“Хувь тавилангийн ээдрээ”
Боловсрол сувгаар гарч байгаа “Хувь тавилангийн ээдрээ” киноны зохиолоос сэдэвлэсэн роман уншигчдын гарт очлоо. Романыг Артаньян буюу залуу зохиолч Д.Түмэн-өлзий бичсэн юм. Та бүхэнд хэсгээс нь толилуулья.

17-р бүлгээс....
Залуусыг хоолондоо гарах гэж байхад саарал хослол, хар сорочктой ажил хэрэгч байрын нэгэн эр хоёр дагуултайгаа орж ирэв. Өөртөө итгэлтэй, дээрэлхүү ч гэмээр хэлэмгий тэр эрийг бүгд гайхан харна.
-Зиа, ард чинь ямар олигархууд байдаг вэ, хэл. Хэн сайд, хэн гэдэг гишүүн байна. Би мэдэж байгаа, гэхдээ өөрсдийн чинь амнаас сонсмоор байна.
Хачирхалтай энэ үгсийг одоо хийж байгаа ажилтай нь холбоотой юм байна гэдгийг залуус гадарлав. Гэхдээ шал худлаа цохилдуулах гэж үзэж байгааг нь хараад бас ч тийм ихийг мэдэхгүйд нь тайвширлаа. Зориг ч оров. Тэмка босч ирээд,
-Та нар өөрсдөө харин юу хүмүүс вэ, өөрсдийгөө танилцуул. Хэн болчихоод ингээд байгаа юм?
-Ахыгаа танихгүй байна уу. Муу л байна даа. Манайх “Ард түмний төлөө” хөдөлгөөн байна. Би бол хөдөлгөөний тэргүүн Түмээ!
Тэмцэгч эр одоохон л залуус уучлал гуйж, тэр битгий гарын үсгийг нь авах гэж бужигнана даа гэсэн харцаар харлаа. Гэвч Тэмка барьц алдсан ч гүй,
-Бид тэр ард түмэн чинь байна. Ашгүй бидний төлөө яваа юм уу гэхэд тэмцэгч эр Тэмкад хандан,
-Чи харваас толгойлогч нь бололтой тусдаа уулзаадах уу гэв. Тэмка түүнийг дагуулан гарлаа. Түмээ өөрийгөө ард түмнийхээ талд, ядарсан иргэдээ өмгөөлж хамгаалж явдаг хүн гэж тайлбарлатал Тэмка ч өөрийгөө мөн тийм хүн гэж хариу өгөв. Гэтэл Түмээ шууд л, хэний хатгалгаар юу хийгээд яваад байгаа юм, “Ундрага” компани руу хэн та нарыг тавьсан? гэхчлэн түс тас ярих шинжтэй болоод явчихаж гэнэ. Сүүлдээ нэгдье, хамтаръя, нэг компанийг хоёр талаас нь зулгаагаад ямар ч нэмэргүй гэж ятгалаа. Тэмка нүүр өгсөнгүй. Хэн ч хамаагүй гаднаас орж ирсэн хүнтэй мөнгөө хуваана гэж үү!
Түмээ хаалга саван гараад уурандаа доороо ажилладаг хэдэн хүмүүс рүүгээ хашгичиж гарчээ. Хотын даргын хариу удаж байна, дараагийнхаа шаардлагыг бэлд л гэнэ, ерөнхийлөгчийг өөрийн биеэр хариу өгөхөөс нааш тооцохгүй гэсэн бичиг явуул л гэнэ... Тэгснээ Пүрэв захиралтай өөрийн биеэр уулзахаар явлаа. Тэр “эх орныхоо төлөө” цаг наргүй зүтгэдэг ажээ.
Пүрэв ажил тараад явах гэж байхад Түмээ амжиж орж ирэв.
-За захирал, хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ их оруулж байгаа биз дээ?
-Оруулж байнаа, чи чинь л харин яагаад хувь нэмэргүй байгаагаа тайлбарлаж дээ.
-Би ч тэднүүсийг уг нь олсон л доо. Хэдэн шинэ бацаан байна билээ. Тэд нарыг хүн амьтан танихгүй ээ. Шинэ дээрээ цөстэй ч байдаг.
-Тэгээд тэр хүнийг нь олоод дуугүй болгох чинь чиний үүрэг биз дээ. Тэгж гэрээ хийсэн санагдах юм. Эсвэл чамд өгөх мөнгийг тийш нь өгчих юм уу?
