр нь бүтээгүй. Харин өмгөөлөгч нь манай телевизэд ярилцлага өгч байсан. Бусад телевиз түүнийг ярилцлагад оруулахгүй байхад манайх оруулж байсан. Г.Сарангэрэлийг батлан даалтад гаргахдаа Г.Батбаяр өмгөөлөгч манай сэтгүүлчийг дагуулж яваад тэр зочид буудалд очсон байсан. Би үүнийг сэтгүүлчээсээ утсаар мэдээд өөрөө шууд очсон. Намайг очиход “Стар” телевиз ярилцлагаа аваад явчихсан байсан. Тэгээд би Г.Сарангэрэл охинд “Манай телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгөөч. Үнэнийг хэлээч” гэсэн. Г.Сарангэрэл “За тэгье” гээд миний саналыг хүлээж авсан. Тухайн үед найз залуутайгаа хамт байсан. Яагаад манай телевизийн студид ирсэн бэ гэвэл, тэр өөрөө “Би шоронгоос гарч ирсэн хүн. Гэхдээ муухай харагдмааргүй байна. Нүүр ам, үсээ янзалмаар байна” гэхээр нь “За тэгвэл манай телевиз дээр очоод ярилцлагад орчих. Би нүүр хувиргагчаа дуудъя” гэсэн юм. Ингээд нүүр хувиргагчаасаа гадна нарийн бичгээ дуудсан, зураглаач нар бүгд ирсэн. Ярилцлага эхлэхийн өмнө одоо намайг гүтгэж яриад байгаа өмгөөлөгч Г.Батбаяр нь ирсэн. Ирээд “Асуудлыг нэг бүрчлэн яриулж болохгүй шүү. Тэгэх юм бол муухай. Зөвхөн бэлгийн харилцаатай байсан гэдгийг нь хэлүүлээрэй. Түүнийг нь хэлүүлэх нь зөв. Би ч сая өөрт нь хэлчихлээ. Миний зорилго бол би Өмгөөлөгчдийн холбоог авах сонирхолтой. Өмгөөлөгчдийн холбоотойгоо таардаггүй. Тэмүүжин саунд бүр ёс бусаар харилцдаг байсан нь үнэн” гэж ярьсан. Түүнийг ярихад миний хажууд манайд ажилладаг хоёр ч хүн байсан. Тэд бүгд гайхсан байх. Одоо ч тэднээс асууж болно. Би “Ингээд ярьчихаар найз залуу нь уурлаад бөөн юм болох юм биш үү” гэхэд, өмгөөлөгч Батбаяр “Би найз залууд нь “Ийм PR-ын ажиллагаа явуулж байгаа юм аа. Чи битгий итгээрэй” гээд хэлчихнэ. Тэгэхээр найз залуу нь яах ч үгүй” гэсэн. Тэгээд л ярилцлагаа хийсэн. Г.Сарангэрэл бид хоёр хоёулхнаа байж байгаад ярилцаагүй. Зураглаач гэхэд гурав дөрвөн хүн, нүүр хувиргагч, эфирт миний өмсөх хувцсыг авчирч өгсөн хүн гээд олон хүн байсан. Тэр хүмүүс бидний ярихыг сонсоод толгой сэгсрээд “Х.Тэмүүжин сайд арай ч дээ, энэ охиныг баллаад хаячихлаа шүү дээ” гэсэн. Бас нэг нь “Сарангэрэл ээ, чи яагаад инээж яриад байгаа юм бэ... ” гэж хүртэл хэлсэн. Тэгээд маргааш нь ярилцлага гаргаснаас хойш над руу дайралтууд их ирж эхэлсэн дээ. Уг нь би мэргэжлийн ур чадвараар тухайн дуулианы нэг номерын эзэнтэй ярилцсан. Сенсаац хаана байна. Би тэнд л очно. Миний хөтөлдөг нэвтрүүлгийн нэр нь “Цензургүй яриа”. Тиймээс ямар нэгэн цензур байх ёсгүй. Энэ үүднээсээ би хөлөө хугалчихсан хэдий ч өөрөө ярилцсан. Мэргэжлийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөж, дуулианы эзнээс ярилцлага авах хүсэл надад байсан. Монголын бүх сэтгүүлч ийм хүсэл байсан л байгаа.
