Магнай даргатай Цагаан сарын ууц, боов
Нээрээ энэ ууц яагаад ийм үнэтэй байгаам бэ? Магнай дарга анхааралдаа авч үний нь буулгаж өгөөч. Тэгээд заржаагаа хүний нь торгоод, дөрөв тав амбаардаад хөөж өгнө үү. Та бол яаг чадна. Бас нээрээ манай найзын дарга танд хандах байх шүү. Найз харин цалингаа нэмүүлье гэж даргынхаа дургүйг хүргээд, дарга нь манай ажилтан их цалин нэхээд байна, энэ шударга явдал мөн үү гэсэн бичиг явуулах гэж байгаа гэсэн.
Нээрээ энэ ууц яагаад ийм үнэтэй байгаам бэ? Магнай дарга анхааралдаа авч үний нь буулгаж өгөөч. Тэгээд заржаагаа хүний нь торгоод, дөрөв тав амбаардаад хөөж өгнө үү. Та бол яаг чадна. Бас нээрээ манай найзын дарга танд хандах байх шүү. Найз харин цалингаа нэмүүлье гэж даргынхаа дургүйг хүргээд, дарга нь манай ажилтан их цалин нэхээд байна, энэ шударга явдал мөн үү гэсэн бичиг явуулах гэж байгаа гэсэн. Өчигдөр би бас хажуугийн дэлгүүр орсон. Ундааг бусад дэлгүүрээс 200 төгрөгөөр үнэтэй зарж байна лээ. Гэрт ойрхон ганц дэлгүүр гэж худлаа түрий бариад нэмж байхгүй юу. Тэрийг бас хямдруулаад өгөөрэй. Тэгээд эзнийг торгож амбаардахаа мартахгүй л байлгүй. За одоо ууц руу гаа оры.
Тэр авсан ууцаа маргааш нэг газар олоод чануулна. Айлын ууцтай солигдчих вий дээ. Сайжирч солигдуул ч яахав. Мөн байна! гээ л аваад явчна. Муудаад солигдчуул, тэгээд манайхыг бүр аваад явцан байвал яана. Гэхдээ Магнай дарга байхад гайгүй байгаа? Дагуулж очоо л тэр муу ууцны хулгайчийн үйлдлийг шударга эсэхийг нь тогтоолгоноо. Тэгээ л ууцаа буцаагаад авчихна. Тэгсэн чинь... дарга шударга гээд тогтоочуул одоо яанаа. Хулгайчтай хуйвалдахыг хэн байг гэхийн бэ! Хулгайч ч гэсэн хүншд, хүмүүс хэл амаа ололцдог л биз дээ. Гэхдээ Магнайг хэл амаа ололцсон гэж байгаа юм биш шүү. Ололцоогүй ч гээгүй ер нь. Ер нь би ууцны л тухай ярьж байна. Яахав Магнай их орчлоо. Дараагийн гарчигнаас ёстой ууцаа бичнээ.
Гүэ ер нь ууцыг мөнгөөр чанах нь шударга явдал мөн үү эцсийн эцэст?!
Ууц гэдэг бол хонины бөгс нуруутайгаа байгаа хэлбэр юм. Тэрийг сайхан чанаад ширээн дээрээ тавьдаг баяр бол цагаан сар. Гэхдээ ууцыг заавал мөнгө авч чанадаг явдал нь монгол үндэсний ийм сайхан баярыг гутааж байна ер нь. Магнайд хэллээ ерөөсөө. Утас нь байна уу? Нэгдүгээр хороололд нэг айл 10 мянгаар чанаж байхад 13-р хорооллын тэр газар 30 мянгаар чанаад байхдаа яадын. Хаана байгаан шударга ёс. Тэр 13-ын газар ядаж 10 мянгаар чанах ёстой. Магнайд л хэлий.
Ууцыг шөнөдөө болкоон дээр гаргадаг. Гаргахгүй бол муудах гэмтэй. Гэхдээ гаргалаа гээд муудахгүй гэсэн үг биш. Бүр өтөж ялзарчихаас нь л сэргийлж байгаа юм. Хятадууд бол ч тоохгүй л байх л даа. Монголчууд өтөнд дургүй болохоор л ийм арга хэмжээ авдаг.
