Д.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах бол хамгийн ариун нандин, хийморьлог салбар
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ салбартаа хийж буй шинэчлэлийн бодлого, зорилтынхоо тухай болон НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдхүүнд багтан хилийн чанадад алба хааж буй дайчдынхаа талаар ийн ярилаа.

-Та саяхан Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчын хамтӨмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа дайчдаа эргээд ирлээ.Одоогоор энхийг сахиулах олон улсын хүчний бүрэлдхүүнд алба хааж буй монгол цэргийн тоо хэд байдаг юм бол. Эрхэм сайд Та цэнхэр дуулгатнуудынхаа талаар ямар сэтгэгдэлтэй ирснээ хуваалцахгүй юу?
-НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдхүүнд манай дайчид Афганистан, Өмнөд Судан улсад алба хааж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж явна. Сар шинийн дараахан шинийн таван, зургаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн хамт Өмнөд Судан дахь цэргээ эргэж золголт хийлээ. Цагаан сар, наадам гэдэг монголчуудын хувьд зан үйлийн утга төгөлдөр, хамгийн нандин баяр байдаг шүү дээ. Тэр халуун Африкт идээ,ууцаа засаж,буузаа жигнэн, хөөрөг зөрүүлэн, бөхийн барилдааны бичлэгээ үзэн золгосон цэрэг, дайчдын маань тэр золголт хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж үлдээлээ. Монгол хүн болж төрснөөрөө дайчид маань бахархаж байна.Тусгаар тогтнолоо зарлаад нэг жил болж байгаа Өмнөд Судан тун ядуу, туйлын хэцүү байдалтай, дэлхийн халуун цэгийн нэг болсон улс. Манай цэргүүд тус улсын иргэдийн болон тэнд амьдарч ажиллаж байгаа НҮБ-ын ажилтнуудын аюулгүй байдлыг батлан сахиж байдаг юм. Залуучууд маань ийн үүрэг гүйцэтгэснээрээ эх орноороо бахархан, улам эх оронч үзэл сууж, мэргэжилдээ үнэнч ,чадварлаг болцгоож байна. Нутгийн иргэд нь манайхныг их барааддаг юм байна. Монголчууд хамгийн мундаг хэмээн ярьцгаадаг , хүндэтгэдэг юм байна. Тус улсын Ерөнхийлөгч, сайдууд нь ч манай дайчдыг бахдан өндрөөр үнэлж байхыг сонсоод , цэрэг дайчдынхаа тэр жавхаалаг , үүргээ чадварлаг гүйцэтгэж ,Монгол Улс, үндэстнийхээ нэр төрийг алдаршуулан мандуулж яваад үнэхээр бахархал төрсөн дөө.
-Ерөнхийлөгч маань цэргүүдтэйгээ ширээний теннис тоглоод тун хөгжилтэй байхыг телевизээр харсан. Сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ширээний теннисийг маш сайн тоглодог юм байна лээ. Ямар ч байсан хоёр цаг ээлжгүй тоглоход хэн ч түүнийг хожиж чадаагүй юмдаг. Теннис гэснээс манай залуучууд гайхалтай, юм болгонд эвсэлтэй гэдэг нь анзаарагдсан. Бүжиглэж, дуулж хуурдан, хөгжим тоглож байна. Бүр хамтлаг хүртэл байгуулчихсан байх жишээтэй. Ямар сайндаа л НҮБ хийгээд Өмнөд Суданы албаныхан биднээс “ Та нар урлагынхнаа шигшээд аваад ирсэн юм биш үү“ хэмээн асууж байхав.
-Африкийн халуун цаг уур манайханд их хэцүү байдаг байх даа.
-Монголчуудад бусад үндэстнээс ялгарах онцгой шинжбуюу ямар ч орчин нөхцөлд хурдан дасан зохицдог чадвар байдаг. Олон зүйлээс энэ бүхэн анзаарагддаг л даа. Жишээлэхэд , америк, англи, франц, канад, польш гээд олон улсын цэргүүдтэй манай монголчууд хамт алба хаахад эхлээд тэд гял цал болцгоосон, сүртэй хүмүүс байцгаадаг юм байх. Тэгээд удах тусмаа нөгөөдүүл нурнайгаад харин монгол цэргүүд улам өнгө орон гялалзаад, жавхаагаад ирдгийг гадныхан ярьж, гайхацгаадагюм. Гаднынхантай харилцах тусмаа монгол хүн өөрийнхөө давуу талаа мэдэрдэг. Монголоороо омогшиж, бахархдаг. Бидний бас нэг том бардамнал л даа. Өмнөд Суданд ч ялгаагүй, тэр халуун агаар бас шумуулд нь хүртэл манайхан ер ажрахаа байсан байна лээ.
