Хүн төрөлхтний хоол хүнсний хэрэглээ
Манай гарагийн хүн ам оршин байгаа газар орныхоо онцлог, уламжлалт амьдралын хэв маяг, өөр өөрийн давтагдашгүй онцлогоос шалтгаалан харилцан адилгүй хоол хүнс хэрэглэж ирсэн түүхтэй. Улс үндэстний хоол, хүнсний хэрэглээнд дараах хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг.
Манай гарагийн хүн ам оршин байгаа газар орныхоо онцлог, уламжлалт амьдралын хэв маяг, өөр өөрийн давтагдашгүй онцлогоос шалтгаалан харилцан адилгүй хоол хүнс хэрэглэж ирсэн түүхтэй. Улс үндэстний хоол, хүнсний хэрэглээнд дараах хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг. Үүнд:
Хүн төрөлхтний хоол, хүнсний хэрэглээний түүхийг товч сөхөн авч үзье. Эртний Грек, римчүүд хүнийг жимсээр хооллогч гэж үзэж байжээ. Үнэхээр ч хүн бол өвсөн тэжээлт амьтан байсан бөгөөд бие, оюун, физиологийн үйл ажиллагаа нь түүнд зохицсон байдаг гэж судлаачид үздэг байна. Жишээ нь хүний хамгийн ойрын өвөг болох антропоид мич ихэнхдээ самар, жимсээр хооллодог бөгөөд түүний нарийн гэдэс нь биеийн уртаасаа 12 дахин урт, олон үрчлээ нугалаастай нь яг хүнийхтэй ижил байдаг явдал үүний нэг нотолгоо гэж үздэг байна.
Бидний өвөг дээдэс цагаан хоолтон байсныг эрдэмтэд нотолсоор байна. Ер нь хүн төрөлхтөн гэрийн тэжээмэл амьтадтай болсноос хойш мах идэж эхэлсэн гэх буюу сүүлчийн мөстлөгийн үеэс л хүн амьд үлдэхийн тулд амьтны мах идэж эхэлсэн гэж олонхи судлаачид бичдэг. Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн 65% нь жимс ногоо, 35% нь мах идэж байсан бол чулуун зэвсгийн үеийн хүмүүс одоогийн хүмүүсийг бодвол амьтны гаралтай уураг 3 дахин их, өөх 2 дахин бага хэрэглэдэг байсныг АНУ-ын Иморын их сургуулийн судлаачид тогтоожээ. Одоогийн үхрийн махны 25-30% өөх байхад хүй нэгдлийн үеийн хүний иддэг хоолны 5% нь өөх байжээ. Чулуун зэвсгийн үеийн хоол тэжээл бичил элемент, аминдэмийн хувьд чухал байсныг эрдэмтэд нотолдог.
Олон зуун жилийн суурин соёл иргэншилтэй орнууд, тухайлбал, эртний Грек, Египет, Ром, Европын орнууд, Хятад, Энэтхэг зэрэг орнууд хүн төрөлхтний хоол хүнсний нэр төрөл, бэлтгэх арга, хооллох соёлд маш олон уламжлал, шинэчлэл авчирсан билээ. Тухайлбал, Берлин хотын Гумбольдтын их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас үзвэл манай эринээс өмнө 4-3 мянган жилийн үед амьдарч байсан египетчүүд олон төрлийн хоол ундаа хэрэглэж байжээ. Зөвхөн талхыг 58 төрлөөр хийж байсан бөгөөд нэг, хоёрдугаар хоолны үндсэн бүтээгдэхүүн нь шинэхэн болон хатаасан, давсалсан, утсан загас байжээ. Мөн өргөст хэмх, улаан лууван, саримсны шанцайг өргөн хэрэглэж байжээ. Малын махыг зөвхөн баяр ёслолын үед л хэрэглэж, харин галууг онцгой идээ гэж үзэж байсан байна. Түүнчлэн Египетчүүд сүүгээр төрөл бүрийн бяслаг, бусад бүтээгдэхүүн хийдэг байжээ.