За тэгээд ууцаа дараа нь иднэ. Идэхийн тулд ахиад чанана л даа яахуу. Гэхдээ хоносон хоол л бол хоносон л хоол. Хүйтнээр нь ч иддэг нөхөд олон. Элэг бөөр ходоод гэдэс будаа будаа. Үүнийг бас Магнайд дуулгачмаар хэрэг. Эрүүл мэндээ бодоод ууцаа идэхгүй хаячихаж бас болно л доо. Гэхдээ хоёр зуугаар авсы шдээ!(нулимс цийлэгнэж байна).
За энэ хэсэгт Магнай дарга маш бага гарсан нь бараг л цагаан сарын л тухай бичлэгийг санагдуулмаар боллоо. Би баяртай байна.
За тэр боов!
Арав хорин юмыг одоо хэзээ хаанаа идэж барнаа. Ядахад шал утгагүй амттай. Шувууны аж ахуйтай болчуул няцлаад дэгдээхэй хооллож болж байна. Гэтэл надад тийм юм байхгүй. Өөр аж ахуй дээр аваачиж өгч болно л доо. Энэ бол зүгээр өгч болно гэж байгаагаас биш өгнө гэсэн үг биш. Би үхсэн ч хүнд өөрийн юмаа зүгээр өгөхгүй! Магнай ирсэн ч надаас миний юмыг булааж авч чадахгүй гэж мэдээрэй. Хөөе Магнай, чи сонсжийнуу?
Уучлаарай сая би биеэ барьж дийлсэнгүй. Хүнд юм өгнө гэхээр л хорголоо тоолоод үхчих гээд байдаг хүншдээ би. Энэ юм болгон яагаад заавал Магнайтай холбогдоод байнаа? Эсвэл аль хэдийнэ холбоотой болчихсон юм бол уу?
Буузанд дуртай.
Хүмүүс намайг, “одоо үхтлээ бууз идэхжээж бууз идэж яадаг байнаа!” гээд байгаа. Би өдөр болгон шахуу бууз иддэг юм. Дуртай юмыг яахав дээ. Архинд орцон бамбарууш шиг л би буузанд орцон хүн. Шинийн 12 хүртэл айл хэсээ л тав таван бууз идээд явж чадна. Тэгээд маргаашнаас нь эхлээд ахиад л хаан хатан ноён ямар нэгэн буузны газраа үдийн хоол идээд явчихна. Буузны тухай бичихэд таатай байлаа баярлалаа. Магнайгүй хэсэг болж чадлаа, УРА. Буузаа бол бие даагаад идчих юм байна.
Золголтын мөнгө.
Магнай минь амь авар! Энэ бурангуй ёсыг л халж аль. Хамаатны хөгшчүүл дээр орох гэж ломбардад хандахаас өөр мэх үлдсэнгүй.
Тэгээд эцэст нь ер нь.
Аливаа баяр гэдэг чинь тархи амрааж, сэтгэл тайтгаруулдаг шидтэй билээ. Монголын цагаан сар, наадам хоёр бол монголчуудын хамгийн дуртай баяр. Магнай тэнийж (өөр магнай шүү Магнай биш), сэтгэл цаддаг сайхан өдрүүд. Гэхдээ цагаан сар бол айдас түгшүүр дагуулдаг гэмтэй. Сүүл рүү гээ баяр биш арай гэж өнгөрөөдөг ял болох үйл явцын гэрч болж байна бид. Манайхны нэрэлхүү зан өөрсдийг нь чимээгүй хорлож байна даа.
-За яах вэ яахав, хүний нүдэнд л аятайхан харагдахаа боды! Сайн мэс заслын эмч байна уу цаагуур чинь? Өөрийнхөө ууцыг салгуулж хэд хоног тавьдиймуу түр.... ;)
Таяр
Зочин
Зочин
Зочин
ex xel
zochin
zochin
zochin
kkk
sain boljee
Eeljit propaganda yuu
Зочин
Зочин
Хэлбэр бүү хөө
baagiii
irgen
eguu
degi
Baabardagch
Baabardagch
М
Bujee
Зочин
undesten
Эрдэнэ
Ганаа
AND
Зочин
Зочин
Зочин
goe l baina
goe l baina
аноним
Зочин
haha
LOL
зочин
Orgilsaid
baabar
Зочин
ha ha ha ha