Бодгаль ертөнцийн бодгаль жижиг лидер
“Түүхэн дэх бие хүний үүрэг”, “Нэг хүнийг тахин шүтэхүй”, “Түүхэн бие хүн” гэгч ойлголтууд нийгмийн шинжлэх ухаанд хүндтэй байрыг эзэлдэг. Ерөөсөө хүн төрөлхтөний түүх бол улс үндэстний, улс түмний гэхээсээ илүүтэй, тодорхой бодгаль түүхт бие хүмүүсийн өвөр хоорондын харилцааны түүх юм.
“Түүхэн дэх бие хүний үүрэг”, “Нэг хүнийг тахин шүтэхүй”, “Түүхэн бие хүн” гэгч ойлголтууд нийгмийн шинжлэх ухаанд хүндтэй байрыг эзэлдэг. Ерөөсөө хүн төрөлхтөний түүх бол улс үндэстний, улс түмний гэхээсээ илүүтэй, тодорхой бодгаль түүхт бие хүмүүсийн өвөр хоорондын харилцааны түүх юм. Тэр харилцаа нь дайн энх, эвлэрэл дайсагнал, хүч чадал, сул дорой, цэцэглэл хөгжил нуралт гэхчлэн эсрэг тэсрэгээр нөхцөлдөж иржээ. Холын жишээ хайхаа больё, ердөө ХХ зуунаараа аялаад үз. Ленин, Сталин, Мао, Дэн, Вильсон, Рузвельт, Гитлер, Черчилль, Хрущев, Рейган, Горбачев... энэ хэд л тэр зууны хөргийг бичсэн шүү дээ. XXI зуун гараад эдүгээ бол Рейган, Тэтчэр, Миттэран, Колийн залгамжлагчидтай Дэн Сяопин, Накасонэ, Индира Ганди, Ельцин, Хомэйни, Сухартогийн залгамжлагчид өрсөлдөн дэлхийг бүтээж байна.
Энэ нэрсийн дотор яагаад монгол хүний нэр ордоггүй, яагаад тийм гачлантай юм бэ гэж Та асуух магад. Улс төрд алба хашсанаараа бол Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёр талийж өгнө дөө. Гэтэл дэлхийн түүхнээ байтугай найрсаг харилцаат орнуудын дунд сургуулийн сурах бичигт тэдний нэрс, үйлс нь бичигдээгүй. Бидний дараа дараачийн үеийнхний ой тойноос тэр хоёрыг эрж ололтгүй. Нам-төр-засгийн толгойд 44 жил тасралтгүй суусан манай Ю.Цэдэнбалыг зарим нэг ахимаг “орос ах нар”-ыг эс тооцвол дэлхийд хэн ч мэддэггүй атлаа Ли Куан Ю, Ли Дэнхуй гээд хэдэн хятадыг нэрлэхлээр чих нь сортолзоод явчих. Тэгснээ эдүгээгийн Ардчилсан Монголын лидерүүдийг гэхээсээ Бирмийн цэргийн хунтын генералуудыг ил далд магтаад байх шиг. Үүнийг л би гачлан гэж байна.
1999 онд, ердөө өчигдөр юм шиг би тодхон санаж байна. Америк, НАТО-гийн авиацийн хүчин манай эртний түнш – Югослав орныг нүүр нүдгүй бөмбөгдөж сүйдлэн байсан нь барууныхан сербиүдийг үзэж чадахаа больсондоо биш юмсанж. Сербиүдийн буруу сонголтыг залхаасан гэвэл арай ахдана. Нам-төрийн жолоог хууль бусаар булаан аваагүй юм гэлээ гэхэд лав зөв сонголт биш тул тэгж дайрсан юм. С.Милошевич хэмээх ганцхан бодгаль хүн Югославын ард түмнийг хөлдөө чирж, сүйдлүүлсэн гашуун түүх тэгж эхэлжээ. Хуруу дарж тоолбол 10 хүрэхгүй хэдхэн хүн өөрсдийгөө тойруулсан бат бэх хэрмэн систем бий болгочихоод нурж унасан нь тэр юм. Нураад унахлаараа эргээд хэзээ ч сэргэхгүй, одоо Милошевичийн хойноос нулимс унагаж буй серби хүн байхгүй.
