Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нь
Би өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагатай болмоор байна. Надад нэг хэвлэл мэдээллийн байгууллага өгчихвөл би жинхэнэ ална доо. Би сэтгүүлчдээ жинхэнэ эрх чөлөөтэй байлгана. Хэвлэл бол эрх чөлөөтэй байх ёстой. Хэзээ дуртай цагтаа ажилдаа ирж хэзээ дуртай цагтаа ажилаасаа тарж болно. Мөн цалингаа хүссэн өдрөө авч болно. Орой үдэш сууж ажиллаж болно.
Сэтгүүлчид хайр дурлалын болоод хайр дурлалгүй байгаад ч хэнтэй болзож барихыг би шийдэхгүй. Энэ тал дээр би бүрэн эрх чөлөө олгоно. Үүнийгээ баталгаажуулхын тулд би ажлын байран дээрх болон байрнаас гадуурх бэлгийн дарамтыг хатуу хориглоно. Манай сэтгүүлчид энд тэнд очоод хүнийг бэлгээр дарамтлаад нөгөөх нь ч гэсэн элдэв бэлгээр дарамтлаад байвал би тэднийг нь хурааж аваад одоо эрх чөлөөтэй юмаа бич гэж хэлэх болно. Мөн бэлгийн ажлын хувьд ч энэ ялгаагүй болно. Мөн ажилчид хоорондоо чөлөөтэй хайрлаж дурлалцаж болох бөгөөд үүнийгээ эрх чөлөөт нийгмийн ёсоорил зарлах ёстой. Тэхгүй бол хэллээ шүү гэсэн хэн нэгний дарамтанд учирч хэвлэлийн эрх чөлөөнд халтай зүйл болно.
Мөн сэтгүүлчидийн ажиллах нөхцөлийг эрх чөлөөтэй байолгаад зогсохгүй бодож сэтгэхийг ч эрх чөлөөтэй байлгана. Дуртай намаа дэмжиж болно. Дургүй намаа ч дэмжиж болно. Мөн тэднийхээ эсрэг юм бичиж болхоос гадна бүүр магтан дуулж ч юм бичиж болно. Харин тэднээсээ мөнгө аваад бичүүл би шууд уурлаж чи эрх чөлөөгүй нэгэн болох нь хэмээгээд мөнгийг нь өөрөө аваад алив одоо наадхаа бич эрх чөлөөтэйгөөр гэж хэлнэ. Ингэхдээ шууд ардчилалын зарчим ашиглаж бүх ажилчидаас илээр санал хураах болно. Санал хураах томёолол нь гаднаас мөнгө авсан захиалгын сэтгүүлч эрх чөлөөгүй сэтгүүлчийн орлогыг байгууллага хурааж авхыг дэмжих үү, эсвэл эзэн би хувьдаа авхуу гэдэг томёолол байх юм. Намаар зогсохгүй улс төрч хувь хүн бие хүний талаар юу дуртайгаа бичиж болно. Авгай хүүхэд, авсан идсэн, архидсан уусан гээд юу дуртайгаа бичиж болох эрх чөлөөг сэтгүүлчиддээ өгнө. Харин нөгөө талаас нь мөнгө авсан байвал тэр мөнгийг нь би авж эрх чөлөөг нь хамгаалах болно. Ингэхдээ мөн л бүх ажилчдын санал хураалтыг дээрхийн адил уран чадмаг ашиглах болно. Мөн улс төрчдийг магтаж бичиж болно. Тэднийг царай зүс, бие хаа, сэтгэл санаагаар ч магтаж болно. Мөн л энд мөнгө авж болохгүй. Хэрвээ мөнгө авбал яахыг та бүхэн мэдэж байгаа. Үйлийн үргүй эрх чөлөөтэй хэвлэл байгуулахаа би амлаж чадна.
Манай сэтгүүлч буруу зөрүү юм бичвэл өөрөө л хариуцлага хүлээн. Ял малаа аваад явна л биз. Яагаад гэвэл бичээд ирсэн зүйлийг нь би буруу зөв гээд байвал хэвэлэлийн эрх чөлөө алдагдана. Гүжирдээд ял авна уу, магтаад шагнал авна уу тэр бол сэтгүүлчийн эрх чөлөөний л асуудал.
Мөн манай сэтгүүлчид миний тухай юм бичиж болкуу. Би босс царайлчаал өөрийхөө тухай юм бичүүлээд байвал эрх чөлөө үгүй болно. Магтаж ч бичиж болкуу, муулж ч бичиж болкуу. Ер нь бичиж болкуу гэсэн эрх чөлөөтэй шүү дээ. Тэхгүй бол бусад хэвлэл, ард иргэд уншигч үзэгчид энэ муу өөрийхөө хэвлэлээр өөрийгөө муулуулж сэнсаацалж нэр алдараа таниулж байна, эсвэл өөрийгөө магтуулаад аргагүй аргагүй гэнэ. Ийм балиар хэвлэлийн эрх чөлөөг боомилсон байдалтай би хатуу тэмцэх болно. Тиймээс миний нэр манай хэвлэлээр лав гарж болохгүй. Бусад хэвлэл бол хамаа алга. Би хэвлэлийн эрх чөлөөг цаашид түгээн дэлгэрүүлхийн тулд маш олон хэвлэлтэй болноо. Ингэж байж би өөрийгөө болон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах болно.
зочин