Энэ удаагийн мэтгэлцээнд намайг оруулсангүй. Гэхдээ тагнуулын мэдээнээс жоохон юм мэдэж авлаа.  Мэтгэлцээн оюуны маш өндөр төвшинд болсон гэнэ. Толилуулья:

Сурв: Сайн байцгаануу үзэгчдээ, манай хоёрдугаар үе эхэллээ. Оролцогчид маань хоцорч ирсэн тул жаахан оройтлоо. Та нар яагаад хоцорсноо тайлбарлахгүй юу?


Ээгий: Ах нь морио унаад ирж байлаа л даа. Тэгсэн морь маань унтах гэж эвшээгээд. Хөөрхий амьтныг жоол унтуулж хажууд нь харж сууж байгаад л ирлээ. Хүйтэн байна шүү ти ти ти.  Гадаа зун, самбарт өвөл болж байна шүү дээ дүү минь.

Баак: Ах нь захаараа тэнэжаагаа л ирлээ. Гэхдээ санаа зоволтгүй. Нойтон салфетка тор дүүрэн аваад явжаагаа. Миний монголын ард түмэн санаа зоволтгүй шүү... 

Ука: Эгч нь хүүхэд эх барьж авсаар байгаад таарлаа.

Сурв: Вөө....яасан сайхан мэдээ вэ? Хэн гэдэг нэр өгсөн бэ та?


Ука: Удвал

Сурв: Ёстой гоё нэр! Дараагийн хүүхдий нь хэн гэж нэрлэсэн бол, сайхан нэр байгаа даа?


Ука: Удвал_1. Тэрний дараагийнхад Удвал_2 гэж нэр өгсөн. Өнөөдөр би нийт хорин хүүхэд эх барьлаа. Тиймээ хорь дахь хүүхэд Удвалдоогуурзураасхорь гэж дуудуулах болно. Тэгээд бүгдийг нь хоёрдугаар эмлэгт очиж, тэнд байгаа хүнээр загалмайлуул гэж зөвлөсөн.

Сурв: Үнэхээр сайхан!

Ээгий: Найруулагчаа энэ хөтлөгчийг сольмоор байна. Зуун эрхмийн Ануужиныг санагдуулаад байна.
 
Х Х Х Х Х Х

Сурв: Та нар надад зөн совингийнхоо тухай ярьж өгөөч.

Ука: Би далдыг хардаг. Би хүнийг ганц хараа л мэддэг. Энэхүү билигт сайн цаг дор тэр хоёрдугаар эмнэлэгт чинь амьд бурхан улаан Жамсран морилж байгааг хэн ч мэдэхгүй байна!

Ээгий: Би ч гэсэн юм элдэв харна. Миний монголын ард түмнээ би нэг нэг Чингисхаан гэж хардаг. Ука, чи бол Мэргидийн Тогто бэхийн хатан Тохай шүү дээ. Харин баруун гар талд маань манай муу Бөхбэлгүдэй сууж байна даа.

Баак: Би юу, хэхэ хөгжилтэй л санагдаж байна. Юугаа нуухав, би ч гэсэн тэр олон жил Мөнх-эрдэнийг бамбарууш гэж харсаар ирсэн. Чи ч гэсэн аягүй бол энэ олон түмнийг мөнд.... Юу би бол харьшгүй хүчит аварга.

Ука:
Ийм л хүн ерөнхийлөгчид өрсөлдөж байна шүү дээ! Харьшгүй гээ л гайхуулж гэнэ. Эхнэр хүүхдээ зовоож гадуур тэнээд байгаа хүн сонгуульд ялбал гэртээ бүр л харихгүйн нэмэр шүү дээ...

Х Х Х Х Х Х

Сурв: Гэртээ харих гэснээс нээрээ гэр бүлийн тухай ярилцая. Ээгий гуайгаас эхлэх үү?

