Төгсцогтоо мэргэжлийн бокст ор!!!
Тамирчин хүн, хүний дурыг хөдөлгөж, билетээ зарж орлогоор нь амьдрах ёстой. Олон хүний дурыг хөдөлгөж буй тамирчинд билетээс гадна, ивээн тэтгэгчид мөнгө төлнө. Зөрүүлээд өөрсдийн өнгө төрх, зар сурталчилгаа болгоно. Ийм энгийн зарчим спортыг босгож ирсэн.
Оршил
Тамирчин хүн, хүний дурыг хөдөлгөж, билетээ зарж орлогоор нь амьдрах ёстой. Олон хүний дурыг хөдөлгөж буй тамирчинд билетээс гадна, ивээн тэтгэгчид мөнгө төлнө. Зөрүүлээд өөрсдийн өнгө төрх, зар сурталчилгаа болгоно. Ийм энгийн зарчим спортыг босгож ирсэн. Их том айл. НҮБ-ээс ч илүү гарсан Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо бий. Яагаад гэвэл дэндүү олон хүний дур сонирхол хөлбөмбөгт төвлөрч буйн шинж. Улсуудын лиг, клубуудыг оролцуулвал дэндүү том зах зээл гэдэг нь ойлгомжтой. Өглөө ажилтай боловч шөнө 3.45-аас босч хөлбөмбөг нь үзэх нь сонирхолтой. Үзэгч ихтэй учраас Монголд хөлбөмбөгийг шууд дамжуулж байна. Мэргэжлийн спортын цар хүрээ энэ хүртэл үргэлжилж байна. Ирэх жилийн Премьер лиг, Дэлхийн аваргыг тус бүрт нь 1 сая доллараар худалдаж авсан нь, шинээр хоёр ч телевиз байгуулчих мөнгө. Монголын үзэгчид өнөөдөр мэргэжлийн спортод дурлаж түүнийг үзэж байгаа болохоос сонирхогч гэх тодотголтой, сонирхол бага, дурыг нь хүргэдэггүй спортыг тоох ч үгүй. Гэтэл төрөөс дурыг нь хүргэдэггүй эдгээр спортын тамирчдыг халамжлаж буй. Өөрсдийг нь огт сонирхдоггүй хүний татвараас цалин авна гээд зүтгээд байдаг эрүүл сэтгэхүй мөн үү!!! Дамжиж байгаа хэлбэр нь төр болохоос үнэндээ бидний татвар гэж нийлүүлсэн мөнгийг огт сонирхдоггүй спортын төрлийг хөгжүүлнэ гээд авчихдаг. Түвшинбаяр яг яаж барилддаг,ямар гэмтэл авчихсан юм, Бадар-Ууганы баруун солгойг нь ч ялгахгүй, Ням-Очирын дархан мэх юу юм бэ? Мэдэх юм алга. Монгол хүн болохоор нь дэмждэг. Өөр юу ч биш. Дур сонирхолд биш Монгол хүн гэдэгтээ учир нь бий. Мэсси, Коби, Тайсонгийн тухай Монгол тамирчдаас ч олон баримт, мэдээ мэднэ.Ямарч л байсан Тайсоны чихний дуулианыг мэдэхгүй хүнгүй. Олимпын алтын төлөө Монголын тамирчин боксоор тулалдах, хөлбөмбөгийн Дэлхийн аваргын Бразил – Английн тоглолтын алийг үзэх вэ гэвэл хөлбөмбөгийг сонгогчид илүү гарч мэднэ. Гашуун ч гэсэн сонирхол илүү хүчтэй байгааг харж болно.Би лав Филиппинээс боксынМанни Пакяог мэднэ. Харин сонирхогчийн бокст Филиппин хэдэн Олимп, Дэлхийн аваргатай гэдгийг огтхон ч мэдэхгүй. Сонирхогч үгүй. Пакяо дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж, түүнийг дагалдаад хэдэн саяын бооцоо эргэлдэж, дэлхийн аваргын нэг тулааныг нь тэрбум хүн үздэг биз. Гол нь тэр хамгийн шилдэг. Тэгэхээр үнэхээр шилдэгүүд нь мэргэжил рүү ордог нь ойлгомжтой.
