Баян-Өлгийн асуудлууд, Болд сайд, Бакей гишүүн
Амьдрал баян учраас газар болгон өөр өөрийн асуудалтай. Газар бүр хөгжих гэхдээ өөр өөрийнхөө “асуудлуудыг” шийдвэрлүүлэхээр сонгуульд оролцсон байдаг. Баян-Өлгийчүүд өнгөрсөн сонгуулиар одоо засгийн эрх барьж байгаа Ардчилсан намыг орон нутагтаа эргэлт буцалтгүйгээр сонгосон байдаг.
Амьдрал баян учраас газар болгон өөр өөрийн асуудалтай. Газар бүр хөгжих гэхдээ өөр өөрийнхөө “асуудлуудыг” шийдвэрлүүлэхээр сонгуульд оролцсон байдаг. Баян-Өлгийчүүд өнгөрсөн сонгуулиар одоо засгийн эрх барьж байгаа Ардчилсан намыг орон нутагтаа эргэлт буцалтгүйгээр сонгосон байдаг. Баян-Өлгий үндэсний цөөнх учраас сонголтыг маш ухаантай, бас найдвартай хийдэг юм шиг санагддаг юм. Дээрээ АН төр барьж байгаа болохоор орон нутагт ажил сайн явах боловуу гэж дагуулаад сонголт хийсэн нь ухаалаг ард түмний шийдэл мөн гэлтэй. Ерөнхийлөгчийн сонгууль ч мөн адил. Парламент завсарлаад сонгогдсон гишүүд нь ялангуяа эрх баригчид юу хийсэн болон юу хийх тайлангаа тавьж үзэв. Ард түмэн ямар үнэлэлт өгч байгаа нь хагас хугасч гэсэн харагддаг юм. Баян-Өлгийгөөс сонгогдсон гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей бол Баян-Өлгийн битгий хэл АН-ын том лидерийн нэг. Халуухан, хатуухан сөрөг хүчинтэй байгаа энэ удаагийн парламентын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг хийнэ гэдэг Их хурлын дарга хийхээс ч хатуу ажил. Бакей гишүүн бас өвөрмөц тактиктай юм. Баян-Өлгийд би ийм юм хийсэн гэж 12 сумаа хэсч тойрсонгүй. Харин Баян-Өлгийд ямар асуудал байна, үүнийг яаж шийдвэлэх вэ гэдэгт маш өндөр мэдрэмжтэй хандаж чаддаг байна. Эдийн засгийн талаар өлгийчүүдийн ганц мөрөөдөл бол замтай болох,барилгажих, Асгатын мөнгөний ордод Монгол талаас хүрч энэ ордоос баялаг хүртэх явдал юм. Асгатын мөнгөний орд бол Орос, Монголын хилийн завсар асар өндөр ууланд хэнч хүрч мөнгө олзворлох байтугай хүрч чадахгүй мөнгөн тайга, асга, хад хавцал. Дөрвөн жилийн өмнө өлгийчүүд хүсэлт гаргаж манайд зам барилга барьж өгөөч, Асгат руу Оросын нутгаар дамжин буцан байж хүрэх бартааг засах, шууд гүүр замтай болгож өгөөч гэж төрд хүсчээ. Тэр үед Батлан хамгаалахын сайд, одоогийн Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа Лу.Болд ажиллаж байж. Болд сайд маш том арга хэмжээ авчээ. Баян-Өлгийд армийн барилгын анги байгуулан илгээв. Дөрвөн жил тэр анги Баян-Өлгийд зам барилгын бүтээн байгуулалтад ажиллав. Хэрэгтэй цагт, зөв шийдсэн улс төрийн шийдэл гэдэг ийм сайхан байдаг. Барилгын цэргийн анги Баян-Өлгийд барилга бүтээн байгуулалт, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, том төслийг нугаллаа. Хамгийн гол нь Асгатын ян сарьдаг руу явах гүүр барьж, Асгатад очих замыг засч эхлэв. Энэ бол баруун бүсийн хөгжлийг ойртуулна гэсэн өлгийчүүдийн үнэлгээ зөв байлаа. Болд сайд дөрвөн жилийн өмнө байгуулсан барилгын цэргийн ангийнхаа ажилтай Бакей гишүүний хамт танилцлаа. Баян-Өлгийн удирдлагууд ард иргэд нь тус ангийн бүтээн байгуулсан барилга зам гүүрт ам сайтай байна. Бакей гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болохоороо давуу эрхтэй байдаг юмуу, үндэсний цөөнх болохоор Засгийн газар илүү анхаардаг юмуу. Томоохон төслүүдийг төвийн аймгуудыг тойруулжхязгаарын Баян-Өлгий руу чангааж чадсан байх юм. Болд сайдын нутаг чинь Баянхонгор аймаг баймаар юм.Гэтэл Болд сайд Баян-Өлгийд бодлогоор дахиад л маш том төслүүд хэрэгжүүлэхээр ярьж явна. Болд сайд Хятад улс яагаад холын хязгаараа хөгжүүлээд байгааг судалж явж үзжээ. Хятад улс Орос,Япон, Монгол Улстай хиллэдэг.Харбин, Хайлаар, Манжуурт ихээхэн хөрөнгө зарцуулж аварга бүтээн байгуулалт цогцлоосныг судалжээ. Хятад улс бас Шинжаан Уйгарын өөртөө засах орныг бодлогоор Бээжингийн эргэн тойрноос илүү хөгжүүлснийг анхаарчээ. Тэгээд хилийн боомтуудын тухай болон чөлөөт бүсийн томоохон төслийг УИХ-д өргөн барьсан тухайгаа өлгийчүүдэд ярьж явна.
