Зурхай тарни байхад ухаанаар яах юм
Энд тэнд элдэв янзын зурхай их болж дээ. Төрсөн сараар нь, ордоор нь, жилээр нь, дуртай өнгөөр нь, алганых нь зураасаар энээ тэрээ гээд л.
Энд тэнд элдэв янзын зурхай их болж дээ. Төрсөн сараар нь, ордоор нь, жилээр нь, дуртай өнгөөр нь, алганых нь зураасаар энээ тэрээ гээд л. Нэг онд төрсөн бүх хүмүүс ерөнхийдөө нэг төрлийн зан ааш, хувь төөрөг, барцадтай болж таарах гээд байгаа нь логикгүй юмдаа ядаж.
Хэдүүлээ ч бас сэтгүүл, сайтуудад чимэг болохуйц хэдэн зурхай зохиочихож болох юм. Юуны өмнө сараар нь зурхай бичнээ. Тавдугаар сард төрсөн хүнийхийг бичихдээ өөрийн фээсбүүк найзуудаас 5-р сард төрсөнүүдийнх нь сайн муу чанаруудыг тоочоод л боллоо. Жишээлбэл, 5-р сард төрөгсөд, Заримдаа бага зэрэг амиа бодсон, найзууддаа новшрох нь их. Гадаад төрх тийм ч сайнгүй бөгөөд хувийн асуудлаас илүү нийгмийн хэрэгт санаа тавьдаг, энээ тэрээ гээд л үргэлжлүүлнэ. Би өөрөө 5-р сард төрсөн учраас ингээд муу талыг нь яриад байгаа хэрэг. Та бүхэн харин найзуудынхаа сайн талыг хэлнэ биз. Ингээд л бүгдээрээ нэг нэг санал хэлээд, тэднийгээ сайхан нийлүүлж багцлаад зурхайтай болоод авна.
Нэг хүнд 100 төрлийн зан ааш байж л таараа, 100 хүнд ч гэсэн нэг төрлийн зан төлөв, заяа төөрөг тохиолдож л таараа. Тэднээс нь 10-ыг гаргаад хэлчихэд л үнэн ч юм шиг санагдана. Итгэхгүй бол бүх 12 ордын зурхайг уншаарай, орд бүрийн зан араншингийн бараг тал нь өөрийн чинь одоогийн зан ааштай нийцэж байх вий. 247-ын тоо хамгийн их тааралдаад байгаа ч юм шиг санагддаг л биздээ. Үнэндээ бол 2:47 минут, номын 247-р хуудас, УБА0247 машины дугаар гэх мэтийг тааралдахад нь илүү анзаардаг болохоор л тэр. 666 гэдэг тооноос айхын ч хэрэггүй, учир нь хоёртын тооллын системд 666-г чинь 1010011010 гэж бичдэг, нээг их аймар харагдахгүй л байгаа биздээ. Хүн харахыг хүссэн юмаа л илүү анзаардаг. Манай нэг найз хэлдэг юм “туулай жилтнүүд ер нь их аминчхан, амиа борлуулаад явчихдаг зантай” гэж. Яахав мань хүн өөрөө бар жилтэй л дээ, туулай жилтэй ганц хоёрхон найзыгаа бар жилтэй бусад олон найзаасаа онцгойлж харсан, харсандаа итгэсэн л хэрэг.

Зочин
зочин
Бямбажин
хамайн жукел
Зочин
Хувийн мөрдөгч
Хувийн мөрдөгч
Зочин
Зочин
erka
Зочин
Зочин
ulzii
сафо
сафо
Тэнэг наасссс
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sarnai
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
arty
batka
zochin
Сүх
Зочин
Зочин
НЭГ
Зочин
71nii onii hun
Зочин
tsengun
Зочин
Зочин
ANHAAD
NICE
Nick
sonsogch