Нуух ба дуудуулах нэр
1980-аад оны сүүлээр манай оронд нэргүй мэдээллийн дарангуйллыг авч хаясан юм. Сонин хэвлэл, хяналт шалгалтын байгууллагууд нэргүй мэдээллийг хүлээн авах, түүний мөрөөр шалгахаа зогсоож буйгаа зарласан нь том үйл хэрэг байлаа.
1980-аад оны сүүлээр манай оронд нэргүй мэдээллийн дарангуйллыг авч хаясан юм. Сонин хэвлэл, хяналт шалгалтын байгууллагууд нэргүй мэдээллийг хүлээн авах, түүний мөрөөр шалгахаа зогсоож буйгаа зарласан нь том үйл хэрэг байлаа.
Ардчилал ялангуут л хүмүүс нэргүйгээр үзэл бодлоо илэрхийлэх боломж гараад бөөн бөөн комментчингууд мэндэлсэн юм биш. Харин ардчиллын үрээр бичсэн юмныхаа ард нэрээ тавьсныхаа төлөө буруутахгүй болсон гэж ухаарч болох.
Шударга зоригтой нь нэрээ нуугаад мэдээлэл бичдэг байсан юм байна гэж бодвол том эндүүрэл. Хамгийн өөдгүй, хүн муутай шаарууд гол төлөв хань нөхдөө матаж, мууг нь үзчихээд өөрөө гэмгүй царайлан аягатай хоол, тавагтай шөлнөөс нь хуваалцан суудаг байсан цаг.
Тухайн систем нэргүй мэдээлэгч матаач нараа хайрладаг, өөгшүүлдэг төдийгүй түүнийгээ “шударга иргэний мэдээлэл” хэмээн өхөөрдөхөө мартахгүй. Тэдний ирүүлсэн хов, матаасын дагуу шалгаж, нэр гарагчийн мууг үзнэ. Дарангуйлагч дэглэмээс ард түмнээ хянах, цагдах системийн салшгүй хэсэг нь энэхүү матаач, нэргүй мэдээлэгч, тэр үеийн “коммент бичигч”-д байлаа.
Өнөө цагийн интернэт дэх сэтгэгдэл, комментээс ялгаатай нь бахадсан, баяр хүргэсэн зүйлс тэнд байхгүй. Хэрвээ тэр үеийн архив дотроос “манай энд нэг сайн хүн байна, шагнах хэрэгтэй” гэсэн нэргүй мэдээлэл тааралдах юм бол доор нь нэрээ тавихаа мартсан л хэрэг байх.
Зарим хүн нэргүй мэдээлэл, коммент дээр л ардчилал тогтож байгаа аятай ярих юм. Энэ ардчилал гэдэг чинь нэрээ хэлэхээс айгаагүй, царайгаа харуулахаас хулчийгаагүй хүмүүсийн эр зориг дээр бий боссон ш дээ.
Ардчилал нэрээ нуулгүй үгээ хэлэх эрх чөлөө өглөө. Бүх хүн айхгүй үгээ хэлэхээс гадна айх хулчийх эрхтэй. Нэрээ нуух нь хүний эрх мөн.
Ардчилсан төр нэргүй мэдээлэл, өгүүллийг бичих, нийтлэхэд хязгаарлалт хийгээгүй ч гэсэн тэдгээрийг нийтлэсэн сонин хэвлэл “нэргүй этгээд”-ийн өмнөөс хариуцлага хүлээдэг болсноор асуудлыг зохицуулжээ. Энэ нь монгол оронд цахим ертөнц газар авахаас өмнө болсон явдал.