Зарим хоол хүнсний хэрэглээ анх үүссэн түүхээс товч танилцуулахад:
- Байгаль, цаг агаар, газар зүйн байршил
- Мал, байгалийн баялаг, хөрс шорооны үржил шим
- Ард түмний амьдралын хэв маяг, хоол, хэрэглээний түүхэн уламжлал, онцлог
- Хөрш зэргэлдээ болон бусад улс үндэстний хоол, хэрэглээтэй хэрхэн уялдаж зохицсон байдал
- Хоол хүнсээ бэлтгэдэг уламжлалт арга ажиллагаа болон шинжлэх ухаан, техникийн дэвшлийн дагуу өөрчлөгдөн боловсронгуй болж буй явц, хандлага
- Хүн амын боловсрол, соёлын түвшин
- Төр засгаас хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах талаар баримталж буй бодлого, зохицуулалт зэрэг болно.
Хүн төрөлхтний хоол, хүнсний хэрэглээний түүхийг товч сөхөн авч үзье. Эртний Грек, римчүүд хүнийг жимсээр хооллогч гэж үзэж байжээ. Үнэхээр ч хүн бол өвсөн тэжээлт амьтан байсан бөгөөд бие, оюун, физиологийн үйл ажиллагаа нь түүнд зохицсон байдаг гэж судлаачид үздэг байна. Жишээ нь хүний хамгийн ойрын өвөг болох антропоид мич ихэнхдээ самар, жимсээр хооллодог бөгөөд түүний нарийн гэдэс нь биеийн уртаасаа 12 дахин урт, олон үрчлээ нугалаастай нь яг хүнийхтэй ижил байдаг явдал үүний нэг нотолгоо гэж үздэг байна.
Бидний өвөг дээдэс цагаан хоолтон байсныг эрдэмтэд нотолсоор байна. Ер нь хүн төрөлхтөн гэрийн тэжээмэл амьтадтай болсноос хойш мах идэж эхэлсэн гэх буюу сүүлчийн мөстлөгийн үеэс л хүн амьд үлдэхийн тулд амьтны мах идэж эхэлсэн гэж олонхи судлаачид бичдэг. Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн 65% нь жимс ногоо, 35% нь мах идэж байсан бол чулуун зэвсгийн үеийн хүмүүс одоогийн хүмүүсийг бодвол амьтны гаралтай уураг 3 дахин их, өөх 2 дахин бага хэрэглэдэг байсныг АНУ-ын Иморын их сургуулийн судлаачид тогтоожээ. Одоогийн үхрийн махны 25-30% өөх байхад хүй нэгдлийн үеийн хүний иддэг хоолны 5% нь өөх байжээ. Чулуун зэвсгийн үеийн хоол тэжээл бичил элемент, аминдэмийн хувьд чухал байсныг эрдэмтэд нотолдог.
Олон зуун жилийн суурин соёл иргэншилтэй орнууд, тухайлбал, эртний Грек, Египет, Ром, Европын орнууд, Хятад, Энэтхэг зэрэг орнууд хүн төрөлхтний хоол хүнсний нэр төрөл, бэлтгэх арга, хооллох соёлд маш олон уламжлал, шинэчлэл авчирсан билээ. Тухайлбал, Берлин хотын Гумбольдтын их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас үзвэл манай эринээс өмнө 4-3 мянган жилийн үед амьдарч байсан египетчүүд олон төрлийн хоол ундаа хэрэглэж байжээ. Зөвхөн талхыг 58 төрлөөр хийж байсан бөгөөд нэг, хоёрдугаар хоолны үндсэн бүтээгдэхүүн нь шинэхэн болон хатаасан, давсалсан, утсан загас байжээ. Мөн өргөст хэмх, улаан лууван, саримсны шанцайг өргөн хэрэглэж байжээ. Малын махыг зөвхөн баяр ёслолын үед л хэрэглэж, харин галууг онцгой идээ гэж үзэж байсан байна. Түүнчлэн Египетчүүд сүүгээр төрөл бүрийн бяслаг, бусад бүтээгдэхүүн хийдэг байжээ.
Зарим хоол хүнсний хэрэглээ анх үүссэн түүхээс товч танилцуулахад:
- Манай эриний 1500 оноос шоколад хэрэглэж эхэлсэн. 1849 онд хавтгай дөрвөлжин шоколад, 1875 онд сүүтэй шоколад үүссэн.
- Анхны хиамыг манай эриний 500 жилийн өмнө бий болгосон.
- Манай эриний 200 жилийн өмнөөс төмс тариалж үржүүлж эхэлсэн.
- Гамбургер, өрмөнцөр 13-р зуунд үүссэн.
