Аварга үзүүрлэж арслан боллоо
Н.Алтанхуягийн сэтгэл цэлмэлээ. Ц.Элбэгдорж сонгуульд унасан бол тэр хамгаас түрүүнд ширвүүлэх байсан.
Н.Алтанхуягийн сэтгэл цэлмэлээ. Ц.Элбэгдорж сонгуульд унасан бол тэр хамгаас түрүүнд ширвүүлэх байсан. Ардчилсан намынхны сэтгэл амарлаа. Тэд ялагдсан бол товир биетэй “багабанди“-ийн тоглоом болох байсан. Харин Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг олон жил “нухсан” Б.Бат-Эрдэнэ МАН-ыг хэсэг “ноолох” нүүртэй хоцорлоо. Манлайлагчаа барсан МАН нэг ноцвол салахгүй байж мэдэх “аварга” улстөрчтэй болов. Н.Удвал эцсийн мөчид сонгогчдын өмнө хэлээ гарган аальгүйтсэн ч огтоос нэмэр болсонгүй.
АН-ынхан төрийн эрх мэдлээ ашиглан эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн ч нэр дэвшигчдээ тусаар тун бага байлаа. Гэхдээ тэд өнөөдөр хэн нь ямар гавьяа байгуулснаа өвөр зуураа хөөрөлхөн ярьж суугаа. Сонгуулийн дүн Баабарын урьдчилсан “таамаг”-аас зөрсөнгүй. Нэр дэвшигчээр тодрохдоо 70 хувийн үзүүлэлттэй гарсан Ц.Элбэгдорж 50.23 хувиар ялав. Түүний инерци барагдахын алдад санал хураалт болжээ. Гэхдээ тэр арай чамай босго давсан гэвэл басчиг үгүй. Хууль ёсоор сонгогчдын 50 хувь дээр нэг хүний санал илүү авахад л Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд тооцогдоно. Сонгуульд оролцогсдоос 622 794 нь Ц.Элбэгдоржийг дэмжжээ. Тэрбээр 611 868.5+0.5 = 611 869 хүний санал авахад ялах байсан. Ердөө л өрөөл хүн. “Улирахад” учиргүй өндөр оноо хэрэггүй. Гэсэн ч 102 414 бүтэн хүнээр Б.Бат-Эрдэнийг “хол” орхижээ.
Өнгөрөгч сонгуулиар эрх баригчтай үзэлцээд 51.21 хувиар нэгмөсөн “дарж авсан” Ц.Элбэгдоржийн чансаа энэ удаа хоёр өрсөлдөгчөөсөө хол тасархай байсан. Тэрбээр эрх баригчийн зиндаанаас нэр дэвшсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.5.4 заалтыг “мэдсээр байж” зөрчин, санал хураалтаас долоо хоногийн өмнө “Сант Марал” сан “Ц.Элбэгдорж 54 хувь”-аар магнайлж явааг нийтлэсэн. “Тал морьтой”, гахай явган нохой нүцгэн өрсөлдөгч нарынх нь чансаа байнга өссөн бол шийдвэрлэх мөч ойртох тусам хөтөлгөө морьтой Ц.Элбэгдоржийнх уруудсаар бүдэрчихэлгүй босго давжээ. Авилгачдыг цээрлүүлж, архичдад сүү сөгнөж, нүүрснээс бензин гаргах “ардчилсан” Ерөнхийлөгчийн авсан санал чамлалттай. Гэхдээ нэгэнт чинээндээ тулаад чинэрчихсэн пиарыг бүүр шалчийлгачихалгүй авч үлдсэн АН-ын сонгуулийн штабынханд магтаал илүүдэхгүй.
Амьсгалаад байгаа ч байгааг нь огт анзаардаггүй агаар шиг бидний амьдралын мөн чанарт шингэчихсэн ардчиллаар АН цаашид түрий бариад хол явахгүй нь тод харагдлаа. Ц.Элбэгдоржид санал өгсөн 622 794 хүний хэд нь өөр сонголтгүйгээс түүний нэрийг дугуйлсан юм бүү мэд. Хэлэхэд муухай ч хэрэг дээрээ ийм алхам хийсэн улс захаас аван бий. Энэ удаагийн сонгуулийг МАН, МАХН хоёр “хүч тэнцвэргүй” гэж тодорхойлсон. Үнэн хэрэгтээ “улстөрч”, “эр хүн”, “эм хүн” гурав уралдсан марзан тэмцээн байлаа. Ямартай ч ноднин АН-аас УИХ-д орсон Б.Наранхүүгийн бэлэглэсэн Амгалан төрийн ажнай шаргаар зуны дунд сард цас будруулан давхисан Ц.Элбэгдорж энэ удаа “уйлалгүй” яллаа. Хэзээд ялагчийн зөв байдаг. Ц.Элбэгдоржийн “Талархлын цуглаан” дээр Никитоны Б.Батчулуун “Миний өгсөн янаг цэцгийг мэдсээр байж чи авсангүй” хэмээн дуулсан. Харин Э.Бат-Үүл “Мэдсээр байж бид яллаа” гэж мэдэгдэв. Одоо АН “мэдсээр байж” алдах эрхгүй боллоо.