Бид нэг зүйлийг эндүүрдэг. Өөрөө мэдэхгүй байгаа юмаа бусад хүн мөн л мэдэхгүй байгаа гэж. Энд вэбсайтад гардаг сэтгэгдэлийн тухай ярьж байна. Өнөөдөр хувьсгал, төрийн эргэлтийг цахим ертөнцөөр удирдаж, террорист ажиллагааг зохицуулж байхад тагнуул, цагдаагийнхан гар хумхин суухгүй шүү дээ. Цахим ертөнцийн хэрэглэгчийг олох, тодорхойлоход цаг орохоо байсан үе. Манай хүчний байгууллага муугүй шүү. (Бод доо, энд цор цор гээд байгаа чамайг олох нь хөгжсөн европоос хүн хулгайлаад ирэхээс хэцүү л байв гэж үү)
Интернэт дэх коммент бичигчид дарга нарыг хянаад, шүүмжлээд л хэн ингээд байгааг нь мэдэж чадахгүй удирдагчид айж сандарсандаа шударга байхаас өөр замгүй болж байгаа мэтээр бодвол үнэн эндүүрэл. Хэн ,хаанаас, юу гэж бичээд байгааг хамгийн түрүүн “төрийн нүд” харах нь зүй. Дарга нарыг л нийлүүлээд “төр” гэдэг юм, төрийн нүд гэдэг бол нарийндаа дарга нарын нүд гэж дахин тайлбарлалтай биш.
Харин төрөөс гадуур байгаа бид нар л хэн хаанаас сэтгэгдэл “төрүүлээд” байгааг мэддэггүй. Өөрөө мэдэхгүй байгаа болохоор бусад хүн ялангуяа дарга нар огт мэдэхгүй байгаа гэж л итгэдэг. Тийм учраас түүнийг олон түмэн санаа бодлоо айхгүй илэрхийлж байна гэж боддог. Ингэж итгээд байгааг чинь анзаарсан улс төрчид та бидний гэнэхэн итгэл дээр тоглох болсон. Тэгээд коммент бичигч “ард түмэн”-ий бүлэг ажиллуулан цалинжуулж, сэтгэгдэл гээчийг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэх болсон. Та бүхэн сонгуулийн өмнө вэбсайтуудын сэтгэгдлийг хэд хоног хаадаг болсныг ажигласан уу? Чухам энэ хөлсний сэтгэгдэлчингүүдийн баасыг хязгаарлах гэж л тэр шүү дээ.
Одоо манай засаг мань мэтийнхийн дургүйцэл, мөн сэтгэгдлийн талаархи хуучин үнэмшил хоёр дээр тоглолт хийх гэж байгаа бололтой. Үг хэлэх, мэдээлэл тараах эрхийн ард байдаг хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгохын оронд сэтгэгдлийг шүүн боловсруулах аргыг сэдсэн юм шиг байна. Тэгээд засгийн газарт таалагдсан сэтгэгдэл нийтэд тараад бусад нь үлдэнэ. Олон түмэн энийг хараад юу гэж бодох вэ гэхээр “Олон түмэн засаг төрөө дэмжиж байгаа юм байна. Би ч бас дэмжих ёстой юм байна” гэж итгэх юм байна л даа.
Тэр регистрийн дугаар энэ тэрээ ч бас заль. Сэтгэгдэл бичигчийг олж чадахгүй болоод регистр нэхэж байгаа юм биш. Зүгээр л нохойтож байна. Таныг доромжилж байгаа этгээдийг олж өгөх ч гэж байгаа юм биш. Харин хүмүүсийг сэтгэгдэл бичихээс түвэгшээдэг, хувийн мэдээллээ алдах вий гэж айдаг болгох гэж тэр.
Иргэн хүн сэтгэгдэлтэй байх, нэрээ нуух эрхтэй ба энэнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Харин тэр сэтгэгдлээ нийтэд тарааж байгаа бол сэтгүүлчдийн нэгэн адил хариуцлага хүлээх хэрэгтэй. Яг л сонин хэвлэл дуртай юмаа нийтлэх эрхтэй, гэхдээ нийтлэсэн бүх юмныхаа өмнөөс нэртэй, нэргүйгээс үл хамааран шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг шиг болговол дээр байх.
Вэб сайтуудад тийм юмыг нийтэлж болно, ийм юмыг нийтэлж болохгүй гэж тулгах нь эрх чөлөөний эсрэг алхам мөн. Харин хэнбугай боловч хэлсэн, хийсэн юмныхаа өмнөөс хариуцлага хүлээхгүй байх нь шударга ёсны эсрэг байдал бас мөн. Харин төр засаг үүнийг шийдэх гэж байгаа дүр үзүүлээд өөр алхам хийж байна.