Эдүгээгийн Белорусьт яг тийм гачлан нүүрлээд байна. Украин, Киргизстанд яг ийм гачланг тойрч гарч чадсан. Гүржид 10-аад жилийн тэртээ юу болж байж дууслаа. Эргэн тойрны бэлээхэн жишээ зөндөө байна. Энд би социалист асан хань нөхдөөрөө жишээлж байна.
Дийлдэшгүй, цаглашгүй, атаархмаар явсан олон лут лидерүүд – Хоннекер, Кадар, Гусак, Живков, Чаушеску нар эдүгээ посткоммунист ертөнцийн сэтгэхүйгээс үүрд арилсан, арилж ч байна. Энэ бол бас нэг сургамж. Түүхийг хөдөлгөгч, түүхнээ мөнхрөгч бодгаль лидерүүд яагаад хэрхэн төрдөг тухайд тайлбар хайвал нэг нийтлэлд багтахгүй. Логик талаас нь товчилбол:
Ерөөсөө элитийн уламжлал гэж байна. Удам дагах, угсаа залгамжлах хоёрыг энд хутгаж болохгүй. Жишээ нь ХIХ зууны сүүлчээр Британид Жозеф Чемберлен хэмээх дийлдэшгүй улс төрч төрж, Англи-Бурын дайныг зохион байгуулагч болж алдаршсан бол түүний ууган хүү Остин Чемберлен мөн эцэгтэйгээ уралдан улс төрд орж, хэд хэдэн засгийн газар дамжин олон яамыг толгойлж, түүний дүү Невиль Чемберлен сайдын алба хашсаар 1937 онд бүр Ерөнхий сайдын суудалд очжээ. Эцэг хүү гурвын намтар дэлхийн улс төрийн бараг бүх нэвтэрхий толь, дипломатын толь бичигт байж байгаа. НҮБ-ын хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Яльмар Агне Карл Хаммаршельд байна. Тэрээр Шведийн нэрт улс төрч, Ерөнхий сайд Даг Яльмар Хаммаршельдийн хүү юм. Эцэг хүү Жорж Буш ч мөн ийм жишээнд орно.
Коммунист, посткоммунист ертөнцөд лидер төрдөг үйл явц дээрхиэс шал өөр, нэн зөрчилтэй, албан тушаалаа дагаж лидер нь төрдөг тул хусагдмагцаа түүхнээс арчигддаг. Удам дагах тухайд бүр эсрэгээр. Ленинд хүүхэд заяагаагүй, Сталины хөвгүүд нохойн үхлээр үхсэн, Хрущевын хүү АНУ руу дүрвэсэн, Брежневийн хүү шоронд орсон гэхчлэн атаархлын золиос болдог. Гэр бүл үр хүүхэд нь мөн тэр замаар сураг тасардаг. Уг нь хүссэнээр бол УИХ-ын суудлын нэг хэсгийг Самбуу, Цэдэнбал, Батмөнх, Моломжамц, Майдарын хүүхдүүд дүүргэж суумаарсан. Гэтэл тэд хаачсан бэ?
Азийнханд лидерээ авч үзэх өөр философи байна. Тэр нь оросжсон манай Монголд хүртээлгүй. Мао асар их нүгэлтэй юү, нүгэлтэй. Гэхдээ шинэ Хятадыг ХХ зуунд бие даалгасан. Маогийн яргалал нь Сталины гэсгээн цээрлүүлтийн дэргэд арай “хүмүүнлэг”. Оросууд сүүлчийн Царь – эзэн хаанаа гэр бүлийнх нь хамт хүйс тэмтрээд үе мөчөөр нь жиргээд шатаасан бол хятадууд сүүлчийн Хуанди – эзэн хаанаа цэцэрлэгч хийлгэж байгаад үхүүлсэн. Ялгаа байгаа биз?