-Тэмцэгч, тэмцүүлэгчийн дүрээр байсан үе шигээ та бид хоёрын яриа нэг хурцдах гээд байна уу, үгүй юу? Намайг мэдэхгүй хүн байхгүй. Би хэний хүүхдүүд болохыг нь дор нь мэдээд авна. Дээрээ бурхангүй ийм хүүхдүүд байх ёсгүй. Бурхан нь хүртэл нэг ноотой л байгаа. Тэрүүн дээр нь дөрөөлөөд тэр бурхан руу нь дайрчихна даа..
-Тэр чиний асуудал. Ахиж ийм заваан юм нь энэ тэрүүгээр гарахгүй шүү. Юун хүүхдүүд юм?
-Өрлөг студи ч гэх шиг...
Түмээг гарсаны дараа Пүрэв утсаа гарган Чойжилжавтай ярьлаа.
-Аа Чойжил уу. Хэдэн хүүхэд гарч ирээд элдэв нэвтрүүлэг хийгээд телевизэд өгнө гээд болдоггүй.... Үгүй үгүй, юу гэж тийм муухай юм хийлгэх вэ.... найз нь зүгээр... айн? Өө золигоо студийн нэр нь юу гэчихлээ... гол нь тэр хятад барилгачид л...тийм.
Хятад барилгачдын тухай сонсмогцоо Чойжилжавын шил нь татах шахжээ. Түүний дээр, тэрнийх нь ч дээр өч төчнөөн “бурхад” бий. Одоо хариу гал нээх хэрэгтэй. Өрлөг студи дээр өөрийнх нь “зэвсгийн агуулах” бий. Тэр яаравчлан Тэмкагийн студи дээр очив. Очихдоо Түмээгийн тавьсан “харуулын” дуранд өртөж дурайтал баахан кадр даруулав. Харуул олзтой болсондоо баярлан тэргүүн нь түүнийг хэрхэн магтаж байгааг нүдэндээ төсөөлсөөр яаран явлаа.
Залуус Чойжилжавыг их л хүндлэн хүлээж авав.
-За ахын дүү нар. Одоо л нэг хэрэг болж дээ. Ундрага гэж барилгын компани мэдэх үү?
Харин студийнхэн ийм юм сонсоно гэж санасангүй. Галаар наадчихснаа мэдсэн Тэмкагийн дух нь халуу оргиод л иржээ. Одоохондоо ах нь мэдээгүй ярьж байна. Мэдээд яахыг хэн ч эс мэднэ. Тэр үргэлжлүүлэн,
-Зайсанд барилга бариулж байгаа одоо. Асуудалгүй юм гэж хаана ч байхгүй. Тэднийхийг ч асуудал тойрохгүй байна. Та нар очоод нэг барилгын стандарт, чанар, сайхан орон сууц энэ тэр гээд нэг нэвтрүүлэг хийгээдэхээ ай. Мөнгө бол гомдоохгүй. Май энэ нэрийн хуудас нь....
Мань дөрөв нэг ч үг дуугарахгүй, гүлдийн сууцгаана.
Чойжилжавын утас дуугарч яриаг нь тасалсанд тэр нэгмөсөн явахаар босож үүд рүү дөхөнгөө хэн нэгэнтэй их сэтгэлийн хөдөлгөөнтэй ярина.
-Хэн тийм юм хийдэг байнаа, дуракуудыг бол хоолноос нь салгах хэрэгтэй л дээ. Олж байгаад няцлаад өгнөө....
Намын кадр гараараа баяртай гэж дохиод гарч одов. Гүлдийгээд зогсохгүй гулдайхдаа тулсан залуус удтал дуугүй суусны дараа Эба сая ам нээж,
-За хөөрхий эцэст нь ийм юм дуулах гээд байж дээ гэсэн нь “харав уу та нар, буруу замаар будаа тээнэ гэдэг чинь энэ шүү дээ” гэж нөгөө хэддээ хэлэх шиг.
25-р бүлгээс...
Уянгаа бүтэн долоо хоног архивт суув. Төрснөө ч хайж завдахгүй нэгэн байхад, төлөөс авах гэж ингэж зүтгэх нөгөө нь байдаг ажээ. Тэр Өвөрхангайн бүх Намжилыг цуглуулж тавиас жаран оныхыг сонгож автал хэдхэн хүн үлдэв. Амьд байгааг нь автал бүүр цөөрөөд иржээ. Тэднээс 1986 оны орчим хотод курсэд ирсэн нь бүр гуравхан байлаа.
