С.Баярцогт УИХ-ын дэд даргын ажлаа өгөв. Оронд нь томилох хүнийг АН бүлгээрээ ярилцлаа. Гишүүн Р.Амаржаргалын нэр гарав. Эмэгтэйчүүд Р.Бурмаагаа зүтгүүллээ. Аль аль нь ганц шалгуураар тэнцсэнгүй. Учир юу гэвэл, УИХ-ын дэд даргын суудал бол албан тушаалын хувьчлалаар “Алтан гадас”-т ирсэн, С.Баярцогт энэ фракцынх. Тийм учраас Их хурлын дэд даргад АН-ын гишүүн-УИХ-ын гишүүдээс нэр дэвшиж болно, харин зөвхөн “Алтан гадас”-аас сонгогдох эрхтэй гэсэн хатуу дүрмийн өмнө тэд бүдрэв. Нэр дэвшигч хоёрын нэг нь МҮДН, нөгөө нь МоАХ фракцынх. Эцэст нь “Алтан гадас”-ынх гэх гол шалгуураар Р.Гончигдорж нэр дэвшлээ. “Хоёулаа адилхан шар юм байж” гэдэг шиг зарим фракц ньИх хурлын чуулган дээр албан тушаалын гудас хөнжлөөр нь дуудажнөгөөгийнхөө “хар”-ыг гэнэт гайхаж хоосон хоцорсны хорслоо тайлав.

Яг үүн шиг фракц дагасан албан тушаалын хуваарилалт энэ засгийн өнгөн дээр газар авлаа. Мэдлэг чадвар, ажлын туршлагыг бус, фракцын харьяаллыг хамгийн түрүүнд гол болгох болов.Ерөнхий сайд анх Засгийн газраа байгуулахдаа яамдаа фракцуудад хуваарилсан. Фракцуудын тэнцвэрийг хадгалж, Засгийн газрын тогтвортой байдлыг удаан хадгалах сайн талтайгэж ойлгосон. “Эрдэнэт” зэрэг хамтарсан үйлдвэрүүд, төрийн өмчийн бүхий л газруудыг удирддаг Төрийн өмчийн хороо үе үеийн Ерөнхий сайдын мэдэлд байдаг. Гэтэл ҮХААЯ-нд нэгтгэлээ. Үнэндээ энэ нь харьяаллын яаманд нь шилжүүлэх бус, салбарын сайдад нь зориулсан бонус, Ерөнхий сайдад өрсөлдөөгүйн, бас цаашид өрсөлдөхгүйн урамшуулал гэдгийг мэдэж л байсан.  Гэтэл Засгийн газраас доод шатандаа агентлаг, газар хэлтэст, бараг яамны жижүүрийг ажилд авахдаа хүртэл намын харьяалал, фракцуудын хуваарилалтыг хатуу хадгалсан нь Монголын төрийн нэгдмэл чанарыг алдагдуулж байна. Төрийн яам бүхлээр сонгуулийн ялалт дагасан бонус болж фракцууд, засагт багтсан намуудад хувьчлагдлаа. Жишээ нь, Ерөнхий сайд “Алтан гадас”-ынх учраас түүний мэддэг, шууд удирддаг агентлагуудад энэ фракцаас томилогдоно.Сайд Х.Баттулга, А.Гансүх нарын удирддаг яам, харьяа агентлаг бол МоАХ фракцын ажлын байрболов. Я.Санжмятав сайдын тэргүүлдэгХөдөлмөрийн яам Алтан гадас фракц+завханыхнаар дүүрч байхад С.Эрдэнэ сайдын Нийгмийн хамгааллын яаманд Ардчилсан хүчний холбооныхон, хотод гэхэд Зүүн Хойд Азийнханголлон засаглав. Үүнээс гадна Эрчим хүчний яаманд МҮАН-ынхан бөөн бөөнөөрөө ажилд орж, Сангийн яам, түүний харьяа гааль, татвар зөвхөнМАХН-ынхны өмнө үүрэг хүлээсэн мэт ажил олгогч нь болжээ. Байгаль орчны яамны үнэмлэхийг голдуу ИЗН-ынханд л шинээр бичиж байх жишээтэй. Үүгээр зогсохгүй, “бие даагчдын тойрог” үүсгэж засагт татахын тулд зарим улсын үйлдвэрийн газар, агентлагийг тэдний мэдэлд хуваарилж, кнопыг нь үнэлсэн нь жишиг болж тогтох эрүүл үзэгдэл лав биш. 

Сонгууль болсон, засаг солигдсон нь үнэн хойно халаа сэлгээ байх нь тодорхой. Улстөрд цуг явсан хамтрагчдаа ажилтай, орлоготой болгож байгаа нь сайн хэрэг. Гол нь хэмжээ хязгаартай,  хүнийхээ чадварт тохирсон, ажлын байраа олсон, өмнөхөөс нь сайжруулсан томилгоонууд байх ёстой.Гэтэлзарим халаа сэлгээг харвал  ажилд томилж байгаад нь ичих булчирхай, фракцын шалгуураар ажилтай болж байгаад нь эмээх сэтгэл алга. Манай нам ялсан, манайх засагт багтсан учраас одоо манай фракц илүү халбагадна гэх утга нь дийлжхарагдах юм.Төрийн албаны зөвлөл гэж цаасан дээр бол лут том статус, эрх мэдэлтэй  байгууллага бий. Монгол төрийн,  төрийн албан хаагчдын “Үйлдвэрчний эвлэл” байх ёстой энэ зөвлөлМАН-ын үед Засгийн газрын захиалгыг биелүүлэгч байсан. ОдооАН-ын фракцууд дундахь барагутсан хүүхэлдэй нь боллоо. 