-Таны зочин өөр нэг телевизэд ярилцлага өгөхдөө шал өөр зүйл ярьсан шүү дээ. Аль телевизэд нь үнэн ярьсан болж таарч байна вэ?
-Намайг ярилцлага авахаас өмнө “Стар” телевиз ярилцлага авчихсан юм билээ. Харин надад бол үнэнээ ярьсан. Гэтэл одоо намайг дарамталж байгаад ярилцлага авсан гэж байна. Надад дарамтлуулах хүмүүс тэд мөн үү. Хэрвээ би дарамталсан бол тэр хүн эфирт инээгээд ярих уу. Суга таяг тулсан намайг түлхэж унагаад зугтаагаад явахад би хөөгөөд гүйцэх үү. Эрүүл саруул хөл гартай өмгөөлөгч нь, найз залуу нь, найз охин нь нийлээд ч намайг дийлэхгүй гэж үү. Инээдтэй юм ярих юм аа.
-Таны зочин зөвхөн танд л, танай телевизэд л үнэнээ ярьсан гэдэгт яаж итгэж байгаа юм бэ?
-Одоо итгэхэд хэцүү болчихлоо. Надад нэг өөрөөр ярьсан. “Стар” телевизэд өөрөөр ярьсан. Би тэр охиноос үнэнийг ярихыг л хүссэн. Би Х.Тэмүүжин сайдыг ярилцлагад урьсан ч ирээгүй. Тиймээс нөгөө эх сурвалжийг нь олж аваад л ярилцсан. Тэр охин өөрөө “Би үнэнийг хэлье. Би Х.Тэмүүжингээс болж их хохирлоо. Миний араас үхэн хатан гүйдэг байсан хэрнээ намайг шоронд оронгуут хулгайч, хар тамхичин гэж ярилцлага өгсөн байна лээ. Би түүнд нь гомдож байна” гэсэн. Ярилцлагадаа ч хэлсэн байдаг. “Х.Тэмүүжин, О.Баасанхүү хоёрт гомдолтой байна. Гомдлоо гаргана” гээд. Өмгөөлөгч нь хүртэл миний өрөөнд сууж байгаад “Одоо Х.Тэмүүжин дээр эрүүгийн хэрэг үүсгэнэ. Садар самуунд уруу татаж орон байраар хангасан, бүр Хууль зүйн яамныхаа ажлын өрөөний арын өрөөндөө янз бүр болж байсан. Энэ бол албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болж ч мэднэ. Гэхдээ одоо бол зөвхөн хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Энийг тусад нь гаргаж болох асуудал” гэж ярьж байсныг сонссон хүн надаас гадна хоёр байгаа шүү. Гэтэл өнөөдөр болохоор би тийм ярилцлага өгснийг мэдээгүй гэж байна. Манай телевизийн камерт бичигдэж үлдсэн гэдгийг тооцоогүй бололтой. Мөн дарамтлуулж айж сүрдсэн гэх Г.Сарангэрэл охины инээж ханиаж байгаа, нүүр амаа будуулж байгаа зэрэг дүрс бичлэг ч байгаа шүү дээ.
-Та тэгээд өмгөөлөгчид нь “Яагаад ингэж байгаа юм бэ. Өмнө нь өөр зүйл ярьж байсан биз дээ” гэж хэлсэн үү?
-Өчигдөр (уржигдар) залгаад “Батбаяр өмгөөлөгч өө, энэ чинь юу болж байгаа юм бэ. Та хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ” гэсэн чинь “Юу болсныг чи мэдэхгүй байна уу. Чи одоо намайг заналхийлж байна уу. Би чиний яриаг утсандаа бичиж авлаа” гээд хашгираад байхаар нь “Би танд үнэхээр гомдолтой” байна гэж хэлээд л утсаа тасалсан даа.
