Аврах цагираг шидээ л болчдог бол уг нь амар. Гэхдээ тэгсэн бол энэ олон залууст үнэнчээ харуулах шанс олдохгүй жоохон тиймхэн юм даа. Гишүүн болсон нэг нь бүр ярих ч юмгүй хоцрох байж хөөрхий. Ярих гээ л амаа ангайдаг... сэдэв байхгүй буцаа л хамхих хэрэг гарна.

УИХ-н Баасанхүүгийн яриа ийм болсон гэжээшд:
-Хөөх Бааска цуйван аваа юу?
-Манай Энхбаяр дарга бол ингэж иддийн сайн хар!
-Бааска энийг хараа, мөн хурдан давхиж байнаа?
-Манай Эхбаяр дарга бол наадахны чинь хажуугаар сүннх гээ л өнгөрнө гэж мэд
-Энэ халаасны хулгай дэндлээ
-Наадах чинь юу ч биш манай Энхбаяр дарга бол...

Х Х Х

Гүйцэтгэлд дүгнэлт хийцгээе

    Энэ ээжүүдийн өлсгөлөн нээх явсангүй. Сонин дээр “ээж түрээслүүлнэ, нарийн ширийнийг уулзаж байж тохирно” гэсэн зар явжээнэ ч гэх шиг. Зарим диет барих хүсэлтэй ч биеэ барьж чадахгүй байгаа хүүхнүүд алдарт эхийн үнэмлэх хуурамчаар гаргуулаад өлсгөлөнд сайн дураараа нэгджийнэ ч гэнүү. Гэтэл бүр ардын дунд, “яагаад өөрийнх нь ээж, эхнэр хоёр өлсдгүй ен, яасан хатуу сэтгэлтэй ен” гэх яриа ч захаас аван гарлаа. Бас тэр захидал уншдаг дээр зүгээр уйлвал шуудай гурил, цурхиран уйлвал гуруун шуудай гурил, цурхираад бүр ширээ балбуул дэд сайд өгнө гэсэн ч гэжаах шиг. Энэ улсуудын хэл ам гүйцэгдэхгүй нь ээ. Үүл дарга нэг хорино байгаа.

    Одоо ч бүр Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд хоёр луу шоронгоос хоригдлууд захиа илгээгээд дарж алах нь. “Манайхны бөөрөөр ойрд гатгаад байна 2-р эмлэгт ор байна уу, хэд байна? Өөр ганц хоёр ээж олдох уу, жоохон өлсгөчмөөр байна, өчнөөн суулаа шдээ энд чинь ...” гэх зэргээр захидал цааш үргэлжилээд байгаа гэнэ.

    Тэгсэн чинь тэндээс эмзэг давхаргын хэдэн нөхөд маажиж малтаад эхэлжийшд. “Нэгэнт өглөө оройгүй л өлсөөд суужээдийм чинь жоохон утгатай өлсчий, ер нь утгатай амьдрий хэдүүлээ” гэсэн гэнүү. Тэгсэн нөгөө талаас нь “хэрвээ маниусыг авахгүй гэвэл ээжүүдээ санал болгы” гэсэн бүтээлч санаачлага гаргажийнэ.

    Тэр байтугай зүйр үгүүд орчин үежээд гүйцэгдэхээ байлаа.

“Эргэж уулзахад ээж сайхан
 Эргүүлж мөлжихөд ч ээж сайхан”
“Үрийн санаа эхэд
Эхийн санаа Энхбаярт”
“Аавын үгүйд ах аав
Ээжийн үгүйд Энхбаяр ээж”
“Сэгсгэр ээжийгээ өлсгөөд
Сиймхий гэрээ битүүлнэ”
“Аавын сургаал алт
Ээжийн өлсөлт эрдэнэ”
гэдэг болсийшдээ тэр зүйр үгүүдий чинь гэж нэг хүн өчигдөр миний амыг таглаж хаялаа.

Арга байна уу тэгээд?

Ингэж ажиллахгүй ээ. Ингээд түүнийг аварч чадахгүй. Өнгөрсөн хугацаанд бол манайхан янз янзын палааж өмссөн ч таалагдкуу дахиж солиол л гарч ирээд байдаг Матильда шиг байлаа. Гэхдээ арга барагдах болоогүй. Надад хэдэн хувилбар байна.

-Миссүүдийг цатгалан зарлуулж өглөө оройгүй гуляш цуйван идүүлэх. Тэднийг таргалчих вий гэж айсан боссууд ямар нэг юм хийж л таараа.
-Бүх төрөхүүд, 1-р эмлэг, Сонгдо, Ионсэ бүгдий нь ялтнуудын эмлэг болгох. Удвал сайдаа, хорвоо хавчиг байна шүү, танд хийх юм их гарч байна.
-Гар утасны компаниудтай яриад үлдсэн бүх хүмүүс рүү мийсэж явуулах.
 -Кристина Агулера руу захидал бичих. Хариу өхгүй бол Жастин Бибэр лүү. Ер нь Вандамм найдвартай байх.
-Бас ТВ9 суваг хангалтгүй ажиллаж байна шдээ. Одоо нэвтрүүлэгч нь зурагтнаасаа гарч ирдэг болох хэрэгтэй байна. Технологийн дэвшил хаагуур ямар шинэ юм гарч байна, судласан юм байна уу?
-Тэр залуус одоо хуруунуудаа таслаж эхлэх хэрэгтэй байна. Хориуланг нь таслаад дуусчуул биенээс өөр төстэй сэрдгэр юм олоод таслах.
Гэх мэтээр сэтгий л даа энэ чинь. Гар хумхиа л суухын.