Ц.Элбэгдоржийг дэвшиж бас огцорч байхад, Н.Удвалыг нам сэлгэж явахад наадамчдыг залхтал ноцолдож зогссон Б.Бат-Эрдэнийн захыг нам нь сул мушгиагүй байгаасай. Нэр дэвшигчээр тодрохдоо 25 хувийн дэмжлэгтэй дэвсэн аварга үзүүр түрүүнд 520 380 хүний санал авч 41.97 хувийн амжилт үзүүлэв. Хууль зөрчөөд, байгууллагаараа ганцхан найрлах хэмжээний 1 123 200 төгрөгөөр торгуульсан “Сант Марал”-ын судалгаагаар Б.Бат-Эрдэнэ сонгуулиас долоо хоногийн өмнө 37 хувийн санал авахаар гарч байсан юм. Тэр дэвэхийн оронд бүжиглээд улстөрчийн хувьд “өсөн нэмэгдэж, өрнөн дэлгэрэх” чимэг хүртэв. “Ерөнхийлөгч нь ерөнхийлөгчөөрөө, бөх нь бөхөөрөө, эмч нь эмчээрээ үлдлээ” гэж зарим нь баярлаж суугаа ч Бадмаанямбуу аавтай бөхийн чансаа нам дотроо суга өсөв. Үндэсний бөхийн хуучин дүрмээр цаг наргүй ноолсон бол Цахиагийн хүүг аваад залах тун дөхлөө.
Хоёрхон сарын өмнө “Сант Марал”-аас гаргасан “Топ 10 улстөрч”-ийн жагсаалтад багтаагүй Б.Бат-Эрдэнэ эндээс хэсэгтээ л салахгүй. Харин түүний өрсөлдөгч Ц.Элбэгдорж дээрх чансааны гуравдугаарт бичигдэж байлаа. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”-г аялахаас гадна амьдрал болгосон аваргыг дэвшинэ чинээ хэн ч бодоогүй. “Сант Марал” ч адил, асуулгадаа Б.Бат-Эрдэнийн нэрийг багтаая гэж санаагүй бололтой. Ц.Элбэгдоржийн амалсан бүхнийг давтаж, хийсэн болгоныг нь үргэлжлүүлнэ гэчихээд авилгачдыг амьтанд тооцон “амийг нь таслахгүй” гэсэн “цэвэр” улстөрчийг сонгогчид “эр хүн” гэж л үнэлсэн. Намын гишүүд нь дэмжээ л биз. Малчин айлуудаар буугаад мордохдоо борцтой гурилтай шөл хоёр аягыг идэхээс өөр “сурталчилгаа” хийгээгүй аваргыг хөдөөгөөс илүү дэмжлэг авна гэж таамагласан нь нотлогдлоо. “Тавин хувь дээр нэмэх нь нэг зуун мянга” болчихоогүйсэн бол Ц.Элбэгдорж “Шударга байцгаая аа” ч гэж амжихгүй барьцанд баглуулаад нуга даруулах байсан.
Харин хаашдаа гарах л байсан хэрүүл одоо МАН-д ширүүслээ. Мөнөөх “Сант Марал”-ын “Топ 10”-т энэ намаас багтсан өндөр боловсролтой гурван улстөрч доктор бус Б.Бат-Эрдэнэтэй нэг эгнээнд орсон. Гэхдээ асуудал үүнд бус, эрх мэдлийн төлөө юм. МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Намын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд нар “санал хураалтад будлиан гарлаа” гэсэн. Эд намын залуу төлөөлөл. МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хоёр АН-аас нэр дэвшигч ялсан болохыг үг дуугүй хүлээн зөвшөөрөв. Тэд “ахмад настан”-даа багтана. Ойрмогхон гурав дараалж ялагдсан МАН-ынхны дээрх мэдэгдлүүд дотоод зөрчлийг нь бүгдэд илчилнэ. Гэхдээ могой гурав тасарлаа ч гүрвэлийн дайны юм үлдэнэ л дээ.
