Олон жилийн тэртээ Баабар
“Сануулж засах хүнгүй бол сайн засаг ч
ялзарна” гэсэн уриатай сонгуульд орж
байж билээ.


Өнөөдөр түүнийг бараг Ардчилсан намд байгаа үгүйг ч ард олон сонирхохоо больжээ.Нийтлэлч, Непко гэх овогтой болоод уджээ.Өөрөө ч саяхан ;Нам, улстөрөөсбүрмөсөнхолдоод 15 жилболсон…гэж бичсэн байсан. Гэхдээ долоо хоног бүр л сануулж засаж  суудаг шүү дээ.

Энэ намын олон хүн бас л өөр өөр овгоор дуудагдана.Фортуна Батбаяр, Женко Баттулга, Моносын Эрдэнэчимэг, Брижын Ганхуяг…гэх мэтээр хувийн компаниараа эсвэл алтан гадасын гэх мэтээр фракцаараа овоглосон улсын цуваа.

Анх ардчилсан хувьсгал гарч ирж байх үед бүгд намаараа, эсвэл жинхэнэ эцгээрээ овоглодог байсан бөгөөд бүгд л шинэ хүч, шинэ бүхэл харагдаж байлаа. Санжаасүрэнгийн Зориг,  Цахиагийн Элбэгдорж, за тэгээд олон Батбаяр байсан болохоор ялгах гэж Молекул,Баабар,Шаабар гэх мэтээр овогловч бүгд л нэг нам, нэг хүчин гэж харагдаж нэг “овогтой”байсан болоод ард түмэн тэднийг дэмжиж бас тэдэнд найдаж байлаа.

Гэтэл өнөөдөр бүгд гоцлол дуучин, гоол хийдэг довтлогч ,гол дүрийн жүжигчид болон хувирчээ. Хөл бөмбөгийн багийн гол хүн бол гоол хийдэг довтлогч  биш бүгдийг базаж байдаг дасгалжуулагч байдаг. Кино ч гэсэн гол хийгээд туслах дүрийг ер нь бүгдийг нь найруулагч яг л дасгалжуулагч шиг удирдаж байдаг жамтай.Өвөр Монголчууд найруулагчыг шууд л удирдагч гэж нэрлэнэ.Цэрэг арми ч ялгаагүй жанжны удирдлагад зангидагддаг болохоос бүгд Певел Корчигин, Александр Матрасов байдаггүй билээ.

 “Давхар дээлээ тайл” гэсэн яриа ерөнхийлөгчөөс эхэлж гараад одоо бүр жүжиг шийболох хүртлээ утгаа алдав.Энэ тухай ярьдаггүй бичдэггүй хэвлэл ч гэж алга болов.Яг өнөөдөр өөрийгөө унагах гэж кноп дарсан гэх өнөөх Женко адлуулж байна. Бүгд л өөрийгөө өмөөрч дан дээлтэй болохгүй даарна шүү дээ… гэж кноп дарсан бөгөөд харин нэг сайд хүн энэ санаа зөв гээд кноп дарж орхисоноос  болж бүр намаас нь хөөх тухай цуурч эхлэв.Ашиг сонирхлын зөрчил гэж маш их ярьдаг ч харин ашиг сонирхлын эсрэг санал өгсөн хүн буруутан болж байгааг хархад бүгд бүр учраа олохоо байсан нь тод харагдах ажээ.

Бас саяхнаас сонгуулийн хуулийг өөрчлөх тухай ярих болж бүүр листэнд ороод гарч ирэх нь байтугай нам л бүхнийг мэднэ, хэнийг дэвшүүлж хэн дарга ,сайд, их хурлын гишүүн болохыг нам мэднэ гэж яриад уналаа.

Яригдаад байгаа сонгуулийн  шинэ хуулиар сонгуулийн сурталчилгааг хоёр долоо хоногт л хийх бөгөөд зөвхөн Үндэсний олон нийтийн телевиз түүнийг үзүүлнэ, төрөөс санхүүжилтыг гаргана, өөр телевиз тийм зүйл хийвэл лицензыг нь хураах тухай ч санаа явж байгаа ажээ. Энэ уг нь зөв санаа бөгөөд тэртэй тэргүй 4 жил өөрийгөө болон намаа сурталчлах “үнэгүй” хугацаа байсаар байхад юу ч хийхгүй сууснаа гэнэт дөхөхөөр мөнгөөр зоддог буруу зуршил үгүй болохоос гадна , зөвхөн сонгуулиар л мөнгө олох зорилготой байгуулагдсан энэ олон телевиз цөөрөх сайн талтай билээ.     