Монголд Олимпын медаль нь илүү нэр хүндтэй гэх хүмүүс олон бий. Гэхдээ бид ийм жижиг бодолтойгоо цаашид байхгүй. Нэг үеэ бодвол улс маань мөнгөтэй болж, спорт харьцангуй өөр түвшинд хүрлээ. Гэхдээ бодлогын тал дээр дутуу байна. Бодлого сайжраад ирэхээр спорт ч өөр түвшинд очино. Хүн ам багатай учраас мэргэжлийн спорт хөгжихгүй гэх хүмүүс гараад л ирнэ. Ямар нэгэн гарцыг олох биш харанхуй үгүйсгэж, болохгүй гэх хүмүүс угаасаа байдаг. Тэдгээр хүмүүс манайх шиг, эсвэл манайхаас хүн ам багатай улсууд мэргэжлийн спортод амжилт гаргаж байгааг мэдэхгүй байгаа. Эсрэгээр тэрбум хүнтэй хоёр улсын нэг Энэтхэгт мэргэжлийн спорт олигтой хөгжихгүй л байна. Мэргэжлийн боксын хөнгөн жинд мөнгө муу олдог гэх хүмүүс гараад л ирнэ. Гэтэл энэ жилийн АНУ-ын хамгийн орлоготой тамирчнаар сагс, бэйсбол, гольф, хөлбөмбөгөөс бишбоксын хөнгөн жингийн Флойд Мэйвэйтэр доторсон. Удахгүй болох нэг тулаандаа ялвал 50 саяыг авна.
Бидний татварт өгдөг мөнгийг авч бэлтгэл хийж тэмцээнд явж ирчихээд насаараа өндөр цалин авдаг тогтолцоо манайд тохирохгүй. Тамирчдаа дэмжихгүй бол болохгүй гэж хүчээр санаачилсан болохоос спортод ийм гаж зүйл байдаггүй юм. Ёстой л нөгөө дэлхийд үргэлж “шинэ нээлт” хийдэг Африк зиндааны сэтгэлгээг манайхан хийчихсэн.Тамирчид хөлсөө гаргаж ядарсан, улс орныхоо нэрийг авч яваа гэх хүмүүс гараад л ирнэ. Бүгд л хөдөлмөрлөж, нойр хоолоо хасан зүтгэж буй. Салбар нь өөр болохоос ялгаагүй. Гадны нөхдүүдтэй спортоор тулахаараа эх орноо төлөөлж байна гээд байвал талх хийж байгаа хүн ч, гадны талхаас гоё амттай талх хийж орлого олох гэдэг.
Үндсэн хэсэг
Монголд мэргэжлийн спорт хөгжөөд ирвэл Олимпын медальтнуудын байр суурь шал өөр болно, Төгсцогтоо! Нэг жинд байсан Үйтүмэн, Лхагва ах нарынхаа замналыг хараарай. Чи хэнтэй нь адилхан болмоор байна. Эсвэл чиний зам яг аль нь вэ гэдгийг өөрөөсөө сайн асуугаарай. Сонирхогчийн бокс Дэлхийн аваргаас гадна, Олимпт оролцоно. Жижиг сажиг тэмцээнүүд олон бий л дээ. Чи дөрвөн жилд нэг удаа гэмтээд, эсвэл бэлтгэл нэг л болж өгөхгүй үед Олимп таарвал яах вэ? Дээр нь сугалаа сугалаад хасагдаад явчихна. Ийм азны, тохиолдлын зүйлийг мэргэжлийн спортод харьцангуй бага амсана.Дөрвөн жилд чи гэмтэж таардаг эсвэл тухайн үеийн ганц азгүйтэл чамайг хаана ч зогсоож мэднэ.
