“Урвагч“ ноёдын удам судар
Би ч мунхаг хүн дээ. Өвөг дээдэс удам судраа мэдэхгүй. Мэдье ч гэж санадаггүй байж. Яг үнэнийг нь хэлэх юм бол өвөг дээдэс удам судраараа бахархаж болохгүй болтол нь бидний үеийнхний тархийг угаачихсан юм. 1921 оноос урагшаа Монголын бүх түүх бараг байгаагүй гэдэгт одоо хүртэл итгэж явдаг.
Би ч мунхаг хүн дээ. Өвөг дээдэс удам судраа мэдэхгүй. Мэдье ч гэж санадаггүй байж. Яг үнэнийг нь хэлэх юм бол өвөг дээдэс удам судраараа бахархаж болохгүй болтол нь бидний үеийнхний тархийг угаачихсан юм. 1921 оноос урагшаа Монголын бүх түүх бараг байгаагүй гэдэгт одоо хүртэл итгэж явдаг. Би ч ганцаараа биш, Хэрлэн, Туул, Орхон гурван голын монголчууд бид ямар ноёны албат хийгээд удам судар, яаж амьдарч байсан, ямар түүхтэйгээ сайн мэдэхгүй болсон юм. Ойрноос түүх мүүх уншиж ,өөрийнхөө болон өвөг дээдсийнхээ төрсөн өссөн нутагт байн байн очдог боллоо. Ухаажиж байгаа юмуу зөнөглөж байгаа юмуу бүү мэд. Манай аймаг, сумын ялангуяа ардын хувьсгалаас өмнөх үеийн хөгшдийн түүх, хошуу, отог захирагч нарын түүхэнд бичиж болдоггүй хойч үеийнхэндээ ярьж болдоггүй зүйл нуугдаад байдаг. Тэгээд л аймаг, хошуу, сумын бүх түүхийг 1921 оноос хойш бичдэг юм. Ардын хувьсгалаас өмнөх манай нутаг хошууныхан түүхнээсээ хүртэл ичиж явхаар удмаараа муу улс, хулгайч, мулгайч байсан юм болов уу. Үгүй ээ. Их сайн улс байсан гэдэг. Тийм тэнэг мангар улс байсийм уу. Үгүй ээ. Эрдэмтэн мэргэд баячууд л олон төрж гарсан байна. Тэгвэл 1921 оноос урьд Монголд төр улс байгаагүй юм шиг өвөг дээдсийнхээ түүхнээс цэрвэх нь юу байдаг билээ. Манай аймаг хошуу бүүр Чингэсийн алтан ургийн түшээт хааны дүү хошуу ноёнтой явжээ. Тэр ноёны нэрийг нь Дархан чин ван цолтой Пунцагцэрэн гэдэг хүн байсан юм байна. Нутгийнхан нь түүнийг “Жонон гуай” гэж авгайлдаг ажээ. Пунцагцэрэн жонон 1937 онд хүү Минжүүр гүнтэйгээ цуг баригдаж 80 гарсан өвгөн ноён хот орж чадалгүй машин дээрээ нас барсан аж. Хүү Минжүүр гүн нь мөн л буудуулсан. Намайг бага байхад манай сумын малын эмч байсан Лээнжий гуай чинь тэр Минжүүр гүний хүү байжээ. Тэгэхээр миний муу найз Лээнжийн Доржбат чинь ноёны удам болж таарваа. Тэгэхээр манай аймаг, хошуу сум чинь лав л 1923 оноос урагш бол том түүхтэй аймаг хошуу байсан юм байна. Гэтэл энэ зун аймаг сум байгуулагдсаны 90 жилийн ой хийв. Төв, Архангай, Хэнтий, Завхан зэрэг дөрвөн аймагт 90 жилийн ой болж лут наадав даа. Эдгээр аймгууд ерхэн жилээрээ бахархан баахан наадсан болохоос мөн л урьд өмнийн хаад ноёдынхоо түүхийг дурсалгүй тас хаяв. Аймаг, сумынхаа ойн өмнө эцэг өвгөдөөрөө Түшээт хаанаараа бахархая гэж санаад хошуу ноёныхоо түүхийг олдох хэмжээгээр судлаад бичье гэтэл бөөн эсэргүүцэлтэй тулав. Манай хошуу ноён чинь Манжийн талын хүн байжээ. Тэр ноёны өвөг эцэг элэнц хуланц болох үе үеийн Түшээт хаанууд арван үеэрээ Манжийн хааны хүргэн явсан гэнэ. Бүүр Бээжинд яамалдаг бас манж эхнэртэй байжээ. За ингээд Төв аймгийн Баян суманд төрсөн ганц би урвагч өвөг дээдэстэй байсан биш юм байна. Хуучны Түшээт хаан, Цэцэн хан, Сайн ноён хан, Засагт хан аймгийг тэргүүлж байсан олон ноёд Манжийн талыг баримтлагч төдийгүй Манжийн хааны хүргэн ”эфү” явсан түүхтэй юм байна. Тэгээд л 1923 оноос өмнөх түүх бичих гэхээр “урвагч ноёд”-ын удам судар болдог болохоор нь шууд “Манай аймаг сум 1923 онд байгуулагдсан. Анхны дарга тарвагчин Дугар гэдэг хүн томилогдсон” гээд