Тиймээ, Улаанбаатар хэзээ ч утаагүй хот болохгүй, замын түгжрэл арилахгүй, хогноосоо салахгүй, хүмүүсийн эрүүл мэнд сайжрахгүй,  ядуурлаасаа ангирахгүй.
 Яагаад гэж үү?. Энэ чинь унтаа хот. Яг л ямар ч хулгайч дээрэмчин ороод тоножбайхад зурагтаа үзээд л сууж байдаг гэрийн эзэдтэй айл мэт. Гэгээн цагаан өдрөөр, нүдэн дээр нь хулгайлж байхад зурагтаар харь гаригийн тухай зөгнөлт кино үзэжсуудаг тэр эзэд нь бид өөрсдөө. Арай биш юмаа. Нэг хулгайч луйвраар гэрийн эзнээртомилогдоод тэр нь бидэнд гоё кино тавьж өгчихөөд нүдэн дээр минь дураар дургижбайгаа айл юм байна.

Бас л яагаад гэж үү?. Улаанбаатарыг толгойлж байгаа Батбаяр даргыг та өөрөөсонгосон гэж үү? Хотоо ингэж хөгжүүлэе, утаагаа тэгэж арилгая, замаа ингэжөөрчилье, ядуурлаа ийм ийм ажлын байр бий болгож бууруулая гэсэн хөтөлбөрбидэнд өргөн бариад хотыг удирдах эрх авсан бил үү? Харин ч эсрэгээр нь өмнөхдарга М.Энхболд нь түүнийг хөлдөөсөн Багахангай дүүргээс нь хөтөлж авчираад шууддаргаар томилуулахад нь бид түүний хацарны улаан, хүүхдэрхүү төрх, үргэлжийнгэмээр инээмсэглэлийг л өхөөрдөж байснаас биш хууль ёсоор УлаанбаатарынИТХурлаас түүний хөтөлбөрийг сонсоод олонхи нь дэмжиж Ерөнхий сайдад саналболгон батлуулах ёстойг ч санаагүй.  Ерөнхий сайд Элбэгдорж “чи ядахдаа 24 цагийндотор худлаа ч гэсэн хотоо хөгжүүлэх хөтөлбөр бичээд ирдээ” гэж гуйж байсныг чанзаараагүй. Тэгэхээр Батбаяр дарга бол Улаанбаатарыг хөгжүүлж, бидний эдхөрөнгийг хамгаалж, хотын асуудлыг шийдэх биш харин өөрийг нь хөтөлж даргаболгосон өмнөх дарга М.Энхболдынхоо хийсэн бүх хэрэг: зарсан бүх газрын бульхай, Улаанбаатар сангаар дамжуулж хувьд шилжүүлж идсэн бүх гэмт хэрэг зэргийг лсөхөхгүй хамгаалах 1-р үүрэг, мэдээж хэрэг 2-рт өөрөө дараагийн удаа солигдоххүртлээ жаал жуул юм олж дарж авах л ганцхан “хууль эрх зүйн” эрх  үүрэгтэй.

Тэр бидний өмнө ажлаа тайлагнах ч хэрэг байхгүй. Бид ямар сонгосон биш. Энхболддарга л сонгосон юм чинь. Хууль мууль ямар ч падлий байхгүй. Ганцхан Батбаяр лингэж байгаа биш өмнөх Энхболд ч ингэж л дарга болж байсан юм чинь яадгийн.

Тиймээ Батбаярт хотын асуудал ямар ч хамаа байхгүй. Хамаарна гэвэл ганцхан дээрдурдсан 2 үүргийн дагуу л хамаатай.

ИТХурал нь яагаад хянадаггүй юм гэж үү? Яасан юм ойлгодоггүй юм бэ? Тэд ч бастүүнийг сонгоогүй шүү дээ. Тэд ч бас адилдаа адил, годилдоо годил. Бас л энэ 4 жиляажшуухан жоохон юм дэлсэе гээд юун Батбаяр манатай. Урдах дэлсэх ажлаа яая гэжбайхад. Дээр нь ба нэг намынхан гэж байгаа. Тийм учраас Хотын асуудал гэж байхгүй. Хотын иргэдийн асуудал гэж байхгүй. Хотын ИТХ-ын намын бүлгийн шийдэх асуудал лгэж байна. 40 хүнээс 37 нь нэг нам юм чинь. Харин ч нэг нэгнээсээ хоцорчихгүй шиг ламжуулж авах хэрэгтэй. Аа бас хааяа хоорондоо жаал зугаа юм булаацалдах, ширээсандал зөөлцөх дээр мууднаа. Энэ нь хүмүүст эвтэйхэн харуулж чадвал ардчилалтайяльгүй төстэй ч юм шиг. Харин баримтаа алдаж, үнэнээ нууж чадаагүй бол яг лхулгайч нарын бүлгийн хэрүүл ч юм шиг.

