Хууль яахав, хамгийн чухал нь зөвшилцөл гэнэ ээ цаана чинь
МАН өнгөрөгч сонгуульд ялагдлаа. Бөхөөр бол 90 жил аваргалсан нам. Энэ жил Сү.Батболд Ц.Нямдорж У.Хүрэлсүх нарын өнгөн дээр засуул С.Баярынхаа хамт өвдөг шороодов.
МАН өнгөрөгч сонгуульд ялагдлаа. Бөхөөр бол 90 жил аваргалсан нам. Энэ жил Сү.Батболд Ц.Нямдорж У.Хүрэлсүх нарын өнгөн дээр засуул С.Баярынхаа хамт өвдөг шороодов. Өвдөг шороодоод зогссонгүй УИХ-ын дэгийг басамжилж, үл тоож, ихэрхсэн омгондоо эрдэж, анх дугаар чуулганыг 5-6 хоног гацааж, намаа төрийн дээр залдаг хуучин улс төрийн товчооны гишүүдийн зангаргаар бардамнан, тансаг ордондоо хуралдан томорч сууж эцэстээ УИХ-д бүлэггүй хоцорсон. Хуулийг нулимахаас бус өмнө нь бөхийж үзээгүй нам “ингэж нэг үзсэн нь” хуулиа бүхнээс өндөрт дээдэлдэг иргэдийн бах тавыг хангав. Цаашид хуулиа яс дагах болж дээ.
Төрийн ажлыг гацааж байж хийсэн сүртэй бага хурал нь сонгуульд намаа ялагдуулсан удирдлагадаа хаиуцлага тооцсон гэсэн. Намын дарга Сү.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, авилгач худалч хутган үймүүлэгч Ц.Нямдорж нар хариуцлага хүлээсэн гэх хий хоосон нэр ёс төдий сонссон болоод, УИХ-д жагсаалтаар заларчихав. Хариуцлага тооцож буй нь энэ гэнэ. “Ирэх сонгуульд намаа ялагдуулбал би хар толгойгоороо хариуцлага хүлээнэ” гэж сагсуурч байсан У.Хүрэлсүх чуулганы танхимд шааж унагах гишүүн хайхаас өөр зорилгогүй сууна. Ц.Нямдорж бусад намаас сонгогдсон гишүүдийг эх орноосоо урвагчид, элсний 13, араас чинь бөөр лүү чинь хутаг шаана гэх ой гутам бүдүүлэг хараалаа урсгахын ялдамд өөрийгөө ичгүүргүй магтахаас ондоо нэмэргүй шүдээ хавирна. Хариуцлага тооцуулсан гэх МАН-ын удирдлага цөм сэнтийдээ агаад сахил хүртээд шал дордов гэгчээр олонхийн ажлыг унагааж л байвал, улс түмэн хамаагүй гэсэн нууц өмхий санаа араандаа зуусан догшин хонзогногчид болон хувирчээ. Ийм сөрөг хүчин юунд хүргэх бол гэсэн айдас төрнөм. Эмхэрч цэгцрээд хэдхэн сар болж буй шинэ засгийн газрыг унагахаар дайрах болгонд, шүүмжлэл нь өөрсдийнхөө 20 жил төр засаг толгойлохдоо бантагнуулсан луйвар хулгайгаа сөхөхөөс хэтэрсэнгүй. Ерөнхий аудиторчоор нутгархаж өвөрхангайн хүн тавилаа гэж Ц.Нямдорж УИХ-ын даргыг загнаснаас үүдэж, ХЗДХ яам, Монгол банк, Гаалийн, Татварын ерөнхий газруудын авилга, хээл хахууль цэцэглүүлэх өндөр боломжтой орон тоонуудыг увсынхнаар дүүргэсэн нууц ноёнтон Ц.Нямдоржийн булхай сөхөгдөх жишээтэй. МБ-ны ерөнхийлөгч асан Батсүх, ГЕГ-ын дарга Б.Цэвээнжав, ТЕГ-ын дарга Б.Баттөмөр гурвуул увсынх бөгөөд Ц.Нямдоржтой дөрвүүл хүч хавсарч хийсэн нутгархаг томилгооныхоо үүрийг ингээд хөндөж орхив. Дуугай байсан бол хэнэггүй халхууд тоох ч үгүй өнгөрнө. Бүх иргэддээ сар бүр 21 мянгыгаа өг! гэж сүрийг бадруултал, сонгуульд бэлтгэн Д.Хаянхярвааг үүрэгдэж сангийнхаа авдрын ёроолыг малтснаа илчилчихэв. Хоосон авдарнаас юугаа би өгөх вэ гээд ерөнхий сайд Н.Алтанхуяг гоморхоно. МАН-ын даварсан хэрүүл зарга шинэ төр засгийн бодлогыг шинжлэх, шүүмжлэх иргэдийн оролцоог тарамдуулж буйг үгүйсгэх аргагүй. Хонзогнол-ажил чөдөрлөж байна.