Дараа нь Дүгэрмаануудыг цуглуулав. Мөн онд төрснийг нь сонгоод Энхүүшийн төрсөн өдрөөс хойш улаан тамга дарагдаж цааш тэмдэглэгдээгүй нь ганцхан байлгүй яав гэж. Уянгаа түүний сурсан курсэд мөн адил сурсан нэг Намжилыг аваад бусдыг нь буцааж тавив.
“Шийрэв овогтой Намжил. 1954 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Эхнэр Цэцэгмаа, хүү Тэмүүжин....”
Уянгаагийн цээжинд наж могойн баяр хөөр гийж Намжилын регистрийн дугаарыг нь хуулж аваад орой Тэмкаг ирэхэд нь санаандгүй юм шиг нөгөөдөр болох өөрийнхөө төрсөн өдрийнхөө тухай яриа өдөв.
-Хөөх дөхчихсөн юм байна шүү дээ, бид дөрвийг урина биз дээ? гэж Тэмка асуулаа.
-Урилгүй яахав. Та нарын төрсөн өдөр хэзээ болдог юм бэ? Энхүүшийг ч яахуу мэднэ.
-Аан, за байз Эба арван сард, тэгээд мэдэхгүй ээ. Аагий одоо хэзээ ч юм бүү мэд. Би есөн сард. Бид нар чамд гоё төрсөн өдрийн кино хийж өгнөө за.
-Хөөх яасан гоё юм гэж Уянгаа үнэнээсээ баярлаад, Тэмка, танай аав чинь хэзээ төрсөн юм бэ? гэж асуулаа.
-Юу билээ дээ, тавдугаар сарын есөн гэдэг байхаа.
-Хэдэн оны?
-Тавин дөрвөн оны.
Гээд Тэмка зурагтаа үргэлжлүүлэн харлаа. Эрт дээр үед хүн үүсэхэд хөл гарнаас гадна тархи толгой, элдэв газарт янз бүрийн булчирхайнууд бас үүсэн төлжиж байжээ. Үүн дотроос хэрэгт дурлуулдаг булчирхайн хөгжил эрчүүдэд нэн дутмаг явагдсаны улмаас өдгөө Тэмка ардаа мөнгөний чимээгүй юухныг ч ийнхүү шалж лавлалгүй өнгөрөөдөг бөлгөө.
-Аан. Хүний регистрийн дугаар гэж нээх олон оронтой тоо байдийн тээ, чи өөрийнхийгөө мэдэх үү?
-Мэдэлгүй яахав.
-Тэгвэл аавынхыгаа?
-Аавынхыг сайн санахгүй байнаа, 62 ч билүү, яагаад манай аавыг асуугаад байгаа юм?
-Ой тогтоолтыг чинь шалгаж байнаа, заза сайхан амраарай.
Тэмка өрөөнөөс нь гарахад Уянгаа энгэрээсээ цаас гаргаж ирэн амандаа уншив
-ШЕ 54050962... еээс!
Уянгаа баяр хөөрөө багтааж ядан ганцаараа инээж гараа зангидан урдаа барьж баяр хөөрөө дарж ядна.
Төрсөн өдрийнхөө баярт өмсөх даашинзныхаа сонголтод овоо удаан цаг нөхцөөсөн Уянгаа толинд харж нүүр амаа янз бүр болгож баахан зогсоно. Тэгж байгаад гэнэт төв царайтай болж өөртэйгээ ярина.
“Энхүүшээ! Тэмка чиний төрсөн ах шүү дээ! Чи мэдэх үү? Чи арай ахтайгаа нэг оронд орчоогүй биз дээ?” гэж хэлээд зэвүүхэн инээмсэглэж үзэв. Тэгснээ, "Сайн уу Тэмка! Чамд нэг юм хэлвэл чи гонсойгоод үхчихгүй байгаа? ...аа юу байх вэ дээ, хамгаас хайртай Энхүүш чинь чиний төрсөн дүү шүү дээ! Яанаа Тэмка намайгаа уучлаарай, би үнэхээр чамайг ингэнэ гэж мэдсэнгүй, Тэмка..." гэх зэргээр ганцаараа жүжиглэж гарав.
