Горьдсоны гарз буюу постмахн
МАХН-ын ээлжит биш Их хурлаас махн-ууд, улс тєрийн бусад намууд, нийт олноороо нэг их юм горьдоод байна уу?
Энэ удаа махн-ууд vсрээд л даргаа солино. Тэр нь шинэчлэл биш нэг бvлэг нєгєє бvлгээрээ солигдох процесс буюу нам євчнєє эмчлэх биш нvvрэндээ энгэсэг тvрхэх тєдий л єєрчлєлт болно. Шинэ дарга нь хэн ч болсон ирэх оны сонгуулийн ємнє vмхийгээ дотроо хадгалаад, гаднаа ард тvмэнд жаал мєнгє тєгрєг тарааж амлаж байгаад дахиад 2012 оны сонгууль хvртэл амь тээцгээе л гэж уриална. Єєр тэд юу хийж, хэлж чадах юм бэ? Vхлийн хэвтэрт орж, дотроосоо илжирч, Монголын тєрийг хулгайч, дээрэмчин, авлигачдаар булингартуулахаас єєр vvрэггvй болсон энэ нам 2012 он хvртэл амьд vлдэхийн тулд нvvрэндээ энгэсэг тєдийг тавихаас єєрийг хийх чадваргvй. Шинэчлэл, эрvvл агаарын тухай ярих ч утгагvй. Ёстой л горьдсоны гарз.
Тэгээд ч дээд удирдлага байтугай дунд шатанд нь ч эрvvл саруул сэтгэдэг хvн бараг vгvй, ялангуяа зохион байгуулалтад ороод намаа аврах хэмжээнийх бол бvр ч байхгvй. Бvх л шинэчлэл ярьж байгаа жигvvр, хєдєлгєєн нь нэг бол албан тушаалын бялуу хуваалтнаас хоцрон хорсогсод, эсвэл цагаасаа ємнє мангас ах нарынхаа хоолыг булааж идэх гэсэн бирд дvv нар. Эд нар зєвхєн хулгайч нарын бvлэглэлийн дvрмээр л авч єгєхєє наймаалж, хийсэн гэмт хэргvvдээрээ харилцан барьцаалалцаж ярилцана уу гэхээс намаа шинэчилж эрvvлжvvлэх, улс орноо єєд татаж хєгжvvлэх тухай єчvvхэн ч бодол байхгvй. Горьдсоны гарз. Намынх нь бэлгэдэл нь хvртэл хар тамхины мафийн шvтээн мак цэцгийг санагдуулам сонин.
Монголчууд бид ч, Ардчилсан намынхан ч Монгол Улсын ирээдvйг махн-уудтай холбон бодож, МАХН эрvvл болж Монгол сайхан болно гэж бодож, их юм хvлээх нь угаасаа утгагvй хоосон мєрєєдєл. Харин ч махнгvй улс тєр буюу постмахн Монголын улс тєрийн амьдралын тухай тєсєєлж тєлєвлєсєн нь илvv бодитой. Ирэх онд биш юмаа гэхэд 2012 онд МАХН Монголын улс тєрийн тайзнаас арчигдан арилж том орон зай vvсэх болно. Энэ орон зай дээр ИЗН мэт зєв vзэл санаатай, зєв хvмvvс гарч ирвэл Монголын улс тєр эрvvлжинэ. Иргэд эрх чєлєєтэй амьсгалж Монгол хєгжих болно.
МАХН монголчуудын хувьд яг л XX зууны Монголын тvvх мэт бахархал, гутамшиг, баяр баясгалан, аймшиг бvхнийг санагдуулсан дурсамж болно. Бид МАХН-аас хуучны хєгшчvvл шиг буянтай сайхан эцэслэхийг л хvссэн нь дээр. Тэрнээс биш аймшгийн киноны зомби болчихоод залуусыг айлгаж дарамтлаад байх, vхэшгvй вампир болчихоод тvмний цусыг тєрєєр дамжуулан сороод байх тийм тєгсгєлийг хэн ч хvсэхгvй. Одоо ч бараг зомби, вампирын гибрид хэлбэрээр арваад жил амилчихлаа даа.
Буянтай сайхан тєгсєж, эх нутгийнхаа хєрс шороонд шингэвэл оршсон газраас нь ирэх хавар олон наст монгол євс ургахыг хvснэ.