ЕРДИЙН Л НЭГ УС

Зүгээр л нэг усыг савлаад дэлгүүрт мөнгөөр зарах юм чинээ төсөөлөлгүй амьдарч байсан монголчуудын хувьд  зах зээлийн нийгэмд нүүр тулсан олон хачирхалтай үзэгдлүүдийн нэг нь тэр байлаа. Ус шүү дээ. Зүгээр л ус...

“Мөнгө олохын тулд усыг хүртэл зардаг аа” гэж олонх нь гайхаж байсан л байх. Гэхдээ энэ нь тэдний бодож байсанчлан  хэн нэгний шунал биш, харин хэрэгцээ байсныг төдхөн ойлгоцгоосон юм. Үүний нотолгоо болж, дэлгүүрийн лангуун дээр ус тасрахаа байсан, жил бүр том жижиг, гадаад, дотоодынхоороо нэмэгдэх болсон. Одоо бол “урьд нь ийм усгүйгээр яаж болж байсан юм бол” гэж гайхмаар болтлоо дасчээ. Байгалийн хуулиар бол усгүйгээр амьдралын ямар ч нарийн процесс явагдахгүй, нэг ч эс усны орчингүйгээр амьдрах боломжгүй. Хурал, лекц, хүлээн авалт, нийллэг... нийгмийн бүх үйл явц шилэн савлагаатай бэлэн усгүйгээр явахаа больсон.

Хүний бие бүрэлдэх явцад ургийн тогтолцооны 90 хувь нь уснаас бүтдэг. Бид амьдралын явцад организмынхаа 70 хувьд зөвхөн ус тээдэг. Өнөөдрийн шинжлэх ухаанаар бол өдөрт гурав орчим литр ус хэрэглэж байж бид тэнцвэрээ хадгална. 

Харин одоо тэрхүү усны хэрэглээний дараагийн шинэ үе эхэлж байна. Ус авахдаа мөнгөндөө, эсвэл зориулалтдаа тааруулж том, жижгээр нь сонгодог байсан бол одоо түүний орц найрлагыг харах болсон байна. “Ус л бол ус” гэдэг ойлголт маань тэлж, “ус болгон өөр юм байна” гэдэг танин мэдэхүйн шат руу нэвтэрч, эрүүл мэнддээ хэрэглээгээ нийцүүлдэг сонгодог утга руугаа ойртож байна.

Маркетинг дээр ус үйлдвэрлэгчид ч бас энэхүү ялгааг сурталчилж байна. Гэхдээ энэ нь маркетингийн заль мэх биш, хэрэглээ гэдгийг монголчууд төвөггүйхэн ойлгож эхэллээ. Өөрөөр хэлбэл, усны орц найрлага, агууламжийг харж байж сонголтоо хийдэг болсон байна. Хананаасаа халуун, хүйтэн устай орон сууцныхан ч гаднаас баллонтой ус зөөж хэрэглэх болж. Яагаад?

ЕРДИЙН УС ЕР БУСЫН БОЛСОН ...

Шугам сүлжээний ус нь яндан хоолойгоор дамжин урт замыг туулж хэрэглэгчдэд очихдоо анхны бүтэц, шинж чанар нь тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байдаг. Ийм усыг дахиад шүүж эрдэсгүйжүүлэх нь эрүүл мэнддээ заналхийлж буйтай адил. Усан дахь найрлагатай холбоотой анагаах ухааны асуудал яривал хэтэрхий ихийг нурших хэрэгтэй болно. Тухайлбал, эрдэсжилт хэт багатай буюу 100мг/л-ээс бага агууламжтай бороо, цас, өндөр уулын голын ус болон нэрсэн ус нь хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлж жин буурч хатингарших, бамбай булчирхай томрох, зүрх судасны өвчлөлийг ихэсгэдэг гэж үздэг. Мөн хот суурингийнхний дунд түгээмэл болсон шүд хортойтох өвчин л гэхэд фтор багадсанаас үүддэг бол  шүд юүрэх өвчин нь фтор ихэдсэн үед илэрдэг. Өдөрт хүнсээр дамжуулан авч буй кальцийн ердөө 20-30 хувь нь биед үлддэг ба энэхүү эрдэс дутагдсанаас яс сийрэгжих, яс ургах, бөөр зүрхний дутагдал, судасны нарийсалт, хатуурал зэрэг 120 төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрддэг.

