Ерөнхийлөгчийн хөрөг
Ерөнхийлөгчийн хөрөг зурагтай холбоотой нэгэн хэрэг мандлаа. Энэ нь манай улсын зарим дарга, түшмэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөг зургийг зөвшөөрөлгүйгээр өрөөндөө залсан явдал юм. Уг нь энэ тийм ч сүйдтэй асуудал биш.
Ерөнхийлөгчийн хөрөг зурагтай холбоотой нэгэн хэрэг мандлаа. Энэ нь манай улсын зарим дарга, түшмэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөг зургийг зөвшөөрөлгүйгээр өрөөндөө залсан явдал юм. Уг нь энэ тийм ч сүйдтэй асуудал биш. Хүн ажлынхаа өрөөнд хүний зургийг зүүх нь бүү хэл ан амьтан, араатан, жигүүртэн, уул усны зургийг хүртэл хадсан л байдаг юм чинь. Тэгээд ч хөрөг зургийн эзэн нь эсэн мэндээр барахгүй ажил албан тушаалтай нэр хүндтэй байгаа тул айж ичих шаардлага алга. Гэтэл Ерөнхийлөгч өөрөө энэ явдлыг дуулиан болгож орхилоо. Тэрбээр твитертээ “Албан тушаалтнуудын хананд зургаа өлгүүлсэнээс тэдний ханыг нураасан нь дээр” хэмээн бичжээ. Харин одоо бол асуудал мөн үү мөн. Ерөнхийлөгч өөрийнхөө зургийг зөвшөөрөлгүйгээр ханандаа хадсан албан тушаалтнуудын ханыг нураах нь. Улсын Ерөнхийлөгч худал хэлэх ёсгүй. Мөдхөн баахан яам агентлагийн дарга нар нурсан ханатай болж эх засварын ажил эхэлнэ гэсэн үг. Сонин юм шүү. Төрийн тэргүүний зургийг л хананд зүүсэн учраас ийм сүржин мэдэгдэл хийдэг юм байх даа. Хэрэв миний зургийг хэн нэгэн дарга нар өрөөндөө өлгөөд эхэлвэл би лав ханыг нь нураахгүй. Дотроо баярлаад л, түүнийгээ гаднаа нуугаад л яваад байна. Жаахан дээгүүр хараад л хоолойгоо засаад л....харин ч нэг явж өгнө дөө. Ганц өөрийгөө ийм бодолтой юм болов уу гэтэл үгүй юм шиг байна. Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр гуайг саная. Тэр хүн өөрийнхөө урт шар дээлтэй зургийг олон мянган хувь угаалгаж албан тушаалтнуудын өрөөнд залахыг үүргэдсэнээрээ Ц.Элбэгдорж бид хоёроос өөр. Гэхдээ төрийн албан хаагч бүхэн Н.Энхбаярын хөргийг өрөөндөө залах хоншоор дутсан юм. Рефрентээс дээш албан тушаалтуудад л Ерөнхийлөгчийнхөө хөргийг ханандаа өлгөх хувь тавилан олдож байсаныг санадаг л биз. Харин би Ц.Элбэгдоржийг дээрхийн нэгэн адил үүрэг болгож зургаа тараалгасан байх гэж хардав. Бодвол энэ хардлагыг няцаахын тулд Ерөнхийлөгч твитер хуудастаа “хана нураах “ тухай бичсэн биз. Гэвч би хардсаар л... Учир нь аливаа өндөр албан тушаалд очсон хэнбугайг ч хүрээлэн авч орчноос тасалж орхидог бүлэг этгээдүүд хаана ч хөлийн дор ургаж л байдаг. Тэд зөвхөн өөрсдөө дарга нарт таалагдахын төлөө ямар ч агуу хүнийг эвдэж чаддаг. Тэднээс болж их хүн болох залуус багадаа эрсддэг. Харин Ц.Элбэгдорж шиг хүмүүсийг ард түмнээс нь алгуурхан тасалж огт өөр хүн болгон харагдуулж чаддаг. Өөрчилж чаддаггүй юм гэхэд ямартаа ч өөр болсон юм шиг харагдуулж чаддаг л юм.... “Ганц хөрөг зураг хананд хадсанаар юу л муудав гэж” хэмээн бодох хүн олон болж. Ганц ч биш дээ. Үндэсний сэхээтнүүдийг түүвэрлэн хядаж байсан 1937 оны үед айл бүрийн бурхан тахилыг хураан авч оронд нь Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан нарын хөрөг зургийг тараан өгч шүтэхийг албадаж байсан. Хэн нэгнийг хүчээр ч болтугай шүтүүлж даган дуурайлгах гэсэн оролдлого хэрэв амжилтад хүрвэл үнэ цэнийг нь ард түмэн тусгаар тогтнол, цус ясаараа төлж ирсэн түүх ганцхан биднийх биш. Хэрэв хойд Солонгос айлд орж үзсэн бол өвөө, эцэг, хүү Кимүүдийн зураг заавал хананд л тахиатай байдаг. Их дарангуйлал ихээ жижигхээн юмнаас эхэлдэг. Холын түүх гэвэл Чойлбалсан, Сталин, ойрын түүх гэвэл Н.Энхбаяр байна даа. Н.Энхбаяр анх улс төрд орж ирэхдээ одоогийн залуусын мэддэг авилгач байгаагүй юм шүү. Цөөнхийн бүлгийн ахлагч, шаггүй хатуу үгтэй, тэр үеийн МАХН-ын шинэ бөгөөд тод өнгө байлаа. Гэвч тойрон хүрээлэгчид хийгээд өрийнх нь язгуур зан чанар түүнийг түүхийн эмгэнэлт төгсгөл дээр авчирсан хэрэг. Тиймээс би Ардчилсан хувьсгалын удирдагч Харвард төгссөн Ц.Элбэгдоржийг тийм болчих вий хэмээн хананд зүүлттэй түүний хөрөг болгоныг хардаж байна. Хэрэв өөрөө хүсээгүй, зөвшөөрөөгүй л юм бол албан тушаалтнуудын өрөөнөөс зургаа авахуулчих Ерөнхийлөгч өө, ямар би биш дээ....
batna
Гана
nam
Равсал
Зочин
Зочин
Зочин
Өлзий
элбэгээ
Алтантулга
Алтантулга
Zochin
Равсал
Хэн бэ гуай ч бсан яах вэ
Равсал
Зочин
Зочин
Зочин
222
Ингэж мушгидаг аан
hh
Зочин
Зочин
NB
МАН
zochin
zochin
Зочин
Зочин
buugiib
Зочин
Зочин
Зочин
zzzzzzz
456456789789
zochin
zochin
munhkuu
Зочин
Зочин
Зочин
Саналаа хэлж болох уу
zochin
zochin
Зочин
zo
zochin
zochin
zochin
FUCK MONHBAYASGALAN!!!!!!!
Я.Баяраа
mongol
zochin
zochin
hi
zochin
London
Зочин
Дорж
Дорж
Зочин
unshigch bi beer
irgen
geriin ezen
Çî÷èí
Çî÷èí
Mao
bi
mgl
mgl
MERGEN TAKHIA
урт шар дээлтэй Элбэгдонгиo
д тэмүүжин
zochin
зочин
zochin
zochin
зочин
Зочин
Зочин
hana hereggui shuu
zochin
zochin
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
ДОЛДОЙНУУД
гадас
Зочин
Зочин
dorj
irgen
Зочин
kkk
jj
irgen
hhh
hehe