-Сайд аа, цаашдаа энхийг сахиулах чиглэлээр бид цэргээ дэлхийн эрсдэлтэй улс оронд илгээсээр байх уу. Афганистанаас гэхэд л АНУ, НАТО 2014 онд багтаан цэргээ татахаар төлөвлөөд байна.
Манайхан АНУ, НАТО-гийн цэргийн бүрэлдхүүнд багтаж үүрэг гүйцэтгэдэг болохоор бас цэргээ татахаар төлөвлөж байгаа. Харин Өмнөд Суданд НҮБ-ын мандатын хүрээнд тодорхой тооны бие бүрэлдхүүн тодорхой хугацаагаар үүрэг гүйцэтгэнэ. Энд нэг зүйлийг онцлоход энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсноор залуучууд маань илүү эх оронч, илүү анхааралтай хянуур, үүрэгтэй үнэнч, хариуцлагатай болсон. Монгол Улсын, монголчууд бидний нэр хүнд дэлхийд өссөн. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон НАТО-гийн орнууд ын дээд хэмжээний уулзалтад манай улс анх удаа уригдаж оролцлоо. Тус эвслийн орнуудын Батлан хамгаалахын сайд нартай уулзаж байхад Монголын түүхийг маш сайн мэддэг болсон байна. Тэр тусмаа Чингис хаан хийгээд түүний гайхамшигт жанждын түүхийн талаар биднээс дутахааргүй мэдэж байсан.Өнөөгийн дэлхий дахин биднийг уул уурхайн баялагаас гадна энхийг сахиулах хүчинд алба хаагч цэрэг дайчдаар маань таньж мэдэн хүндлэх болцгоожээ. Афганистан дахь олон улсын цэргийн хүчний командлагч Жон Алентай уулзахад цэргээ аль болох байлгаач гэж хүсэлт тавьж байсан. Монголын цэргүүд байхад аюулгүй байдалд санаа зовох явдал багасч тайван амгалан байж чаддаг юм. Мөн бусад улс орны цэргүүдэд ч үлгэр дуурайлалтай байдаг хэмээн тэр генерал илэн далангуй шуудхан хэлсэн нь гүн сэтгэгдэл үлдээсэн дээ. Эх орныхоо нүүр царай болж, нэр хүндийг өргөж яваа цэрэг дайчдаа бид илүү хайрлан хүндэтгэх учиртай.
-ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К. Шойгугийн урилгаар Та Суданаас шууд Москва нисч албан айлчлал хийгээд ирсэн. Энэ айлчлал хэр үрдүнтэй болов?