Ер нь ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хууль маш их шуугиан дагуулаад эхлэв.Сөрөг хүчинд бол сөрж л байвал сайн.Засаг төр нь ганхаж байвал сөрсний хэрэг гарна, давхар битгий хэл дан дээлчгүй үлдвэл ялж байгаа нь, болж байгаа нь тэр гэж бодох болжээ.

Ардчилал ил тод байдал гэх зүйл хэлбэр төдий  болж намын л дотрох хурлаар (хурал ч гэж дээ лоббигоор ) цаашдын засаг төрийг илбэн тохинуулах тухай бодох болж байгаа бөгөөд намд л харяалалгүй бол нэр дэвших, дээдэс болох хөг нь өнгөрөх шатруугаа орж өнөөх л “энхрий хайрт нам, засаг” гэсэн хуучин тогтолцоо зүсээ хувиргаад тогтох янзтай болж ирлээ.

Их нам бага намаа дарлах, бага болчихоод байгаа хуучин их нам шуламтай ч хамаагүй нийлээд  засаг барьж их болох тухай л тэмцлийг “улс төр” гэж сүртэй нэрлэнэ. Тэгсэн мөртлөө хэрүүл хийх , худал гүтгэх, мушгин гуйвуулахыг бас өөрсдөө “улс төр” хийлээ гэж ярих аж. Хараалын дээд юм шиг байгаан.Битгий чи муу улс төржөөд байгаарай хэмээн омогдохыг харахад.

1990 онд төрсөн хүүхэд өнөөдөр 25 хүрч байгаа, тэр үед идэр насандаа байсан залуус, хөгшдийн армируу орж байгаа болохоор одоо шал өөрөөр бодохгүй бол яасан ийсний хар цагаан пи ар вэ гэх бодол орж ирнэ. Нээрээ ч 4 жил таг дуугүй сууж байгаад нас барсан хүний хойдхын ажил шиг гэнэт ухаан оржум хумгүй сандчин хэрүүл, хариу үйлдэлийн шуурга тавьдагаа “хар” пи- ар гэж нэрлэдэг нь хошин шог жүжиг шиг ядарсан арга болжээ. Уг нь бол шинэ дөрвөн жил эхэлхэд л пи- ар гэгчээ эхэлж байдаг нь дэлхийн жишиг юм.АНУ-ын иргэд улсынхаа удирдагчдыг хир зэрэг мэдэж байна вэ? гэсэн судалгаагаар 93% нь Калифорни мужийн засаг дарга байсан Арнольд Шварцнегерийг мэдэж байсан бол ,Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райзыг 65 % хувь нь, ерөнхийлөгч Барак Обамаг 61 % хувь нь, Оросын ерөнхийлөгч В.Путиныг 36% нь мэдэж байсан байх юм.

УИХын даргын санаачлагаар олон телевизээр шууд гарч байгаа их хурлын ажиллагаа бол жинхэнэ хэн бэ гэдгийг харчих сайхан хар, цагаан шуудпи-ар шүү дээ.Өөрсдөө өдөр бүр шилэн байшинд хуралдаж суугаагаа мартаад жинхэнэ нүүрээ ард олондоо харуулж суудгаа нэг ч их анхаардаггүй болтой.Гэхдээ залуучуудаас хэдийг нь таних вэ гэсэн дээрхийн адил судалгаа явуулбал сонин хариу гарч мэднэ.

Пи ар гэгч бол public relationship  буюу олон нийтийн харилцаа ,олны санаа бодолд нийцэх тухай л юм шүү дээ.

Олон нийтийн байдлыг харахад нэг л их бухимдуу,амиа яаж тээх учраа олохгүй ,нам дагах эсвэл төрийн албанд орох сонирхол ихсэж байгаагаас бус өөрөө бизнес хийгээд “Форд”“Рокфеллэр” болно гэсэн бодол бараг алга болох тийшээ ханджээ.Гэхдээ энэ Ардчилсан нам нэг өөдтэйхэн шиг ажлаад өгөөсэй гэсэн асар том хүлээлтбол  байгаа.

Гэвч шинэчлэлийн засгийн газрын “шинээр” хийж байгаа, хийх гэж байгаа бүхий л зүйлс улсын гэх тодотголтой болоод ирлээ. Хааныхаа нэрээр эсвэл Халх голд дайтаж байсан дайсныхаа нэрээр мөнгө зээлж олж ирээд  түүгээрээтөрийн голдуу үйлдвэр аж ахуйг санхүүжүүлэх тухай яриа л их дуулдана. Хувийн хэвшлийг нэг их тоохгүй, дэмжих ч үгүй, нам бус хүн бие дааж нэр дэвших боломжийг байгаа мэт харагдуулж байгаад  хэзээ ч гарах магдлалгүй болгохоор барахгүй бага намыг бас хялайх янзтай, ардчилсан нийгэм юм болохоор олон нийт ярьж хэлж болдог ч тэр үгийг нь “хүлээн зөвшөөрөхөөс” бус хүлээж авдаггүй,огт ажил болгодоггүй ийм л нийгэм ирээдүйд бий болох янзтай болж ирлээ. Үүнийг дүр эсгэсэн ардчилал гэдэг.