Чиний бие зарим өглөө сэргэлэн цовоо, зарим үед хөдлөхөд ч хүнд байдаг байх. Бэлтгэлийн ачаалал даах чадвар зарим үед суларчихсан юм шиг. Амархан ядарч, амармаар санагдам. Манай бүхий л тамирчдад ийм зүйл тохиолддог гэдэгт итгэлтэй байна. Гэтэл энэ бүхний цаад шалтгаан хоололттой холбоотой. Манайд шинжлэх ухааны үндэстэйгээр спорт хөгжөөгүй. Хүний биеийг тогтмол ачаалал даах чадварыг нь өндөр байлгахын тулд, шим тэжээллэг тохирсон хоол унд хэрэгтэй. Жишээлбэл чи тамирчин байх хугацаандаа түргэн хоол, хавчуургатай талх идэж болохгүй. Чиний ачаалал даах чадвар, тэсвэрт өөрчлөлт орно. Чи өдөр бүр л нэг хэмнэлд биеэ бэлэн байлгахыг хүсдэг биз дээ. Хөлбөмбөгийн Арсэнал клубын дасгалжуулагч Арсэн Вэнгэр хэд хэдэн тоглогчдыг (Тони Адамс, Ли Диксон) хоол ундыг нь зохицуулж мэргэжлийн хөлбөмбөгт 2-3 жил илүү тоглуулсан жишээ бий. Манчэстэр Юнайтэдийн Фэргюсон ч, ахмад тоглогчдыг ийм жишээгээр 38-40 нас хүртэл нь мэргэжлийн спортод байлгаж чаддаг. Монголд ирсэн Барэзи Итали хөлбөмбөгчид илүү нас ахисан үедээ формоо хадгалж чаддаггийг Итали үндэстний хоолтой холбож тайлбарлаж байсан. Тамирчдад хамгийн хэрэгтэй хоол гоймон паста, шпагетти Италийн үндэстний хоол. Үнэндээ гадны энгийн нэг тамирчин хоол хүнсний талаар дэндүү өндөр мэдлэгтэй. Манайд зөвхөн жин хасдаг тамирчид дэглэм барьдаг. Гэтэл бүхий л спортод энэ онцгой нөлөөтэй. Энэ бол жижигхэн жишээ боловч манайдаа бол том мэдээлэл. Зөвхөн мэдээлэл.
Манай төр, спортын удирдлагууд залуусыг эрт тэмүүлэлгүй болгож байгаагаа мэдэхгүй байгаа. Хүнд зүгээр юм өгнө гэдэг өгсөн хэмжээгээрээ хүний бүтээх хүслийг алдаг. Би чамайг ийм хүсэлгүй болчих вий гэж айж байна. Өөрөөсөө хэд ах хүмүүсийг хар. Ид тулалдаж явах насандаа зодог тайлаад эхэллээ. Гэмтлээс болж зодог тайлж байгаа ч, ямарч хүсэлгүй болчихсон нөхдүүд олон байна. Мөнгөнд захирагдаж байна. Мөнгө, алдар нэр үгүй хийж байна. Дансандаа нилээд хэдэн саятай болоод ирэхээрээ бэлтгэлээ хийх нь багасаж, жин хасах гэж зовохгүй байх аргыг зарим нь хайгаад байх шиг. Ер нь мөнгөн дээр очоод гацчихдаг тохиолдол дэндүү олон бий. Шалтгаан нь тэр хүмүүсийн зорилго бокс биш мөнгө л байсан байхгүй юу! Дамжиж буй хэлбэр нь өөр болохоос мөнгийг эцсийн зогсоол гэж боддог сэтгэхүй бусад зүйл дээрээс харагдана. Тэгэхээс зорилго болгоод тэрнийхээ төлөө тууштай зүтгэдэг хүмүүс ийм нэмэлт зүйлүүдэд анхаарал бага хандуулдаг.Эх орон, ард түмэн, мөнгө, алдар нэр энэ бүхний төлөө биш, чи өөрийн оргилд нь хүрч чадах хамгийн сайн боксыг тогло. Тэгвэл дээрх дагалдах зүйлс ороод л ирнэ. Чи хэдэн саятай байсан ч, жингээ хасч, бэлтгэлээ хийж, анх байсан хэлбэрээ алдахгүй байх ёстой. Анх байсан шигээ байх үнэхээр хэцүү. Ихэнх нь мацаж яваад замдаа зогсчихсон. Ер нь хаашаа мацаж байгаагаа анхнаасаа мэддэггүй байсан ч байж магад. Миний мэдэх спортод ийм зүйл маш олон байдаг. Харин чи мацсаар байгаа. Хамгийн хэцүү нь оргилд гарсны дараа ч анхны түвшингээ хадгалахад чиний хэн бэ гэдэг чинь мэдэгдэнэ. Сонирхогчийн спортод удвал чи ийм түвшинд байна гэдэг хэцүү. Сонирхогчийн спорт хүнийг сонирхогч чигээр нь үлдээнэ. Тийм ч учраас манай спортынхон тухайн спортоо мэргэжлийн талаас нь олигтой дүгнэж, ойлгож чаддаггүй.Дэлхийн спортод юу болж байгааг ч мэддэггүй.
