Их эротик нэр болцонуу. Порно үзэхээ багасгахгүй бол 2-р сувгаар уншигдаад байна шүү нөхдөө.

Манайхан гэж хэзээ юмыг гүйцэд тултал хийж сурнаа. Дандаа оромдож байхын. Ер нь оромдолгүй сайхан тултал тултал хийгээд явхад юм бүхэн сайхан шүү дээ. Ядаж л үр хойчдоо сургамжтай. Тэр салаавч байна. Анх гаргахад нь хичнээн цочирдож байв. Сайхансамбуу ах 2 гараараа мунаг том салаавч гаргаж олныг цочирдуулж байж. Гэтэл түүнээс хойш байс гээл нэг нь гаргаж гадныхан харвал монгол есолгоо нь энэ юм байна гэж андуурхаар хэмжээнд хүртэлээ хөгжлөө. Нээрээ монгол есолгоо гэснээс ерөнхийлөгч маань энэ жилийн наадмаар нөгөөхөө яагаад хийсэнгүй вээ. За тэр ч яахав салаавч. Ингэж сайхан хөгжиж байгаа эдийг талбай дээр хэдэн нөхөд очиж гаргаад дутуудуулчихийн. Чиглэл оновчгүй, чиглэсэн хүн байхгүй их л тийм саармаг салаавчийг хэдэн минутын турш гаргаад орхисон. Уг нь бол айхтар том салаавч аманд нь хийх, арван хуруугаа оролцуулж 4-с доошгүй салаавч гаргах гээд салаавчны шинэ тэхник үзүүлсэн бол олноороо хөхөн баясах байсан буйзаа. Хөхөн гэдэг бол шууд утгаараа биш гэдгийг анхаарна уу. Дутуу хийсэн юм ийм нэр хүндгүй хачин болж байгаан.

Дараа нь яасан буудсан. Манай улс буудлагын хоёр Мөнхбаяртай болсоноо зарласан. Нэг нь германд байдаг спорт бууны нөгөөх нь ордны ард бууддаг буудаач. Энд мөн л өөртөө итгэлгүй онцгүй буудлага болсон. Ер нь цагдаагыхан тайлбарлахнээ нэг тийм айсандаа буу алдсан маягтай болж. Уг нь жагсагч олноо тойруулж зогсоогоод голд нь буугаа бариад зө нөхдөө буудлаа шүү. Энэ бол улс эх орныхоо төлөө буудаж байгаа сайхан билэг дэмбэрэлтэй буулдалт шүү гээд буудаад олноороо даган баясаж хурайлсан бол сүрлэг болох байж. Гэхдээ дээшээ шүү. Тэрнээс хүн амьтанруу буудвал яаж сайхан байхав. Тэр гар бөмбөгүүдийг ч гэсэн сайхан ийш тийш шидлээд ёслол хийсэн болч. Тэгээд тэрнээс болж баахан барилгад бөмбөг тавьсан болж хорьлоо. Тэгээд тэр нь бодис юмуу бөмбөг юмуу хогын саванд нь байжээн гэнэ. Камэр мамэртэй сүрхий л газрууд байсан гэнэ. Хэн яагаад хийчэв гэдгийг нь ил болгохгүй. Уг нь кинон дээр чинь жинхэнэ бөмбөг тавигч бол цув өмсөж нүүрээ халхалсан нөхөр ийш тийшээ харж байгаал сүртэй тавьдаг биздээ. Бид ч бас дотоодын бөмбөг тавигчаа харж баясмаар л байшд. Дутуу юм хийнэ гэдэг ийм онцгүй.

Тэгсэн сая хутганы тулаан болсон гэнэ. Уг нь их сүртэй л хаа сайгүй мэдээлэгдээд сүртэй болж ирсийн. Энд тэндхийн мэдээ цуглуулж ойлговол нэг нэгнээ бол баталгаатай дүрсэн мэт зэвүүн болж ирсийн. Тэгсэн сүүлдээ юу ч болоод дуусав. Бүлсэн ч юмгүй бүүр хутга байсан ч юм уу, бааранд байсан ч юмуу гадаа байсан ч юмуу, бүүр уулзсан ч юмуу эргэлзээтэй болоод дууслаа.
 
Одоо тэгээд иймэрхүү юмнууд болоод ирхээр шинээр юм гаргаж ирж од болох гэсэн мань мэтэд ёстой шалдан гүйхээс өөр юм олдохоо байлаашд. Нийгэм бүүр дөжирчиж. Тэхээр шинээр тултал хийсэн юм хэрэгтэй. Ядаж төр засгаасаа сурах хэрэгтэй. Манай төр бол тултал хийж чаджээн. Ерөнхий сайд маань бондыг бол тултал нь босгож чаджээн, өрийг бол тултал нь тавьж чаджээн, намтараа бол гадаад монголгүй хэвлүүлж зараад тултал нь хийж чаджээн. Хүргэн мүргэнээ тултал нь ажилаар хангаж чаджээн. Тэр намтарыг нь гадаадыхан хэвлий гэж санал гаргасан гэсэн шүү бүүр. Айхтар гадаадууд. Сайд нар нь ч ялгаа алга. Нэг сайд динзааврын ясыг тултал нь монголд авчирч чаджээн. Гэр орон олж өгөөд үзүүлж харуулаад өөрөө хүртэл тайлбар хийгээд яам нь зөвхөн яс хариуцсан яам мэт харагдтал нь тултал нь хийж чаджээн.  Уг тэр батаар ясыг бол гадаадад нь зараад зарсан мөнгөөрөө бусад ясыг орогнуулах байр барьчих байсын гэх нь ч байна. Бас нэг сайд тултал нь гал асааж чаджээн. Гадаад монголгүй асаагаад хаяжээн. Тийм сайхан гал асаагч сайдтай монгол түмний заяа юмдаа. Бид энэ сайд дарга нараасаа тултал нь ажил хийж чаддаг занг сурах хэрэгтэй шүү.