Бүх нийтийн хоол хүнсний боловсролд: Шинэ хэрэглээ
Энэ ногоог одоо XXI зууны хүнс гэж нэрлэж байна. Анх Өмнөд Америкт танигдаж бусад улс оронд нэлээд хожуу тархжээ.
ТА ЭНЭ НОГООГ ИДЭЖ ҮЗСЭН ҮҮ?
ГАЗРЫН ЛИЙР (Топинамбур)
Энэ ногоог одоо XXI зууны хүнс гэж нэрлэж байна. Анх Өмнөд Америкт танигдаж бусад улс оронд нэлээд хожуу тархжээ. Эдүгээ Орост нэлээд хэмжээтэй тариалдаг, шар, боровтор буюу цайвар шар өнгийн гялалзсан хальстай энэ ургамлын булцуунд инулин 13-20%, саахар 6%, протейн 5%, эрдэс бодис(калий, кальций г.м)2 % хүртэл хэмжээтэй агуулагддаг. Газрын лийрийг хүнсэнд шарсан, жигнэсэн, чанасан байдлаар хэрэглэнэ.
Газрын лийрийг АНУ, Япон, Голландад эмчилгээ сувиллын хоолны зориулалтаар ашигладаг бол Орос, Бельги, Голланд зэрэг оронд түүхийгээр нь төрөл бүрийн зууш, шанцай, зутан шөлний хольц болгон хэрэглэдэг. Мөн малын мах, загасаар хийсэн хоолонд хачир байдлаар хэрэглэдэг. Газрын лийрээс квас гаргаж авна. Газрын лийрийг шарах, чанах, жигнэх аргаар боловсруулахаас гадна цуужуулж, давсалж хэрэглэж болно.
Газрын лийрийн булцуунд төмс, шар лууван, хүрэн манжингаас хавьгүй их төмөр агуулагдана. Мөн В1,В2, В6 аминдэм, инулинаар баялаг. Ходоодны шүүсний хүчиллэгийг бууруулах, ходоод гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлнэ. Чихрийн шижинтэй хүн энэ ногоог тогтмол хэрэглэж заншвал цусан дахь саахрыг найдвартай бууруулна. Түүнчлэн организмаас хорт бодис, холестрины үлдэгдэл, хүнд металлын давсыг зайлуулах үйлчилгээтэй.
Газрын лийрийг үрүүлээр жижиглэж нягтруулаад нүүрэндээ өдөрт 3-4 удаа жигд түрхэж хэрэглэвэл үрчлээг мэдэгдэхүйц багасгаж өгдөг.
Газрын лийрийг газраас ухаж гаргасан даруйдаа хэрэглэвэл шим тэжээлт чанар нь сайн хадгалагдах ба төмсийг бодвол хадгалалтын хугацаа харьцангуй богино байдаг.
Энэ ногоогоор болон газрын лийр оролцуулан дараах хоол, зууш бэлтгэж болно.
Зууш, шанцай.
· Газрын лийр, шар луувангийн хигдэс
· Газрын лийр, ногоон сонгино, халгайн холимог шанцаЙ
· Газрын лийр, алимтай шанцай
· Газрын лийр, өндөг, ногоон ургамал (салат, яншуй, ногоон гоньдны навч г.м)-ын
холимог шанцай
· Газрын лийр, мөөгтэй холимцог (винегрет)
· Газрын лийр, далайн байцаатай винегрет
· Газрын лийр, хатаасан наймаалжны савхан шагшууртай шанцай
Шөлтэй хоол:
· Байцаатай шөлний төрлүүд (щи)
· Хүрэн манжинтай шөл
· Өргөст хэмхтэй шөл
· Ногоотой шөл
Хоёрдугаар хоол, хачир
· Чанасан газрын лийр
· Сүүнд болгосон газрын лийр
· Битүү хайрч болгосон газрын лийр
· Тосонд шарсан газрын лийр
· Их тосонд шарсан газрын лийр
· Ууранд болгосон газрын лийр
· Газрын лийрний жигнэмэг (запеканк)
· Газрын лийрээр хийсэн хөгшин боов (оладьи)
· Сүмсэнд жигнэсэн газрын лийр
· Төрөл бүрийн шанзтай газрын лийр
ТАНЫ АМРАЛТАНД
Хүүхдийн онигоо
Эмээ ач хүүдээ үлгэр уншиж өгөхдөө харааны шилээ зүүв.
-Эмээ нүдний шил үсгийг том харагдуулдаг юмуу?
-Тиймээ
-Бусад юмыг ч бас том харагдуулах уу?
Тэгнэ
-Та тэгвэл маргааш өглөө надад хиам хэрчихдээ шилээ зүүгээрэй.
х х х
Жаал хүү, охин хоёр бие биедээ мөрөөдлөө ярьж байна. Охин:
-Би том болоод цэцэрлэгийн багш болно. Хүү:
-Яагаад ? Охин:
- Багш шигээ хүүхдүүдээс мөнгө цуглуулж үнэтэй гар утас авна. Хүү:
-Би замын цагдаа болно. Охин:
-Яагаад?
-Ах шигээ торгуулийн мөнгө цуглуулаад машин авна.
х х х
Тоглож суусан бяцхан хүү охинд хандаж:
-Одоо хоёулаа айл гэр болж тоглоё. Охин:
-Тэгье. Эхлээд хуримаа хийнэ. Хүү:
-Дараа нь хэрэлдэж хоорондоо тохирохгүй болохоор салъя
Батнэрэн
Ногоо судлагч
оюун
Shavi
www.oronsuuts.com
www.oronsuuts.com
Зочин
zochin
Urgamal sudlaach
Зочин
Зочин