Улстөрийн Онош
УИХ нь Үндсэн Хуулиа удаа дараа санаатай зөрчиж (даргаараа удирдуулан), УИХгишүүд нь эрүүгийн хэрэг (Батаагийн үнэг агналт, Эрдэнэбатын байгаль сүйтгэлт,
Уул нь 2000-2004 оны МАХН-ын Монголын нийгэм, олны сэтгэхүй, эдийн засагтүүсгэсэн цэвдэг хөлдөлтийн дараа ийм маягийн анархи тал руугаа хазайлт үүсэх ньбайгаль нийгмийн жам ёсны үзэгдэл ч гэсэн хэтэрвэл харин жинхэнэ гамшиг- Анархизмболно. Хэтэрвэл гэдэг нь 2008 оны сонгуульд одоо төр барьж байгаа хүчнүүд ялждахин энэ байдал цааш үргэлжилбэл гэсэн үг. Энэ байдал гэдэг нь Төрийн эрхийгбарьсан нам, намуудын эрх ашиг гэдэг нэрийдлээр ямар ч эрүүгийн, эдийн засгийнгэмт хэрэг хийж болдог, бүр УИХ, ЗГ-аараа нийлж байгаад улаан цайм (тойрогтоотөсвийн 250 сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгаа хийх хууль баталсан шиг) хийжболдог. Авлига луйвар нь ард түмний нуруун дээр Тайхар чулуу шиг ачаа болдог тиймбайдал цаашид үргэлжилбэл Монгол орон унтрах зам руугаа орно. Яг л Ельцинийтөгсгөл үеийн Орос орон шиг болж эдийн засаг, улстөрийн захиалгат аллагууд ч гарчэхэлнэ. Ер нь намын эрх ашиг гэж юм байх ёсгүй биш үү? Иргэний, иргэдийн эрх ашигл гэж байх ёстой, үүний төлөө л Төр байх ёстой.
Тэртээ тэргүй 17 жил ээлжлэн дарга хийсэн хэдэн хүн маань эрүүл саруул ухааныхяналтаа алдаж “дахин дахин удирдуулмаар, Монголоо цээжиндээ багтаасан, хөхиүн, цоглог ёжтой инээсэн, ёстой л орчин үеийн удирдагч” гэж өөрсдийгөө бүрэн итгэжтасарсан байна. Тэд: олигархууд, мафийн толгойлогчид болон хувирч байна. Тэдямар ч хууль, аль ч шатны шүүхийн дээр нь гарч эхэллээ. Тэд Хадгаламж Банкийг, ХЗХоршоодыг, төсвийн мөнгийг, улсын нөөцийг, Улаанбаатарын газрыг эцэст нь ардиргэдийнхээ амь насыг арван таван толгойтой мангас мэт идэж байна. Идээд цадахгүйулангасан дайрч байна. Идчихээд хэн ч хариуцлага хүлээсэнгүй, багадуудчихлаа гэжбирдийн гэдэс нь хүрхэрч байна.
Тэдэнд одоо дахин төрийн эрхийн төлөө иргэдээсээ санал гуйх ёс суртахуун, хуульзүйн ямар ч эрх байхгүй. Магадгүй ганцхан эдийн засгийн гэмт хэргийн өршөөлийнхууль л гуйж болох юм. Ард иргэд та нарыг өөрсдөө сонгосон алдаагаа санаж, танарыг төрийн хармаа ухсан зүгээр нэг хармааны хулгайч, гэгээн өдрийн дээрэмчинболоод байхад чинь дуугүй байсан гэмээ бодож нэг удаа өршөөж болох юм. Харин танар хар тамхинд үр хүүхдээ оруулж бидний хүүхдийг чирчилгүй шиг, хоорондоозоосоо булаацалдаж алалдалгүй шиг хулгайлж, дээрэмдсэн хөрөнгөө шингээж үлдсэннасаа өнгөрөөгөөсэй гэж хүсэх байна. Бид одоо өршөөвч ирээдүйд тэсвэр муутайзалуус та нарыг иргэний шүүхийн өмнө өдөр бүр өндгөөр шидэж өтлүүлэх байхдаа.
Та нар арай хэтэрхий даварч байна. Гал унтраагч ажлаа хийж болохгүй та нарынулстөрийн хэрүүлийн тоглоом болон амиа өргөж байна. Эмч нар ажлаа хийж чадахгүйшүүх эмнэлгийн дүгнэлт биш улстөрийн тогтоол гаргаж байна. Та нар сэтгүүлчидийгална даа гэж занаж байна. Та нар амь үрэгдэгсэдийн ар гэрийн амыг хууль зөрчинтөсвийн мөнгөөр байр авч өгч хаах гэж байна. Энэ төрийн төлөө, Монгол Улсын төлөөажлаа хийж байгаад үрэгдсэн гал унтраагч, эмч, цагдаа,төрийн ажилтан болгоны аргэрийн амыг та нар хууль зөрчин хааж чадна гэж эндүүрнэ үү? Ард олны сэтгэл үхэжбайна. Төр, УИХ, ЗГ-аа жигшин үзэн ядаж байна. Ард олон чинь 2008 онд хууль ёсоорта нарыг зайлуулахыг тэсэн ядан хүлээж байна.
Тэгээд дараа нь та наргүйгээр хүн шиг амьдрахыг хүсч байна. Хүн шиг амьдрахыг. Танарын хулгайлж, дээрэмдэж, идэж уусны чинь үлдэгдэл шавхрууг хувааж биш, эрхчөлөөтөй ажиллаж, хийж бүтээснийхээ хирээр хүн шиг амьдрахыг бид хүснэ. Солонгост зарсан 60,000 боолууд чинь тэндэхийн контейнэрээс гарч гэртээ харихыгзүүдлэж байна. Эмч нар жижүүрээс буугаад чихрийн набор биш аяга шөл идэхийг хүсчбайна. Багш нар сурагчидынхаа өмнө мөр бүтэн зогсохыг бодож байна. Цагдаа нарчинь жолооч дээрэмдэж биш цалингаараа эхнэртээ дээл авч өгөхийг мөрөөдөж байна. Ард олон чинь үр хүүхдээ та нар шиг төрийн хармааны хулгайч биш хүн шиг хүнболоосой гэж мөрөөдөж байна. Бид хүн шиг амьдармаар байна.Та нар зүгээр л гайбололгүй зайлаад өгөөч. Бид өөрсдөө Монгол хүний чадлыг харуулаад амьдарч чадна.
Одоо болно шүү. Юманд бас хэмжээ гэж бий. Тэр хэмжээнээсээ хэтэрвэл Югослав, Румыний хэрэг явдал давтагдах болно. Ард олны тэвчээрт ч бас хязгаар гэж бий. Одоохондоо бид тэвчээд, хууль ёсоор 2008 онд та нарыг өршөөн зайлуулахыг хүсчбайна. Одоо болноо.
2007 оны 6 дугаар сар 25