Фракц бол улстөрийн намд байх ёстой амьд организм. АН анх байгуулагдсан цагаасаа л олон фракцтай явсан. Гэхдээ тэр үед АН нэг зорилготой олон фракцын нэгдэл байлаа. Одоо бол нэг зорилго нь олон сонирхолд хуваагджээ. Өмнө нь АН-ынхан улстөрийн лидерээ дагаж фракцалдаг байлаа. Одоо албан тушаалтан, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалжфракцлах болов. Үүний сүүдэр нь УИХ дээр тусч, үр дүнд нь Монголын төр парламентын засаглалаас фракцын засаглал руу шилжиж байгаа ч юмшиг. Парламент дээр асуудлыг мэтгэлцээний зарчмаар бус, үл марган дагуулж шийддэг өмнөх нийгэм рүүгээ ухраад ч байгаа юмшиг. Заримдаа нэг бус нэлээд хэдэн Ерөнхий сайдтай, хэд хэдэн Засгийн газар зэрэг ажиллаад байгаа ч юмшиг. Ганц жишээ дурдахад МҮАН-ын дарга М.Энхсайханыг багаар тоглосонгүй, Засгийн газрын бодлоготой зөрлөө гэж “МТЗ” компанийн захирлаас чөлөөлөв. Шийдвэрийг ТӨХ гаргасан ч, цаана нь сайд Х.Баттулга, А.Гансүх шахсан болохыг М.Энхсайхан өөрөө хэлсэн. Гэтэл энэ тухай  Ерөнхий сайд мэдээгүй гэдгээ мэдэгдээд, өөртэй нь зөвлөлгүйгээр шийдвэр гаргасан гэх үндэслэлээр маргааш нь ТӨХ-ны даргыг ажлаас  халав. Үүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа багаар тоглодоггүй, Засгийн газрын бодлоготой зөрдөг өнөөх хүнээ Тавантолгойд барих цахилгаан станцын төслийгудирдах шийдвэрийг өөр нэгэн сайд нь гаргав. Иймэрхүү жишээнүүдээс харж Засгийн газрыг найрал хөгжимтэй зүйрлэбэл тэнд удирдаач нь хэн бэ, хэдэн удирдаач байна вэ. Засгийн газарт хөгжмөө захиалж байгаа нь түүнийг тэргүүлдэг Ерөнхий сайд уу, аль эсвэл олон кноптой фракцууд уу. “Найрал хөгжим” яагаад нэг нотоор эгшиглэж чадахгүй байна вэ гэвэл фракцууд засаглаж буйд цаад учир нь байгаа юм биш үү.

АН албан ёсны сайтдаа “ардчилсан засаглал” гэдгийг нэр томъёоны хувьд тайлбарлан тунхаглажээ. Түүнд,ардчилал буюу демократ гэдэг нь “демос” буюу ард түмэн, кратос буюу засаглал гэсэн грек үгсийн нийлбэр. Нийлээд “ард түмний засаглал” гэсэн утгыг агуулж байгаа юм гэжээ. Гэтэл бодит байдал дээр Засгийн газарт ард түмэн биш, АН-д гишүүд ньбиш, зөвхөн фракцуудын засаглал илүү хүчтэй, эрх ашиг нь өндөр эрэмбэтэй явна. Үүний гороор фракцуудын нам доторхи зөрчил, олон сонирхол нь АН-ын том эрх ашиг, том зорилгыг үнэгүйдүүлэх. Ардчилсан үзэл санаа, АН хоёрыг улам бүр ялгаатай болгох. Засгийн газарт АН-аар өнгөлж цаана нь  фракцууд засаглахаар нэгдмэл төртэй Монгол Улсыг тус тусдаа автономит эрхтэй холбооны улсууд шиг болгох нь хамгийн хортой. Монгол бол  нэгдсэн төртэй нэгдмэл улс. Нэгдмэл төрийн байгууламжтай. Нэгдмэл улс гэдэг нь нэгдмэл нэгэн нутаг дэвсгэртэй, засаг захиргааны нэг тогтолцоонд нэгдсэн нэг төв буюу нэг Засгийн газраас удирддаг.Фракцуудын засаглал нь бидний очно, АН-ыг хүргэнэ гэж олон жил найдсан мөрөөдлийн ардчиллаас огт өөр зүгт, мөнгөний засаглал руу Монголын нийгмийгчирж эхэлж буй нь бүр их хорлонтой.Эрх мэдэлтнүүд нь амласнаараа засаглаж болохгүй, ард түмэн нь хүссэнээр амьдарч чадахгүй байгаагийн оношоо зөв олъё.