Бусад намууд болоод доодсыг ямагт азаргалж сурсан дураараа түрэмгий зан нь, бусадтайгаа адилхан нэг зиндаанд чуулах ардчиллыг тэвчихгүй уурсана. Дарангуйллаар жанжилж сурсан эрх мэдлээ хөндөгдөхөд МАН-ын пост коммунист удирдагчид реваншист болцоожээ. Хууль гол нь биш, хамгийн чухал нь зөвхөн зөвшилцөл байсан гэх мэдэгдэл нэрэлхсэн өчүүхэн ч шинжгүй улайм цайм хийдэг болов. Зөвшилцлөөр хууль зөрчиж ирсэн уламжлалт башир аргаа олонхид тулгасаар!
УИХ-ын дэгийг уландаа гишгэж байж хуулиараа бүлэггүй үлдсэн нь тэдний буруу. Одоо тэгээд өөрсдийнхөө бурууг засахын оронд хуулиа засах гээд ханцуй шамлан үзэг барин дайрч байна. 24 цаг гэснийг 4 сар гэж сунгахаас өөр МАН-д бүлэгтэй болох гарц алга. Эс бөгөөс бүлэг байгуулснаа УИХ-ын даргад мэдэгдэж жижигрэхгүй гэсэн хууль батлах байх. Хууль зөрчсөн хүн гэж сонссоноос хууль засдаг хүн гэж сонсоогүй. УИХ-аар баталж ёсчилсон хуулийг хөнжилдөө, жорлонд дураараа ганцаараа засдаг Ц.Нямдоржоороо бахархдаг намд УИХ-ын дэгийг хүслээрээ өөрчлөөд намын бүлгээ байгуулахад гудийх юу байхав. Ийм араншинтай сөрөг хүчнийг сонгосон бүх сонгогчид нь нэгэн дуугаар тэднийг дэмжиж буйг МАН-ын дарга Ө.Энхтүвшин яаж тэгж сайн мэдсэн юм бол. Зарим сонгогчид нь тэдний бодлого үйлдэлд дургүй ч байгаа юм билүү. 40 хувь бүгдээрээ Ө.Энхтүвшинг дэмжиж буйг хэн хэрхэн тоолж, баталгаажуулсан юм бэ. Ийм баталгаагүй мэдэгдэл итгэгдэхээ больсон цаг. Юм л бол Монголын бүх сонгогчдын дөчөөд хувийн сонголтыг хөсөрдүүллээ гэдгээр хар аминыхаа хүслийг биелүүлэх гэсэн увайгүй бодлогоо бүү хамгаал. Тэгээд ч УИХ-д намын жагсаалтаар арын хаалгадаж шургасан Ө.Энхтүвшин Н.Энхболд Ц.Нямдорж нарын 9-н гишүүн бүх сонгогчдын дөчөөд хувийн сонголтыг авсан гэж онгирох эрхгүй. Сонгогчид МАН-ыг сонгосон болохоос та 9-ийг нэр зааж сонгоогүй. Харин та 9 албан тушаалаараа айлгаж, намын жагсаалтаар орох чадвартай шударга залуусынхаа урдуур түрэмгийлэн дайрч орж ирчихээд одоо сонгогчдын 40-өөд хувийн саналыг эртэй сайндаа авсан мэт ханхалзахаа больж үз. МАН-аас тойрогт өрсөлдөж ялсан хорь шахам гишүүдээс чинь хэн нь ч 40 хувь гэж сагсуураагүй. Жагсаалтаар УИХ-д орсон 9 чинь намаа сонгуульд ялагдуулсан хариуцлага хүлээх ёстой намын удардлага явсан луйварчид.
