Зовлонгүйн амар амгалан
Маний багад сумын дарга нар гэж мунадаг бүдүүн том эрс байсан шиг санагдах юм. Ширүүн харцтай, нуман хар живэртэй ч байсан байж магад. Тийм дарга балчир насанд минь сүртэй ч харагдаа.
Маний багад сумын дарга нар гэж мунадаг бүдүүн том эрс байсан шиг санагдах юм. Ширүүн харцтай, нуман хар живэртэй ч байсан байж магад. Тийм дарга балчир насанд минь сүртэй ч харагдаа. Сумын дарга айлаар буух болгондоо ноос ноолуур, сүү, мал-мах, агт-морь, хялгас хөөвөр гэх мэт албан журам нэхэж, өртөөчин улаачин, жинчин, тууварчин, цэрэгт явах залуус, сургуульд суух хүүхэд гэх зэргээр том бага хүмүүсийг гэрээс нь заавал хөөж явдаг ёрын амьтан байв. Намайг сургуульд орох болоогүйг мэдсээр байж, “Чи чинь энэ жил сургуульд орно биз дээ” гэж айлгана. Би байтугай аав ээж хоёр сумын даргаас айна. Тэр ч бүү хэл аав ээж хоёрыг айлгадаг өвөө эмээ хоёр ч сумын даргаас ухаан алдчихна. Миний айдаг томчуулын айдас намайг бүр айлгана. Ер нь Гашууны голд сумын даргаас хулчийдаггүй эрчүүд байгаагүй байх. Манай голын барилддаг, ороо морь уургалдаг, эмнэг хангал булгиулдаг, найран дээр агсам тавьж хүн зоддог шаралхуу эрчүүд сумын даргын барааг харуут бүгд гөл харайна. Хараал жадгаар хавь орчноо чичрүүлдэг “амт” хочтой Тавхаймаа чавганц хүртэл сумын даргад мөргөж байж, улс төрийн хэрэгтэн болох дөхсөн гэж байгаа. Гэхдээ сумын дарга нар өөрсдийн дур хүслээр тэгж хүн айлгаж явсангүй. Улаан оросын монгол нам засгийн урхинд оосорлуулчаад ардуудаас малыг нь, ашиг шимийг нь булааж авдаг нэр нүүрээ барсан муухай албанд зарцлагдаж яваа нь тэр. Тэгэхээр эртний сумын дарга нарыг хойч үе өрөвдөх учиртай. 1950-иад он-миний бага насанд иймэрхүү л хүн ард амьдрал хөврөөд өнгөрчээ.
Эдүгээ өвгөрөөд нутагтаа очиж чадахаа бараг болив. Энэ зун гүрийсээр нутгийн бараа харлаа. Сумын төвд анх сургуульд орж байсан байшингийнхаа буйрыг эргэв. Шарилж луйль болсон сорви л үлдэж. Хойч үеийнхэн сургуулиа өөр шинэ соргог газар барьжээ. Гоё байшин гялалзаж харагдана. 63 жилийн тэртээх байшин өдийд яаж тэсэхэв. Солихоос аргагүй. Одооны байшин барилгын дэргэд ичмээр доожоогүй байшин байсан биз. Сайн санахгүй байна. Сумын төв их өөрчлөгджээ. Төв дээр морьтой хүмүүс зөрөлдөн давхилдаж байдаг байснаа, морьтон цөөрч, мотоцикльтэн олширсон юм. Гэтэл өдгөө мотоцикльтэн бараг үзэгдэхээ болиод машинтан давамгайлжээ. Малчид машин унадаг болсон юм байна. Зүгээрч үгүй гоё машинаар гангарч, зарим нь бүр их гарын жийпээр баярхаж явна. Хоёр зуу гаруй мянган малтай, мянгат малчин олонтой сум. Малчид болон хувийн аж ахуй эрхлэгчид засаг дарга, тамгын газрын оролцоогүйгээр хөлжсөн тул тэднээс эмээх нь бүү хэл тоодоггүй юм байна. Сумын засаг дарга тэдэнд тоогдоё гэхэд мөнгөгүй, захиран зарцуулах эрх мэдэлгүй болохоор яалт ч үгүй. Дээр үеийн өндөр шаардлагаар захиргаадах гэвэл хүний эрх, ардчилал ярьсан малчид засаг даргаа өлхөн огцруулна. Төрсөн нутгийн зон олон дарга даамалд дарлуулахгүй амарчээ. Цаашдаа улам сайхан болох хийморь сүлд нь сэргэчихэж. Манай сум хэзээний баян. Их хаадын цус буцалсан хийтэй зарим нь хэзээний аархуу.