Өнөөдөр хөөгөөд баригдадгүй ажлыг “хөөцөлдөж” барьж авах өдөр багасаад байх боллоо.Бараг өдөр бүр элдэв хурал л болно.Нэг дэх өдөр бол гэртээ сууж байсан нь дээр яагаад гэвэл бүх албан газар хуралтай. Үлдсэн 4 өдрийн бас тал нь хурал цуглаан , дотоод ажил, зөвөлгөөн, шуурхай уулзалт,олон улсын форум гэх мэтээр хуралдах “ажил” дүүрэн тул юм хөөцөлдөх жирийн ардад 7 хоногт 2 өдөр олдвол дээдийн заяа болжээ.Ажил хөөцөлдөнө гэдэг даргыг хөөж барьж авахыг хэлнэ.

Нэгэнт давхар дээлийн тухай яриа газар авсан юм бол алсдаа  ямар засаг байгуулах гэж байгаагаа шууд зарлаад олны санал авах цаг одоо болсон!Мэдээж тойрогтоо өч төчнөөн мөнгө зарчихсан бас юмхийгээд эхлүүлсэн гишүүд дараагийн сонгуульд тэр газраа өрсөлдөхөөс өөр зам байхгүй.Гэтэл удирдаж явсан яам, тэнд эхлүүлсэн ажил гэж бас байж байдаг.

Энэ хуулийг ерөнхийлөгч хориг тавьж хойшлуулах л болов уу даа.Харин 2016 оны сонгуулийн тухайд одооноос бүр байгуулах кабинетаа шууд зарлаад өрсөлдөх тухай ярих нь хамаагүй ил тод ардчилсан зарчим байж мэднэ.Нэг сайдад хэдэн хүн сойж ч болох шүү дээ.Нэгэнт гол бодлогын яамдын сайд нар их хурлын гишүүн байж болно гэх төлөвтэй тул бусад сайдууд хэрвээ их хурлын гишүүн байвал сайд болоод гишүүнээсээ татгалзаад оронд нь листээр хамгийн дээд талд байгаа хүн нөхөж орж ирэх байдлаар зохицуулж болох талтай харагдана.Ингэх ч болов уу.

Ерөнхий сайд багийн “дасгалжуулагч” байх ёстой гэсэн өнцөгөөс  харвал одооноос дараагийн ерөнхий сайд болохоор бодож байгаа хүн шууд л өөрийнхөө багийг ил зарлаад хүмүүсээ нэрлээд ажлынхаа мөрийн хөтөлбөрийг уралдуулах ажил эхлэх ёстой ч бас тэрийгээ хулгайд алдах гэрэлд цохиулана гээд мөнөөх л хуучин зангаараа тулгаж байгаад шуурах биз дээ.

Ийм зүйл ярихаар хууль зүйн орчин байхгүй , сонгуулийн хуулиа, бүр үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэх мэтээр тайлбар тавих нь гарцаагүй.Энэ хугацаанд өөрчилж болно шүү дээ. Бас ч гэж бараг 2 жил байна.

Ер нь их амархан ойлгогдох нэг юм бол манайх Хятад шиг Энэтхэг шиг тэрбум хүнтэй биш болохоор гэнэт нэг их “цоорчихсон” хүмүүс сонгогдоод гараад ирэх нөөцгүй орон.Хэн ч гэсэн хэдэн удаа зурагтаар гараад л танигдаж болдог газар. Харин сонгуулийн шинэ хуулийн яриан дотор 6 жилээр сонгогдох тухай яриа явж байсан нь зөв ч байж мэднэ. Дөрвөн жил гэдэг хэтэрхий богино хугацаа. Дандаа дундуур нь хийж сурсан улс 5 жил гээд нэг үзвэл яасан юм бэ? Тэртээ тэргүй таван жилийн төлөвлөгөө гэж байж л байсан.Социализм л гэвэл муу бид бүгд капталист сэтгэлгээтэй болох ёстой гэсэн бодол одоо бараг онигоо болж эхэлж байна.