Эсвэл эсрэгээр нь шийдэж болно. Мэдээллийн хэрэгслэлүүдийн дунд бий болсон хариуцлагын тэгш бус байдлыг арилгах хэрэгтэй. Хэвлэл сонин ч гэсэн нэргүй мэдээллийг дураараа хэвлэдэг, нэргүй мэдээлэлд гарсан зүйлийн талаар хариуцлага хүлээдэггүй болох учиртай. Өөрөөр хэлбэл сонин хэвлэлүүд аль нэг буландаа “Энд гарсан зүйлийн өмнөөс манай сонин хариуцлага хүлээхгүй” гээд л болдог, тэнд гарсан зүйлийн талаархи гомдлыг шүүх хэзээ ч хүлээж авдаггүй болгож болж байна.
Бас нэг зүйлийг тэмдэглэхэд эл өгүүллийг сэтгүүлчийн хувьд, сэтгүүлч сурвалжлагч нартай ажилладаг хүний байр сууринаас бичснийг бас болгооно биз ээ. Интернэт хуудсан дээр гардаг сэтгэгдлүүдийг гурав хувааж болно. Мэдээж нэг хэсэг нь талархана, нөгөө хэсэг нь шүүмжлэнэ. Харин гурав дахь хэсэг нь тодорхой баримтыг олон түмэнд дэлгэсэн сэтгүүлчийг мохоох, гутаахад чиглэдэг. Чухам энэ хэсэгт л бид дургүй. Эрэгтэй хүнийг бол хужаа хувхайгаар нь дуудаад эхэлнэ. Энэ ч дүүрч, өнгөтэй өөдтэй яваа болгондоо зүүдэг чимэг болсон юм чинь. Харин эмэгтэй хүнийг бол шууд л янхан, завхайгаар дуудаад “би энэнтэй энд унтаад, тэнд хүнтэй хонохыг хараад” гээд л эхэлнэ. Ингээд нэрээ нуусан нуугаагүй хоёр хүний хооронд морьтой явган хоёрын уралдаан шиг тулаан эхэлнэ. Сайхан “хэвлэлийн эрх чөлөө” байгаа биз.
Зарим хүн зүгээр л нэрээ нуух дуртай байдаг болтой. Энэ нь тэр хүний эрх мөнөөсөө мөн. Гэхдээ л аав, ээж нь дуудуулж яваарай гэж нэр өгснөөс бус, нууж яваарай гээгүй л байлтай.
DqUDDPysXdGMdJZxR
lupKhGBAkcBDMObHGpE
pDkbUnMvkQuRXZ
gUyOqqRxHqBUecIjh
GrgMMlnoyduVJis
SLtrAepSO
Зочин
УХ88021836 БХүрэлбаатар хаяг бзд 12 хоро 512-5
Батый
ЗОЧИН
Зочин
Зочин
Зочин
bi
bi
maygmar-t
looli
ббб
б
Huja yanhan
batka
batka
batka
Бид монголчууд шүү
хуц
cenddoo
ssssssssssssssssssss
cruise
Зочин
Huuchin tsagiin mataach ba odoo tsagiin commentch
mataach
Зочин
neg hun
neg hun
neg hun
Зочин
sk
Hmm
salaavch
salaavch
olloo yu
olloo yu
zochin
zochin
Зочин
Зочин
балай
Зочин
Зочин
Зочин
Дашбалдангийн Цэндэнгомбо. РД: ЦЩ 65051823
d temuujin
23423423423423
23423423423423
ëõàãâà
мнх
Myagmar
Myagmar
Myagmar
zochin
Мистер Бааги
Baabar
Зочин
энх
Зочин
Зочин
Зочин
Гилбэрхаруул
Зочин
Зочин
Gilberharuul
XABTXACAP
Zolboo
пүрэв
Zolboo
комментчдод санал болгох нь
Уйтгартай
Зочин
Зочин
Badamsambu
Зочин
Зочин
zochin
Зочин
zochin
zochin
Зочин
zochin
Зочин
zochin
Зочин
uynga
ТУЛГАА
Зочин
Зочин
Зочин
Мазаалай
1