Нарийн ногоо хөхрөн цэнхэртсэн урт урт ухаа толгод бие биеэ дэрлэн сунайж, агь ганг сэнгэнүүлсэн хөндий хоолой зэрэглээтэн цэлийж, харгана дундаас нь хонь үзэгдэхгүй, таана ханхалсан бор хотгорууд хүрэнтэнэ. Цайдам, Зараа, Тэмээнбулан гэх өтгөн дэрс буттай тэмээн сүрэг салдаггүй цайдмууд хужир шүүгээр манарч цайвалзана. Хур бороо тэтгээд өгвөл аргагүй л таван хушуу малын жаргалын орон доо. Бэлчээр ус тэнцүүхэн алаглана. Цатгалан мал хөдлөхгүй налайна. Зун намартаа хийх ажилгүй хүмүүс залхуурах тусмаа нозоорч, өвөл хаврын их ажлыг бодохоос ядаргаа нь хөдөлнө. Хөгнө, Тарна, Хөгшин, Орхоны ай сав, Элсэн тасархайгаар залуус сайхан морь гоё хувцас ганган эмээл хазаараар гайхуулж, айл хунараар орж гарна. Охид гэртээ нууцаар толины өмнө үзэсгэлэн гоогоо сонжино. Нам засаг адайр ааш гаргаж зовоохгүй бол ийм л нутаг.
Намайг очиход наадам дөхсөн цаг байлаа. Сумын засаг дарга гээд хөөрхөн жоохон годгор бүсгүй контороосоо гарч ирээд надтай золголоо. Ардчиллын 20 жилд төрж өссөн багачууд эдүгээ энэ сумын гол албыг үүрч, зах зээлд бойжсон наймаачид нутгийн хэрэгцээг нугалах болжээ. Арга ч үгүй юм даа, цаг хугацаа нисэж, гэр орон, нутаг ус, улс гүрнээ авч явах хүмүүсийн ээлж солигдсоор байдаг хорвоо юмсан хойно.
Сумын засаг дарга хүүхэн бид хоёрын дэргэдүүр хөнгөн тэрэгтэй булиа залуу машин дахь хөгжмөөрөө зохиолын дуу дэндүү чанга хангинуулсаар өнгөрөх гэтэл түүнийг засаг дарга хүүхэн дуудаж зогсоов. Тэр залуу сумын төв дахь багийн дарга юмсанж. Багийн дарга хархүүг сумын засаг дарга хүүхэн,
-Чи контороо ч онгойлгохгүй, ажлаа ч хийхгүй байна шүү, нөхөр минь гэж зэмэлтэл нөгөө булиа эр,
-Солиор! гэж сумын засаг даргаа жижигрүүлэв.
Тэр хоёр нэг ангид хамт сурч байсан юм гэнэ. Багийн дарга хархүү ирэх сонгуульд сумын засаг даргад ангийнхаа найз хүүхэнтэй өрсөлдөх санаатай яваа тул сонгуулийн пиар нь ингэж бүлтэрчээ. Тэгээд ч сумын даргын бүхнийг айлгадаг маний багын харгис дээрэнгүй хэвшил өнгөрсөн хорвоо болсон юм байх.
Миний ойролцоо байсан хүмүүсийн дундаас багийн дарга хархүүгийн багш байсан хижээл авгай, “Энэ золигийг уншиж бичиж сургах гэж би аль муугаа үздэг сэн. Одоо ч гэсэн нэрээ буруу бичдэг хүн яаж сумын засаг дарга болох вэ. Манай сумынхан нээрэн өвчтэй шүү” гэхэд багийн дарга хархүү багшийгаа нууцхан муухай хялайж, ам нь хөдлөв. Юу гэж хэлсэн нь сонсогдоогүй ч багш нь анзаарч надад хандаж, “Миний шавь нарын сурлагатайчууд нь тань шиг хот руу явчихсан. Зарим нь бүр Америк Японд эрдмийн ажил хийж яваа” гэж бахархан ярихад багийн дарга нэрээ буруу бичдэг шавь нь тун ч дурамчхан царайлав. Гэвч багшийгаа “Солиор” гэж зандарч арай л зүрхэлсэнгүй.
