(эсээ)

Солиорол гэж би зүгээр толгой холбосым шүү. Тэхээс дан ухаантай үгсийн чуулга, оюуны өндөр түвшний үйл явдлууд л болж өнгөрсөн. Өнөөдөр аварга хаалтаа хийснээр ерөнхийдөө энэ бүхэн дуусч байгаа юм. Өчигдөр Эби хаалтаа хийсэн. Би Тэрэлжид тэрийж хэвтсэнээс болоод юу болсныг нь мэдсэнгүй. Тэрэлж явах болсон нь ч учиртай. Ерөнхийлөгчийн самбар үстэй дээлээ тайлсны дараагаас жаахан дулаарах шиг санагдаад. Гэхдээ би мухар сүсэгт автсан байж болно шүү хүмүүсээ, битгий итгээрэй. Өвөл ч гэсэн нүцгэн хүүхэнтэй самбар алийг тэр гэхэв. Тэглээ гээд дулаардаг биш дээ. За энэ яахав.

Юуны өмнө их  морьлог сонгууль болж өнгөрлөө. Гурван нэр дэвшигч, гурван морь. Тэгсэн атлаа хүчний хуваарилалт жаахан тэнвэргүй санагдсан. Нэг нь хөтөлгөө морьтой, нөгөө нь тал морьтой, үлдсэн нэг эмэгтэй нь бүр морь ч гүй шүү. Бодвол эхний хүн нь тэр эмэгтэйг явгалаад хаяцан ч юм уу гэхээр. Гү тэгээд эмэгтэй өөрөө нэг хятад моцийкл ч болох нээ хажуудаа тавьчихгүй, хөдөөгүүр малчид хүртэл морь унахаа больчоод байхад. Тэгсэн бол сунгаанд дээгүүр үзэх ч байсан юм билүү. Өөрөө их залхуу болтой юм аа. Хараад байхад хаалт ч хийхгүй янзтай. Ер нь нээлт хийлүү? Интенэтээр болохоор намынх нь хэдэн хүүхэд “манай нэр дэвшигч Удвалын рэйтинг эрс өслөө, бараг ялах нь” гэсэн мэдэгдэл хийгээд байдаг. Мэдэхгүй юм даа, хорвоо...

Аварга бол тэр морио унаад зурагаа авахуулсан бол алахгүй юу гэсэн шогшролт гадуур их байсан бас. Аа мэдкү, дархан аваргыг суулгаад аппаратны өмнө тийм удаан тэсэх булиа адгуус байгаачүү гүйчүү. Амьтан алахгүй гэж тангараг өргөсөн хүн шүү дээ. Харин тэр мориных нь бөгс хайцын бүү мэд. Жуковын хөшөө шиг л дан цээж. Сурталчилгааны дундуур хүмүүсийн аманд “аваргын морины тал хаана байсан бэ?” гэсэн бор шувуу хэдийнэ нисээд эхэлчихсэн байлаа. Хүн бүр л өөрийн таавраа хэлж байсны дотор би ч гэсэн Энхтүвшин дарга Хүчитшонхор зах дээр “морины бөгс мянга хоёр зууд бөөндөнө” гэцэн явжээснийг дуулснаа хэлсэн.

Бас МАН-ын гишүүн дархан аварга Б. Бат-эрдэнэ нам, бөх хоёроосоо жийрхэв. Маш олон бөхчүүд намд элсэж, хэзээ ч таардаггүй хоёр хөгшин аварга зэрэгцээд сууцан ч байх шиг. Хүн бүр л бөхөөр амьсгалж, бөхийн аваргуудын тухай муулж сайлж бичицгээж байлаа. Харин арван хоёр түрүүлсэн аварга нэр дэвшигч  маань, бөх гэж юу ен? Барилдана гэж яадын? гэх нь холгүй сунгаагаа дуусгаж бна даа. Дэвж үзүүлээч гэсний хариуд ганнам бүжиглэнэ гэж хэний толгойд орох вэ дээ. Тэрээр жинхэнэ монгол эр хүний ичиг бүрэмхий зангаа бас намаараа харуулж байгаа. Самбар, боршур хоёр дээр нь намын байтугай, жигүүрийн ч лого алга.

Гуравдахь ерөнхийлөгчийгөө ширээнд нь залах 100 бүлэг, 300 зүйл бүхий хөтөлбөртэй Удвал эгч баахан сум дээшээ өргөөд самбарт гарсан байна лээ. Ерөнхийлөгч болчоод наадмын нээлт дээр сур харвах бэлтгэл нь гэлцэх юм. Гэтэл намынх нь зарим толгой нь эргэсэн залуусаас “Удвал даргаа, хүн ерөнхийлөгч болохоороо сур харвадаг юм гэсэн, май тэнд энийг өгье” гээд баахан батлаазол өгөөд хөөгдөж гарсан шивэр авир яриа байна. Шивэр авир яриа их байна шүү ер нь.

Би ч сонгуулийн тухай ажиглалт хийнэ ч гэж дээ баахан таавар тавиад будилаад суухын. Нээрээ тэр гарчигны  доор эсээ гэж худлаа рекламдсын шүү. Тэхээс би шүлэг, роман хоёроо л арай гэж ялгадаг хүн.

Гадаадын ажиглагчид харин, энэ бол “Хурдан морь, хүчит бөх, сурын харваатай ёстой монгол сонгууль, харин шагайн харваа нь хаачваа” гэлцэж байна. Ойлгох болоогүй л байна даа. Нам намынх нь залуус доогуураа ширүүхэн харвалцаж байгааг мэдэхгүй. Богийн шагай нь яваандаа бодын бүдүүн шагай ч болж байна. Эби, Аварга эднүүс өрсөлдөөд байнуу, дуучид жүжигчид наалцаад байна уу мэдэгдэхээ больсон. Учир мэдэх улсууд нь “эхлээд хүүхдийн барилдаан болдгийг мэдэдгүй малуу чи?” гэж загнах юм. Мэдкүгээрээ дуусьяа л гэцэн байгаа яршиг. Сонгуулиа өгчөөд орой нь цүү хаянаа. Сонгуулиа өгийшүү манайхан. Сайн бодоорой залуус минь. Хуульч нь дээр үү, хууль сахиулдаг нь дээр үү? Эмэгтэй нь дээр үү эмэгтэйчүүдийг хүндэлдэг нь дээр үү, сонгуулиа өгчөөд Тэрэлж ухасхийх уу Тэнгис орж кино үзэх үү гэх мэт... Бодох юм их байна их байна.