Ардын намын даргад М.Энхболд , У.Хүрэлсүх
Цаашдаа ч Монголын улс төрийг хоёр том нам тодорхойлно. Коммунизмын бат цайз МАН тав дараалан сэт цохиулав.
Цаашдаа ч Монголын улс төрийг хоёр том нам тодорхойлно. Коммунизмын бат цайз МАН тав дараалан сэт цохиулав. Нэгэнт хэд дараалан сэт цохиулсан хэрмийг нэг бол нурааж татан буулгах үгүй бол шинээр барихаас өөр аргагүй . Монголын хувь заяаг цаашдаа авч явах гол хоёр намын нэгнээс МАН-ыг хасах болоогүй ээ. Иймээс МАН-ыг шинээр барих талаар МАН-ын гишүүд төдийгүй гишүүн бусчууд ч илүү зовж дээр, дооргүй ярьж байна. МАН өөдөө татагдаж чадвал улс төрийн амьдралд хэрэгтэй. АН, МАН хоёр ана мана, ач тач үзэлцэж нэг л хэсэгтээ Монголын улс төрийн тавцанд ноцолдоно. Ажаад байхад АН-ынхан төрийн бяр суужээ. Хорь гаран жил ноцолдсоны эцэст улсынхаа төр эдийн засгийн бүх өндөрлөгт тугаа намируулав. АН нэгэнт ингэж бүхнийг авч чадсан хойно нэг, хоёр сонгуулийн хугацаанд буцаагаад алдчих нь юу л бол. Ерэн жил завсаргүй ноёрхдоггүй юм гэхэд найман жилдээ бол байх байлгүй. АН илүүрхээд байх үгүйг АН-ынхан биш МАН-ынхан шийднэ. Ялагдаж сураагүй МАН сонгуульд ялагдсаныхаа маргаашнаас л уурлаж, бухимдаж, өсөрхөж АН-ыг төрийн эрхээс зайлуулах бүх л башир аргыг хэргэглэсэн нь сонгогчдод нэг их таалагдсангүй.
Цаг хугацаа өнгөрөх тутам МАН ухаарч ерөөсөө л ялъя гэвэл өөрийнхөө намыг шинэчлэх хэрэгтэй гэдэг дээр шинэ хуучин, залуу хөгшингүй санал нийлэв. Тэгээд намын их хурлаа хийх дээр нэгджээ. Их хурал нь олны хүсэн хүлээсэн шийд гаргаж зохион байгуулж чадвал МАН-ыг хүлээн авах масс, орох ордон бэлэн байгаа. Гэвч энэ намыг цаашид хэн авч явж АН-тай өрсөлдөх хэмжээнд хүргэх вэ. Сайн удирдагчид шүтдэг уламжлалтай энэ нам ердөө л намын даргаа зөв сонгох зөв хүн тавих ганцхан ажлыг онож хийх ёстой. Тэгээд хүчээ зөв хуваарилж чадах юм бол АН-тай дүйх бодлого хүний нөөц, МАХН-аас гуйхгүйгээр хангалттай бий. АН, МАН цаашдаа ч нам дотроо хэн нь илүү зоригтой шинэчлэл хийж чадна тэр нь урдаа гарч өдөр, шөнө шиг ээлжлэн төр барина. Жижиг намыг бол нам сольсон, салсан, замд тааралдсан, залуу хөгшин хэн ч удирдаад явж болдог. Том намыг бол тэгдэггүй. Заавал олонд танигдсан тухайн намдаа гавьяа байгуулсан, ядаж Ерөнхий сайд төрийн сайд хийж үзсэн намын удирдах албанд шалгагдсан лидер удирддаг. МАН олон лидертэй. Хэдхэн жилийн өмнө МАН манайх арван Засгийн газар байгуулж чадна гэж даналзаж байв. Харин одоо АН арван Засгийн газар байгуулах хэмжээний боловсон хүчин болон фракцуудтай байгаа байх. Үзэл баримтлалын хувьд МАН зүүнийхээр, АН барууныхаар төлөвшиж яваа гэж судлаачид бичдэг төдийгүй сонгогчид ч ингэж ойлгодог. МАН-д хэн ямар гавьяа байгууллаа. Н.Энхбаяр. МАН-д ч гавьяа ч байгуулсан, гай ч тарьсныг түмэн мэднэ. Нэгэнт намаа орхиод явсан учир түүнийг дахин нам тэргүүлүүлэхээр горьдолтгүй. С.Баяр. Онолын хувьд чамбай боловсруулсан” төгөлдөршил” хөтөлбөрөө зарлаж, намын дарга болж намаа ялуулж, Ерөнхий сайд болж үзсэн. Нялгануур долигонуур элдэв зангүй, онолын өндөр мэдлэгтэй. Хэрэгтэй цагтаа гарч ирж чаддаг шигээ албан тушаалаа өгч чаддаг улстөрч. Бусад улс төрийн хүчинтэй эвсч чаддаг гээд түүнд намын дарга болоход цаашид төрд хэрэг болох олон чанар бий. Гэвч тэрээр “Би улс төр хавиар эргэхгүй” болсон гээд хаалгыг нь гаднаас нь хаагаад явж байгаа.