Гэхдээ хуучин соц орнууд шиг буцаад хамаг юмаа улсын болгоод унах өвчин бас л манайд харагдаад уналаа.Нийгмийн сэтгэл зүй гэгч угтаа бол том том яриа хурал гэхээсээ явган яриа санаандгүй хэлсэн үг зэргээс бүрэлдэх нь их байдаг.Саяханы нэгэн Оросын нэвтрүүлгээр ЗХУ ын задралд тэр үеийн хулгайгаар орж ирдэг байсан хуурцагуудад хувилсан Холивуудын кинонууд асар хүчтэй нөлөө үзүүлсэн гэж ярьж байхыг үзлээ.Энэ бол үнэн билээ.
Дээшээ гарсан улс доодохоо харахаа больдог.Доод тал чинь хоосроод ирэхээр дээдсээ барьж иддэг зантай.Гинжнээсээ өөр алдах юмгүй болонгуут хувьсгал гарч баячуудаа барьж иддэг.Б.Сарандаваа “багшыг” шүтэгчид бөхийн өргөө дүүргэсэнийг хараа л байлгүй! Энэ бол ямар гээч ард түмэн  бий болсоныг ямарч тайлбаргүй харуулна. Аргаа барсан олны цуглаан шүү дээ.
    
Магадгүй Нордик маягийн соц үзэлийг яриад гарч ирхэд хүлээж авах хөрс аль хэдийн бий болсоныг бас нэг анхаарчихвал сайнсан.Гэхдээ тэнд 80 хувийн татвартай байдаг тул шууд хуулах нь арай л бүтэхгүй биз. Гэхдээ одоо бидний байгуулах гэж оролдоод 24 жил болж байгаа ийм нийгэмд амиа аваад явах хүн дөнгөж 20 хувь л байдгыг бид харлаа.Хулгай хийхдээ алдсан хүн өөрөө ч танихааргүй болгож өөрчлөхийг урлаг гэж болно.Солонгос улс ч анх японы радио техник, телевизын аргыг хулууж хувиргаад одоо бүр эпэлтэй үзэж тарж байгааг нэг санахад илүүдэх юун.Харин тэр соц  орнууд дэлхийд амьжиргааны төвшингөөрөө ямарт эхний хэдэд явж байхыг харж судлах зүйл их байх шиг. Өнөөх бидний ярих дуртай АНУ бүр арван хэдэд жагсаж байна билээ.

Американ дрийм гэдэг үг өнөөдөр ёстой л “дрийм” буюу зүүд болоод эхэллээ.Сүүлийн арван жилд суга үсрээд гараад ирсэн Монгол хүнийг нэрлэ дээ гэвэл таг л болох байх.Гайгүй байснаа “газарт орсон” гэвэл түм бумаараа байгаа.Арав байтугай хорин жилийн өмнөх ганзгаар гарч ирсэн хүмүүсийн араас гараад ирсэн хүн ч  бас алга болчихлоо.

Улс төр гэгчийг хийж байж л мөнгөнд хүрнэ гэх бодол маш гүн шингэж байна.Өмнө нь би нэг  удаа бичиж байснаа дахин сануулахад гаднаас мөнгө босгоод ирсэн хүн арван хувиа өөртөө авдаг хууль зүйн орчинтой болвол ядаж 3 сая доллараар АНУ-д байртай боллоо гээд хардагдаад байгаа хүн эндээ л байр бариад тайван хөлөө жийгээд амарч болмоор санагдаад байдгаа бас л хэлчихэе.

Одооноос баг, багаа бүрдүүлээд улс төрийн “лигэд” үзвэл яасан юм бэ? Бас ч гэж сэхээлэг ухаалаг хүн тийм ч цөөхөн биш шүү! Битүү морьдоо намын гишүүн мөн бус  гэж ялгахгүй цуглуулаад нэг баг болгоод үзвэл яасан юм бэ? Засгийн газар гэдэг тав дахь өдөр л нэг цуглаж хуралддаг байгууллага биш шүү дээ. Энэ бол жинхэнэ баг.

Сонголттой л байж сонгууль хийнэ шүү дээ. Одоо зун болно тэгээд намар цуглаад утаа яриад өвөл өнгөрхөд цаана нь ганц жил л үлдэж байна шүү сонгогчидоо!

Миний бие бас болоогүй “зөвлөгөө” бичиж байгаа нь 27 жил болсон болоогүй нэвтрүүлэг хийж бас сонгууль болохоор пи ар гэгчийг оролдохдоо өөрийгөө нэг муу “дасгалжуулагч” “уяач” ухааны юм  боддог байсан болоод самуун үг хэлж байгаа  ухаантай .Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдгийн үлгэр болчихгүйн тулд одооноос олон юм бодох хэрэгтэйг л сануулах гэсийм.

Олон жилийн өмнө Баабар “ Сануулж засах хүнгүй бол сайн засаг ч ялзарна ” гэсэн уриатай сонгуульд орж байж билээ.Өнөөдөр түүнийг бараг ардчилсан намд байгаа үгүйг ч ард олон сонирхохоо больж дээ…