Дэлхийн алдартай тамирчдын зарим нь уруудаж байдгийг чи мэдэж байгаа. Нэгдүгээрт тэр хүмүүсийн зорилго жижигхэн байна. Мөнгө, алдар нэр. Эсвэл сэтгэлзүйн хувьд ханачихсан.Хүрэх ёстой газраа л очсон, зогссон. Хоёрдугаарт аваргын найзууд хамгийн муу хүмүүс байдаг. Хөөргөж, магтаж, чамаар гоёхоос өөр ажил хийхгүй байгаа хүмүүсээс болж өгвөл холдсон нь дээр.Аваргын найзууд чин сэтгэлээсээ байж чаддаггүйг би олон юмнаас харж байсан. Хөөрсөн сэтгэхүйтэй хүмүүс л байдаг (мэдээж сайн найзууд байдаг ч, тэр нь цөөхөн). Манайд тамирчдыг ийм шалтгаанаар маш ихээр амжилтаас нь татдаг. Чи эргэн тойрныхон, найз нөхдүүдээ сайн хар. Манайд бол бүр онцгой.
Түүнчлэн төрийн нэрийг барьсан нөхдүүд чам шиг сайн тамирчны асуудалд ихээр оролцдог. Та нарт төр л мөнгө өгч байгаа. Мөнгө өгөх эрх мэдэлтэй юм чинь та нарын асуудалд оролцоно. Үгүй гэж болохгүй хэцүү байдаг биз. Манай спортын хамгийн баян хүмүүс та нар биш, та нарыг удирдаж буй хүмүүс шүү дээ. Монголд нэр хүндтэй ядуу тамирчид дэндүү олон. Амьдралаа олигтой авч явж чадахгүй бол, тэр хоосон нэр алдраар яах юм. Бусдын спортод дуртай сонирхол дээр төрийн нэрийг барьсан нөхдүүд тоглож өөрсдөө баяждаг. Үнэндээ ийм тогтолцоо л байна. Сайн тамирчин, дасгалжуулагчболох биш, холбооны нарийн бичиг сонирхолтой нөхдүүд хэт олон. Чамтай мөр зэрэгцэн тулалдаж байсан нөхдүүд ч гэсэн холбоо, нийгэмлэг рүү орж байгааг чи харж буй. Тэдгээр хүмүүст тэр нь ашигтай, зорилго нь амархан амьдрах л байсан, тэрийгээ л дагаж байна. Чи хүч хөдөлмөрөө урсган байж амжилт, нэр алдар, мөнгө олж байхад чамайг амжилт гаргангуут мөнгө хийдэг нөхдүүд хажууд чинь бий. Юу ч хийхгүй байж чамаас хэд дахин баян, тэгсэн мөртлөө та нарын асуудлыг шийдэх эрх мэдэлтэй. Та нарыг бэлдэж гаргадаг дасгалжуулагчид өрөвдмөөр цалинтай. Амьдралын хувьд сайнгүй. Уг нь суурь буюу тамирчид, дасгалжуулагчдын цалин өндөр байх ёстой. Ийм гажиг тогтолцоонд байхад үнэхээр хэцүү байгаа биз. Хэрвээ чи мэргэжил рүү орвол ийм асуудал чамд тохиолдохгүй байх. Миний хувьд Лхагваа, Цэвээнпүрэв нарыг хамгийн аз жаргалтай боксчид гэж боддог.