Замын хөдөлгөөний дүрэм – Гамп вэршн
Энэ дүрэмийн зорилго нь механикжсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд хэрхэн оролцвол зохилтойг заана. Механикжсан тээврийн хэрэгслийг дотор нь үнэтэй жийп, дундаж тоёота, хямдхан машинууд гэж ангилна.

Үнэтэй жийпний төрөлийн машин унасан этгээдүүд бусад тээврийн хэрэгсэл жолоодож буй этгээдийг дуртайгаараа доромжилж болно. Тухайлбал молоконы лааз унасан дурак зам тавь, тал дугуйны үнэтэй машин уначаад зайлаад өг гэх мэт.
Бүх тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд ижил тэгш эрхтэй оролцох бөгөөд үнэтэй жийптэй нөхдүүд илүү тэгш эрхтэйгээр оролцож болно. Мөн үнэтэй жийпгүй ч замын цагдаагийн газар танилтай болон биеэрхүү хэр баргын нөхдийг зодочмоор биетэй нөхөд ч илүү тэгш эрхийг эдэлж болно.
Замын хөдөлгөөнд оролцох явцад өөр машинтай шүргэлцсэн, мөргөлдсөн зэрэг аваар гарсан бол аваарт оролцогч талууд юуны өмнө хурдан бууж бие биенээ заамдан зогсох ёстой. Ингэхдээ бие биенээ хэлэхгүй муухай үгээр хэлэх бөгөөд ардаас хүлээх машинуудыг үл тоомсорлон нэгнийгээ шааж унагааж болно. Үүний дараа талууд нэгэн зэрэг гар утсаа гарган өөрийн таньдаг замын цагдаа, дарга даамал нөхөдрүү утасдан аваарт орсоноо хэлэн аргалж өгөхийг гуйх учиртай.
Замын хөдөлгөөн асар их түгжээтэй үед эсрэг урсгалд орон хурдаа нэмж уулзвар хүртэл явхыг эрхэмлэх учиртай. Өөдөөс машин гарж ирсэн тохиолдолд цонхоо онгойлгон хэрэлдэж аль дийлсэн нь явах тул та бүхэн хэрүүлийн арга тэхникээ сайжруулахад анхаарлаа хандуулж байна уу.
Зогсолт. Авто машины зогсоол хотод битүү байдаг тул хаа дайралдсан газраа буюу явган хүний зам, гарааш хашааны хаалга, зогсож буй машины гарцыг хааж, замын нэгдүгээр эгнээ, битүү байвал хоёрдугаар эгнээ гээд дурын газраа машинаа зогсоож боолно. Ингэхдээ бусад машинууд танд уурлаж болох ч энэ нэг удаагын уур бөгөөд гол нь та ажилаа амжуулах нь туйлаас чухал билээ. Хэрэв хоосон зогсоол байвал та 2-3 машин тавих зогсоол дээр өөрийн машинаа дамналдуулан тавина. Энэ таны хэр баавартай эр болхыг бусдад мэдрүүлэх учиртай.
Чичрэлт. Хэрвээ ямар нэг тээврийн хэрэгсэл таны өмнүүр туслах замаас орох гэж байвал таа хаазаа гишгэн үрүүлээ тас атган чичрэн хурдлах хэрэгтэй. Энэ мөн зам гарах гэж буй явган зорчигч ч хамаарна. Таны өмнүүр ямар нэгэн машин болон явган зорчигч орвол та мөн л дээрэлхүүлж байгаа хэрэг болно. Бид чинь Чингэсийн үр сад шүү дээ. Хамгийн гол нь таны хажуугаар машин гүйцэж түрүүлвэл хамгийн гутамшиг гэдгийг мэдэж буй за.
Гэрэл. Тээврийн хэрэгсэлийн гэрэлийг холын гэрэл дээр тавьж зорчино. ЭНэ нь өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлийн жолоочийн нүдийг гялбуулж та түүнийг дээрлэхсэн мэт сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Хэрэв олигтой гялбуулж чадахгүй бол та өөрийн боломжийн хэмжээнд том том гэрэлүүд машиндаа суурилуулах хэрэгтэй. Одоо та хотын төвөөр бүгдийг дээрэлхэж байгаа мэт сайхан сэтгэгдэлтэй явж болно. Дээрэлхэж явах сайхан.
