Жам ёсны Зам
Ойрын арваад жил АН ийм ухаалаг гарцаагүй тоглолт хийхийг хараагүй, тун сонинбайна.
АН үнэхээр сайн ухаалаг тоглолт хийлээ. Үүнийг сэдсэн хүн ба тэрсанаачлагыг нь дэмжсэн АН-д баяр хүргэхээс өөр яах билээ. Дараагийн алхмуудаа лзөв хийгээсэй билээ. Гэхдээ өнгөрсөн зунаас хойш Ц.Нямдоржид Үндсэн Хууль зөрчихболомж олгуулж, дураар нь дургиулсаны, Ашигт Малтмалын, Нэмүү өртгийн, Авлигатай тэмцэх болон бусад хуулиуд Үндсэн Хууль зөрчин батлагдаж, эдгээрхуулиудтай холбогдон гарсан Төр засгийн шийдвэрүүд түүний дотор 2007 оны улсынтөсөв, АвТэГа зэрэг нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус болсны хариуцлагыгАН гарцаа байхгүй хамт үүрэх ёстой. Монгол Улсыг хууль эрх зүй, төр эрхзүйн хямралтбайдалд оруулсны хариуцлага.
Гэхдээ АН-ын энэ гялалзсан амжилт нь ганц минутанд бодож олоод МАХН-гбайдалд оруулчихсан хэрэг биш бөгөөд ийм гарцгүй уналтанд орох жинхэнэ эхлэл ньноднин зун Ц.Нямдорж Үндсэн Хууль зөрчин жорлондоо хууль цоохорлож суухад нь, хуулиуд ёсчилон батлах процедур зөрчигдөж байхад, ялангуяа өнгөрсөн намраасЦ.Нямдорж өөрийн эрүүл ухааны хяналтаа алдан би, би, би... гэж бардамнансагсуурч эхэлж байх тэр үеээс л эхэлсэн том уналт, энэ хавар Үндсэн Хуулийн ЦэцийгУИХ-ын танхимд бүлэглэн дайрч спикерийг суудалд нь үлдээсэн гол алдааны жам ёсныүр дүн юм. Яг өнөөдөр сонгогчидын дунд судалгаа хийвэл АН-ын рейтинг хэвээрээүлдэж МАХН-ынх 19%ч хүрэхгүй болсон байгаа болов уу.
УИХ, спикер, МАХН, эвслийн ЗГ-ын гишүүн намууд, АН одоо энэ шившигтбайдлаасаа, УИХ-ыг хууль батлах биш Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих хичээлзаадаг циркийн тайз болгосоноосоо, Монгол Улсыг хууль цаазгүй байдалдоруулснаасаа, нэг ч иргэн хүнээс аль нэг хуулийг ба ямар ч шатны шүүхийншийдвэрийг даган биелүүлэхийг шаардаж чадахгүй болсноосоо яаж гарах гэж байгааюм болдоо. Үнэхээр сүүлийн 17 жил Монголын төрийг ээлжлэн, хамтран барьсанМАХН, АН хоёр ард түмэнээ засаглах оюун санааны болоод ёс суртхууны, хамгийн голнь хууль ёсны, хүний ёсны ямар ч эрхгүй болсон байна.
Энэ 2 нам монголын ард түмнийг хууль цаазгүй, шүүх засаглалгүй, хуультогтоох- төрийн дээд байгууллага УИХ-гүй анархи сүйрэл рүү, тэрнийг нь ашигланөндийж болох хатуу диктатурт засаглал руу өөрсдөө мэдэлгүй хүчлэн түлхэж унагахгэж байна. Энэ 2 нам хийсэн сайн муу үйлс олонтой өдий хүрсэн ч одоо МонголТөрийн өндөр сэнтийнээс зайлах цаг нь болжээ.
Энэ хямралаас гарах, хууль засаглалын хямралаас гарах, Дундад Азийнмаягийн ганц хүний диктатурт дэглэмд орох аюулаас гарах Жам ёсны ганц л заммонголчуудын өмнө байна. Европ, Хойд Америкийн орнууд шиг иргэний нээлттэйардчилсан нийгэмийн зам, ард нийтээрээ хуулийн өмнө тэгш үүрэг эрхтэй баян тансагнийгэм байгуулах л ганц зам. Тиймээ хууль үйлчилдэггүй Олигархийн засаглалаастунгалаг нээлттэй иргэний нийгэм рүү орох зам.
