Эмч нарыг үзэн ядацгаая. Эмч болсных нь төлөө эмч болгоныг үзэн ядацгаая. Өглөөорой өдөр шөнө хэдийд ч дуудсан цагт чинь үнэ төлбөргүй үздэгийнх нь   төлөө үзэнядацгаая. Нийтийн жорлонд ороход хүртэл 100¥ болсон байхад алаг үр, аав ээжийгминь үнэгүй үзэж доромжилсоных нь төлөө үзэн ядацгаая.
 Олгой, цөс, зүрх, тархины мэс заслыг үнэгүй хийдэгийн чинь төлөө үзэн ядацгаая. Айлдаа хонь гаргаж өгөхөд хүртэл толгой шийр 5000¥ өгдөг байхад биднийг хониноосдор оруулж үнэгүй хагалгаа хийж тэнэгтсэнийх нь төлөө үзэн ядая.
 Өвчтэй хиртэй биеийг минь үзэж, зовлонг минь өдөржин сонсчихоод инээмсэглэжбөхөлзөж өгдөггүй өөдгүй эмч нарыг үзэн ядая. 20 жил сурчихаад өөр тэд юу хийжчадах билээ дээ хохь нь тэр.

Эмнэлгээс гарахдаа яахна уу гээд өгсөн чихрийн наборыг минь авсан шуналт эмч нарыгүзэн ядая. Чамаас дор боловсролтой нь самар төмөрхөн өшиглөхийн төлөө тэрбумтэрбумаар нь гар цайлгуулж байхад чихрийн наборийн авлига авсан эмч нарынмафийн аюумшигт гишүүдийг үзэн ядая.

Цагаан халадаа тайлаад чармай нүцгэн харайхгүй цаана нь бас цамц өмсчихсөний цалинтан цатгалан эмч нарыг үзэн ядая. Чааваас бас цагаан халадныхааард нуугддаг нь их юмдаа 70,000¥-

.

ТВ9, Йигл телевизийг дагуулж оччихоод цамнаж байхад минь даралт нь 130/90 болсон намайг оочергүй хэвтүүлээгүй залуухан гэнэн эмч бүсгүйг үзэн ядацгаая. Төрзасаг нь хүртэл ингэсэн байхад минь өвдөг сөхрөн, хошуу цорвойдог байхад  урдаасодоо та зүгээрээ, бараг эрүүл байна гэж зүрхэлдэг эмч нарыг үзэн ядацгаая.

Нөхөртөө загнуулж хүүхдийн хоол хийж, гэрээ цэвэрлэж залхаад ядарсан намайгхүссэн мөчид минь хэвтүүлж хэлсэн витамин дуслыг минь хийгээгүй эмч залууг үзэнядая. Хүн ХЭВТЭХ гэж байхад урьдаас эмчлэх гэж тэнэгтдэг эмч нарыг үзэн ядацгаая.

Хүн хүндээ хаалгаа ч тайлахаа байгаад байхад хөхөө өвлөөр дуудлаганд явж хөлдөжүхсэн, хүний өмнөөс тахлын голомтонд орж хатгаа авсан хөгийн эмч нарыг үзэнядацгаая. Хувийн малдаа ч хүн хөлсөлж зардаг болсон байхад хар хүний төлөө шархүн хохь нь тэр муусайн эмч нар.

Шөнө жижүүртэй хоносны төлөө ядаргаатай царайлж суудаг шог эмч нарыг үзэнядацгаая. Хэний янаагүй ёолк, цагаан сарын харшаа гараагүй, хоол шингээгүй байхадхоёр оныг эмнэлэгт угтсанаа их юманд бодсон эмч нарыг үзэн ядацгаая.

3-р курсын боловсролтой сайддаа орой болгон зурагтын суваг бүхнээр нулимуулжшившиглүүлж байхдаа таарсан тэнэг эмч нарыг үзэн ядацгаая. Бусад нь хэлж дуусаагүймартаж болоод байхад ганцаараа тангарагтаа үнэнч коммун явсных нь хохь нь тэр. Болж.

Дусал залгаж өгсөн сувилагч охинд ч ганц чихэр өгч доромжилцгооё. Амандаахүлхсэн хойно нь авлига идчихлээ гэж шуугин шившиглэцгээе.

Идээ бээртэй шархыг минь цэвэрлэж, өтгөн шингэнтэй холилдон түгжирсэн гэдсийгминь эмчилж чадсан мөртлөө өөрсдөө нийгмийн идээ бээрээрээ дуудуулж явдагарчаагүй тэнэг эмч нарыг үзэн ядаж доромжилцгооё. Төрийн албанд зүтгэ гэж хэнтэднийг гуйсийм. Ядаж лангуу ч болтугай түрээсэлж чаддаггүй дүүрчихсэн сэхээтэнцарайтай эмч нарыг үзэн ядацгаая.

Ард түмэн, нийгмээрээ сайдтайгаа хамт үзэн ядаад байхад ажлаа хийгээд дуугүйгүрийгээд байдаг арчаагүй тэнэг эмч нарыг үзэн ядацгаая. Зарим нь ядаж ард түмэнгэж цээжээ дэлдэж байгаад шантааж, гуйлга хийгээд хөөрхөөн амьдраад байхад хохьнь тэр хэтэрхий дуугүй гүргэр эмч нар.

Бусад нь байгаа бүхнээ худалдаж амьдарч болоод байгаа нийгэмд маань өргөсөнтангараг, залуу нас, эрдэм боловсрол, гэгээн мөрөөдөл, зуу зуун шөнийн алжаалааарилжиж чадаагүй арчаагүй гэнэн эмч нарыг үзэн ядацгаая. Өөр хэнд ч байхгүй сайхансэтгэл, хүний төлөө зүтгэлийг зөвхөн тэднээс нэхэж оронд нь өвчтөнөөсөө авсанханиад, сүрьеэ, хамуу, тахалыг стресстэй хамт өвөртлүүлээд  богинохон настай сохорзоосны үнэгүй эмчийн амьдралыг нь бүх нийтээрээ элбэн доромжилцгооё.  

 

Эмч нарыг үзэн ядацгаая. Эмч болсоных нь төлөө эмч болгоныг үзэн ядаждоромжилцгооё.

 

(Жич: тэнэг үхэр монгол эмч нараа үлдэн хөөчихөөд оронд нь сайхан хятад эмч нарааурин залцгаая ард түмээн)

 

2007 оны 1 дүгээр сар 4