Ер нь дэлгүүрийн худалдагч, автуусны кондуктор, захын наймаачид за тэгээд эмч багш цагдаа төрийн албан хаагчид, ТВ –үүд, сэтгүүлчид хэнийх нь ч талаар иргэдээс саналыг нь асуухад лав 60 хувь нь “огт хангалтгүй” гэсэн үнэлгээ өгөх биз. Бүгдээрээ л муу ажиллаж байгаа мөртлөө 76 –хан хүн л муу ажиллаад, бусад нь шижигнүүлээд байгаа юм шиг л...
“Нэг бол яая гэхсэн, хоёр бол засаад авахсан, гурвын гурван гахай шүү дээ...”
Сэргээш-3, Х-Түц.
Саяхан Ийгл ТВ –ээр Оюунгэрэл сайд ярилцлага өглөө. Чойжинламын музейн түүхэн дурсгалт ханыг нурааж, жирийн улаан тоосго өрсөн талаар сэтгүүлч Жаргалмаа асуув. Товчхондоо Чойжинламын сүм музэйн 117 ширхэг ханыг зайлшгүй шинэчлэхгүй бол нурах шахсан гэнэ. “Нурчих гээд байхад шинэчлэхгүй тэнэг...” хэмээн шүүмжлэгчдийн дагуу ханыг нь улаан тоосгоор сэргээн засчихаж. Мэдээж “түүхийн дурсгалт ханыг нурааж улаан тоосго өрлөө...” гэсэн өөр шүүмжлэгчид гарч ирнэ. Иймээс голыг нь бариад яг 50 орчим ханыг нь улаан тоосгоор өрчихсөн гэдгээ сайд хэллээ. Аргагүй л улс төрч хүний шийдвэр. Нурчихвал буруутна, муухай улаан тоосго өрчихвөл бүр ч буруутна. Манай засгийн газрын ажил ер нь нэг иймэрхүү зарчимтай явдаг. Хийсэн ч тэнэг, хийгээгүй ч тэнэг. Бид хуучны түүхий тоосгыг нь хийж чадахгүй байгаагаас л энэ асуудал үүссэн хэрэг. Түүхий тоосго хийж чадахгүй байгаа нь Оюунгэрэл сайдын буруу ч биш, Монголчууд бид бүгдийн л байгаа царай.
Саяхан даа, бас нэг ТВ –ээр утас засварчдын талаар иргэдээс саналыг нь асууж байна. Сонгуулийн сурталчилгаа биш л бол хэн магтах билээ. “Үнэтэй, юу ч хийгээгүй мөртлөө 10 мянга гэдэг...” “Утас засвар бол үнэхээр муу ш дээ... найдваргүй”, “Олигтой засварчид байхгүй ээ...” г.м. –ээр тааралдсан бүгд муулж байна. Ер нь дэлгүүрийн худалдагч, автуусны кондуктор, захын наймаачид за тэгээд эмч багш цагдаа төрийн албан хаагчид, ТВ –үүд, сэтгүүлчид хэнийх нь ч талаар иргэдээс саналыг нь асуухад лав 60 хувь нь “огт хангалтгүй” гэсэн үнэлгээ өгөх биз. Бүгдээрээ л муу ажиллаж байгаа мөртлөө 76 –хан хүн л муу ажиллаад, бусад нь шижигнүүлээд байгаа юм шиг л...
Ардчилсан нам их үйлтэй юм. Үйл гэдэг нь хийсэн ажлын үйл, үйл лайгийн үйл, үйлийн үрийн үйл, Үүлийн үйл гэх мэт сайн муу бүгд. Миний бодлоор АН –ын үед Эдийн засаг хямраагүй, Эдийн засаг хямрах үед АН –ын үе таарч. Эдийн засгийн хямрал ч гэж дээ, зүгээр л доллар юаниа дуусгачихсан. Өсөөд байгаа ногооныг авч хав дарахгүй гөлийгөөд сууж байх тэнэг чэнж ч гэж юу байхав. Харин Монгол банк хямрал дарах нэрээр хамаг доллараа тараагаад хаячихаагүйд нь талархах ёстой биз. Пиншүү Ганбаа байсан бол иргэн бүрт мянган доллар тарааж валютийн нөөцөө шавхчихсан ард түмний баатар болоод додигор суух биз. Харин доллар өслөө, ЭЗ хямарлаа гээд Айфоны борлуулалт буурсан уу? Үгүй. Авгай нар гангараагаа багасгасан уу? Үгүй. Архи уухаа багасгасан уу? Үгүй. Нил хоосон хэлбэрдэлт. Цалингаас цалингийн хооронд амьдардаг жирийн иргэдэд хямраад байх нь бага. Хямрахаа тулбал хорин жил л хямарч байна. Хувиараа аж ахуй эрхэлдэг хүмүүс л хамгийн их хохирч, стрестэж нервтэж байгаа нь мэдэгдэнэ. Харин яамд, төрийн албаны хурган дарга нар “өвлийн идшээ” нөөчихсөн, хуссан жаахан юмаа ногоон мөнгө болгоод хадгалчихсан тайван суугаа. Зуу айл дээр “би чадна” гээд шавардлага, паркетан шал, хана өрөмдөх... г.м. бүгдийг чаддаг улс байдагсан. АН –ын яамд, төрийн албадын хурган дарга нар яг л тэдэн шиг. Ямар ч мэргэжилтэй байсан юуг ч хийдэг.