Өөрийнхөө хүссэнээр амьдарч буй. Тэд хэрвээ Олимпт орсон бол медаль авах л байсан. Ороогүй өөр зам сонгосон, зорилго үнэхээр том байгаагийн шинж. Гэтэл үүнийг ойлгохгүй нөхдүүд олон. Чи үүний цаад шалтгааныг ойлгож байгаа байх. Энэ хоёр боксчин хөдөлмөрийн баатар биш. Багш нар нь хөөцөлдөж арай гэж гавьяат тамирчин болсон гэж ярилцлагаас нь уншиж байсан. Гавьяатаас илүү зорилгодоо хүрч, мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон нь өөрсдөд нь бахархалтай байх. Чөлөөт нийгэмд төр хүмүүсийн гоо зүйг төлөөлж болохгүй. Уг нь үзэгч хөгжөөн дэмжигчид үүнийг үнэлэж цэгнэх учиртай. Чиний тулалддаг сонирхогчийн боксчдоос илүү тамирчдыг ялж, тулалдаж, та нараас илүү ачаалал авч олон үе тулалддаг эдгээр хүмүүс нэр хүнд муутай байна гэдэг чиний хувьд ч утгагүй байгаа биз. Би чамайг энэ тэнэглэлийг ойлгуулах тамирчдын нэг гэж боддог. Учир нь манай холбоодууд Олимпт хамгийн хүчтэй нь ордог, хамгийн шилдэг нь гэж толгойг нь угаасаар байгаад Монгол үзэгчид Олимпыг нэг номер гэж бат итгэдэг олонхтой (гэхдээ удаанаар багасаж буй). Олимпын тамирчдаа илүү үнэлдэг, алдаршуулдаг. Хиймлээр өргөсөн эдгээр тамирчиддаа, өмнөх нийгэмд хиймлээр бий болгосон одон медаль өгдөг. Гавьяат тамирчин Тайсон, спортын мастер Пакяо гэж тэднийг хэн ч доромжлохгүй. Харин манайд бол хүссэнээрээ доромжилдог.Дагаад спортын сэтгүүлчид ажлаа хийхгүй байгаа.Сүмочид хүртэл та нараас илүү эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун амьдардаг. Чам шиг сайн тамирчдыг яг л зэвсэг, хэрэгсэл мэтээр ойлгодог. Тэгээд зодог тайлах нь үед нь хаячихдаг. Ийм хаягдмал, нийгмийнхээ золиос болсон тамирчид Монголоор дүүрэн.Би чамайг тэдний нэг болоосой гэж хүсдэггүй. Энэ гажиг тогтолцооноос гараад явчихаасай гэж боддог.Чамайг энэ бүхнийг өөрчлөөсэй гэж хүсдэг.Бид бүгдийн хамгийн шилдгүүдийн дотор гадны ямарч гар хүрч, хөндөж болохгүй тийм нэгэн зүйл байдгийг мэдэхгүй нөхдүүд олон. Тэр бол үнэт зүйл, өөрийгөө хүндлэх. Ийм хүмүүс өөрийгөө хүндэлж мэддэг учраас бусдыг хүндэлдэг. Бусдыг өөртэйгөө адил үнэт зүйлтэй гэж итгэдэг. Гэтэл өөрийгөө ч хүндэлж мэдэхгүй хүн, бусдыг яаж хүндлэх юм бэ! Үнэт зүйлийн тухай яриад ч хэрэггүй.
Төгсгөлд нь хэлэхэд: Монголд од болох тийм хэцүү биш л дээ. Ихэнх хүний зорилго Монгол байдаг. Харин чинийхийг дэлхий гэж боддог. Энэ миний л харж байгаа өнцөг. Чи рингэн дээр байх хүслээ хэзээ ч алдахгүй юм шиг санагддаг учраас энэ нийтлэлийг бичлээ. Дэлхийн сүпэр одууд ямарч үед талбай, ринг, дэвжээн дээр байх хүслээ алдалгүй анх байсан шигээ бэлтгэл хийж байдаг. Тийм учраас тэд сүпэр од гэсэн статустай байдаг. Үндсэндээ бол зорилго, мөрөөдөл нь том, тэрэндээ хүрсэн цөөхөн хүмүүсийн төлөөлөл.
Сонголт чинийх, амжилт хүсье!!!

Erdenebayar