Коммунист намын нам төвтэй нийгмийн тогтолцоо ямар ч лидердээ халгаатай явж ирсэн. Нэгэнт буруутвал сэхэшгүй болтлоо нүдүүлдэг хуультай. Энэ хатуу хууль социалист асан хань нөхдийг маань одоо ч зовоож байна. Манайх энэ замыг нэг хэсэгтээ тойрохгүй. Бурхан болоочоос Ю.Цэдэнбал, Л.Брежнев, амьд байгаагаас М.Горбачевоор жишээлээд сайн хар л даа. Коммунизмын түүхийг өндөрлөгч, Нобелийн шагналтан тэр хүн өнөөгийн Орост хэн ч биш байна, мөн харамсалтай яа.
Улс орны том жижиг, хөгжлийнх нь хурд хүч, иргэншил соёлынх нь нөлөө зэрэг түүхэн лидер төрж түүх бичилцэхэд хамгийн чухал нөхцөл буй. Энэ бол түүхээр нотлогдсон. Хоёрхон жил төр бариад буудуулж үхсэн Ж.Кеннеди нь 44 жил халаагүй засагласан Ю.Цэдэнбалын дэргэд цаг хугацааны хүчин зүйлээр тун өчүүхэн мэт. Гэтэл АНУ дэлхийн түүх бичдэг, төгс төгөлдөр иргэншлийг бүтээсэн. Монгол нь үндэснийхээ түүхийг зөв бичиж бүрэн чадах орон биш байсан, Монголын иргэншил гэж дэлхийд байхгүй.
Азиийнхан амьдрал дээр чухам хэн жаргаасан бэ гэдгээр лидерийг үнэлдэг. Гэдэс цатгалан, мөр бүтэн хувцастай байлгасан л бол цаана нь буг чөтгөр ч байсан хамаагүй. Ерөөсөө амьд хүн яваагийн цаад логик нь зовохдоо биш жаргахдаа юм чинь. Бирмийн генералууд авилгалд идэгдсэн ч тэр нь цаанаа нийгмээ тогтвортой байлгаж, Пак Жөн Хи маягийн эдийн засгийг босгож байна.
“Африк лидер”-ийн хэвшмэл дүр зураг олон улсын практикт доог тохуу, муу юмны үзүүлэн болж байна. Хязгааргүй их эрх мэдлийн оройд сууж одон медаль, цол гуншин, өргөмжлөл овоорч байснаа гайгүй сайн баяжиж аваад улсаа юу ч үгүй болтол тоночихоод нэг тийшээ алга болчихдог, эсвэл гэнэт үхдэг. Үр хүүхэд нь сураг тасардаг. Хэрэв нутагтаа эргэж очвол хонзон хатуухан бууна. Энэ бол хууль. Энэ нь Монголд ч хамаатай.
Хэвшмэл дүр зургийг сөрж “Араб лидер”-үүдийн цоо шинэ имиж бүрдэж байх шиг. Хязгааргүй тэр их эрх мэдэл чинь ингэж дуусдаг юм шүү гэсэн хорлонтой сануулга ухаантай юм. Нохойн үхлээр алуулсан Каддафи, эх орондоо ялтан болоод цаазын ял сонсож буй Мубарак, орох оронгүй тэнүүчлэн яваа Бен Али, Йеменийн ерөнхийлөгч тэр нөхөр гэхчлэн.
Ингэхэд албан тушаалаар нь лидер төрүүлдэг практикийг дэлхий алхам тутамдаа няцааж байна. Дэлхийн түүхийг бүтээлцдэг Б.Гейтс, Ж.Сорос, Далай лам, А.Сахаров, Бен Ладен, Асанж мэтийн “хачин лидерүүд” төрсөн, төрөх ч болно. В.Хавел, Л.Валенса нар төр барьж байж лидер болоогүй, бүр өмнө нь тодорчихсон байсан. Энэ мөн л даргын суудлын төлөө үхэлддэг манайханд хамаатай. Энэ бүхнээс Та хувийн дүгнэлтээ хий!!!