Саяхандаа, ТВ –ээр ТЭЦ-4 таван тэрбумын алдагдалтай л гэнэ. Үнэндээ ТЭЦ-4 ийн дарга нарынх нь цавчсан, зувшуулсан мөнгө таван тэрбумаас давна биз. Дарга нарын идсэн уусан мөнгийг бид бүсээ чангалж төлөх учиртай аж. Дарга нар гэж биднийг зовоох гэж бүтээгдсэн чөтгөрүүд биш, жирийн л хүмүүс. Харин ч жирийн хүн учраас л хулгайлж байгаа хэрэг. Хулгайлчихмаар эвтэйхэн учраас л хулгайлж байна. Хэн нь хэдийг идэж ууж буй тухай хаана ч ямар ч мэдээлэл байхгүй. Хий хоосон л сэтгүүлчдийн тарьсан сэнсациас барагцаа авдаг. Бүх юмныхаа төсвийг хэзээ ил тод болгох юм бэ? Ганц сайт руу ороод л нэг газрын дарга, нэг нягтлан авгай хэдийг хааш нь хэрхэн зарцуулж буй тухай дурын хүн мэддэг болмоор байна ш дээ. Уул уурхайн яамны газрын дарга тэр гуай, Боловсролын хүрээлэнгийн захирал тэр гуай... тэр гуайнууд яаж хэдийг зараад байгааг бүгд ил тод мэдэж байвал АТГ ч бараг хэрэггүй, сэтгүүлчид л хэргийг нь илрүүлээд прукорорт өгчихнө.
Ардчилсан нам 8 хувийн зээл гаргалаа, Ардын нам 6 хувийн зээл гаргасан. Ардчилсан нам дугаарын хязгаарлалт хийлээ, Ардын нам автуус 1 –р эгнээгээр зорчуулж эхэлсэн. Ардчилсан нам утаагүй зуух тараалаа, Ардын нам ч бас тарааж л байсан. Ардчилсан нам нийслэлийн шинэ төлөвлөлтийг гаргалаа, Ардын нам ч бас УБ хотыг 2020 хүртэл маш гоё хөгжүүлнэ гэж төлөвлөж байсан. Ардын, Ардчилсан гээд нэр нь ч ижилхэн болж, гэхдээ нэг ялгаа харагдаад байна. Ардчилсан намын үед ямартай ч гаргасан шийдвэрүүд нь хэрэгжих гээд байх юм. Ардын намын үед автобус ганц өдөр л нэгдүгээр эгнээгээр явсаныг санаж байна. 6 хувийн зээл нь юу боллоо доо. Ардын намын гаргасан УБ хотын гоё төлөвлөгөө яаж дууссаныг хэлээд ч яахав.
Харин ардчилсан намын үед уул уурхайн яамтай болов – уул уурхай унав, аялал жуулчлалын яамтай болов – аялал жуулчлал унав, эдийн засгийн хөгжлийн яамтай болов – эдийн засаг унав. Хүмүүсийн итгэл алдарсаар, итгэл нь алдарсан хүмүүс харин арай хэтэрхий хийрхээд, сүржигнээд байгаа нь ТВ9 –ийн Монгол комэнтийн хоёр нөхөр шиг харагдах юм. “Ардчилсан комунизм байгуулагдлаа” “Социализмд орлоо” бла бла бла. Юм л бол нэгийгээ комунистаар нь цоллох юм. Хааяа ТВ9 хальт харахаар “Химийн дайнд нэрвэгдсэн ард түмэн минь” “Монгол улс орших эсэх шийдэгдэж байна” нтр хийрхэж “МАНАН-гийн олигархууд” –ыг хараан зүхдэгтэй яг адил.
Саяхандаа хэдэн жилийн өмнө, ТВ –ээр иргэний хөдөлгөөний Магнай, Батзандан, Уянга нар ТВ –ийн ярилцлаганд орж байсан юм. Сэтгүүлч асуусан “Та нар төрд дээшээ гарвал одоогийн улс төрчдөөс ялгагдаж, цэвэрхэн байж чадах уу?” гэж. Тэгсэн нэг нь хариулж билээ “Одоогийн ийм тогтолцоонд бурхан гарсан ч гахай болно” гэж. Үнэн л хэлж. Бид бурхадыг л хайгаад хүлээгээд байдаг. Гэтэл тэд маань аль хэдийнэ “гурвын гурван гахай шүү дээ Цэндсүрээннн...”. Гаж тогтолцооны гай нь ч гавьяа нь ч хоёрхон намынх биш л дээ, 2 сая 900 мянган хүнийх. Гэхдээ гутраад яахав, хэн л ажлаа муу хийхийг хүсэх вэ дээ, сажилж яваад сайжирна гэж итгэдэг ш д.
chukcha
kk
Zochin
Зочин
huulbar
Билгээ
Мөнхжаргал
Me
ah ni
shoomii
Bold
Зочин
зочин
Батнэрэн
тамир
zamchin
Зочин
Амгаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
kkkkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
бүх зүйл сайхан болно
zochin
Зочин
Зочин
haha
Зочин
Зочин
Зочин
mongolzuu
irgen
tv-9g gandand ni uguh bolson
Зочин
...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Би
Ha ha
Ulzii
Адъяа
Зочин
Зочин
neg
А