Н.Удвал санал хуваах зорилготой байсан нь “батлагдав”. АН+МҮАН+ИЗНН=50.23 хувь хүрсэн бол МАН+МАХН=48.47 хувь болох байж. Жирийн арифметик. “Сант Марал”-ын судалгаагаар эмэгтэй улстөрчийг дэмжих магадлал 50.5 хувь байгаа дүн гарч. Гэвч ялтан даргаа санагалзан шанз тоглосон Н.Удвалын улстөрчийн чац багадсаны дээр зорилго нь “өчүүхэн” байлаа. “Энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдвол 2017 оны өдийд та юу хийж байх вэ” гэдэг асуултад “Дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгч байна” гэж хариулсан нэр дэвшигчээс ер амбиц үнэртээгүй. Түүнийг дотуураа шар дээлтэй явсан гэдэг явган яриа гарсан, гэхдээ “шар” дээр “цэнхэр” өнгө нэмбэл сая “ногоордог” билээ. “Ногоон торгон дээлээрээ” өчнөөн жил гоёсон эхийн дүрээр санал авах бодолтой Н.Удвал сонгогчдын нүдэнд “эм хүн”-ээрээ л буужээ. Сайн дураараа хоол идэлгүй турж эцсэн даргынхаа зургийг сурталчилгаанд ашигласан МАХН хэрүүлтэй олж авсан хуучин нэр шигээ нүдэнд өртсөнгүй. Н.Удвалын “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй” алдар сансарын ууган эмэгтэй нисгэгч В.Терешковагийнх шиг наслах эсэхийг Тэр мэднэ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 86 настай В.Терешкова одоо хэр нь Думын гишүүн.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 17 тэрбум төгрөг гаргасан ч иргэдийн оролцоо 7.46 хувиар буурчээ. Саналаа өгсөн хүн бүхэнд 1 000 төгрөгийн нэгж өгөх санаа залуусын идэвхийг нэмэх замаар ялалтаа хангах зорилго өвөрлөсөн АН-ын тактик байж мэдэх ч үр дүн гарсангүй. Гадаадад суугаа 107 000 монголынхоо саналыг авахаар 300 сая төгрөг зарцуулан 6 494 хүн бүртгэтэл 4 161 нь сонгуульд оролцжээ. Тэдний ирц Монголд ажиллаж, амьдарч буй хэдээсээ дээрдсэнгүй, 64.07 хувь. Хаа ч “ажиллаж, амьдарсан” бид монгол хэвээрээ үлдэх нь үүгээр нотлогдов.
“Өргөө” кинотеатр сонгуульд санал өгсөн тасалбараа барьж ирээд кино үз гэлээ. “Эко констракшн” мөн тэр бичгээр Golden park цогцолбороосоо байр хожих сугалаанд оролцохыг уриалсан. Гэтэл сонгуулийн дүн гармагц “огт тийм зүйл яриагүй” болоод явчихав. Хүмүүсээр тоглох гэв үү, хэн нэгний даалгавраар ингэсэн үү гэдгийг нь Шударга юуны дарга О.Магнай шалгаваас зохино. Харин хар машин хэнийг ч хулхидаагүй гэдэгт бүгд итгэлтэй байна. Сайн хэрэг. Саналыг нь авах элдэв мэхэнд хууртаагүй 632 453 иргэн дунд сонголтгүй улс байсан шиг улстөржих сонирхолгүй нь ч бас бий. Бүр сайн хэрэг. Улстөрчөөс амьдрал нь шууд хамаарна гэдэг бэлэнчлэх сэтгэлгээ буурч яваагийн илрэл. Гэхдээ улстөрчдөд хулхидуулахаа болих ч хол л доо. Ардын наадмыг үзмээргүй болтол түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зодоглоод есөн аймаг, 201 сум, хоёр дүүрэгт ялчихлаа. Аварга улстөрч болчихжээ. Улсдаа чансаагаараа хоёрт зогсож байна шүү.
Инерцээ хадгалсан Ц.Элбэгдорж

Өсөн нэмэгдэх улстөрч

Давхар дээлтэй гарсан юмсан...

Хулхидах гээд хулхидуулав

Зочин
americano
Зочин
Зочин
Зочин
Зочин
gfuhcfjv
аааа
СЭТГҮҮЛЧ ЯНХАН ХОЁР НЭН ЭРТНИЙ ГУТАМШИГТ МЭРГЭЖИЛ
Д БАТБАЯР СЭТГҮҮЛЧ ЮУ БИЧИЖ БАЙГААГАА МЭДЭЖ АВ
БАЯСАА
Зочин
Зочин
zad avlaa shdee
Зочин
Зочин
хашир
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
s
s
Зочин
zochin
Zochin
bbb
TTT
Зочин
Зочин
nyamka
Зочин
Baagii
Зочин
Жу
Ардын нам
Me
Зочин
Зочин
Зочин
Зочин
(112.72.12.53)-d
4654564654567897
46456789789789
бид 2хэсэг болж
тасарахай томъёлол
bg
Зочин
ирц
rrrro
Зочин
иргэн
bt
NB
Зочин
Т. Мөнхбат
Зочин
Зочин
Зочин
нанү
эрх чөлөө