Энэ талаар УИХ дахь МАН-ны бүлгийн ахлагч Н.Энхболд өөрсдийгөө хэрхэн дүгнэж магтсаныг сонирхуулъя. Тэр бээр “Зууны мэдээ”-д өгсөн ярилцлагадаа: “Улс төрийн намын хариуцлагын тухай асуудал нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу, үгүй юү. Чадаагүй бол түүнтэйгээ хариуцлага тооцож,.. хэрхэн дүгнэхээс улс төрийн намын шударга, шударга бишийг дүгнэнэ. Энэ утгаар авч үзвэл манай нам шударга нам. Хамгийн сүүлд, урьд өмнө хэн ч хийж байгаагүй, цаашид ч манайхаас өөр нам хийж чадах юм уу, үгүй юү гэхээр алхмыг бид хийж, намын удирдлага улс төрийн хариуцлагаа хүлээсэн. Өөрстэйгөө хариуцлага тооцож чаддаг, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг нам гэдэг нь харагдаж байна” гэж олныг мэхлэж, магтуулах дуршилдаа мангартжээ.
Урьд нь хэн ч хийж чадаж байгаагүй, цаашид хэн ч хийж чадахгүй намын улс төрийн хариуцлага хүлээж “шархадсан” гэх Сү.Батболд Д.Дэмбэрэл Ө.Энхтүвшин У.Хүрэлсүх Ц.Нямдорж Н.Энхболд Д.Лүндээжанцан Я.Содбаатар Ж.Энхбаяр нар засрах нь байтугай олонх болсон гишүүдээс шааж унагахыг нь унагаж, хараахыг нь харааж, гүтгэхийг нь гүтгэж, өөрсдийнхөө бурууг бусдад жихээд, УИХ-ын даргыг хууль бус хэмээн онхолдуулж, эвслийн засгийн газрыг тараах ганцхан хорслоор довтолж буй нь цэвүүцэм. Сөрөг хүчин улс эх орон, ард олны сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэгч, шүүмжлэгч, хянагч байх үүрэгтэйг иргэн бүр андахгүй болсныг МАН эрхбиш тооцдог болоосой. 25-уулаа хүчтэй цөөнхийн үүргийг давуулан биелүүлж, 4 жилийн гавъшгайч болохын төлөө зүтгэж, амь зуухад цалин хангамж нь элбэг хүрнэ. Тэгвэл юу нь дутаад хэдэрлээд байна вэ гэвэл, дураараа дургидаг эрх мэдлээсээ хагацвал олигархиудын авилга хумигдаж, эрх тушаалаар хувийн бизнестээ цутгадаг луйврын хөрөнгө мөнгө гацах магадлал нүүрэлсэнд хамаг учир оршином. 1990 онд энэ намыг татан буулгаж, хөрөнгийг нь хураагаагүйн горыг монголчууд эдүгээ эдлэж буй нь энэ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Энэ үг бас бүлэггүй хоцорсон гишүүдэд ч хамаарч байх шиг.

2012-10-12
Дорж
Дорж
Дорж
Зочин
tsek
Зочин
Зочин
зочин
Зочин
alaltsii
irgen
Зочин
Зочин
оюутан
зочин
admind
Bek
Зочин
ADMIN NERTEI TENEGEE
ADMIN
Зочин
Зочин
saandar
duugii
Tm
Neg hun
London
Zov
Зочин
HMM
uneen unen
Зочин
Зочин
delgermaa
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zunug
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
soembo
Dede
жжжж
Зочин
Нутгын хүргэн
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bagabulgan
Зочин
Зочин
Зочин