Ээгий: Хэхэ манай Бөртэ юу? Манай Бөртэ чинь Өгөөдэй, Цагаадай болон бусад дайны олзноос авчирсан хүүхдүүдээ хараад гэртээ сайхан сууж байгаа даа. Тэр гутлуудыг нь харсан биз дээ. Би ч баахан харли дэвидсон л зогсоол дээрээ ярайж байна гэж хардын үэхэхэ...

Баак: Манай гэрийнхэн үү, бүгдээрээ л 180 санчмийтрдаа (өрсөлдөгч нараа тойруулан харж инээмсэглэв)

Ука: Манай хүн бол хурандаа!

Сурв: Танай хүн гэж аль? Тэр хоёрдугаар эмлэгт....?

Ука: Бишээ манай гэрт байгаа хүн. Гэхдээ тэр хүн хэрвээ цэргийн хүн байсан бол генерал байх ёстой гэж боддог.

Ээгий:
Хэхэ гэснээс нээрээ Ука чи тэр самбар дээрээ яагаад сумаа харваад нумаа нууснаа тайлбарлахгүй юу?

Ука: Юу яриад байгаа ...дүүд... вэ чи?

Сурв: Маргаанаа зогсоо, хараал хэлэх хориотой.


Х Х Х Х Х Х

Сурв: Тэхээр одоо урлагаар хэр хүмүүс вэ та нар?

Баак:
Хэхэ би гангнам стайл хийж чадна. Тэр клип нь байна шдээ?

Сурв: За?


Баак:
Ах нь захиалж хийлгэсийшд. Тэр нэг автуусанд бүжиглэдэг дээ?

Сурв: Тийн?


Баак: Ах нь өдөржин автуусаар яваа биз дээ? Тэр баахан охидууд гардаг даа?

Сурв: Тийн?


Баак: Манай гэрийнхэн. Тэр нэг хоёр нөхөр шатар тоглож суужаагаад дэлбэрдгүй юу?

Сурв: Тийн?

Баак: Энэ хоёршд.

Сурв: Та өөрөө аль нь юм? Тэр цэнкэр пиджактай нь биз дээ?

Баак: Бишээ, тэр чинь Энхтүвшин дарга. Ах нь тэр нэг шар пиджактай. Лифтэнд таазаа хөдөлгөдөг нь.

Ээгий:
Би ч дориун бүжиг хийдэг ер нь. Партнер луу гаа ч их сайхан хардаг. Сүүлд бас Тайландын ерөнхий рүү нэг тэгж хараагүй юу.  Санажаагаа даа манай ард түмэн.

Сурв: За баярлалаа, дараагийн асуулт...

Ука: Би урлагийнхаа тухай хэлий л даа энэ чинь!

Ээгий: Удаан байна Ука, удаан байна! Чи Удвал биш Хурдалвал нэртэй байвал таарна.
 
Х Х Х Х Х Х

Сурв: За ингээд ер нь өндөрлий даа гурвуулаа. Хэлэх юм байна уу?

Баак: Ахыгаа сонгоорой ард түмэн минь. Ах нь цэвэр.

Ука:
Хм жинхэнэ цэвэр хүн чинь 2-р эмлэгт байгаа манай Цагаан дарь эх.

Сурв: Айн?


Ука: Ногоон Манал

Ээгий: Ээхэхэхэ У.У!

Сурв: Та юу гэсэн бэ?

Ээгий: Удвал уймарчлаа гэж хэллээ би сая. ТНЧТҮ!

Сурв: Уучлаарай дахиад юу гэчихвээ Ээгий ахаа?

Ээгий:
Та нар намайг чанга тэврэн үнс! Хэхэхэ ойлгохгүй л байна уу, энэ чинь надтай ярилцах болоогүй байнаа л гэсэн үг. ИДБ!

Сурв: айн?

Ээгий: Ингээд дуусгы баяртай!

Мэтгэлцээнээр иймэрхүү юм болж өнгөрсөн сурагтай. Сонгууль цаашаа хэрхэн өрнөхийг тааж чадашгүй нь. Хорин зургаан хүртэл хол байна. Тэр хүртэл ажиглалт, таамаглал, тэмдэглэл, буудалт, мөрийцөлтүүдээ хүргэх болноо.