Баяр нүсэр болжээ. Бүгдээрээ л бодох санах юмгүй хөгжилдөн цэнгэж байна. Хүн бүр л Уянгаатай ярилцаж, түүнтэй бүжиглэж байлаа. Аагий Эба хоёр ч байдгаараа гоёчихсон энд тэнд зураг, бичлэг авч явна. Уянгааг дөнгөж нэг найзтайгаа бүжиглэчихээд суух гэтэл Тэмка урд нь гараад иржээ.
-Хатагтай! Тантай бүжиглэхийг зөвшөөрнө үү!
-Яасан дэгжин залуу вэ! Татгалзахын арга алга даа.
Тэд бүжгийн талбайг зорилоо.
-Чи хэд хүрч байгаа юм бэ?
-Хорь
-Нууц гэх юм байх гэсэн чинь шууд хэлчихдэг гэнээ
-Тэр чинь хөгшрөлөө арай ядан нууж яваа авгай нарт л хамаатай асуудал. Би бол... цэл залуухан... дэрвэж яваа бүсгүй байна!
Уянгаа гэж. Зөрж өнгөрсөн залуус нь эргэж харахгүй байхын аргагүй, хараа булаам нүд хөмсөгтэй, уян налархай бие цогцостой бүсгүй сэн. Тээмка түүнийг бишрэн харна. Уянгаа ялдамхан инээмсэглэв,
-Яасан?
-Аан.. чи их аз жаргалтай харагдаж байнаа.
Үүнийг сонсоод Уянгаагийн нүдэнд гунигийн хир буугаад дэгдэхийг Тэмка анзаарсангүй. Уянгаа нуруугаа хотойлгон, үзэсгэлэн төгс тэргүүнээ өргөн Тэмкагийн гарын аясаар өд шиг хөнгөнөөр эргэлдэн бүжих зуураа санах бодох юмгүй хөхрөн инээлдэж буй студийн залуусыг олж харлаа. Энхүүш дунд нь суужээ. Уянгаа Тэмкагийн нүд рүү хараад,
-Жинхэнэ аз жаргалтай хүн энд байгаа, гэхдээ би бишээ! гэхэд нь Тэмка анзаараагүй дүр эсгэн,
-Юу гэсэн үг вэ, яагаад? гэвэл Уянгаа сормуусаа буулгаж,
-Яахав дээ... гэснээ гэнэт, Чи яагаад намайг бүжгэнд урьсан юм? гэж асуухад нь Тэмка түгдчин сандарч,
-Ээ....Энхүүш урь гэсэн юмаа! гээд үнэнээ хэлж орхив.
Уянгаагийн нүүрнээс хамаг инээмсэглэл нь арчсан мэт алга болохыг түүнтэй зөрж тэврэлдсэн Тэмка даанч мэдсэнгүй. Уянгаа шийдэж ядах мэт хэсэг тээнэглзсэнээ эрсхэн дуугаар,
-Тэмка! Би чамд юм хэлье! гэлээ.
-За...
Хэдэн алхмын цаана Энхүүш Аагийтай бүжиглэж байгаа нь харагдана. ...Хамаг хүсэл нь биелж яваа бүсгүй. Гэхдээ удахгүй ээ, чи бяц унана. Намайг гурван минут харж үзэж байгаа юм биз дээ! Гичий! Чи намайг өрөвдөж байна уу? Яасан аз жаргалтай юм бэ чи! Тэр нууцыг би ганцxан өөртөө хадгална! Та хоёр хоюулаа хариугаа хүртэнэ ээ....! Уянгаагийн гомдсон, ялагдсан, шаралхасан зүрхнээс ийм бодол өөрийн эрхгүй даргилан гарч байлаа. Тэр өшөө хорсолд автчихжээ. Нэг эхээс төрсөн гөлөгнүүд дунд ч онцгой ярдаг нэг нь байдаг даа.

өө
Т.Огонжаргал
Б.Содбилэг
Б.Содбилэг
Б.Содбилэг
Түвшинжаргал
KILL BILL
Tseku
зочин
Эрдэнэ
Зочин
Зочин
KILL BILL
Зочин
Зочин
Зочин
kkkk
Зочин
Зочин
Зочин
unshdag
Зочин
Зочин
Үзэгч
Koba
Сониогч