- Анхны бин, шарвин 15-р зуунд бий болсон.Рокфор бяслаг 1411 онд, Камамбер бяслаг 1554 онд, мармелад 1495 онд, кетчуп 17-р зуунд анх Хятадад үүссэн.
- Майонез 1756 онд бий болж Heinz компани 1876 онд дэлхийд анх удаа үйлдвэрлэлийн аргаар хийсэн.
- Хийжүүлсэн ундааг 1798 онд анх зохион бүтээж 1835 онд лонхонд савлаж эхэлсэн.
- 1885 онд доктор Пеппер ундаа хийх аргыг бий болгосноор 1886 онд Кока Кола, 1898 онд Пепси Кола хэрэглээнд анх гарсан.
- 1870 онд маргарин, 1879 онд сахарин, 1924 онд анхны хөлдөөсөн бүтээгдэхүүн бий болжээ.
- Зайрмагийг МЭ-ий 62 онд Эртний Римийн Нерон хааны үед тос болон жимсний шүүсээр бэлтгэсэн. МЭ 600 онд Хятадад дээрх аргыг баяжуулж сүү нэмж хэрэглэсэн талаар түүхийн баримтанд дурдсан буй. 1769 онд Францад орчин үеийн технологиор хийж байсан бөгөөд зайрмагны өрмөнцөр аяга 1904 онд АНУ-д бий болжээ.
- Экологийн ачаалал ихэссэн
- Хур тундас хүчиллэг тал руугаа хэлбийж хөрсний үржил шим буурсан
- Газар тариаланд химийн бордоо хэрэглэх болсон
- Элдэв хортон шавьж мэрэгчдийг устгах гэж химийн бодис хэрэглэн хөрсийг өөрчлөх болсон
- Хүлэмжинд хүнсний нарийн ногоо,жимс, жимсгэнэ тариалж хэрэглэх болсон
- Мал, амьтныг байгалийн унаган гаралтай бус тэжээлээр бордох болсноор хоол хүнсээр дамжуулан авдаг бичил элемент, аминдэмийн хэмжээ буурсан
- Хоол хүнсийг хөлдөөх, хөргөөх, хагас боловсруулах, бэлэн хоол, нөөш маягаар бэлтгэж гал дээр болголгүй хэрэглэх явдал нэмэгдэж байна.
- Архи, дарс, шар айраг зэргийг хэтрүүлэн хэрэглэх болсон зэрэг чанар, бүтцийн олон өөрчлөлт гарч байна.
- Орчин үед баян, хоосны ялгаанаас үүдэж нэг хэсэг нь хэт таргалах, нөгөө хэсэг нь байнгын өлөн зэлмүүн байх аюул арилаагүй байна. Дэлхийд хөгжингүй орны, хөгжиж буй орны, буурай хөгжилтэй орны гэсэн өөр хоорондоо ялгаатай 3 зах зээл нэгэнт оршиж байна.
- Өндөр хөгжилтэй орны хүмүүс экологийн цэвэр хоол хүнс, байгалийн болон гүний цэвэр усыг эрхэмлэх болж, амьтны гаралтай өөх тос, тарган мах, чихэрлэгийн зүйлийг аль болох бага хэрэглэж, эрчимтэй аргаар бордсон мал, гахай, шувууны махнаас татгалзаж харин билчээрийн малын мах, төрөл бүрийн шинэ ногоо, жимс, жимсгэнэ, будаа, сүү, цагаан идээг хүнсэндээ голлож, өдөрт 2-3 литр цэвэр ус ууж, долоо хоногт нэг удаа буюу сард 3-4 удаа мацаг барих буюу цагаан хоол хэрэглэх болсноор наслалт уртасч өвчлөл багасч байна. Харин манай гарагийн тэрбум гаруй хүн байнгын өлөн зэлмүүн байдалтай амьдарч байна.
- Нэг хүний хоногийн хоолны илчлэгийн хэмжээгээр АНУ, Швейцар, ХБНГУ, Канад, Франц, Шинэ Зеланд, Австрали, Сингапур, Их Британи, Иран, ӨАБНУ, Турк Мексик, Тайван, ОХУ, Япон, Өмнөд Солонгос улс тэргүүлдэг.
Chimo
Shavi
Shavi
Shavi
Зочин
Zochin
Khun uuseed 2 saya jil l bolj baina SHALTUURAA
lucas
lucas
lucas
Zocnin
kukulkan
zochin
Зочин