-Х.Тэмүүжин сайд энэ бүхний цаана Х.Баттулга гишүүнийг байгаа гээд хэлчихсэн. Олон нийтийн дунд ч бас ийм ойлголт байх шиг байна.
-Чи сэтгүүлч хүн юу гэж бодож байна вэ?
-“Аль нь үнэн юм бол доо” гэж эргэлзсэн бодолтой байна. Надтай адилхан ингэж эргэлзэж байгаа хүн олон байгаа байх. Та энэ эргэлзээг тайлах хүний нэг нь. Та миний ярилцлагад хэн нэгэн нөлөөлөөгүй. Зөвхөн үнэнийг яриулсан гэдгийг яаж нотлох вэ?
-Х.Тэмүүжин сайдын хоёр удаагийн ярилцлага хоорондоо зөрдөг. Эхний удаад “Би тэр охиныг танихгүй. Өмгөөлөгч олж өгөөч гэж над руу утсаар ярьж байсан. Би О.Алтангэрэлийг явуулж өмгөөлөгч олж өгсөн” гэж ярьсан. Тэр охин болохоор ерөөсөө тийм зүйл болоогүй гэж ярьдаг. Гэтэл дараа нь 25-р суваг телевизэд болохоор “Тийм ээ, би Сарангэрэлтэй нэг хүний төрсөн өдөр дээр танилцсан гэсэн шүү дээ. Сонин л юм. Төрсөн өдөр саунд болж байдаг. Тэр төрсөн өдөр болсон саунд нь 17-той охинтой 40 нас хүрсэн Тэмүүжинтэй танилцаж байдаг. Энэ бүхнийг Сарангэрэл л ярьсан шүү. Одоо Х.Баттулга гишүүнийг чирээд ирлээ. Намайг яагаад Женкотой хардах болов гэвэл би төмөр замын нарийн царигийг эсэргүүцдэг. Энэ бол миний итгэл үнэмшил. Зургаан жилийн өмнөөс л ийм итгэл үнэмшилтэй яваа. Цаашид ч явна, би. Яагаад гэвэл миний өвөг дээдэс энэ Монгол Улсдаа аж төрж байсан. Надаас хойш миний үр хүүхэд, удам угсаа энэ л Монголдоо үе улиран сууж амьдрах юм. Тиймээс би үр удмаа гаднын улсын хараат болсон нийгэмд үлдээмээргүй байна. Эх орноо бодож байгаа олон мянган залуусын л нэг. Би Х.Тэмүүжин шиг мөнгөний төлөө хүүхдээ бусдад үрчлүүлээд шүүхийн шийдвэрээр буцааж авах хүн биш. Тиймээс удам угсаа минь эх орондоо сайхан амьдраасай гэдэг үүднээс өргөн царигийг дэмжиж байгаа. Үүгээр хардаж миний мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрхэнд халдаж байна. Ганц энэ ч биш дээ. 18 жил хардуулж элдвээр доромжлууллаа. Тэр бүхэнд би улцганаж, уйлагнаж тайлбар хийж явсангүй. Харин одоо тэвчээр барагдлаа. Дуугүй өнгөрөөх арга алга.
-Та хуулийн байгууллагад гомдол гаргана гэсэн үг үү?
-Тэгнэ. Намайг янз бүрийн хүмүүс 18 жилийн турш гүтгэхэд нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Харин одоо гомдол гаргана. Яагаад гэвэл өмгөөлөгч хүн намайг гэмт хэрэгт гүтгэлээ. Хүнийг айлган сүрдүүлж дарамталж байж ярилцлага авсан гэдэг чинь гэмт хэрэг биз дээ. Бас хүн алсан гэлээ.
-Хуулийн байгууллагад хандлаа гэхэд танд гэрч болох, зөвхөн үнэнийг яриулсан гэдгийг хэлэх хүн бол Г.Сарангэрэл. Та түүнтэй холбоотой байгаа юу?