Яагаад ИТХын гишүүд нь хүртэл бидний төлөө биш байна гэж үү? Тэр харин биднийбуруу шүү. Тэднийг сонгохдоо бид “аль нам бэ, УИХ-д хэн ялчихлаа, одоо тэнцүүлнээ” ч гэх шиг лаг том улстөр бодож сонгуулийн хуудсаа бөглөж байснаас биш энэ хүнманай дүүрэг, миний хотыг яана гэлээ гэж бодож байл уу? УИХ мэт том сонгуулийннэр дэвшигчидийг л тоож уншиж байснаас биш энэ хүн миний хотыг ингэж хогонд ньдаруулж дэлхийн хамгийн муухай хот болгож, миний хотын алга дарам газар болгоныгнь надаас асуулгүй зарчихаад дарлаж сууна гэж төсөөллүү?

Тиймээ энэ бол харин бидний буруу. Яг л нөгөө зөгнөлт кино үздэг гэрийнхэн шиг. Тэр зөгнөлт кино нь хот дүүргийн дарга нарын захиалгаар хагас бүтэн сайнгүйСүхбаатарын, Ялалтын талбай дээр зохиогддог хиймэл өдөрлөгүүд.

Бас нэг буруутан нь: УИХ баталж байхад нь бид бас л анзаарч тоож өгөөгүй “Ороннутгийн сонгуулийн” болон орон нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргааны нэгжийнтухай уйтгартай хуулиуд. Тиймээ тэр л уншихад ч уйтгартай хуулиудад байгаа салааутгатай буруу заалтуудаас болж бид гэр орноо, гэр орон минь байгаа газраа, гэрийнминь өмнө байгаа хүүхдийн тоглоомийн талбайгаа, татварт төлсөн мөнгөө эзэн ньбайж мэдэж зарцуулж, хянаж чадахаа больсон.

Хэрэв орон нутгийн сонгуульд: ИТХ-д, Засаг даргад зөвхөн нам биш хувь хүн, төрийнбус байгууллагууд чухам тэр л орон нутгаа яаж хөгжүүлж, бидний өмчийг яажхамгаалж арвижуулж сайхан болгох тухай санал бодлоо хөтөлбөр болгон уралдуулж, хамгийн сайныг нь бид сонгож, амласнаа биелүүлээгүйгий нь огцруулчихдаг байсанбол бид юу гэж ийм заваан хот дотроо хогон дунд нь бүдчиж, утаандаа хахаж, замдбөглөрч, газраа булаалган ядуухан амьдарч байх билээ дээ.

Одоо тэгээд яах вэ? Дэлхийн хамгийн заваан, бохир хотдоо ингээд л сууж байх уу?

Арга байнаа. Иргэд бид л өөрсдөө гэрийн эзэн гэдгээ мэдүүлж, хулгайчдыг хөөж, ИТХ-г огцруулж, Засаг даргыг сольж оронд нь 1-рт орон нутгийн сонгуулийн, нутгийнөөрөө удирдах ёсны хуулийн, засаг захиргааны нэгжийн шинэ хуулийн багц барьсан, 2-рт хотоо ингэж ингэж хөгжүүлнэ гэсэн төсөл барьсан шинэ хүмүүсийг сонгоодтэднийхээ алхам бүрийг хянаж чаддаг болвол бид дэлхийн хамгийн заваанзамбараагүй хот Улаанбаатараа ёстой л азийн дагина магина гээчийг болгох боломжбидэнд байгаа. Үүнийг зөвхөн бид л чадна. Иргэн та бид хоёр л чадна.

 

2007 оны 3 дугаар сар 5