-Батлан хамгаалахын сайдаар томилогдсноор анхны албан айлчлалаа ОХУ-д хийлээ. Орос улстай эртнээс тогтсон уламжлалт, дотно харилцаагаа батлан хамгаалах салбарт улам гүнзгийрүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байгаа. Айлчлал бүхэлдээ илэн далангуй, элэгсэг дотно болсон. Биднийг гүн хүндэтгэлтэй хүлээн авсан тус улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу, ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.В.Герасимов нарын нөхдөд талархсанаа илэрхийлье. Бид сайхан танилцаж,олон чухал асуудлаар ярилцлаа.Айлчлалын хүрээнд цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээг сунгаж дөрвөн жилээр үргэлжлүүлэхээр тогтсон. Өнгөрсөн хугацаанд энэ гэрээний дагуу ОХУ-аас манайд 200 орчим тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байдаг юм. Цаашид Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техник хэрэгсэл, ялангуяа радио локаторын станцуудыг шинэчлэн сайжруулах, цэргийн техникийн засвар үйлчилгээний үйлдвэрийг шинэчлэх, хадгалалтад байгаа хуучирсан галт хэрэгсэл, гүйцэтгэгдсэн сум хэрэгсэлийг аюулгүй болгох технологийг хэрэглэх талаар ярилцаж тохирлоо. ОХУ-ын Батлан хамгаалахын харъяа их, дээд сургууль, академид манай 400 гаруй курсант суралцаж байна.Үүнийг улам өргөжүүлэх, тэднийхээ нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр дорвитой зүйлийг хийхээр боллоо. Тус улсын Суворовын нэрэмжит кадетийн сургуулийн 5-11 дүгээр ангид Монголоос 18 хүүхэд сурч байгаа. Энэ тоог нэмэгдүүлэхээс гадна манай “ Тэмүүжин өрлөг “ кадетийн сургуультай харилцан холбоотой ажиллах асуудлыг мөн шийдлээ. Хоёр улсын жил бүр хамтран явуулдаг цэргийн “Сэлэнгэ-2013 ” хээрийн хамтарсан сургуулилалтыг энэ онд Дорнод аймгийн нутагт хийхээр тогтлоо. Бидний ах дүүгийн дотно харилцааны тод нотолгоо болох Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой ирэх жил тохиох юм. Энэ түүхэн ойг хамтран өргөн дэлгэр тэмдэглэхээр хоёр тал харилцан тохиролцсон гээд олон зүйлийг ярьж болно.
-ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг монгол цустай тува хүн гэдгийг бид мэднэ. Айлчлал тэгэхээр илүү элгэмсүү, дотно болсон байх гэж бодож байна.Тэрбээр монгол угсаагаа хөндөж ярилцах юм уу?
-ОХУ-ын Батлан хамгаалах салбарыг авч явна гэдэг тэр болгоны чадах ажил биш. Тэгэхээр С.К.Шойгу мундаг байна аа гэсэн үг. Мэдээж үндэс угсаагаа мэддэг байж таарна. Гэхдээ энэ талаар ярилцаагүй. Харин Монголд ирж байснаа, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзаж байснаа хуучилж мэнд уламжлуулсан. Тувад кадетийн сургуульбайгуулна. Тэнд Монголын хүүхдүүдийг суралцуулах боломжтой гэж байна билээ. Ер нь илэн далангуй, нээлттэй сайхан хүн санагдсан. Түүнээс гадна энэ айлчлалаар холбоо мэдээллийн болон тандан судалгааны хиймэл дагуул бүтээж тойрог замд оруулах талаар ОХУ-тай хамтрах боломжийг сонирхоход асуудлыг улс төрийн шийдэл гаргах түвшинд тавьж шийдвэрлүүлэхийг санал болгож , ийм боломж байгааг мэдээлсэн
-ОХУ Батлан хамгаалах салбараа маш хүчтэй шинэчилж байгаа. Тэд өөрсдийн хэрэггүй болсон хуучин зэвсэг, техникээ манай мэтийн улс орнуудад тусламж нэрээр шахчихдаг гэх хардлага байдаг.
-С.К.Шойгу үнэхээр их өөрчлөлт шинэчлэлт хийж байна. Цэргийн алба хаагчдыг албан тушаалд томилох, шагнах урамшуулах эрхийг төрөл мэргэжлийн цэргийн командлагч ,дарга нарт нь өгч байна. Цэргийн байлдааны бэлэн байдлын сургалт, тэр тусмаа байлдааны буудлагын бэлтгэлийг маш сайн хийдэг болж. Цэргийн техник, технологийн талаар ч , тэд шинэ шатанд гарчээ. Цэргийнхний цалин , хангамж ч өндөр болж. Бид Таманскийн тавдугаар мото буудлагын бригадад зочиллоо. Манайх зэвсэг, техникээр нэг их хоцорсон юм алга. Муу зэвсэг, техникээ манайд нийлүүлдэг гэж хардах хэрэггүй. Бие бүрэлдхүүний зэвсэг, техник орчин үеийн шаардлагад нийцэж байгаа. Нэн ялангуяа ОХУ-ын цэргийн академи, их, дээд, дунд сургуулиудад бэлтгэгдсэн манай боловсон хүчин хаана ч өндөр үнэлэгддэг юм шүү.