Ц.Нямдорж. Д.Лүндээжанцан нар бас л намын даргыг элбэг чадахаар туршлагатай, гавьяатай улстөрч. Намд байгуулсан гавьяа бол их бий. УИХ-ын дарга, сайдаас авхуулаад нам төрийн бүх хар ажлыг хийсэн. Энэ хоёрын гараар ороогүй хууль гэж Монголд байхгүй гэж хэлж болно. Нам удирдахад нэг нь дэндүү зөөлөн, нөгөө нь дэндүү хуурай шиг ширүүн. Удирдагч хүн зөөлөн бол шашин, хийгээд мухар сүсэг ноёрхдог, хэт хатуу бол дайн гаргачихдаг гэсэн сургааль энэ хоёрт хэлсэн үг болов уу. Сү.Батболд. МАН-д 2000 мянган оны үед гишүүнээр орж ирсэн ч гялалзтал ахиж яваа лидер. Нэрээ сольсон МАН-ын хоёр дахь дарга Ерөнхий сайд хийсэн туршлагатай. Хэнтэй ч эвээ олж чаддаг. Ялангуяа эдийн засгийн бодлогоор зөв шийдвэр гаргаж чаддаг , алдаа багатай ажилладаг нь түүний дипломатч мэргэжилтэй холбоотой гэдэг. Стандарт бус гэдэг хамтарсан Засгийн газрыг С.Баяр томъёолж Засгийн газар байгуулсан боловч АН-тай хамтарсан засгийн бүх зовлонг Сү.Батболд үүрч туулсан юм. Зөөлөн аядуу бодлоготой, эвтэй ажиллахыг чухалд тооцдог. Алдаа багатай ажилладаг. Төрийн ажилд залгамж чанарыг гол болгодог, тэвчээртэй, засгийн ажлыг намын ажлаас дээгүүр тавьж чаддаг удирдагч. 2000 он гаргаж байж МАХН орж ирсэн гэхэд гайхамшигтай амжилтад хүрч чадсан хүн. МАН-ын лидерүүдийн тухай энэ мэтээр шүүрдээд байхад МАН-ын дараагийн даргад хоёрхон хүн тунаж үлдэнэ. Энэ хоёр бол Ухнаагийн Хүрэлсүх, Миеэгомбын Энхболд нар юм. Энэ хоёр хүн коммунист намыг үзэн ядах их шуурга дэлхий даяар шуурч газар бүр коммунист, хувьсгалт намаас бөөн бөөнөөрөө дайжиж байхад МАХН-ыг хамгаалан хатуу зогссон. МАХН-ын залуу сэхээтэн.