-Өмгөөлөгч нь мэдэгдэл хийхээс өмнө миний өрөөнд өдөр бүр ирдэг байсан. Найзтайгаа ирээд тамхи татаад, Х.Тэмүүжин сайд болон нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргын тухай баахан ярьж байгаад л явдаг. Бичлэг нь надад байна. Өнөөдрийг хүртэл хөөрхий дөө, эвгүй юманд орооцолдчихлоо доо гээд тэр охиныг өрөвдөж байна. Одоо бол өрөвдөж итгэхэд хэцүү болчихлоо. Харамсалтай л юм. Гэвч намайг бүх баримтаа нэг амьсгаагаар гаргаад тавьчихдаг гэнэн шувуухай биш гэдгийг тэд тооцсонгүй.
-Таны эсрэг байгаа хүмүүс таны талаар мэдээлэл цуглуулаад эхэлсэн байна. Тухайлбал, О.Дашбалбар агсантай холбоотой мэдээлэл. Таныг түүний үхэлд буруутгах ямар үндэслэл байгаа юм бэ?
-Өнөөдрийг хүртэл нас барсан хүний тухай юм яриад яахав дээ гэж бодож ирсэн. 16 жил дуугүй явлаа. Хүний амьдралын 16 жил гэдэг асар урт хугацаа. 16 жил дуугүй явна гэдэг ямар их тэвчээр, ямар их сэтгэлийн хат шаарддагийг мэдэх хүн л мэднэ. Ингэж хэлүүлж явах үйлийн үртэй бол эдлээд л өнгөрөөе гэж бодож явлаа. Харин өнөөдөр тэвчээр алдагдаж байна. Тиймээс энэ хэргийн талаар одоо хуулийн байгууллагад хандах цаг болжээ. Үнэнийг хэлэх цаг болж.
-“2-р суваг” бол шинэ телевиз. Танай телевизэд ямар хүн хөрөнгө оруулалт хийсэн юм бэ. Яагаад ингэж асуув гэхээр, хөрөнгө оруулагчийнхаа захиалгаар энэ бүхнийг хийж байна гэсэн хардлага байгаа шүү дээ?
-“Хөрөнгө оруулагчийнхаа захиалгаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нь Женко Баттулга гэж ярьж байгаа. Би компанийнхаа бичиг баримтыг үзүүлж болно. Бүх бичиг баримт нь миний нэр дээр байгаа. Хөрөнгө оруулагч нь Шижир гэж хүн бий. Халтмаагийн Баттулга гэдэг хүн надад нэг ч төгрөг өгөөгүй, энэ компаниас хувь эзэмшээгүй байхад тэр хүнийх гэж хэлж болохгүй. Би энэ телевизийг Женкогийнх гэж хэлснийг нь нотлохыг шаардах болно. Надаас өөр дөнгөж сургуулиа төгссөн сэтгүүлч байсан бол мэргэжлээрээ ажиллахаас няцмаар байна шүү дээ. Харин би бол няцахгүй. Гэхдээ урам хугарч байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үг байдаг даа. Би Х.Тэмүүжинг арай ч ингэнэ гэж санасангүй.
-Та Х.Баттулга гишүүнийг дэмжиж ажилладаг юм байна. Харин Х.Тэмүүжин сайдтай өмнө нь ямар харилцаатай байсан бэ?
