Ерөнхийлөгчийг билэг тэмдэг төдий албан тушаал гэж үнэгүйдүүлэх нь их бий. Гэвчиг монголын ерөнхийлөгч болбоос бусад парламентийн засаглалтай улсаас их ялгаатай. Элчингүүдээ томилно, шүүгч нарыг томилно, хулуинд хориг тавина, хууль санаачлана, бүх ард түмнээс сонгогдоно гээд  маш их эрх мэдэлтэй албан тушаал. Иймээс дараагийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдпохоос шалтгаалаад монгол орны хөгжилд маш их нөлөөтэй болчихоод байгаа юм. За нийтлэл аягүү ухаалаг мэдлэгийн чанартай зүйлээр эхэллээ шүү.

Ерөнхийлөгч хэн болох вэ. Хэрвээ Элбэг хүү сонгогдохгүй бол юу болох вэ. Зөгнөөд үзий. Шинэ ерөнхийлөгч шүүгч нарыг шинээр томилж эхлэнэ. Ингэснээр баригдсан авилгач нарын хэрэг мартагдаж эхлэнэ. Тэдэнд өөр төрлийн нотлох баримтууд гарж ирж хэрэг нь хэрэгсэхгүй болж, эсвэл хэдхэн жилийн ял авж түүнийгээ тэнсэнгээр наранд өнгөрөөх болно. Тэдний улс төрийн карер хэрэгсэхгүй болсон тул идэж уусан хэдэн цаасныхаа талыг хэргийг нь аргалж өгсөн хүмүүсдээ өгөөд үлдэснээр нь гадаадын нэг тансаг арал дээр өөрсдийн том байшиндаа нэг насыг дарс шимэн өнгөрөөх болно. Тэд гаднаас монголыг харж хөөрхий ядуусыг өрөвдөн шоолж ийм төр байхад хэн ч идэж болхын байна инээлдэн суух болно. Үүнийг харсан баригдаагүй ч идэж уусан дарга нар шинэ ерөнхийлөгчийг тойрч эхлэнэ. Өөрсдийн хэргийг ил гаргуулахгүйн тулд тэд түүнийг шүүх засаглалыг өөрийн атгандаа оруул гэж нөлөөлж эхлэх болно. Тэдний эцсийн хоргдох газар шинэ ерөнхийлөгч болно. Тэд зөвхөн хорогдоод зогсохгүй идсэн мөнгөөрөө бүхнийг худалдаж авж болох юм чинь гэсэн үзлээр дахиж идэх боломжоо хайж эхлэнэ. Шинэ ерөнхийлөгч нэгэнт өөрсдийн дэмжигчидтэй байхгүй бол болохгүй гэдгийг мэдэж мөр зэрэгцэн явсан нөхдөө ардаа нуухаас  аргагүй.  Тэднийг харсан шинэ залуу авилгачад болдгийн байна хэмээн суралцаж эхлэнэ.

Элбэг ерөнхийлөгч болохгүй бол яах вэ. ОЛон жил эрх бариад одоо юучгүй үлдэж буй МАН намын хуучин бууны хугархайнууд зайгаа тавьж өгөхгүй бид ялсаар байгаа тул хэмээн нам дотроо улам гүн бат шингэнэ. Дахиж идэж ууж, улс орныг удирдахаж болно хэмээн чичрэн дайрцгаах болно. Тэд доороосоо гарч ирж буй шинэ залуустаа боломж гаргаж намаа шинэчилж АН-тай ан ман үзэлцэхийн оронд орчин үеийн боловсролтой залуусаа өөрсдийн гар хөл болгон өрсөлдөгч намруугаа нулимах зэвсэг болгон ашигласаар байх болно. Шинэ ерөнхийлөгчийн намд шинэчлэл хийгдэхэд дахиад дөрвөн жилийн хугацаа хэрэгтэй болно.

Элбэг ерөнхийлөгч болохгүй бол яах вэ.  Өөр намын ерөнхийлөгч парламэнтаас гарж буй хуулийн төслүүд дээр хориг тавьж эхэлнэ. Ер нь ямар ч хүн тэгнэ биздээ. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ерөнхийлөгч байснаас дахиж сонгогдохоо бодож бас улс төрийн хүрээнд хяналтаа тавихийн тулд өөрийгөө мэдрүүлж эхлэнэ биздээ. Тэр хууль нь зөв буруу нь гол биш мэдрүүлэхийн тулд хориг тавина. Улс орны хэмжээнд хийгдэх эдийн засаг нийгмийн шийдвэртэй шинэчлэлүүд зөвхөн өөрсдийн намын идэж уусан дарга нараа хамгаалахын тулд өөрийгөө мэдрүүлэх гэсэн ерөнхийлөгчийн тоголоом болж гацалтанд орно. Увайгүй улс төржилт газар авна.

Элбэг ерөнхийлөгч болохгүй бол юу болох вэ. Парламэнт бол яах вэ хамтаар шийдвэр гаргадаг байгууллага. Тэнд босоо гамбаагаас аваад тэнэг мэдрэл муутай, архичин, галзуу, шуналтай, чивэлтэй хэн ч байж болно. Тэднийг ухаантай хэд нь дараад шийдвэрээ гаргаад явчихна. Ерөнхийлөгч бол ганцаарчилсан шийдвэр гаргадаг албан тушаал. Үүнд юу ч хийж мэдэх хүн байхаар юу ч хийж чадах хүн байх ёстой. Шинэ  үеийн залуус эрдэм боловсролоос илүү эр бярдаа найдсан цагт юунд ч хүрж болдогыг нүдээр харна. Олон улсад ониг болж мэдэх ерөнхийлөгчөөсөө ичиж эхлэнэ. Манай ерөнхийлөгч харвардад сурж, ардчилсан хөдөлгөөнийг удирдаж хамаг амьдралаа өнгөрүүлсэн гэж бахархахын оронд 20 жил барилдсан бакь ерөнхийлөгчтэй хэмээн нүүрээ улалзуулан гадаад найз нартаа ярих болно.

Миний бяцхан ямар ч шинжлэх ухааны онолоор биш өөрийн ажиглалтан дээрээс хийсэн зөгнөл үнэн битгий байгаасай. Муу ёрын зөгнөл биш сайн зөгнөлүүд л биелдэг байхыг хэн ч хүснэ. Залуусаа аль нам санал өгхийг уриалаад аль нам зөвхөн хөгшчүүлээрээ санал өгүүлээд залуусаа хаяхыг хичээж байгааг харж байгаа биздээ. Хэнд нь өгөх нь хамаагүй зүгээр л саналаа өг. Гараад ганц хүн дугуйлаад хая. Ирээдүйд ямар нийгэмд амьдрах чинь одоогоор харамсалтай нь улс төрөөс их хамааралтай болхоор тэр. Зүгээр л ичиж зовохооргүй ирээдүйнхээ төлөө саналаа өгий.