Намдаа үнэнч тууштайгаараа шалгарсан. У.Хүрэлсүх тулдаа МАХН гэдэг брэнд болсон нэрийг өөрчлөхийн төлөө тэмцэж өөрчилж ч чадсан гавьяатай. Зүсэн бүрийн хэл ам хэрүүл шуугианы дундуур сөрж, юу ч үгүй шатсан МАХН-ын цагаан байшингийн суурин дээр ”Тусгаар тогтнолын ордон барьж” МАН-ыг орох оронтой болгосон. Хүрэлсүхэд гавьяа тун их бий. Нөхдөдөө үнэнч, зоригтой. шулуухан, цэрэг, эх оронч хүмүүжилтэй. Үзэлцэх газар нь үзэлцэж, албан тушаалыг ч өгч, авч чаддаг. Намынхаа хөгшчүүдээр, залуучуудаар ч хүрээлүүлж чаддаг, улс төрд богинохон хугацаанд их өссөн гээд МАН-ын даргад шигшигдэх олон чанар түүнд бий. Миеэгомбын Энхболд. МАХН-ын дарга болоод намын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын хувьд хамгийн том шинэчлэлт хийсэн хүн бол М.Энхболд байдаг. Намын албан тушаалыг доороос нь шат дараалан хашсан. Нэг үе бүх хүн дайждаг байсан МАХН-ыг бүх хүн гүйгээд ирдэг болтол нь аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн, МАХН-ыг шинэчлэх гэсэн бүх фракц бүлэглэлүүдтэй хамтран ажиллаж, МАХН гэдэг нэр хүндтэй улс төрийн байгууллага шинээр бий болгож чадсан удирдагч гэж хэлж болно. Түүний нийслэлд удирдсан бүх сонгууль ялалтанд хүрч байсан. Ерөнхий сайд Шадар сайд гээд төрийн бүх субботникийг хийж туршлагажсан хүн харагддаг. Улс төрд өрсөлдсөн ч дараа нь өс хонзон өвөрлөж шүд зуудаггүй занг нь өрсөлдөгч АН-ынхан хүртэл үнэлдэг юм билээ.
М.Энхболдын үед МоАХ-ны партизанууд орон сууц, гэр өгснийг одоо хүртэл дурсан ярьдаг юм. Нэг их яриад мэдмэртээд худлаа пиардаад эх оронч дүр эсгээд явдаггүй. Тэгсэн мөртлөө даалгасан ажлыг чанартай гүйцэтгэдэг. Их хүнлэг. Ийм магтаалыг М.Энхболдын удирдлаганд байсан хүмүүс нүднээс нь далд ч муулдаггүй магтаж явдаг юм билээ. М.Энхболдыг МАН-ын даргын хүнд ачааг даагаад аваад явж чадах хүний нэг гэж ажиглагчид үздэг юм билээ. Би даанч МАН-ын гишүүн, МАН-ын Их хурлын төлөөлөгч биш л дээ. Хэрвээ мөн байсан бол МАН-ын даргад М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар яруу найрагч Ж.Мөнхбатыг сонгоё гэж гараа өргөнөө. Хаа ч гологдохгүй, төрийн ачаа даагаад явах халхын сайхан эрчүүд шүү.

Прогноз
пурэвбаатар москва
пурэвбаатар москва
Naran
Зочин
Цаасан малгай
зочин
456
Нуухыг нт авхуулах гээд нүдийг нь сохлуулах нь

Улс төр сонирхож судлагч
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
б
zochin
Зочин
D. DASHTSEREN.
D. DASHTSEREN.
D. DASHTSEREN.
Догсом
ÌÀÍ ñóäëàà÷
ÌÀÍ ñóäëàà÷
Зочин
Зочин
Зочин
Туяа
Туяа
Зочин
mongol
Zochin
Eh oronch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
dashrenchin
zutgelten
zutgelten
Зочин
vmb
Зочин
Зочин
төв аймаг
ANXAA
уншигч
Dashnyam
HANGAI
Зочин
иргэн
Зочин
Зочин
ГЕБЕЛЛЬС
МУУР АХ
asaa
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
ЭНХБОЛД
zochin
Зочин
zochin
Зочин
zochin
МАН
Зочин
Зочин
Зочин
Ariunaa Los Angeles
зочин
С.Баяр
С.Баярын үгийг энэ 2-т
Зочин
ДОВДОН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин