2013 он гэрэл зурагт
2013 он гэрэл зурагт
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 11 дүгээр сарын 4.
Чингис хааны мэндэлсэн он тооллыг билгийн тооллын III жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1 хэмээн тогтоосон билээ. Иймд эл өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтээрээ тэмдэглэдэг болов.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 10 дугаар сарын 27.
Монгол Ардын Намын их хурлын төлөөлөгчид Чингис хааны хөшөөний өмнө зургаа авхуулав. Энэ өдөр Монгол Ардын намын 27 дугаар Их хурал болов. Их хурал гурван өдөр үргэлжилж, аравдугаар сарын 29-нд өндөрлөсөн юм.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 10 дугаар сарын 10.
“Номтой нөхөрлөе” ТББ-аас шинээр номын сан барих хэрэгтэй байгааг засгийн газарт сануулах үүднээс Чингисийн талбайд чимээгүй хашхираан зохион байгууллаа.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 9 дүгээр сар 16.
"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүс Төрийн ордны хойд цэцэрлэгт галт зэвсэгтэй нэвтэрч, ордон руу буудав. Тэд урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг эсэргүүцэн жагсаал хийсэн юм. Ийнхүү галт зэвсэг ашигласан тул төрийн ордны ойр орчимд металл хайж байна.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 9 дүгээр сарын 1.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр сурагчдад теле хичээл заалаа. Теле хичээлийг уламжлалын дагуу МҮОНРТ-ээр шууд дамжуулан үзүүлсэн юм. 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 8 дугаар сарын 23.
"Нарантуул" олон улсын худалдааны төв шатсан.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 7 дугаар сарын 24.
“Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлэв. Хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан “Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлж байгаа тухай Монголбанкнаас мэдээлсэн юм.
Монгол Улс, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгой. 2013 оны 7 дугаар сарын 7.
“Оюу Толгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхлэв. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ нь 5.800 орчим тонн. "Монголд үйлдвэрлэв" шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа Гашуун сухайтын улсын боомт руу хөдлөв.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 6 дугаар сарын 8.
Монголын говиос олдсон, 70 гаруй сая жилийн настай Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлэх музейн нээлт Сүхбаатарын талбайд болсон.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 5 дугаар сарын 30.
МАХН-аас нэр дэвшиж буй Н.Удвал “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзав.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 5 дугаар сарын 15.
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани захиалан хийлгэсэн “Боинг767-300ER” онгоцоо эх орондоо хүлээн авлаа.
2011 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, хоёр жилийн дараа эхнийхээ онгоцыг ийнхүү хүлээн авлаа.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 7 дугаар сарын 10.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол. Монгол Улсын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа олны өмнө тангараг өргөв.
Монгол Улс, Улаанбаатар хот. 2013 оны 10 дугаар сарын 29.
Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Нацагдоржийн хөшөөний өмнө өөрийн номон дээрээ гарын үсэг зурж байна.
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин