Удаа дараа Монгол Улсын хууль тогтоомж, бүр Монгол Улсын дархан хилийг зөрчинбаригдаж байсан УИХ гишүүн Л.Гүндалай,  2006 оны Октябрийн баяраар ҮндсэнХуулийн бус аргаар  төрийн эрхийг авч Октябрийн хувьсгалыг давтахыг санаархсан ИхХурилдай гэгчийг санхүүжүүлж байсан УИХ гишүүн, Монголын гурван банк ХХБ, Улаанбаатар банк, Капитрон банкны эзэн  Х.Баттулга нарын олигархуудын хөлсөлсөнхүмүүс Оюу Толгой, Таван Толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж, одоо лицензи эзэмшигчдээс нь хураан авч 100% нийтийн өмч болгох ёстой гэсэнсуртал ухуулгыг хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслээр цацаж хүмүүсийн тархийгугааж эхэллээ. Эдгээр хүмүүсийн үзэж байгаагаар бол Оюу Толгой, Таван Толгой, уулуурхайн бусад стратегийн ордуудыг тухайлбал Цагаан Суварга, Багануур, Шивээ Говь, Нарийн Сухайт зэргийг бүгдийг нь хувийн хэвшлийнхнээс хураан авч 100%  төрийнөмч болгох ёстой гэнэ. Л.Гүндалайгийн нэмж хэлснээр бол магадгүй бүх хувьчлалыгбуцааж ард түмний өмч болгох хэрэгтэй гэнэ.

            1990 оны ардчилсан хувьсгалаар монголчууд зөвхөн төрийн өмчийг хүлээнзөвшөөрдөг коммунист тогтолцооноос ангижирч нийтийн, хувийн өмчийн ямар чхэлбэр адил тэгш эрхтэйгээр оршин тогтож үйл ажиллагаа явуулж болдог, хувь хүнийэрх чөлөө тэр тусмаа өмчлөх, бизнес хийх эрх нь төрийн эрхтэй яг ижил байдаг тиймнийгмийг сонгон авч 1992 оны Үндсэн Хуулиараа батлан тунхагласан билээ.

            Гэтэл УИХ гишүүн Х.Баттулга, Л.Гүндалай нарын хөлслөн удирдаж буйажиллгаа нь зөвхөн өөрсдөд нь хувь байхгүй байгаад хорсон Монголын Говьд бүтээнбосгох гэж байгаа Оюу Толгой, Таван Толгой, Цагаан Суваргын уурхай, хотууд, төмөрзам, үйлдвэрүүдийг өлгийд нь төсөл байхад нь зогсоож Монголын Төрийгшантаажлаад зогсохгүй нийт Монголчуудын ардчилсан хувьсгалаараа сонгон хөгжижбуй ардчилсан нийгмийн үндсийн үндэс болсон хувь хүний эрх чөлөө, эдийн засгийнэрх чөлөөний зарчмаас  ухарч  ДАХИН НИЙГЭМЧЛЭХ КОММУНИСТ арга, пролетарийнхувьсгалд ард түмэн, төрийг тухирч байна.  Энэ коммунист хувьсгалынсурталчилгаандаа 90 онд коммунизмийг түлхэн унагахад гол үүрэгтэй байсан“Ардчилсан Холбоо”-г хөлслөн ашиглаж байгаа нь бүр ч эмгэнэлтэй байна.