Ардчиллаа гэж? Манай нутгийнхан тун ч дураараа болж дээ. Айх ичих юм тэдэнд даанч алга. Эрх чөлөөндөө бялуурч байж хожим нь юу л болдог бол доо. Багийн дарга хархүү, сумын засаг дарга хүүхэн хоёр сумын засаг даргад хэдий өрсөлдөх гэж буй боловч хоёул нэг ангийн сурагч хэвээрээ байгаа мэт бараг ноцолдох нь холгүй нь хөөрхөн ч юм шиг. Бие биендээ цаанаа их дотно янзтай нь харахад андашгүй. Зовох юмгүй амар амгаландаа жаргаж яваа хоёр гэмээр. Тэр хоёрт хийх ч ажил алга. Эрх мэдэлгүй мөнгөгүй болохоор тэр хоёрын хэрэг ч алга. Зах зээл явдаг жамаараа аяндаа явж л байна. Наймаачид малчид жижиг бизнес эрхлэгчид сум багийн дарга нарыг холхон байгаасай, бүү садаа болоосой гэж битүүхэн хүсдэг гэсэн. Энэ сумынхан гаднаа марзганаж, мангарлах авч ходоодныхоо мухарт орлого ашгаа яаж нэмэх вэ гэсэн шуналаа үржүүлнэ. Тэднийг удахгүй баян тансаг иргэд болно гэдэгт би итгэв. Юутай азтай хүүхдүүд вэ. Албан журмын ноогдол нэхэгдэхээ болихоор малчид дарамтгүй, амар амгалан болоод бүр царай орчихжээ. Аргагүй л эрх чөлөөтэй ардчилсан орны иргэд мөн дөө. Овоо доо гэж би санаа алдлаа. Учир нь энэ үед надад малынхаа ашиг шимийг Засагт зүгээр өгөхдөө элдэв хоёроор доромжлуулж явсан эцэг эх минь, тэдний үеийн Гашууны голынхны тухай миний санаанд орж, тэднийгээ энэ цагийг үзсэнгүйдээ гэж өрөвдөн харуусч суусан юм. Сумын даргаасаа үхэтлээ айж амьдарсан энэ нутгийн өөд бологсод хойч үеийнхээ амьдарч буйг над шиг ингээд үзвэл яаж баярлах байсан бол? Дарлуулж, доромжлуулж насыг барсан хөөрхийс минь бурхны оронд заларсан байх болтугай. Намайг 1-р ангид байхад мах сүү ноос ноолуур гэх зэрэг албан журмынхаа оногдлыг гүйцээж чадаагүй хөгшин залуу хэдэн хүнд 3-аас 5-н жилийн ял заагаад, өвлийн тэсгим жавар тачигнасан нэг үдэш өртөөний монхор ногоон гэгч ачааны харын тэвшинд бөөнөөр нь ачаад явахад дотуур байрны хэдэн хүүхэд орилоод машины араас дагаж гүйсээр хоцорч билээ. Тэр хүүхдүүдийн аавыг шоронд аваад явсан юмсанж. Ядарч зүдэрч насыг барж, нартыг туулсан тэдний минь ач буян үр хүүхдэдээ ингэж нялзаж буй ч юм билүү. Төрсөн нутгийг минь амар амгалан ирээдүй угтаж байх шиг. Энэ юу ч биш яваандаа улам сайхан болно гэсэн билэгтэй үг сонсож явлаа.
Сумын засаг дарга хүүхэн ангийнхаа найзыг тэргээ асаагаад хаа нэг тийш давхих гэхэд,
-Чи контортоо орж ажлаа хийхгүй юм уу? гэв.
-Контортоо ороод би юугаа хийх юм бэ? гээд багийн дарга хархүү сумын засаг даргынхаа хүзүүгээр тэвэрч аваад үнсэх гэж мангарлав. Сумын засаг дарга хүүхэн,
-Болиочээ мангараа, хүн хараад байна шүү дээ гээд хоёр урт гоё нүцгэн хөлөө тээр дээр собиулан тийчилж, их л ичих шиг болов.
Нөгөө мангар ангийнхаа хөөрхөн найзын хацар дээр үнссэнээ чихэнд нь нэг үг шивнэчээд зохиолын дуугаа чангаар орилуулан хөдөө тийш зурайх замаар тоос татуулсаар арилж өгөв өө.
Мөнгө захиран зарцуулах эрхийг нь УИХ-ын гишүүн булаачихсан хойно ангийн хоёрт үнэхээр зовох юмгүй санаа амар. Цалинтай юу? Цалинтай. Малтай юу? Малтай. Хонины ноосоор эсгий, эсгий гутал хийж байснаа одоо нэхийгээр гоёлын гутал хийх барууны технологи хөөцөлдөж яваа хоёр гэнэ шүү. Баг сумын дарга гэдэг чухамдаа тэр хоёрт сэтэр, гангараа төдий гэнэ. Төсвийг нь, захиран зарцуулах эрхтэй нь өгчихвөл гялалзуулах бизнес сэтгэлгээтэй хоёр ажээ. Хөдөө нутгаас минь ёстой жинхэнэ монгол хүн, жинхэнэ монгол ахуй ханхалж байв. Үүрэндээ буцлах шоргоолж шиг бие биеэ барьж идэх нь холгүй амьдарч буй гадныхан манай сумын амар амгаланд лав атаархна буй зээ.

2011-12-04
Зочин
Зочин
Зочин
jjj
gochoo
уншигч
Уншигч нь
Уншигч
Зочин
Зочин
Зочин
XABTXACAP
tamir
Зочин
¯ð ñàä
Гэрч
Гэрч
Tiim l bailaa daa
Зочин
Зочин
Зочин
unurzaya
asd
Зочин
Зочин