л одооны аймаг, сумын түүх эхэлдэг юм гэдгийг л мэдлээ. Ядахдаа Увсад төрөхгүй дээ. Увсад төрсөн бол Манжийн эсрэг цогтой тэмцэгч Галданбошигт гэдэг хаан баатрын удам болохгүй юу. Тэгээд л урвагч халхуудыг дарсан тухай түүхэн ном зохиол бичиж кино хийгээд л.. . Бүүр сүүлдээ халхууд ноёдоо дуурайсан урвагч ойрдууд Манжийг дарсан дайчин улс. “Увс хүн” гэсэн хөтөлбөр дэвшүүлж, хөдөлгөөн өрнөж, ойрдууд гэдэг чинь үндэстний дээд бахархал болоод байна. Түүх худлаа хэлдэггүй юм. Өвөг дээдэс маань хэдэн үеэрээ Манж, Хятадад урвасан урвагч байжээ гэж бодохноо тэдэндээ гомдмоор. Хаа л явбал “халх”-ууд урвагч гэж загнуулна. Яасан ч үйлтэй юм бэ дээ. Хаа байгаа XVI зуунаас эхлээд өвөг дээдэс маань Манжийг дагасны төлөө өнөөдөр би яллуулж байх гэж. Тэр жил “ Хятадын Хайлаар хотод” нэг муу барга өвгөн “халхууд урвагч” гээд л агсан тавьсан. УИХ-ын гишүүн “мэнгэт” мөн л халхууд урвагч би урвагчийг үзэн яддаг гэх нь яллах шиг болдог юм. Аргаа ядахдаа төрсөн нутгаа Увс гээд зогсохгүй хүүхдүүдээ Увсад төрсөн гэж бичихгүй бол Манж Хятадын удам болно шүү гэж сайтар ухуулж явна. Уг нь Манж гэдэг чинь манай Монгол шиг нүүдэлчин аймаг юм билээ л дээ. Манжууд Чингэс хаантай дайсан байсан. Түүхийн явцад байдал өөрчлөгдөж манжууд Алтан ургийн ноёдын холбоотон болсон юм билээ. Монголын эзэнт гүрэн Хятадыг эзэлж Хувилай хаанчилж байхад монгол хүн нэг, манж хүн хоёр, хятад хүн гуравдугаар хүн байжээ . Харин Манжийн хаан Хятадыг хаанчилж байхад Чингэсийн алтан ургийнхан холбоотон нь болж хүргэн орж, гүнж залдаг болсон юм билээ. Түшээт хаан, Цэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан зэрэг Халхын сурвалжит ноёдуудын Манжид урвахыг ятгасан хүн нь өндөр гэгээн юм билээ л дээ”. Малгай, дээл, шашин нэгтэй юмаа, Манжийг дагасан нь дээр. Ойрдууд, оросуудаас болгоомжилж яв” гэж сургасан юм билээ. Үнэндээ шашин өөртэй улаан оросууд хичнээн лам устгаж хичнээн ноёдын толгойг авав даа. Ямар ч байсан Түшээд хан аймгийн чуулан дарга, Богдхаант Монгол улсын шадар сайд, манай хошуу ноён, дархан чин ван Пунцагцэрэн гэдэг хүний түүхийг товч боловч бичиж уншигч олондоо хүргэнэ. Тэд урвагч байгаагүй. Эх орончид байсан юм. Алтан ургийн жонон, хошуу ноёныхоо тухай бичнэ. Ядаж сүнс нь баярлаг.
хооной
qXvjJkVMCmlkPJi
Зочин
bayaraa
Ойрад
Сээгий
Зочин
Зочин
unen
unen
Зочин
z
zochin
ganaa
Зочин
Зочин
Kilka
ОЙРАД
ганаа
Халх
Зочин
уншигч
Зочин
Зочин
Зочин
tugs
Зочин
Баясаа
Aagi
Зочин
Зочин
Энхээ
зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Буян
Thanksall
Зочин
Зочин
Зочин
Z
Зочин
Зочин
Zochin
Зочин
Ховдын хязгаарын Манж Хятадын шээсээ үүнийг батал
Ховдын хязгаарын Манж Хятадын шээсээ үүнийг батал
Ховдын хязгаарын Манж Хятадын шээсээ үүнийг батал
ЖУНГАРЫН УУШГИЙГ БИТГИЙ САГСАЙЛГА
Сүхээ
ЗАЯИЙН ШАВИЙН МӨНГӨН ЦООЛТУУР
АРГАА БАРСАН ХУЖАА АЛААРАА ОРОЛДДОГ ГЭЖ ҮГ БИЙ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zolo
Durvud
Min Zhou
Зочин
Ganaa.mn
ойрд
дашка ах минь одоо боль доо.
Зочин
минайхаан
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ffff
Ардчилсан долдойч Дашрэнцэнд
fffffff
ffffffff
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
уншигч
МБНВБНМВБНМВБН
Зочин
Зочин
Зочин
шоогоо
шоогоо
шоогоо
Зочин
Зочин
zochin
asa
munkhsanaa
Дүлзэнгүүдийн удам
Зочин
саруул
Зочин
zochin
Зочин
Mongol
ганаа
Зочин
zochin
Халх
РЙТМЙ
түүхч
Zochin
Зочин
зочин
Зочин
Çî÷èí