-Та Батлан хамгаалахын сайдаар томилогдоод таван сар болж байна. Салбартай бодлогын ямар шинэчлэл хийж байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийх ,Зэвсэгт хүчнийг мэрэгжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгох зайлшгүй шаардлага бий. Батлан хамгаалах салбарт бие бүрэлдхүүнийг бүтээн байгуулалтад түлхүү оролцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид гаднын ажиллах хүчнийг шүүмжлээд байдаг хэрнээ улс орон даяар өрнөж буй их бүтээн босголтод ажиллах үндэсний боловсон хүчнээр илт дутагдаж , энэ асуудлыг орхигдуулаад байдаг. Стратегийн орд газруудад тэрчлэн төмөр зам , авто зам тавих, усан цахилгаан станцын далан байгуулах ,тээвэр хиих гээд ер нь бүтээн байгуулах ямар ч ажилд цэрэг арми оролцож болно. Цэрэг арми гэдэг бол сахилга баттай, түргэн шилжин байрлах өндөр боломж чадвартай, зохион байгуулалттай, нэгдсэн босоо удирдлагатай хүч. Ийм давуу талыг нь түшиглээд мэргэжлийн сургалттай болгосноор зайлшгүй шаардлагатай үндэсний ажиллах хүчний асуудлаа шийдэж, залуучуудыг орлоготой,ажилтай, амьдралтай болгох боломжтой. Энэ үндэслэлээр шинээр анги байгуулах шаардлага бий. 18-25 насныхныг нарийн мэргэжлээр ажлын дөртэй болгон мэрэгшүүлэхэд Батлан хамгаалах салбар онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж боддог. Тухайлбал Өмнөговьд байдаг Зэвсэгт хүчний ангийг түшиглэн хүнд машин механизм жолооддог, тээврийн жолооч нарыг бэлтгэх боломжтой. Дорнодод нефтийн тээврийн чиглэлээр дайчдыг мэрэгшүүлж болно. Ер нь цэргийн албыг эрдмийн алба болгох, цэргийн алба хаасан хүн ажлын дөртэй болсон байх нь бидний зорилт.Батлан хамгаалахын их сургууль хөрвөх мэргэжилтэй мэрэгжилтэн бэлтгэх сургалттай боллоо. “ Тэмүүжин өрлөг “ кадетийн сургуульд бодлогын дэмжлэг дутмаг байсан юм билээ. Ер нь хүүхэд, залуусыг цэрэг, эх оронч үзэлтэй болгон дэлхийн үе тэнгийнхэнээсээ дутахааргүй мэдлэг боловсролтой болгоход сургалт маань чиглэх ёстой. Өнөөгийн залууст сахилга бат хэрэгтэй байна. Өмд нь хариугүй шувтрах гэж байгаа юм шиг турьгүй залуучууд яваад байдаг тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг ойлгож мэддэг болов уу тэд. Үүүх түүхээ үргэлжлүүлэн бадрааж улс орноо тэд л авч явах болно шүү дээ. Тиймээс Их Монгол Улсынхаа хөгжил, мандан бадралын төлөө сайн талаа дэмжин тордож, Монгол эх орон, Монголын паспорт, тусгаар тогтнолын үнэ цэнийг тэдэнд ойлгуулж, ухаарахуулах нь бидний гол үүрэг, зорилт. Ахмад үеийнхнийг энэ чиглэлээр татан оролцуулж, тэднийхээ санаа оноо, зөвөлгөөг авах ажлыг бид эхлүүлээд байгаа.
-Та нэгэнтээ цэргийн албанд татагдагсадаар гурван үеийн намтраасаа гадна Чингисийн түүхийг заавал бичүүлдэг журамтай болгоно гэж хэлсэн байсан. Энэ үнэн үү?