Ерөөсөө чөлөөт бүс гэдэг нэр томъёо бол улс орны хувьд гурваас дээш том жижиг улс орны хил хязгаарыг хамарч хөрөнгө оруулснаар хөгждөг юм байна. Үнэхээр Монгол Улс зүүн талдаа Дорнод аймгаа Манжуур, Харбин шиг, баруун хязгаартаа Ховд, Баян-Өлгий, Увсыг ядахдаа Горны алтай. Казахстан, бүр цаашилбал, Шинжаан Уйгарын өөртөө засах улсын хэртэй болоход манай баруун хязгаар бэлэн байна. Бодлого гэдэг энэ биш юмуу. Баян-Өлгий аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол ОХУ-д визгүй зорчих хүсэлт баахан гаргах юм. Казахстанд хамаатан садангүй иргэд цөөхөн юм. Мөн наймаа хийх гэжОХУ-д баахан дарамтлуулдаг, оюутнууд Баян-Өлгий аймагтаа шууд цаанаас нь ороод ирэх гэхэд бөөн асуудал болж заавал Оросын гүн руу явдгийг ч хөнгөвчилж өгөөч гэж Болд сайдаас хүсч байсан юм. Баян-Өлгийгөөс Орос, Хятадын хил хүртэлх боомтуудыг алдаг оног ажиллуулдаг байсныг улирлын хийгээд байнгын болгох бүр цаашлаад чөлөөтэй зорчдог бүс болгох дээр Засгийн газар анхаарч ажиллаж байна гэж Баян-өлгийчүүд ойлголоо. Энэ Засгийн газрын үед Баян-Өлгийд үнэхээр том хөрөнгө оруулалт орж замын хувьд сүүлийн 40 жилд гараагүй амжилтад хүрчээ. Үүнээс томоохон ажлыг товчлон дурдвал,
1. Өлгий Толбын чиглэлийнхатуу хучилттай 60 км зам ашиглалтад орсон
2. Асгатын чиглэлийн зам ашиглалтад орсон
3. Цэнгэл сумын Могойтын төмөр бетон гүүр ашиглалтад орсон
4. Өлгий-Цагаан-Нуур чиглэлийн хатуу хучилттай зам ашиглалтад ороход бэлэн болжээ.
5. Толбо, Ховдын чиглэлийн болон Цагаан-Нуур, Улаанбайшинт чиглэлийн хатуу хучилттай авто замын санхүүжилт шийдэгдсэн гэх мэт томоохон төслүүд хэрэгжиж эхэлжээ.