-Х.Тэмүүжин бид хоёр найз байсан. Би бараг түүний фанат байсан. Би Х.Тэмүүжингийн номыг уншдаг, үг бүрийг сонсдог байсан. Ёс зүйт, эрх зүйт нийгмийн тухай ярьдаг шударга залуу гэж саяхныг хүртэл итгэж байсан. Харин Ё.Отгонбаярын эхнэрийг баривчлаад хэрэг тохож байхад нь “Нөгөө ёс зүйт төр, либертари үзэл санаа чинь хаачив” гээд эсэргүүцэн бичиж байлаа. Дараа нь энэ асуудал дэгдсэн. Би тэгэхэд өөр рүү нь мессеж бичээд “Би таныг дэмжиж байгаа шүү. Та бол манай үеийнхнээс хамгийн хол явах нь шүү” гэсэн. Энэ итгэл үнэмшлээрээ ч бахархдаг байсан. Харин Г.Сарангэрэл гэдэг охинтой ярилцлага хийснээс хойш миний түүнийг үзэх үзэл өөрчлөгдсөн. Энэ ярилцлагынхаа дараа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Х.Тэмүүжин сайдыг ярилцлагад урьсан. Гэтэл “Би Женкогийн телевизийн ярилцлагад орохгүй” гэсэн. Ийм Хуульзүйн сайд байж болдог юм уу. Өнөөдөр Монгол Улсын Хуульзүйн сайд нь ийм асуудалд орооцолдчихоод энэ бүхнийхээ эсрэг сэтгүүл зүйг гүтгэн гутаан доромжилж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөөд, телевизээр энэ бол зохион байгуулалттай хэрэг гэж зарлалаа. Энэ бүхнээ нотлох хэрэгтэй. Х.Тэмүүжин ийм байхаар бусад нь яах юм бэ гэж гутарч байна. Н.Энхбаяр намайг шүүхэд өгнө гээд бөөн асуудал болж байхад би өмгөөлөгч олж өгөөч гээд Ардчилсан намын нарийн бичгийн дарга Х.Тэмүүжин дээр очиж байсан. Тэгэхэд Х.Тэмүүжин “Төрийн өндөр албан тушаалтан бол дархан эрхтэй хүмүүс. Тэд дээрээс нь жирийн иргэний эрхийг давхар эдлэх гээд байдаг юм. Уг нь тэдэнд нууж хаах юу ч байх ёсгүй. Төрийн өндөр албан тушаалтай, дархан эрхтэй хүмүүс иргэний эрхийг давхар эдлэхээрээ мангас болдог юм. Тийм байх ёсгүй” гэж хэлж байсан. Х.Тэмүүжин одоо өөрөө мангас болчихоод байна. Н.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёр ямар адилхан байна вэ гэсэн бодол төрөх боллоо.
Х.Тэмүүжин жирийн нэг иргэн байгаад ийм асуудалд холбогдсон бол тэр нь хэнд ч сонин биш. Зарим хүн энэ нэг хормой хотны явдал хэнд хамаатай юм бэ гэж байгаа. Энэ үнэн. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтай хүн гэдэг утгаараа ёс зүй гэж юм байх хэрэгтэй. Тэмүүжинг дэмжиж, түүний үзэл санааг биширч байсандаа харамсч байна. Ёс зүйт нийгмийн төлөө дуугардаг байсан тэрбээр өнөөдөр ёс зүйг булшилж байна. Хууль хяналтын байгууллага өмнөхөөсөө бүүр дордлоо. Энэ бол Хуульзүйн сайдын гай. Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл гэдэг хоёр хүний асуудал бол манай нийгмийн завхрал. Охидын хүмүүжил, гэр бүлийн боловсрол гэж энэ нийгэмд алга. Мөн төрийн албан тушаалтнуудад ёс зүй алга. Өөрөөр хэлбэл, манай нийгмийн аль ч төвшинд ёс зүй алга. Нийгмийн энэ идээ бээрийг шахчихмаар л байгаа юм. Эцэстээ намайг гүтгээд хэрэг үүсгээд өнгөрч магадгүй. Гэхдээ “Уяаны ноход угаадсандаа цадаад боорлож л байг. Тэд гинжиндээ үлдэнэ. Харин би зорьсондоо хүрнэ” гэж хэцүү үедээ боддог юм. Бас хэтийн зорилготой хүн ойрын асуудалд дарлуулахгүй гэж нэг үнэн үг бий.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Сэтгүүлчдэдээ хандаж юм хэлмээр байна. Өнөөдөр бидний бичсэн нийтэлсэн, нэвтрүүлсэн бүхнийг хэн нэгэн улстөрчтэй хардаж, гутаан доромжилж байна. Монголын сэтгүүлчид баримт олж чаддаггүй, дандаа хөлсөөр хөдөлдөг гэцгээнэ. Гэтэл баримтыг нь оллоо, амьд хүнтэй ярилцлага хийлээ. Гэтэл бас л болохгүй гэнэ. Тэгвэл бид яах ёстой юм бэ. Дув дуугүй сууж бууны нохой нь болж явбал бидний нэр төр дээшлэх үү. Үгүй. Бид энэ балчиг шаврыг туулж, унаж босч явсаар цэвэршинэ. Энэ бол хувь тавилан. Хувь тавиланг туулж барна. Өнөөдөр намайг гутаан доромжилж ад үзэг. Маргааш чамайг ч бас тэгнэ. Бүгдийг нь айлгана. Тиймээс хамтарч дуугарах цаг болжээ. Мэргэжлийн үнэ цэнээ хамгаалж, энэ балиар юмнуудтай нэгийгээ үзэж байж л ялалтад хүрнэ. Мэргэжлийн ялалтаа хайрла. Эднээс битгий ай. Эд явж бид үлдэнэ гэдэгтээ итгэ. Уучлаарай, би Х.Тэмүүжин сайдад бас нэг үг хэлчих үү...болох уу...