-Тийм ээ, цэрэгт ирсэн хүн бол Монголын нууц товчоог хамгийн сайн мэддэг байх учиртай. Библийн судар шиг хаанаас нь ч асуусан мэддэг байх ёстой гэж боддог. Монголоороо, үүх түүхээрээ бахархана гэдэг бол тусгаар тогтнолын баталгаа юм. Зэвсэг, техникээс илүү эх орноо гэсэн оюун санааны дархлаатай болох нь чухал. Хоёр жилийн өмнө МҮОНТ- тэй хамтран “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ? ”уралдаант нэвтрүүлэг зохион байгуулсныг үзэгчид санах байх. Тэр үед Их Засаг сургуулийн нэг оюутан түрүүлж байсан. Удахгүй цэрэг армийнхан ийм уралдаанд тэргүүлдэг болно гэж бодож байна. “Дэлхийн хаан болохоос илүү, Монголын хаан болох хэцүү “ гэдэг үг бий. Хамгийн гол нь эв нэгдлийн асуудал чухал. Нөгөө монгол минь надаас илүү гэдгийг шүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Чингис хаан өөрөөсөө 10 дахин илүү хүчийг дийлдэг байсны гол учир нь арван монгол цэрэг яг нэг хүн шиг цул болж, нэгнийхээ төлөө амь насаа ч үл хайрлан зүтгэн тэмцдэг байсанд оршдог байж. Энэ нандин чанарыг бид хэзээ ч задалж болохгүй. Монголын гэсэн философи, хөгжлийн онцлог бидэнд байх ёстой. Үндэсний гэсэн болгоноо дээдлэх учиртай. Ийм юм ярихаар хуучинсаг, үндсэрхэг гэж шүүмжилсээр байгаад бид өөрсдийгөө сулруулчихсан шүү дээ.
-Батлан хамгаалах салбар хоёр хөршөөсөө гадна гуравдагч орнуудтай хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх нь зайлшгүй хөндөх сэдэв гэж бодож байна. Энэ талаар Та тодруулж яриач.
-Монгол Улсын Батлан хамгаалах салбар цэрэг, техникийн хамтийн ажиллагааг улс орнуудтай аль болох тэгш хөгжүүлэх бодлого барьж байгаа. Манай нэр хүнд гаднынханд их өссөн. Ер нь Монгол Улсын хэмжээнд гадаад харилцаа хамгийн сайн хөгжсөн салбар манайх байх . Салбарын өмнөх удирдлагууд ч энэ тал дээр их анхаарал тавьж ажилласан байдаг юм. Цэрэг, армийн гадаад харилцаа олон улстай ийм ойр дотно болсноороо Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа бэхжиж байна гэсэн үг. “Хааны эрэл ”олон улсын цэргийн хээрийн сургуулилалт үүний нэг жишээ болдог юм. Мэдээж хоёр хөрштэйгээ уламжлалт харилцаагаа хөгжүүлж, бэхжүүлэх нь манай салбарын үндсэн чиг шугам байх болно. Ойрын үед урд хөршид албан айлчлалаа хийнэ. Гуравдагч орнуудтай цэргийн салбарт цэрэг, дипломатын чиглэлээр холбоо тогтоон ажиллаж байгаа нь улс орныхоо аюулгүй байдлыг баталгаатай найдвартай хангахын тулд хоорондоо харилцан бэхлэгдсэн олон тулгууртай харилцаатай байхын нэг илрэл гэж үзэж байна. Монгол Улс өөрийн аюулгүй байдлыг хангахын төлөө ийм бодлого явуулахад ямар нэг улс орон саад хийх , хардаж сэрдэх ёсгүй.
-Энэ салбарынхны нийгмийн асуудлыг шийдэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Төлөвлөж байгаа зайлшгүй хэрэгжүүлэх олон арга хэмжээ бий. Эхний ээлжинд орон сууцны асуудлыг шийднэ. Ингэхдээ албан тушаалын байрыг цөөлөөд, хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууцжуулах бодлогыг барина. Зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар орон сууцтай болгох асуудлыг онцгой анхаарч өөрийн өртөгөөр нь худалдах , эдийн засгийн бодитой дэмжлэг үзүүлэх чиглэлийг барьж байгаа. Энхийг сахиулах ажилллагаанд оролцсон цэрэг дайчдаа эхний ээлжинд орон сууцтай болгох юм. Амь насаа ч өгсөн бэлэн гэж тангараг өргөөд эх орны тушаалаар хаана ч албаа нэр төртэй хааж байгаа тэднээрээ бахархаж , ард түмэн, төр засаг маань хайрлах учиртай. Хамгийн хийморьлог, ариун нандин ийм салбарт төрийн томилолтоор ажиллаж байгаагаа миний амьдралын хамгийн бахархалтай үе гэж боддог.
Зав гаргаж ярилцлага өгсөн Танд их баярлалаа. Танай салбарын ажил үйлс улам өөдрөг байх болтугай.