Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй
Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй , Монголын эзэнт гүрэн гэж байсан гэдэг нь түүхчдийн зохиосон үлгэр юм. Ийм нэртэй яг энэ санаагаа өгүүлж батлах гэсэн нэг сэдэвт нийтлэл Оросоос эхлэн тарж сайтуудаар тэнүүчилж байна. Уг нийтлэлийг ОХУ-ын “Волный город” сонины тоймч Алексей Анотолович Кургунов бичжээ.
Бичгийн дурсгал 0
Аргагүй шүү дээ. Монголчууд өөрсдөөсөө илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад ХХ зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улс.\крилл бичгээ хэлэв бололтой Г.Д
Хэл шинжлэл 0
Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч ХХ зуунаас өмнө авсан орос үг байхгүй гэжээ. Тэгээд цааш нь бичихдээ, хэл шинжлэл 0, соёл, эрх зүй-0, эдийн засаг -0, зоос зүй-0, зэр зэвсэг-0, аман зохиол-0, хүн амын генетик -0, архитекторын дурсгал-0 гэж бичжээ. Нүүдэлчдийн эзэлж байсан гэх Евро Азид монголчууд байсан гэх ямар ч ул мөр алга гэж дүгнэжээ. Чингэс хаан гэж байсан юм уу үгүй юм уу, хэн ч үүнийг батлахгүй байна гэж бичжээ. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн гэдэг бол зүгээр л түүхчид зохиосон үлгэр гэнээ. Уур хүрмээр байгаа биз. Тэр сэтгүүлч цааш бичихдээ, түүхчид нэгэнт Монголын эзэнт гүрэн гээд зохиочихсон юм чинь тэр хаанд нийслэл олж өгөх ёстой. Тэр Чингэсийн байлдааны зэр зэвсгийг нь гаргах ёстой. Тэгээд Хар хорум гэдэг хотыг бодож олсон гэнэ. Хар хорумд одоо хүртэл ямар ч малталт хийсэн нийслэл хот байсан олдвор олдоогүй шашны хэдэн дуган байдаг гэдгийг монголчууд зөвшөөрдөг гэнэ. Чингэс хаан гэж байгаагүй. Хэрэв байсан бол тэгээд олон хатан олон хүүхэдтэй гэдэг түүх үнэн бол өдийд түүний үр сад арван сая болчих ёстой гэж бичсэн байна. Бас суурин зохион байгуулалттай ард түмнийг ялсан нум сум гэдэг зэвсэг нь хүртэл олдохгүй байна. Монголын төв музейд ганц, хоёр нум сум, хуяг дуулга байв ч харин тайлбарлагч нь хятад нум сум уу гэхэд мэдэхгүй байх юм гэж бичжээ.Тэрээр цааш нь оросууд XIX зуун хүртэл монголчуудад эзлэгдэж байснаа мэдээгүй юм. Монголын дарлал гэдэг нэр томъёог Германы түүхч Христиан Крузе 1817 онд анх хэрэглжээ. Тэгэхээр оросуудыг айлгахын тулд Монголын эзэнт гүрэн гэдэг түүхийг зохиосон. Бүдүүлэг хоцрогдсон монголчууд Хятад, Орос Персийг эзэлж Европын рыцариудыг бут ниргэсэн тийм цэрэг дайны агуу машин зэвсэг зохиож чадсан юм бол тэдэнд эзлэгдсэн улс орнууд тэднээс ямар ч технологи үлдээгүй байна. Ийм нэг өгүүлэл Орсуудын толгойг эргүүлж байна. Хятадуудыг анхаарал хандуулахад хүргэж, харин монголчууд бидний эцэг дээдсийн түүхийг байхгүй түүх мэтээр болгожээ. Зохиогчийн гол дүгнэлтийг сийрүүлье. /Нүүдэлчид зарчмын хувьд Орос, Хятад, Персийг эзэлж чадахгүй. Яагаад гэвэл хүн амын нягтрал суурин ард иргэдийнхээс хэдэн зуу дахин бага тул дайны байдалд орж, цэрэг татлага явуулахад бэрхшээлтэй Дайн гэдэг бол зөвхөн зэвсэглэсэн эрчүүдийн тулаан биш, харин нийгмийн системийн сөргөлдөөн бөгөөд аль зохион байгуулалттай нийгэм нь ялдаг жамтай. Нүүдэлчид овог отгийн нийгэмтэй, сайндаа л дэрэмчдийн бүлэг үүсгэх чадвартай зэрлэгүүд тул мэргэжлийн байнгын армитай суурин нийгэмтэй дайтаад ялах боломжгүй. Төрт ёстой ард түмэн засаг захиргаагүй ард түмнээс технологи хөгжлийн хувьд илт давуу байдаг. Нүүдэлчдэд төмөр боловсруулах салбар байхгүй тул сайн зэвсэг байхгүй, холбоо, удирдлагын техникгүй, цайз бэхлэлт, склад агуулах, цэрэг татах байр зэрэг дэд бүтэц байхгүй. Тийм болохоор монголчууд тоо толгой, шинэ технологи, зохион байгуулалт сайтай хятадуудыг ялсан байх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хэдэн цөөхөн, зэрлэг монголчууд өөрсдөөс илүү соёлтой өмнийн ард түмнийг эзэлсэн гэдэг түүхийг монголчууд өөрсдөө баталтал нь худлаа гэж тооцох хэрэгтэй./ гэжээ.