Мөн уул уурхайн талаар:
Тус аймагт стратегийн ач холбогдох бүхий Асгатын мөнгөний орд, Хөх алдарын холимог металийн орд, Алтай сумын Даваатын болон Булган сумын Жаргалантын алтны ордууд, Толбо сумын Улаан хатуугийн өнгөт металийн орд, Улаанхус сумын нуурын голын гянт болдын, Ногооннуур сумын Цүнхэгийн гянт болдын, Бор хагийн зэс молибидений орд, Алтанцөгцийн Цагаан хадын алтны орд, Цэнгэл сумын Бор бургасын гянт болдын ордууд нарийвчилсан хайгуулаа дуусгаж ашиглалтад ороход бэлэн болоод байна. Битүү хучилттай захаа нээнэ, Науризын баяр болно гээд өлгийчүүд урамтай байна. Баян-Өлгий аймаг бусад аймгийг бодвол цөөхөн 12 сумтай юм. Гэтэл Цэнгэл сумыг жишиг сум болгоно гэж таван тэрбум төгрөг өгөхөөр батламж гардуулж байна.Дулаанхарын уулын баяжуулах үйлдвэр хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болжээ. Үнэхээр Баян-Өлгий аймагт ийм том бүтээн байгуулалтын ажил өрнөж, өлгийчүүд ч сэтгэл өөдрөг байна. УИХ-ын гишүүн,Гадаад харилцааны сайд Лу-Болд, УИХ-ын гишүүн,Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар Өлгий хотын иргэд сонгогчидтой уулзлаа. Олон гишүүний уулзалтад оролцож сурвалжилж явсан, манай хотынхны уулзалтыг бодвол уулзалт их ажил хэрэгч болох юм. 500 шахам хүн итгэл хүлээлгэж сонгосон намынхаа Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүдтэй уулзаж байна. Их ажил хэрэгч саналууд гарч байна. Манай хотынхон болохоор ийм уулзалтыг бөөн улстөржүүлээд ямарч үр дүнгүй болгоод хаячихдаг юм. Амьдралд байдаг бүх л бэрхшээл зовлонгоо тоочих юм. Бас хамтарч даван туулах аргаа ч гэсэн төр засагтайгаа нийлж эрж хайдаг болжээ. Ухаалаг төртэй байхаас эхлээд л алс хязгаарын иргэд сайхан амьдрах бүх л бололцоог төр засагтайгаа ярилцаж байна.Гадаад харилцааны сайд Лу.Болдтой уулзахдаа надад сайдаас асууж лавлая, мөрөөр нь явж сурвалжилъя, цаашид үнэн мөнийг нь уншигч олонд хүргэе гэсэн нэг сэдэв байсан юм. Болд сайд Батлан хамгаалахын сайд байхдаа ямар ажилласан юм. Батлан хамгаалах яамны баахан хөрөнгийг 300 айлын орон сууц барина гээд үрэн таран хийсэн юмуу. Ер нь Батлан хамгаалах яам толгойлж байхдаа муу ажилласан, офицер ахлагч нарын төлөө анхаараагүй гээд нэг улстөржсөн мэдээ зохион байгуулалттайгаар орон даяар байн байн цацагдаад байдаг юм. Ер нь монголчууд нэгийгээ сайн явахаар атаархаж газар дор ортол муулж байж санаа нь амардаг улс. Энэ тухай Болд сайдаас заавал асууж ярилцлага хийнэ. Тэр 300 айлын орон сууцны тухай тэр орон сууцанд орох хүмүүстэй нь уулзана. Орон сууц хуваарилсан ямар хүн байна. Ер нь тэр орон сууц гээч нь баригдах юмуу, үгүй юмуу учрыг олно гэж бодож явлаа. Баян-Өлгий аймагт очиж сайдтай уулзаж яагаад ийм хэрэгт оруулах гэж улс төр хийгээд байгааг шалгаалаа. Энэ асуулт Болд сайдын нэр хүндэд уршигтай төдий бус манай сонинд бидэнтэй цуг ажиллаж, сэтгүүлч биднийг элдэв өнгөөр гүтгэгдэхэд найдвартай өмгөөлж байсан Ш.Сүхбаатар маань Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэж байхдаа 300 айлын орон сууцны мөнгийг шилжүүлээд баахан хардлагад өртөн сэжиглэгдээд авсан юм. Үүн тухай би Баян-Өлгий руу томилолтоор явж нэг хоног ажиллахдаа Болд сайдаас асуулаа. Тэр бол ямар ч хэрэг биш. Намайг Батлан хамгаалах яаманд байхдаа юу бүтээснийг давхар шалгаад өгөөрэй. Сүхбаатарт бол ямар ч буруу байхгүй. Учир нь олдог. Тэр 300 айлын орон сууц хэрхэн ашиглалтад орох, цаашид Батлан хамгаалах яамны офицер ахлагч нарыг орон сууцаар хангахад ямар том ахиц гарсныг хэлэх ахлагч офицер генералууд бий.Тэдний үгийг тавиад өгөөрэй гэсэн юм. Энэ талаар манай сонин дараагийн дугаартаа өгүүлэх болно. Улстөрчид ч ард түмэнч төрдөө итгэж бие биенийхээ алдааг өнгийхийн оронд оноог нь алдаршуулж хамтдаа зүтгэх тэр сайхан цаг ойртсоор.

зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ойлгомжтой
Зочин
ZOCHIN
хөх толбот
Зочин
Dashtseren gej neg hogging amitan
Зочин
Зочин
hutsaj bai
Зочин
Зочин
(103.26.194.11)-d
137.165.73.47-d
Зочин
Hervee
hasag huuhenuud
zßsssss
bagi
bagi
Зочин
Зочин
Зочин
жамби
Boldoo
Boldoo
Зочин
Зочин
aksakal
Зочин
эрлийз
:)
zochin
he he he hedeer biee hudaldabaa???
tsaashaa setgeltei humuusdee
Зочин
Зочин
halh zaluu
Eh oronch
Зочин
Зочин
санал асуулт
Зочин
Зочин
Зочин