Энэ замд Монгол Улсыг ямар нэгэн иргэний хөдөлгөөн, түүний ганц нэг лидер, одоо байгаа аль нэг нам, тэгэх тусмаа МАХН, АН хоёр хөтлөн оруулахгүй. Тиймээ хэнч удирдан чиглүүлж бэлэн хоолны жор шиг амарханаар аманд маань цутгахгүй. Зөвхөниргэн бүр, сонгогч бүр Монгол Улс ямар хоёр замын уулзвар дээр ирээд байгаагаахариуцлагатай ойлгон сонголтоо хийж, эр зориг гарган өөрөөсөө эхлэн Төрөө хүртэлшинэчилсэн реформ хийж байж л бид бүгд хүн шиг амьдрах болно. Иргэн бүр, сонгогч бүр зөв сонголт хийж байж л Монголоо аварна.
Тодорхой Иргэний хөдөлгөөнүүд: Иргэний Холбоо, Эрүүл Нийгэм ИргэнийХөдөлгөөн, Монголын Ногоон Нам, Үндсэн Хууль батлагсдын Холбоо, СоцДек Нам, ИЗН, иргэн Лхамжав, Миний Монголын Газар Шороо Хөдөлгөөн, Үндэсний СоёмбоХөдөлгөөн, ЧАХ зэрэг нээлттэй тунгалаг иргэний нийгэмийн чиг баримжаатай улстөрийн хүчнүүд Иргэний Хөдөлгөөнүүдийн Эвсэл байгуулахаар яриа хэлэлцээ, уулзалтууд зохион байгуулж эхлээд байна. Бидний цорын ганц зорилго бол энэ хуульцааз үйлчилдэггүй хүн амын 0,01% болох Олигархийн Засаглалаас хүн амын 99,99% болсон нийт иргэдийн эрх ашгийг дээдэлсэн жам ёсны зам болох иргэний нээлттэйнийгмийн замыг монголчууд сонгох бололцоог олгох юм. Бид зөвхөн дангаараа ч бишАН, МАХН-д байгаа, байсан эрүүл саруул үзэл бодолтой хүмүүстэй хамтран ажиллахыгхүсэж байна. Тухайлбал Гадаад хэргийн сайд асан Ч.Гомбосүрэн Монгол УлсынЕрөнхийлөгч, хуульч Б.Чимэд УИХ дарга, Баабар МУ Ерөнхий Сайд, иргэн Лхамжав, Э.Бат Үүл хоёрын аль нэг нь Хууль Зүйн сайд, УИХ гишүүд нь арай дээр хүмүүс байсанбол Монгол Улс хууль эрхзүй, төрийн ийм хямралт байдалд орохгүй байсан бизээ. Эдгээр хүмүүсийг зөвхөн ухаантай, сайн болохоор нь л нэрлэсэн хэрэг биш тэднийүзэл бодол, иргэн, ард түмний, улсын эрх ашгийг дээдлэх нугаршгүй эр зориг, цагийнуртад суусан мэргэн оюунд нь итгэж явдаг тул дурдлаа.
Би хувьдаа мянга мянган жил ЕврАзийн хамгийн том хүчирхэг улс гүрнүүдийгдараалан байгуулж, дэлхийн дайд сэтгэж амьдарч ирсэн гайхамшигт ард түмэнмонголчуудынхаа хүчирхэг ухаан, нугарашгүй эр зориг, эртний зөн билэгт итгэж явдаг. Бид чадна. Бид Олигархуудын Засаглалыг ялж, харанхуйг хар хүчээр биш гэгээн гэрэлтухаан, эр зориг, хүсэл мөрөөдлөөрөө ялж чадна.
Олигархуудын засаглалаас иргэний нийгэм рүү, харанхуйгаас гэгээн гэрэлтирээдүй рүү хамтдаа аялцгаая.
2007 оны 6 дугаар сар 7