Өөрийгөө фронт гэж нэрлэсэн Арслан гэгч ганц хүн, ард түмний нам гэж нэрлэсэн 3 хүн, эрс шинэчлэл гэж нэрлэсэн 4 хүн, ардчилсан холбоо гэж нэрлэсэн 5 хүн зэрэгарван хэдэн хүн монголын ард түмний нэрийг барин, өөрсдийгөө иргэний нийгмийгтөлөөлж байна гэж зарлан захиалагчидаасаа ч, дайруулж буй компаниудаас чшантааж хийн хэдэн төгрөг олж амьдрах болсон нь Монголд хөгжиж эхэлж байсаниргэний нийгэмийн хяналтын тогтолцоог бусармаглан, иргэдийн сэтгэлийн галыгбөхөөж иргэний идэвх гаргахаас сэжиглэн зайлах болгож байгаа нь бас нэгэн эмгэнэл. Захиалгаар шантааж хийж өдрийн хоолоо олж иддэг болсон энэ арван хэдэн хүнээсиргэд, хэвлэл мэдээллийнхэн ч зайгаа барьж шантаажлах, иргэний хяналт хоёр тэнгэргазар шиг ялгаатайг ойлгоосой гэсэндээ “цохон тэмдэглэж ” байна. Нийгэмд ч хүнийбиед адилхан паразитууд амьдарч цус сорж байдаг нь үнэн боловч харинпаразитуудын удирдамжаар нийгэм ч, хүний бие организм ч ажиллаж эхэлбэл ямарболох билээ.

            Хууль бус аргаар амархан олсон асар их мөнгө, спирт архины наймаа, гурванбанкинд байгаа харилцагчдын мөнгийг хяналтгүй зарцуулж байгаа боломжиндоосагаж монголын ард түмний түүхэн сонголтыг мөнгөөр засварлах гэж оролдож байгаа, Үндсэн Хуулийн суурь зарчмуудыг уландаа гишгэсэн, хувь хүнийхээ хувьд ч жудаг, нэртөргүй үйлдэл хийж буй Х.Баттулга, Л.Гүндалай нарын ёс зүйгүй авирлаж буйасуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хэрэлцэж, хувь хүмүүсийн хууль ёсоор олжавсан хөрөнгийг төрийн өмчөөс ялгаварлахгүйгээр хамгаалах, гагцхүү хуульд заасанүндэслэлээр хууль ёсны өмчлөгчийн эрхийг хязгаарлах тухай Үндсэн хуулийн заалтыгхөсөрдүүлж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хэлэлцэх цаг болж  магадгүйбайна.

 

Монголчуудын хийж бүтээх их хүсэл тэмүүлэл, ажлын оргөн фронт бий болгож ашигорлогоо эрс нэмэгдүүлэх энэ бололцоо,  одоо хэдэн малчин айл цөөн хэдэн тэмээнээсөөр эзэнгүй байгаа Монголын Говийг асар их бүтээн байгуулалтын талбар болгож ОюуТолгой, Цагаан Суваргын уурхайг эхлүүлж, монгол хүн Таван Толгойн хэмжээний асартом төслийг түүхэндээ анх удаа эрхлэн авч явж байгаа бахархал руу зөвхөн би л хувьэзэмшээгүй бол өөр хэн ч бүү эзэмшиг, бүр төслийг ч хэдэн жилээр хойшлуулжзогсооно гэж хандаж байгаа эдгээр атгаг сэтгэлтэний явуулгад автахгүй байхыг нийтиргэд, төрийн түшүүддээ уриалж байна.

Гурван жилийн дараа 2010 онд Монголын Говьд босчихсон байх ёстой хэд хэдэн ихуурхай, баяжуулах үйлдвэрүүд, төмөр зам, хотхонууд, мянга мянган ажлын байр, төсөвд орж ирэх тэрбум, тэрбум доллар, бидний цалин 1000 амдоллар болчихсонбайх энэ бүх бололцоо агаарт замхаран монголчууд Оюу Толгой, Таван Толгойн тухайхэрэлдсээр л, ядуу зүдүү хэвээр, Говьд нь хэдэн тэмээ л бэлчиж байвал хариуцлагатооцох ёстой хүмүүс нь иргэний хөдөлгөөний нэр барьж амьдардаг арван хэдэн хүн, УИХ нэр бүхий гишүүд, тэдний шантаажаас айж их бүтээн байгуулалтыг зогсоосонөнөөдрийн УИХ, МАХН, АН юм шүү гэдгийг би нэр заан сануулж үлдээх гэсэн юм. Ардиргэд та нарт хариуцлага тооцож алдагдсан хөгжил дэвшилээ нэхэх цаг ирнэ.   

2007 оны 7 дугаар сар 30