Японд суугаа Элчин сайд С.Хүрэлбаатарыг албан хэргээр түр ирээд байхад нь “барьж авч” хийсэн энэ ярилцлага өнгөрсөн оных. Хувилай хааны нүсэр флот Японы арлыг хоёронтаа дайлсан тухай баримтат кино хийлгэхээр ажиллаж байгааг нь би урьдаас мэдэж байсан болохоор урилгыг минь хүлээж авахаар нь ихэд олзуурхан баярласан. Дипломатчидад ярих, ярихгүй сэдэв, ажил үүргийнх нь хэм хэмжээгээр халхлагдах зүй ёс бишгүй бий. Тэр бүхнийхээ жин банг тэнцүүлж, хоёр улсын түүхэн харилцаа, тэнд буй эмзэг асуудлыг ч цааргалж, цахлалгүй энгүүн сайхан хүүрнэсэн энэ эрхэмсэг эрхэм Монгол үндэстнийхээ соёл, зан заншил, өв уламжлал, баатарлаг түүхийг судалж, тэр бүхнээрээ бахархаж, бахдаж явахыг эрхэмлэдэг. Дипломатч хүнд байх ёстой хамгийн гол зүйл энэ л юм гэж тэр өгүүлсэн.

(Видеог үзэх бол зураг дээр дарна уу)

http://www.youtube.com/watch?v=oeAxz9m5idI