Энэхүү гайхалтай нэвтэрхий тольд хүн төрөлхтөн гал ашиглаж эхэлснээс авахуулаад өнөөгийн XXI зууны нанотехнологи хүртэл шинжлэх ухаан, техникийн дэвшлийг он дараалан танилцуулжээ. Чингэхдээ хүмүүс аугаа нээлтүүдэд хэрхэн хүрсэн тухай  зөвхөн өгүүлээд зогсохгүй тэдгээртэй холбоотой үзэл, ойлголт, бүтээл, туурвил, эрдэмтэн мэргэд бидний ертөнцийг яаж өөрчилснийг харуулсан байна. Хүний сонирхлыг эрхгүй татах гайхамшигт зураг чимэглэл,  өнгө, загварын төгс шийдэл, энгийн, ойлгомжтой тайлбар өгүүллүүд бүхий тус бүтээл танд шинжлэх ухааны нарийн төвөгтэй ертөнцийг урьд хожид гарч байсан ямар ч номоос илүүтэйгээр яруу тодорхой тайлбарлан таниулах болно.

Энэ номд шинжлэх ухаантай холбоотой зүйлс бүгдээрээ багтсан.  Тухайлбал, шинжлэх ухааны бүхий л ололтыг гайхамшигт зураг, өнгө будгаар дүрслэн илэрхийлж, түүхийг нь энгийнээр хүүрнэн өгүүлсэн. Он цагийн хэлхээс дунд тухайн шинжлэх ухааны зарчим хэдийд анх томьёологдсон,  амьдралд хэзээ нэвтрүүлсэн зэрэг олон нарийн ширийн зүйлсийг Эртний Вавилон, Хятад, Герегээр уламжилсан “ертөнцийг бүрдүүлэгч дөрвөн махбод”-ын тухай болхидуу төсөөллөөс орчин үеийн сансрын дуран авай, утаслагийн онолыг багтаасан бүхий л замналыг тольдон харуулжээ.

Шинжлэх ухаан бол дан ганц асуулт, хариултын цуглуулга биш, харин энэ ертөнц хэрхэн оршин тогтнож буйг танин мэдэх гэсэн тасралтгүй эрэл хайгуул юм. Тэрээр бэлэн тоо баримт ч биш, харин түүнийг олж тогтоох гэсэн хүчин чармайлт ажээ. Шинжлэх ухааны нэг санаа нөгөөг төрүүлж, тэр нь цаашлаад бас нэг шинийг ургуулах замаар тасралтгүй үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан вакуумыг авч үзвэл, XVII зууны дунд үед онол, нээлт хоёр бие биеэ сэлгэн гарсаар байлаа. Тэдгээрийн үргэлжлэл болж XVIII зуунд уурын хөдөлгүүр, XIX зуунд катодын цацрагт хоолой тус тус гарсан бол өнөөдөр вакуум технологийн олон хэлбэр буй болоод байна.

Энэ ном шинжлэх ухааны үүслээс өнөөг хүртэлх хугацааг хамарсан таван бүлэгтэй. Бүлэг бүр өөрийн цаг үеийг хамарч, тэр үеийнхээ гол тулгуур ололт амжилтыг танд танилцуулах болно.

Шинжлэх ухааны шинэ санаа зөвхөн нэг хүний үзэл бодлыг хөндөж гардаггүй, харин мэргэдийн дунд маргаан мэтгэлцээнийг өдөөж төрдгийг математик анализын тооцоолол эсвэл хүчилтөрөгчийг нээсэнтэй холбоотойгоор ойлгож авах боломжтой.Ийм сонирхолтой зүйлс бүхэн энд орсон буй. Шинэсанаа, онол, туршилтын хажуугаар тэдгээрийг ухаангүй сонирхон амжилтад хүрсэн Пифагор, Аристотэл нараас авхуулаад Эйнштэйн, Мари Кюри зэрэг цуутнуудыг хүртэл та бүхэнд танилцуулна. 19 тэргүүлэх эрдэмтдийн намтар тус бүрийг хос хуудсаар дамжуулан танилцуулсан. Эратостэнэсээс эхлээд Рихтэр хүртэлх 100 орчим том нээлтийг эзэдтэй нь хамт оруулав. Номын төгсгөлийн 54 хуудсанд өнгөрсөн хийгээд өнөө үеийн зарим гол судлаачийн намтрыг товч оруулж, шинжлэх ухааны хувь нэмрийг нь дурдсан буй.

Адам Харт-Дэвис
НЭПКО хэвлэлийн газар