Чухам ийм учраас хэрэглэгчид усыг зүгээр л “ус” гэж ойлгодгоо больсон хэрэг.

Усан дахь эрдэс бодис, бидний хамгийн түгээмэл мэдэх кальци, фтор, магни зэргийн агууламжийг харж байж сонгох болсон байна. Харин эдгээр болон бусад шаардлагатай эрдсүүдийг хамгийн олноор нь хамгийн зохист хэмжээгээр агуулсан байгалийн цэвэр mineral water бол зөвхөн “VIP” ус юм.

ШИРГЭСЭН РАШААНЫ ШИНЭ УНДАРГА

Нийслэлийн унаган оршин суугчдын ихэнх нь “Дондогдуламын рашаан” гэж байсныг, бас яагаад ч юм бэ ширгэж алга болсныг сайн мэдэж байгаа байх. Одоо бол өвөл, зунгүй битүү оршин суугчтай болсон Шаргаморьтын амны доод үзүүрт байдаг уг рашаанаас бид хүүхэд байхдаа зөндөө зөөдөг байлаа. Рашаан гэж дээдэлж нэрлэснээс биш рашаан шиг хүхэрлэг биш. Зүгээр л булгийн цэнгэг ус байлаа.

Наймдугаар Богд Жавзандамбын хатан улсын эх дагина хэмээн олонд өргөмжлөгдсөн Дондогдулам хатан уг булгийн усыг зөөлгөн авчирч хэрэглэдэг байсан гэх. Уг булгийн ус нь эрдсийн хэмжээгээр маш өндөр болохыг монголчууд тэр үед л мэддэг байж. Хожим нь судалгаагаар Дондогдуламын рашааны найрлага, бүтэц, гарал үүслийг тогтоосон төдийгүй мөн яагаад ширгэснийг ч сүүлд тогтоожээ.

Хүйтэн, цэнгэг энэ булгийн усыг 1984-1991 онд судалсан монгол эрдэмтэд макроэлементийн агуулга нь улирлын болон олон жилийн  хугацаанд өөрчлөгддөггүйг  нь тогтоожээ. Мөн ус нь 130 жилийн настай, эрдэсжилт нь 0,23 г/л, гидрокарбонат, кальци, фторын найрлага нь эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээнд агуулагдаж байгааг тогтоосон байна. Энгийнээр бол эрдэст ус. Бидний тогтмол хэрэглэдэг шугам сүлжээний, эсвэл зөөврийн устай харьцуулахад эм гэсэн үг. Харин одоо энэ ус “VIP” нэртэйгээр эргэн иржээ.

Дондогдулам хатны рашаан нь гарал үүсэл, тогтцын хувьд газрын ан цав-судлын ус бөгөөд эхэн дээгүүр нь тавьсан хатуу хучилттай замын нөлөөгөөр хөрсний нягтралд орж, орон зайн байрлал нь өөрчлөгдсөнөөс ширгэсэн гэж үздэг. Гэхдээ хайгуулын ажлын үр дүнд рашааны хуучин эхээс холгүй зайд шинэ судлыг нь нээж, гүний худаг гаргаснаас энэхүү эрдэст усыг нийслэлийнхний хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрдсэн байна. Дондогдулам хатны рашаан болох “VIP” усыг үйлдвэрлэж буй “Тэсо” компани олон жил хугацаанд бүтэц найрлага, шинж чанарын судалгааг явуулсны эцэст зах зээлд энэхүү нэрийг тунхаглах эрхтэй болсон юм.  Мөн “Тэсо” групп Дондогдулам хатны рашааны хуучин ундаргыг сэргээх ажлыг хэдэн жилийн өмнөөс эхлүүлж, ойр орчмыг нь цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байгаа аж. Уг цогцолбороо энэ зун ашиглалтад оруулж нийслэлийн захиргаан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй. Ингэснээр нийслэлчүүд эртний танил рашаанаа эргэх, ундаалах завшаан “VIP” устай хамт эргэн ирэв.