Хойд Солонгосыг үзэн ядий
Гачин ороншдээ удирдагчаасаа өөр тарган хүнгүй. Тэхэд манайд бол хаа сайгүй тарган хүмүүс. Энэ биднийг хичнээн сайхан тарган цатгалан аз жаргалтай амьдарч байгааг харуулж байгаа хэрэг. Гэтэл ийм гачинаа мэдэхгүй манай ерөнхийлөгчийг очиход тэр тарган удирдагч нь хүлээгээд авчихгүй их зан гаргаал. Хөөрхий минь тэр ширээний ард хичнээн өрөвдөлтэй суужээн.
Нэг муу сагсан бөмбөгчин хэдэн өдөр дагуулж явчаад манай сайхан ерөнхийлөгчийг арай чдээ. Тэхэд манай ерөнхийлөгч тэдний цэнгэлдэхэд 50 мянган фанатых нь өмнө тэдний муу цэнгэлдэхийн хөлбөмбөгийн хаалганд хичнээн сайхан фэналт цохиж гоол оруулав. Үзэгчид нь байж ядан баярлалдаж зэрэг дуу алдан давалгаалж хичнээн хөөрөвдөө. Ер нь гадны аль улсын ерөнхийлөгч хөлбөмбөгийн хаалганд гоол оруулхад хэзээ тэгэж тэр олон хүн тэгэж зэрэг орилж байсын. Хаанаас ч олохгүй. Тэхдээ энд фанатууд нь зохион байгуулалтай зэрэг орилсон, албаар цэнгэлдэхэд ирсэн, хаалгач нь арав гаруй настай хүүхэд байсан, бэтүү гоонжтой хамгаалагчид гудамжлан зогссон зэргийг үл харгалзвал яалтачгүй л ийм юм болсымдаа бичлэг нь хүртэл байгаан. Аль улсын ерөнхийлөгч хаана айлчлахдаа ингэж лэкц уншиж хөлбөмбөг тоглоод явсымбээ. Манай талаас хичнээн найрсаг байхад тэдний тал хүлээгээд авчихгүй арай чдээ. Би бүүр үзэн ядаад байгаан. Тэхдээ манай ерөнхийлөгч бол одоо би нууцаар уулзсан байж болно, утсаар ярьсан ч байж болно, хүнд хэлэх албагүй ч байж болно энээ тэрээ гэсэн юм ярих хэрэгтэйшд. Хүн гэдэг нууц юманд дуртай хойно тэрүүхэндээ сэмээрхэн аймаар нууц хадгалаад байгаа маягтай манай ерөнхийлөгч уулзсан байхаа гээл явышд энэ чинь. Тэхдээ үнэхээр тэгсэн ч юм билүү. Бичсээр байгаад өөрөө итгээд тэрүүхэндээ жийрхэдэг гэжээшд.
Ерөнхийлөгч хичнээн сайхан ингэж айлчилж байхад ерөнхий сайдын байгаа царай нь. Бүх л бүтэн хятадад айлчилж байж нэг муу ширээний тээнис тоглоод ирсэн байгаан. Ямар газар нутаг нь хүрэлцэхгүй байгаа биш очиж очиж ширээний тээнис шүү. Зарим нэг нь даам шатар тоглоогүй нь их юм гэж байж болхын тэхдээ энэ чинь ширээний тээнэснээс арай томоохон тоглоом тоглож болноо доо. Тэгээд бас хүүхэдтэй тоголцон байгаамаа. Баталгаатай хожих юман дээр тоголсон дээр гэдэг дээр бол би саналд нийлжээн. Угаасаа манай ерөнхийлөгч ерөнхий сайд бид 3 бие бялдарын хувьд ч аразмээр адилхантайгаа алалцсан нь дээр. Ингээд эргээд нэг бодсон манай дарга нар хөөрхөн тэрүүхэндээ спортлог юм гээч. Гадагшаа явхаараа хүүхэд ч болов шоголчоод байдаг аан.
Энэ бүх спортлог байдлыг би төрийн тулганы гал асаах ёслолтой шууд холбож бодож байгаа. Эдийн засгийн сайд өчдөр хэлэхдээ бид тулганы гал асааснаар Чингис хаан баярлаж бидэнд Чингис бонд илгээсэн гэж хэллээ. Тэхэдээ анх бид уржнан энэхүү галыг асаахдаа эмэгтэй хүн оруулахгүй айхтар хийсэн билээ. Тэгээд Чингис бондтой болсон. Гэтэл энэ жил эмэгтэй хүмүүс оржээ. Эмэгтэй хүн оруулахгүй асаахад бонд өгж байгаам чинь одоо оруулсан хойно бол бонд ч биш зүгээр өр өгөх байх даа. Та нарт мөнгө өгсөн гэж бодоод өрөө тэр улсад төлөөрэй ч гэдэг юмуу. Тэр анх эмэгтэй хүн оруулаагүй ёслолд бүүр сайн өмдийг нь шувтлаад оруулахгүй ганц нэг нуугдмал нөхдүүд байсан байх. Тэрнээс манай Чингис хаан бонд биш зүгээр л мөнгө өгөх үр удамдаа хайртай хаан гэж итгэж байгаа. Үүгээр зогсохгүй манай гадаад айлчлалууд ч гэсэн хүүхэдтэй тоглох хэмжээнд биш томчуудтай жинхэнэ спортоор алалцсан зэвүүн юм болох байх гэдэгт би итгэж байгаа. Бид эхнээсээ галаа муу асааснаар ийм байдалд хүрсэн байж болох юм гэдгийг өчдөр тэлвизээр Портуун ахынхаа яриаг сонсоод бодлоо.
Одоо манайд гадны төрийн тэргүүнүүд айлчилвал шууд хүүхдүүдтэй бөх барилдуул. Яадын. Заримыг нь хурдны морин дээр тавьж уралдуул. Энэ бол монгол маягын дипломат ёс гэж хэл. Зарим бүүр онцгүй өр мөр нэхээд байгаа гаруудыг бол сур харвааны байны хоёр талд зогсоод гараа өргөөд уухайлдаг хэсэг дээр тавьж уухайлуул. Дургүй хүргэсэн нэгнийг нь харваж оноод шоголсон ч болхоор. Дараа нь энэ бол спорт л гэнэ биз. Тэр тусмаа тэр хойдуудыгууу.