СӨХ –ийн даргаа гомдоов
Ойрдоо байрныхаа СӨХ –ийн даргад нэг сайн гомдолломоор санагдаад бүүр байж сууж чаддаггүй. Хаанаас барьж авнадаа гэж бодтол аз болж тааралдав, хижээл насны нүдэнд дулаахан, бага гарын Япон жийптэй эр байна.
(Фельетон маягийн нэг тиймэрхүү юм)
Ойрдоо байрныхаа СӨХ –ийн даргад нэг сайн гомдолломоор санагдаад бүүр байж сууж чаддаггүй. Хаанаас барьж авнадаа гэж бодтол аз болж тааралдав, хижээл насны нүдэнд дулаахан, бага гарын Япон жийптэй эр байна.
-Сайн байна уу, та манай СӨХ –ийн дарга уу? Би тэдэн тоотын тэр гэгч байнаа
-Сайн сайн байна уу.
-Би хэдэн асуудал учирлая аа, орцонд элдэвийн архичид бааж шээгээд болохгүй юм, хаалгандаа кодтой цоож хийж болохгүй юу?
-Хаалгаа солихоос нааш ямар ч гоё цоож нэмэргүй шүү дээ.
-Тэгвэл хаалгаа сольж болохгүй гэж үү?
-Чи тийм жижиг сажигхан юманд битгий санаа зов л доо. Одоо жишээ нь удахгүй газар хөдөлж магадгүй боллоо.
-Газар хөдлөлтийг бид нар шийдэж чадах биш дээ, ямар хамаа байна.
-Хамаагүй ч биш дээ хө, өөрсдийнхөө чадлаар сэргийлэх хэрэгтэй.
-За тэр яах вэ даргаа, энэ орцны цэвэрлэгээ сэтгэлд хүрдэггүй. Зарим давхаруудын гэрэл нь асахгүй хэчнээн ч сар болов.
Намайг ингэж хэлсэний дараа СӨХ –ийн дарга маань толгой сэгсрэн халаглав. Би дэмий л нэг уулзсаных нэг мөсөн гомдол саналаа хэлэх санаатай байлаа. Тэгээд “Амьтан, Радио гээд бас 1000 төгрөг нэмж аваад байдаг ямар учиртай вэ? Ер нь хурааж авч буй мөнгөнийхөө тайланг сар бүр гаргаж орцондоо өлгөвөл зүгээргүй юу?” гэж үргэлжлүүлэн хэлэхэд СӨХ –ийн дарга гомдсон уурласан зэрэгцээд
-Тэгвэл өөр хүнээрээ даргаа хийлгэ дээ, танай байр... бишээ манай байр угаас будилаантай байсан, өр ширэндээ дарагдчихсан СӨХ хүлээж авсан хүн шүү би хэмээн хариулав. Би ч буруу үг хэлсэнээ ойлгож хэдэн сэкунд чимээгүй зогсож дэмий мушилзана. СӨХ –ийн дарга үргэлжлүүлээд “Ер нь шинэ хаалгатай, сайн цэвэрлэгээтэй, асдаг гэрэлтэй болмоор байвал мөнгөө хоёр дахин нэмээд төлчих л дөө та нар” гэв. Бодоод байх нь нээрээ энэ хүнд ямар ч буруу байхав дээ, үнэхээр л мөнгө төгрөг нь хүрдэггүй биз. Бидний л төлөө ажиллаж буй хүнийг гомдоосондоо өөртөө жаахан уур хүрэв. Тэгээд би тайвшруулах санаатай яриа эхлүүллээ.
-Нээрээ ч СӨХ –ийн мөнгө арай л бага шүү, зарим айлууд бас өгдөггүй байхдаа.
-Тэгэлгүй яахав, бас СӨХ –ийн хурал гэж байнга зарладаг мөртлөө нэг ч хүн ирдэггүй, би ажлаа өгмөөр л байна. Оршин суугчид цугларч өгөхгүй намайг энэ ажилд хатааж дууслаа, ер нь чи миний оронд СӨХ –ийн дарга болох уу айн?
-Үгүй үгүй, би зүгээр л би санал шүүмж хэлсэн хэрэг. Тэгээд зовлонг нь ойлгосон юм чинь дахиж гомдоллохгүй ээ.
СӨХ –ийн дарга маань бага зэрэг тайвширлаа. Би ч уужраад “нээрээ газар хөдлөлт ч аюултай шүү тиймээ даргаа” гэж хэлэхэд мань хүний нүд бүр сэргэв.
-Газар хөдлөлтөөс бид өөрсдийнхөөрөө сэргийлэх ёстой юм шүү дээ.
-Тэгэлгүй яахав дээ, таны хэлдэг үнэн шүү. Би л жижигхэн жижигхэн ойр зуурын ахуйн юм ярьж түрүүн жаахан уурыг чинь хүргэчих шиг боллоо.
-Чи харин соёлтой залуу байна. Бусад хүмүүс ерөөс энэ тухай санаа зовдоггүй, ойлгодоггүй, ярьсан ч үг авдаггүй. Уг нь бол манай байр ч 5 баллыг бол тэсчихээр чанартай цутгалттай юм.