-За тэг л дээ...
-Тэмүүжэээн, чи хэзээ ч Чингис болохгүй.
zol
zol
Anji
miga
Урангоо
Мөлхөө сайд
Зочин
Зочин
Зочин
Зочин
555
Зочин
balbar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
..........
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Zochin
ABCD-korea-gaas
batdorj
batdorj
ффуй
Зочин
Зочин
bbmm
bbmm
bbmm
Зочин
zochin
Зочин
Зочин
1111
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
догсом
Molor -Erdene
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
JUSTICE
JUSTICE
Зочин
догсом
Зочин
Зочин
Зочин
USAgees
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ss
eemch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Elbegdorj " Huulich uuruu Huuli baidag"
Elbegdorj " Huulich uuruu Huuli baidag"
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
arai ch dee
Xacap
Xacap
mongol hun
зочин
jambaa
jambaa
jambaa
Монгол бүсгүй
Монгол бүсгүй
Монгол бүсгүй
Mika
Зочин
догсом
Зочин
BAT
Sharka
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганбат
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bayaraa
Зочин
33
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.193.19-d
103.26.193.19-d
103.26.193.19-d
1111111111
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.193.5-d
103.26.193.5-d
103.26.193.5-d
103.26.193.5-d
бороо
ariund
ariugun
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
улстөрийн янхан
би
Зочин
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
NAAD NEREE SOLI
NAAD NEREE SOLI
bagi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
1111
1111
Ajaa taij
В
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хмм
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Genko taktik
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Hui
Bob
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
БУЗАР МӨНХБАЯСГАЛАН
БУЗАР МӨНХБАЯСГАЛАН
БУЗАР МӨНХБАЯСГАЛАН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hoshi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Justice
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ganaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
тэмка
тэмка
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
monx
Зочин
Зочин
Зочин
цфуцфу
enhboldbaatar
т
т
Зочин
bold
Зочин
amgaa
Bichlegee delgee
Зочин
Зочин
Зочин
H
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
sqwa
Зочин
zochin
bayasaad
Зочин
tEmuujind
Зочин
Зочин
Зочин
УНШИГЧ
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
tuya
Зочин
unshlaa
Зочин
Монгол
munkhuu
Зочин
Зочин
Зочин
narangiimaa
Зочин
Уншаарай
манайхаан
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
НҮҮРС ЗЭС
Зочин
Зочин
Зочин
naiz ni
Зочин
ЕЭ ХӨӨРХИЙ
Монгол
Зочин
бБольж үз
Зочин
иргэн
du
Зочин
итгэх шахлаа шд
bbd
Ganaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
АРДЧИЛСАН НАМ
Зочин
Зочин
unshigch
ner hugarhaar ys hugar
Зочин
Зочин
Зочин
үргэлжлэл
khuyag
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
ard tumen oilgoj bna oo
zochin
ц
khuyag
aso
БАЛИАР ХҮҮХЭН
zochin
Зочин
Bebe
Zolboo
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
horchin avgaid
Зочин
kkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
MGL
Зочин