Анх уншихад уур хүрч муусайн оросуудыг толгой бүтэн үлдээсэн нь эзэн хааны буруу гэж омтгойрно. Гэвч энэ өгүүллээс бодох юм их байна. Жишээ нь, монголчуудын шинэ түүхээ бүтээхдээ бүх түүхээ 1921 оноос эхэлсэн гэж тоолдог. Чингэсийн байлдан дагуулалтын түүхийг монголчууд мэддэггүй хойч үедээ заадаггүй. Рашид Ад-дин, Гилом де Рубрик, Плано Гарфин нар Хар хорум гэдэг Монголын нийслэлд бараг дэлхийн бүх мөнгөөр гүйлгээ хийдэг гэж тэмдэглэсэн нь худлаа. Монгол өөрөө анхны мөнгөн тэмдэгтээ 1924 онд хэвлэсэн Хар хорумын малтлагаас ганц зоос олдоогүй гэх юм даа. Монголын түүхчид Оросоор түүхээ зохиолгосны гор одоо л гарч байна. Нээрээ бид чинь Монголын эзэнт гүрэн гэж байсан, тэр аугаа их Чингэс хааны удам судар одоо бид байна. Цагтаа дэлхийг байлдан дагуулж явсан гэдгийгээ одоо яаж батлах юм билээ.
Зочин
MN
16102007
16102007
16102007
Зочин
tsengel bayr
tsengel bayr
хубилай хааны 26 үеийн удам түгээх хан Гэндэн захирагчийн дээ хүү....
Зочин
оюунболд
Зочин
ЭХЖЖЖЖЖЖЖЖЖЖЖ
manjhmgm
manjhmgm
ЦУӨУӨЦУЦӨУЦӨ
kazak
kazak
Зочин
Зочин
Зочин
Зочин
kido
kido
tumediin altan han
tumediin altan han
tumediin altan han
mgl
mgl
туяа
delger
Баатар
хатан
Хонгорзул
Зочин
эмч
Хааныхан2014
Хааныхан2014
Хааныхан2014
Хааныхан2014
Хааныхан 2014
Хааныхан2014
Хааныхан2014
Хааныхан 2014
Хааныхан 2014
Хааныхан 2014
Зочин
unen gegch tsagaachiin uldegdeld
haha
Зочин
Зочин
Unen
Unen
tenger shig bai O.D
tenger shig bai O.D
chingisiin muu uil ni sainaaasaa ih
Зочин
auggdoug
Зочин
nerry
Уншигч
Darkhlaa
нэр өгье
мад
ezen
ezen
Монгол хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Нотлооч ээ
Зочин
mongol hun
zssss
Bichig useg tailagdsan baimaar...
Bichig useg tailagdsan baimaar...
Bichig useg tailagdsan baimaar...
Buural ah-d
Buural ah-d
tuguldur
Зочин
Зочин
хурлийз
Зочин
үг
sonata
irgen
irgen
Үндэстэн
Батнэрэн
Дашрэнцэн тэнэгт.
ШУА, Түүхийн хүрээлэнгийнхээн
чечен
Shagjaadondov
Shagjaadondov
Shagjaadondov
Alexei Kungurov bish yum uu?!
H.N.
Зочин
Zochin
Zochin
Zochin
Zochin
Би монгол хүн
болороо
www
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
erdene
Moгол
Зочин
erdene99
dahiad
orosuudaa
TUUHCH
mongol
gal
Зочин
бодоо
Зочин
Зочин
Зочин
heheh
hehe
muu shar tolgoi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол
Монгол
МОНГОЛ ЭРС
Зочин
Зочин
Зочин
Tatar
zssss
Зочин
Зочин
Зочин
nasaa
Зочин
Зочин
Дорж
enhee
Дорж
Zochin
Хангай
Зочин
Зочин
Зочин
Зочин
МОНГОЛ
kkkk
Толуй
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Зочин
зөв хэлсэн байна.
би
Ungursun yah ve
бббб
бббб
бббб
Ай даа яасан хэцүү юм
Зочин
уншигч
sss
Зочин
HI
Өлзийсайхан (үнэн үнэнээрээ сайхан...)
Монгол
Зочин
Зочин
Зочин
КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТЛЫН ГАЙ
Чонос
Зочин
Зочин
Зочин
Xacap
concerned
concerned
zochin
aaa
Зочин
яяяяяя
Зочин
Зочин
Ardiin huvisgaliin 93