-Уг нь гэнээ ???
-Тийм ээ, уг нь хуучны Орос загвараар барьсан гайгүй л байр. Гэтэл чи тэрийг хар.
-Тэр даацын хана нурааж барьсан PC тоглоомын газар уу?
-Үгүй дээ, тэр муу улиасыг хараач дээ. Уг нь бол ямар ч барилгатай арван метрийн ойр улиас тарьдаггүй стандарттай.
-Улиас яана гэж?
-Гайгүй юм ойлгодог л залуу байна, яагаад мэддэггүй билээ. За яахав би товч тайлбарлаж өгье. Улиас модны үндэс энэ барилгын чинь фундамыг юу ч үгүй нэвт цоолж эвдэлдэг аюултай. Энэ улиас үргэлжлээд ургаад байвал хэдэн жилийн дараа манай байр газар хөдөлсөн хөдлөөгүй өөрөө нураад унах аюул тулгарчээ.
Нээрээ ч хар замыг нэвт цоолоод гараад ирдэг хөсрий муу үндэстэй улиаснуудын тухай зөндөө сонссон. Ер нь яагаад өмнө нь анзаараагүй байсан юм бол? Тэр муу улиасыг хараад амьдралыг нурааж ч мэдэх томоохон заналхийлэл мэт санагдав. Би нэг муу орцны коодтой цоож, цэвэрлэгээ хог гэх мэтэд гомдоллож явдаг. Харин СӨХ –ийн дарга маань аргагүй л олон нийтийн төлөө гэсэндээ юмыг томоор харжээ. Өөрөөсөө ичих шиг, түрүүхэн гомдоосондоо бүүр их харамсах шиг. Жинхэнэ дайсан СӨХ –ийн дарга биш, энэ муу улиас байж.
-Энэ муу улиасыг хурдхан шиг тайрах хэрэгтэй юм байна, их ажил болох байх даа
-Би энэ асуудлыг шийдчихнээ, оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах нь миний ажил шүү дээ. Ингэхэд өөр ямар санал шүүмж байна?
-Ойрдоо лифт ажиллахгүй байнаа. Тэгээд л...
-Тэрийг ч бас зохицуулнаа. Тээбээдээ гишүүн манайд лифт өгнө гэсэн, чи ингэхэд саяны сонгуулиар түүнд саналаа өгсөн бээз?
Би дахиад л мадлууллаа, тийм сайн хүн манайд дэвшиж байхад би бүүр шааал өөр “Олуулаа молуулаа болоё” гэдэг балай намд санал өгчихсөн байдаг. Гэхдээ СӨХ –ийн даргаа дахиад гомдоохыг хүсээгүй учир “тийм ээ, сайн хүн шүү шударга ч хүн” гэж хэлэхэд тэрээр “Заза ах нь ажил руугаа явлаа” гээд машиндаа сууж одов.
Байрны маань фундамыг идэж, сүйтгэж буй хөгийн улиасны тухай бодоод бүүр сэтгэл тогтохгүй хэд хонотол ашгүй нэг өдөр машинтай улсууд ирж өнөө мууг чинь тайраад, үндсээр нь сугалаад аваад явлаа. Миний санаа амарсан гэж жигтэйхэн, арван хоёр давхар луу хүүхэд шиг л баярлаад гүйж гарсансан. Би СӨХ –ийн даргаараа бахархаж эхлэв.
Удалгүй цемент тоосго ачсан машин ирж өнөө улиас байсан газарт нь жижигхэн өргөтгөл маягийн зүйл босгох нь тэр. Мэдээж манай СӨХ –ийн үйлчилгээг илүү олонд хүргэхийн тулд СӨХ –ийн албан ёсны оффис барьж буй гэдэгт би итгэж байгаа. Гэтэл зарим хүмүүс түүнийг нь дэлгүүр, эсвэл кафе болгоод зарахаар болсон тухай муу үгс унагаана. Яахаараа тийм муухай санаа суучихсан улсууд байдаг юм бол. Би ч СӨХ –ийн даргаа нэг гомдоосон, дахиж гомдоож элдэв юм асуухаасаа айгаад л байгаа. Бид нарыг орхиод явчихвал эзэнгүй үлдсэн хэдэн муу оршин суугчид яах юм болж байна ццццц.
Бямбажин
Зочин
Зочин
zochin
Zaya
Зочин
Зочин
ФААК СӨХ
Зочин
яг үнэн
123
Зочин
Зочин
uuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
njut;
Зочин
зочин
Зочин
kkkkkkk
NAIZ AA, CHI UUNIIG BICHEED HEDIIG AVSAN BE?
Зочин
Зочин
ljljljlj
Зочин
Зочин
зочин
Unen
Unen
aso
Зочин
Зочин
Зочин
dd
orshin suugch
!
anhaad
bat
хэхэ
Зочин
Зочин
Зочин
nasan
Зочин
bayaraa