СОЛБИЦОЛ: Олимпын хүрэл медальт боксчин Н.Энхбат
Спортын гавъяат мастер Н.Энхбат үнэндээ 1988 онд “Олимпын найдвар” байгаагүй. Тухайн үед манай төр, засаг, спортын байгууллагууд, ер монголчууд бүгдээрээ төрөл төрлийн бөхчүүддээ л найдлага тавьдаг байлаа.
Спортын гавъяат мастер Н.Энхбат үнэндээ 1988 онд “Олимпын найдвар” байгаагүй. Тухайн үед манай төр, засаг, спортын байгууллагууд, ер монголчууд бүгдээрээ төрөл төрлийн бөхчүүддээ л найдлага тавьдаг байлаа. Тэр бүү хэл, “Н.Энхбатыг Олимпод явуулахаа больё” гэх асуудал ч үүсч байж. Гэтэл эцсийн бүлэгт тэр л Монгол Улсын “нэр төрийн” медалийг авчирсан юм. Бөмбөрцгийн нөгөө бөөрөнд аж төрж яваа түүнийг хэсэгхэн хугацаагаар эх орондоо ирээд байхад нь нийтлэлч Д.Энхболдбаатар Монголын үндэсний “Эх орон” телевизээр хөтлөн явуулдаг, хүмүүсийн сэтгэл, хүслийн гүн нууц, дотоод оршихуйн чинадын хэмнэлийг үзэгчдийн нүднээ дэлгэн талбихыг хичээдэг “Солбицол” нэвтрүүлэгтээ урьжээ. Хээ шаагүй монгол эрийн хэнэггүй, басхүү бардам омголон атлаа алс үзүүртээ гуниг агуулсан гүн хүүрнэл нэгийг бодуулж, нөгөөг сануулна.
(Видеог үзэх бол зураг дээр дарна уу)
Зочин
Зочин
Зочин
Зочин
BEK
Зочин
unuruu
Зочин
Olon
Зөвлөгөө
Зочин
Зочин