Газар цөмөрч уул нурна
Нэр хүнд олох гэсэн тэмүүлэл аль ч нийгэмд мөнгө олох арга бааш болж хувирдаг гэм бий. Социализмын үед дээшээ том дарга нараас нэр төр олох ашигтай байлаа. Харин эдүгээ доошоо хүн амын олонхыг бүрдүүлж буй масс гэгчийн итгэлийг байлдан дагуулбал боловсролгүй ч бай, хулгайч луйварчин ч бай өөдөө суга дэвших нигууртай гэнэ.
Хуурамч нэр төр олж авах заль мэх феодализмын үед ч хангалттай байж. Бурхны шашин ид шидийг худал хуурамч заль мэх хэмээн үгүйсгэдэг атал бурхны агуу сайхан гүн ухаанаас суралцалгүй, залхуурч шантарч, амар хялбараар нь бөө удган, хувилгаан зайран, мэргэч төлөч, үзмэрч гэх мэт долоон шидийн луйвар санаанаасаа зохиож, нөгөө харанхуй массаа мэхлэн шулж, юу ч хийхгүй гэдэс цатгалан амар хялбар амьдрах бусармаг арга шашныг дийлжээ. Ид шидтэнгүүдийн луйвар шүтлэгтэн олноо залилж мэхлээд зогссонгүй бурхны ариун нигүүлсэнгүй сургаалыг хүртэл мухар сүсэг болгон хувиргаад гутааж дөнгөсөн байна.
Гайхалтай нь феодализмээс угшилтай энэ луйвар, заль мэх өдгөө нөгөө масс дотор чинь итгэл үнэмшил шүшиг бишрэл болоод цохиж явна. Феодализм, социализм, ардчилал, гурвууланд нь монголчууд хууран мэхлэх аргаар баяжиж, алдар цолоо мандуулжээ. Гайхалтай. Монголчууд хэзээ буяны үйлсээр бизнес хийж нүгэлгүй орлогоор амьдрах улс юм бол? Одоо ч гэсэн та хүмүүст өөрийгөө бөө хувилгаан, хараал жадга хийдэг гэж хэлээд үз. Таны үгийг сонссон хүмүүст эргэлзсэн байдал далдуур төрөөд танаас айснаа нуух гэх авч илэрхий хульчигнаад эхлэнэ. Та өөрийгөө ид шидтэн гэж сайн рекламдвал мөнгө урсаад л орж ирнэ гэж мэд. Феодализмээр амьдаръя гэвэл бэлэн жор ийм байна. Социализмээр амьдаръя гэвэл нөгөө массдаа октябрийн хувьсгалын ойн баяраа ОХУ тэмдэглэхээ болиод, октябрийн хувьсгал төрийн эргэлт байсан гэдэг болжээ. Үүнийг бид дуурайя гэж хэлж огт болохгүй шүү. Чулуугаар шидүүлээд өнгөрвөл дээдийн заяа. Агуу их октябрийн хувьсгалын гал дөлнөөс оросын болъщевикууд ганц өчүүхэн оч авчирч ядуу дорой Монголд асаасан гэж унгас алдав аа. Тэгж тэнэгтвэл нэг насны чинь карьер дахиж өндийхгүйгээр унана. Шүүмжлэх хорхой чинь гозгоноод байвал шинэ оросуудыг шүүмжил. Харин “хятадууд эзэлчихлээ зодоцгооё” гэж уриалбал эх орныхоо аюулгүй байдлын төлөө цогтой тэмцэгч нэрийг жинхэнэ утгаар нь бөөндөнө. Монгол хүний тархи ус шиг хаашаа л бол хаашаа урсах ажээ. Ардчиллаар амьдаръя гэвэл урааны хайгуулчдыг алъя. Рио тинтоог хөөж зайлуулъя. Газрын гүн дэх занар ашиглавал газар цөмөрч уул нурна гэж УИХ-ын гишүүн манлай уяачийнхаа хэлснийг давтан орил. Ичиж нэрэлхэх хэрэггүй. Ардчилал зах зээлийн үед ичимхий хүн хол харайхгүй байгаа шүү. Ичихийг мэдэхгүй сүржигнэж чадвал ардчилалд явнаа, хол явна.
Хүн бүр хуулиа ягштал биелүүлдэг болж авилгатай тэмцье гэж мангартав аа. Тэгвэл ажил төрөл чинь битүүхэн нэг мэдэхнээ бүтэхээ больчихно гэж мэд. Тэр ч байтугай хогоо хогийн саванд хийе гэвэл захын удганы элэг хөшөөд таны нэр төр нийгэмд навч унана. Монголд хуурч мэхлэхээс илүү өгөөжтэй бизнес байхгүйг бид бүгд мэдэж гутардаг. Гэвч нийтээрээ тэмцдэггүй. Хувилгаан, бөө, удган, хуурамч лам, орчин үед дээрээс нь хуурамч эх орончид нэмэгдээд, дуу хоолойгоо нийлүүлж, гэнэн массаа залилан баяжсаар байх заяа тавилантай ч юм шиг. Хүний тархи аа гэж?! Ийм л арчаагүй тоглоом юм байх даа. Бидний тархи аль нийгэмд оюун ухаанаар цэнэглэгдэх юм бол.
хатанзоигт
жалаа
Unschigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
балайд
زبلهز
زبلهز
Зочин
ойдов
Good Gute Bravo Sain sain
СТАРИК
зочин
Зочин
ИРГЭН
Зочин
Зочин
Д.Ганхуяг 99116570
olson Tulhuuriinhee tuhai
ichmeer damshig baina daa
udamshdag gened ni shingesen
huurah-ugeejtei business
tarhi-us shig
hariutslagaguidel
meduushtei karier
Gaihamshigtai bichjee
cudabo
demjigch
Зочин
рариро
Зочин
unshigch
zochin
иргэн
Уншигч
sain bod
Зочин
selenge
selenge
хэ хэ хэ
Ганбаа
Ганбаа
Ганбаа
ok
Зочин
batdorj
Baagii
ТАТА
ТАТА
Зочин
88888
zochin
songogch