Дуут дохио. Гэрэлэн дохион дээр зогсож байгаа тээврийн хэрэгсэл ногоон гэрэл ассан дариуд дуут дохиогоо дугаргаж урдах машинаа яаруулах хэрэгтэй. Ингэхийн тулд та байнга чигнаал дээрээ гараа бэлэн авч явах учиртай. Мөн зам хөндлөн гарч буй жирэмсэн эмэгтэй болон, хүүхэдтэй хүмүүс, орон сууцны барилгуудын дунд гээд та хүссэн газраа дуут дохиогоо тасралтгүй орилуулах үүрэгтэй. Хэрэв таны дуут дохионд хэн ч цочихгүй бол та гутамшиг. Тиймээс мөн л автуусны, камаазны, галт тэрэгний, цагдаагийн гээд хүссэн дуут дохиогоо машиндаа суурилуулж дугаргаж болно. Хэн ч дуут дохионд цочихгүй бол дээрэлхүүлсэн мэт болно.
Тэвчээр. Нэг урсгалтай нэг эгнээтэй зам дээр хоёр өөдөөсөө тээврийн хэрэгсэл тулсан тохиолдолд тэвчээр гэсэн дүрэм үйлчилнэ. Юуны өмнө өөдөөсөө учирсан этгээдүүд цонхоо буулгаж хараалын үг шидэлцэнэ. Дараа нь цонхоо хааж хэн нь тэвчээртэйгээ үзнэ. Энэ үед утсаар ярих, сонин, ном унших, машинаа угаах гээд хийж амждаггүй байсан зүйлүүдээ амжуулах хэрэгтэй. Бүтэн хоног энэ дүрэм үйлчилсэн тохиолдол байдаг гэсэн шүү. Хэрвээ ялагдвал дээрэлхүүлсэн болно.
Шахалт. Замын хөдөлгөөнд оролцох явцад бусад тээврийн хэрэгсэлд шахуулсан тохиолдолд харилцан шахалцах бөгөөд үүний улмаас гарсан хохирлыг нударганы хүчээр шийдвэрлэх боломжтой. Хэрвээ та түрүүлж шахмаар байгаа бол болноо гагцхүү та түрүүлж бусад тээврийн хэрэгслийг шахах сэдэл орж ирэх л ёстой юм.
Согтууруулах ундаа амссан бөгөөд уусан аль ч үед та машин барьж болно. Өөрөө болон өөрийн машинаа хохирход хотойхооргүй нэгэн байх л чухал. Хэрэв энэ үед цагдаад баригдвал дээрхийн адил юуны өмнө танил талруугаа утасдах буюу бүүр болкуу үед замын цагдаад хахууль өгхийг оролдох үүрэгтэй болно.
Зогсоолд байгаа эзэнгүй машин юмуу, замын тэмдэг, хашаа мөргөсөн бол аль болох хэргийн газрыг орхин одхыг эрхэм болгох үүрэгтэй.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмээс миний зохиосон дүрэм илүү хэрэгждэг гэдэг дээр мөрийцөж болно.
Таны алтан шар зам өлзийтэй байг.

Баталсан Гамп
elbegdorj
би
би
Дорж
Дорж
yanztai
Гаамп бацан
Irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
лулу
Mgl
Чингэсийн үр сад
Зочин
Nomadicman
baagii
Зочин
Зочин
bagi
Зочин
Зочин
Зочин
Зочин
uilaagui chinggissin ur sad
bilguun
bilguun
bilguun
Зочин
Мэндээ
Зочин
haha
Зочин
Зочин
зочин
zochin
Нэмэлт
setgegdel
Зочин
s
Mgljet
дэмжигч
Зочин
зочин
suvd
lene
Бла Бла
guest
SUV
иргэн
иргэн
Зочин
Зочин
Gold
bobi
болж байна шүү
болж байна шүү
болж байна шүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Hottie
MGL
Joloochg
Би уул нь лаг монгол хэлтэй хүн хаха
hi
Зочин
Зочин
зочин
Зочин
Gump
Зочин
zaya
reader
deerelhuulegch
Зочин
Зочин
boz
zochin
мэдэхгүй ээ
zochin
Yag unen bichij
Зочин
шоогоо
alii shuuu lalaraa
Зөв
Лхагва
уншигч
sss
Зочин
иргэн
Зочин
Эрдэнэ
user
Зочин
Gerlee