Царай муутай бол гадуур явж болохгүй
Бид ардчилсан улсад амьдарч байна. Төр маань юу хийхийг минь заадаггүй. Хүн бүр бусдын эрхэнд халдахгүй бол өөрийн дураараа амьдарч болдог. Тиймээс ч манай улсад Ардчилсан орнууд зөвлөгөөн зохиохоор болжээ. Энэ зөвлөгөөн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж буйгаараа онцлог бөгөөд манай эрх баригчид их ач холбогдол өгч байгаа гэнэ.
Бид энэ ажлыг сайн зохион байгуулах үүднээс өмнө нь гарч байсан хоёрын зэрэг алдааг та бүхэнд ярьж өгий.
Хэдэн жилийн өмнө нэгэн даргатай хийсэн ард иргэдийн уулзалт.
- Нөхөр даргаа манай сургууль хойд хэсгээсээ нурж тал нь алга боллоо. Хүүхдүүд хичээл орж байхад бороо дээрээс нь орж байна шүү дээ
Дарга
- Би өчигдөр орсон саяхан засвар хийсэн орчин үеийн компүүтэрээр тоноглогдсон сайхан сургууль байсан даа.
- Даргаа таныг оруулах 2 хон ангид засвар хийж айлуудаас компүүтэрийг нь түр зээлж тавьсан юмаа. Та одоо очоод хойд хэсгийг нь үзээрэй.
Мөн манай төр засгийн удирдлагууд хөдөө малчин айлын ажилтай танилцаж явжээ. Гэтэл хамгийн том дарга ойр харагдах айлыг хараад зөьхөн тэр айлаар орно гэж загнажээ. Албатууд болохгүй энэ айлд орж болохгүй баба айл гэсэн ч дийлсэнгүй. Баахан машин ирэх бараанаар айлаас хир даг болсон эмгэн гарж ирж сандар үүднээсээ хөөж эхэлжээ. Манайх бишээ тэднийхрүү яв. Та нар андуурч тийшээ яв гэж гараараа дохин сандарчээ. Том дарга орж цай уунаа гэж хэнэггүйтэхэд эмгэн цайны аяга байхгүй даргын очих айлруу явуулсан. Мах идэх хутга, аяганы алчуур бүүр охиныг нь хүртэл даргад үйлчлүүлхээр авж явсан. Намайг харин настай ядарсан гэрээс гарж болохгүй гэж үлдээсэн гэж ярьжээ.
Цаашид дээрх шиг алдаа гаргахгүй байх үүднээс энэ зөвлөгөөнийг энгийн нэгэн иргэн би ихээр дэмжиж өөрийн зүгээс хийж чадах юмнуудаа хийж төр засагтаа тусалнаа.
Би тэр мянга гаруй төлөөлөгч ирхэд нь угтан лоозон барин жагсана. Бид ардчилсан улс шүү. Таануус биш гэж андуураваа. Баталгаатай ардчилсан улс гэж. Мөн төлөөлөгчдөд зориулж эртний сайхан кинон дээр гардагаар ширээний бүтээлгээ сольж шинэ хувцасаа өмсөөд зогсож байх юм. Би тэр үед согтуу байсан ч байдгаараа эрүүл мэт харагдаж эх орныхоо нэр хүндийг хугалахгүй гэдгээ амлаж байна. Мөн зөвлөгөөнийг угтаж ойр хавийхаа уудаг иддэг нөхдөөс гадна царай муутай нөхдийг гэрээс нь гаргахгүй байлгахын тулд өөрийн цалингаар тэдэнд архи авж өгж гэрээсээ гарахгүй байх үүрэг өгнөө. Эрхэм төлөөлөгчид гадуур яваад монголчууд яасан царай муутай улсав гэж улс орны нэр хүнд хугалхаар нөхөд их байгаа билээ. Эрхэм төлөөлөгчид л монголын талаар сайхан сэтгэгдэлтэй буцвал миний цалин юу юм бэ. Мөн үүгээр миний ажил зогсохгүй ройр орчны царайлаг ганц нэгхээн улсыг байнга гудамжаар явах үүрэг өгч өөрөө дагуулч явна. Тэд чинь манай орны нүүр царай болох үүрэгтэй. Тэднийг аль болох тааралдсан гадны хүний өмнүүр алхуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ өөрөө би гадны хүн тааралдвал нүүрээ дарж балиар царайгаа нуухыг мэдэгдэж байна.
Мөн надтай адил дор бүрнээ иймэрхүү ажил хийвэл бидний төрдөө өгөх хүч энэ болой. Ингэхдээ дараах арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Аль болох цэвэрхэн хувцаслах. Сайн хоол ундаа идэж гархыг царайлагуудад анхааруулах. Өлсөглөн царайлчаад явжээвэл монголыг өлсдөг гэж харна. Мөн гэрээс гарахдаа хүнд болон хөнгөнөөр бие зассан байх. Гадны төлөөлөгчдийн дэргэд өтгөн шингэнээ цогцосоороо тээчээд явбал гадны орнууд юугэж бодно. Мөн үүнтэй адилтган амаа угаах, суга хөлөө сайтар үрж цэвэрлэх, дотуур хувцасаа угааж өмсөх зэрэг ажлуудыг соёлын довтолгоонй үеийхтэй дүйцхүүцээр сайтар зохион байгуулвал зохилтой. Гадуур дан царайлаг болон чинээлэг хүмүүс явах дүрэм гаргамаар байна. Муухайн хувцастай ядуувтар хүмүүс улс орныг гадны хүмүүст муугаар сурталчлах нь дамжиггүй. Мөн энэ дүрэмд гадуур явахдаа байнга инээмсэглэж улс орны хөгжил цэцэглэлтийг шимтэн харж яваа дүрд тоглож байх юм. Наран ургах зүгт хараа өргөн инээмсэглэн яваа улсыг хараад хичнээн сайхан тэмүүлэлтэй ард түмэн бэ гэдгийг төвөггүй ойлгох нь дамжиггүй. Мөн гадны зочидтой таарсан тохиолдолд гадаад хэлний мэдлэгтэй нэг нь дөхөн очиж мэндлээд яруу алдарт төр засгийн удирдлагуудынхаа ардчилалын зүг ган бат эргэлт буцалтгүйгээр орж байгаа алхамуудыг тоочин хэлхээс гадна бусад гадаадын комунист улсуудын муу муухайг хайр найргүйг илчлэн хэлэх хэрэгтэй. Мөн тэд энхрий хайрт АН нам болон түүний дарга нарыг хайрлан энэрч үххэд нь шарил дээр нь уйлна гэдгээ ч батлан тангаргалваас зохилтой.
Мөн зөвлөгөөн зохион байгуулагдах хоногуудад гадуур явах зарим амьд биетүүүдийн тухай дүрэмд гэрийн тэжээмэл болон золбин амьтадыг ч зохицуулж өгвөл зохилтой. Зөвхөн тарган цатгалан амьтадыг гадуур дагуулж явж туранхай амьтадыг манай улсын нүүр царайг муухайгаар харуулах тул түр зуур гэрт нь хорих эс хорьж чадваас буудан хороох хүртэл арга хэмжээ авбаас зохилтой болно.
Уриалга бичсэн нам засагтааа туйлын үнэнч иргэн Гамп