Хөлбөмбөгт бүх юм бий
Бүх хүн сонгуулиар амьсгалж байгаа энэ үед шал өөр юм бичиж үзий даа. Жишээ нь наадам, бөх, хөлбөмбөг, хүүхэн шуухан. Гэхдээ нэгий нь л дагны. Хөлбөмбөгөө бичий.

Мэдээ орсон цагаасаа үзэж ч байлаа, шороо манаргаа л тоглож ч байлаа. Дээр үед дэлхийн аварга л үздэг байв. 1986 оны дэлхийн аваргаас хойшихыг бол алгасаагүй. Гайхалтай гоё наадам. Марадонна Мадонна хоёр ид мандаж явсан үе нь л дээ. Хаанах түрүүлэхийг нь тэсэн ядан хүлээх боловч түрүү баг нь тодорсон өдөр жигтэйхэн гунигт автана. Сайхан зүйл тэгээд өндөрлөчихөж байгаа нь тэр. Дөрвөн жил хүлээнэ шүү дээ. Хааяа Зөвлөлтийн хэдэн багийн тоглолт үзнэ. Зенит, ЦСКА энэ тэр.
Тэгсгээд европын аварга гэх бас нэг сайхан наадам ДАШТ-ний дундуур явдагийг мэдэж баяр бахдал төрөв. Латин америкийн хүчирхэгүүд, Африкийн хар морьнууд л орохгүй болохоос ер нь л дэлхийн аварга даа. Гэхдээ л сайхан баярууд маань хоорондоо хоёр жилийн зайтай. Европын аварга бас дөрвөн жилд нэг удаа болдог, дэлхийн аваргатай солбидог хэрэг л дээ.
Харин нэлээн сүүлд европын улсуудын хөлбөмбөгийн лиг гэж байдгийг мэдсэн нь бараг л дахин төрсөн хэрэг боллоо. Прэмьер лиг, Ла лиг, Сэриа А, Бундеслиг.... жил тойрон тоглочихно. Хэдхэн сар л амарна. Тэндээс хэнийг ч харж болно. Дрогба, Рональдиньо.. Бразил бол цаг үргэлж нэг биш супер тоглогчтой байдаг орон. Миний хувьд Английн Прэмьер лиг, бас Германы Бундеслигийг харах дуртай.
Энэ гайхалтай тоглолтуудаас шилдгээр шалгарсан багууд нь нийлж аваргуудын лиг хэмээх бүүр ч сайхан наадмыг хийнэ. Цаг нь дандаа зөрдөг болохоор манай залуус шөнөжин үнэгний нүд залгисан мэт сууж үздэг юм. Тоглолтын өмнөхөн бөөн бөөн таамаг, мөрий харин дараа нь бөөн бөөн хууч яриа, домог мэт үргэлжилж, мэссэнжэр, ажлын коридор, баар сав хаа сайгүй аваргуудын лигээр л амьсгалж гарна даа.
Сониноос хөлбөмбөг үздэг охид хүүхнүүд олширч байгаа юм билээ. Найз залуусаа дагаж үзсээр амтанд нь ордог байж магад. За Рональдугийн өгзөгнөөс болсныг ч хэн байг гэхэв. Эсвэл Heineken-нд дуртай... Яагаад гэвэл тэднийх энэ жил аваргуудын лигээр манай залуусыг доргиох шиг болно лээ. Пирээтэгний мянганы нэгээр зөрүүлдэг Балжка ах маань Уэмбли цэнгэлдэх орж, Сэр Фэргюсонтой гар барьж. Тэр одоо ч гараа угаагаагүй явж байж мэдэх л эр. Нэгэн насаараа хоббиндоо үнэнч яваа түүний хааш яйш мэт боловч бахдал, омог дүүрэн тайлбарыг залуус сонсох дуртай билээ. Өмнөөс нь баярлаж байна. Би хэзээ нэг цагт тийм “ориг” хөлбөмбөгчтэй, эсвэл алдартай дасгалжуулагчтай гар барина байгаа...
Залуус ихээр хөлбөмбөг тоглож, орж, шимтэж байвал сайнсан. Фэйсбүүк байтугай, интернэт ч гараагүй байхад хөлбөмбөг л дэлхийг нэгтгэдэг байлаа. Тэгэхээр дэлхийн нийтийн соёл, дэвшил, амьдралын зөв хэмнэл, хэвшил, хайр, найрамдал бүгд хөлбөмбөгт бий. Балжка ах, мэргэжлийн тайлбар хийдэг Батзаяа гэх мэт бусад тайлбарлагч нар үүнд ихээхэн нөлөө болж чадах байх. Тайлбарлагчдыг дэмжиж, залуусын цөсийг хөөргөж, хөлбөмбөгийг олон залууст нээж өгсөн Heineken-д ч бас баярлалаа. Би насан туршдаа үүнээс балгангаа зурагтныхаа өмнө сууж хөлбөмбөгөө үзэх болно.

Жамбал
Зочин
Зочин
баяраа
Someone
Oogii
Зочин
uvs
kkk
gori
huh tolbo
Зочин
помещик
Зочин
united
Зочин
49646789798
Зочин
Зочин
Зочин
pffff
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч